Баасан гариг 2024/04/26
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 332 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 280 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 584 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 296 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 568 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 720 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

А.Амбасэлмаа: Шинжилгээ өгсөн хүмүүсийн 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн

НИЙТЭЛСЭН: 2020-01-29 18:41 GMT+8

БНХАУ-д байгаа иргэдээ оруулж ирэх шийдвэрийн хүрээнд хэрхэн ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Хилийн мэргэжлийн хяналтаас гарсан дүрмийн дагуу хяналт тавьж иргэдийг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ эрүүл мэндийн асуумж авч, халууныг хэмжээд сэжигтэй байвал вируслогийн лабораторид шинжилгээ авна.

Халуураагүй, амьсгалын замын өвчний шинж тэмдэггүй байвал "Ямар ч байсан өвчлөл гарсан улсаас орж ирж байгаа учраас биеийн байдалдаа 14 хоногийн турш хяналт тавиарай" гэсэн зөвлөмж өгөөд хил нэвтрүүлнэ.

Сэжигтэй тохиолдол гэдэг бол халдвараар өвчилсөн хүмүүстэй ойр харилцсан, өвчний голомтот нутгаар халдвар бүртгэгдсэнээс өмнөх 14 хоног болон халдвар гарсан хугацаанд зорчсон, халдвар авсан хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн амьсгалын замын өвчтэй хүнийг хэлнэ.

Хавьтал гэдэг нь хамгаалах хэрэгсэлгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч болон нэг гэрт хамт амьдардаг хүмүүсийг хэлдэг. Тиймээс онгоцонд зорчиж ирсэн иргэдийг сэжигтэй тохиолдол болон хавьталд хамааруулахгүй.

Халуунтай хүмүүс яагаад ингэж их орж ирж байгаа нь томуугийн дэгдэлтийн үе үргэлжилж байгаатай холбоотой гэдгийг бүгд анхаарах хэрэгтэй. 2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй хүн ажил, аяллаар өвчлөл гарсан улс руу яваад ирсэн гэдэг шалтгаанаар шинжилгээ өгөхөд 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн. Яг энэ цаг үед томуугийн А хүрээний H3N2 вирус дэгдэлт явагдаж байна. Улирлын томуугийн вирусээр өвчлөөд биеэ хайхрахгүй явснаас үүдээд хүндэрсэн тохиолдлууд байх магадлал өндөр" гэдгийг хэллээ.

Мөн өчигдөр онгоцоор халуунтай ирсэн иргэдийн талаар мэдээллийг өгөв.

"Хонг Конгийн онгоцонд дөрвөн зорчигч халуунтай, нэг зорчигч дотор нь эвгүйрхсэн гэх шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиход зарим иргэний халуун онгоцноос буух үедээ буурсан байсан. Гэсэн ч эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учраас дөрвөн хүнийг тусгаарлаж, тэдний ойрын хавьтал дөрвөн хүн нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өдөр нь Бээжингээс ирсэн нэг хүнийг бас тусгаарлаад шинжилгээ хийж, хариугаа хүлээж байна. Тусгаарласан хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Томуугийн вирус илэрсэн иргэдийг эмчлээд эмнэлгээс гаргаж байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн дэргэдэх Томуугийн үндэсний төвөөс гаргасан тандалт судалгааны дүнгээс харахад 2019 оны эцсийн байдлаар томуугийн В хүрээний вирус зонхилж байсан бол он гараад А хүрээний H3N2 вирус зонхилж эхэлсэн байна. Энэхүү улирлын томуугийн вирус нь уушгины хатгалгаа үүсгэхээс гадна хүндрэл нь нас баралтад хүргэдэг аж.