2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөн эзэмшсэн “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-ыг баталсан. Энэхүү жагсаалтанд Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч Сугирын Мөнхжаргал, Жаргалын Дагвасамба нар ерөөлийн төрөлд өв уламжлагчаар бүртгэгджээ.
Үндэсний жагсаалтанд орсон өв уламжлагчдад батламж олгож, алдаршуулах, шавь сургалт зохион байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэхээр тогтоолд тусгагджээ. Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл болох ерөөл магтаалыг сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээж яваа нутгийн уран бүтээлч нартаа баяр хүргэж амжилтын дээдийг хүсье.