Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд 1452мкв талбай бүхий 3 давхар орчин үеийн шийдэл бүхий барилга баригдаж байна. Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд тус барилгын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, гүйцэтгэгч орон нутгийн “Тэлмүүн доной” компаний удирдлагын санал хүсэлтийг сонслоо. 4 сарын 1 ний өдрийн байдлаар уг бүтээн байгуулалтын барилга суурийн ажил бүрэн хийгдэж барилга угсралтын ажлыг гүйцэтгэл 20 хувьтай явагдаж байгаа 2024 оны 6-р сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа гэдгийг гүйцэтгэгч компаний зүгээс мэдэглээ.
Тус номын сангийн барилга нь орчин дизайнтай, 1452 кв талбайтай, гэр бүл, хүүхэд багачуудад зориулсан чөлөөт танхим, бүлгээр болон ганцаарчлан ажиллах өрөө танхим, мэдээллийн төв, соёл танин мэдэхүйн ажил зохион байгуулах зал, цахим уншлагын танхим, бүтээлч орон зайн хэсэг, кофе шоп, номын худалдаа зэрэг орон зайн шийдлүүдтэй бүтээн байгуулалт юм.