Даваа гариг 2026/05/04
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 44 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 32 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 32 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 32 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 36 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 36 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 44 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 32 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 36 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 36 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 40 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 44 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 32 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 40 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 24 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 36 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 40 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 28 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 28 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 28 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 44 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 44 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 40 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 40 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 36 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 44 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 56 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 36 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 44 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 36 удаа
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 44 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 44 удаа ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 44 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 40 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 36 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 36 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 36 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 36 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 32 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 32 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 32 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 32 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 32 удаа

ДЭЛХИЙ ПЛАСТИКТ ХОРДСОН ТУХАЙ 10 ҮНЭН

НИЙТЭЛСЭН: 2019-05-28 20:05 GMT+8

21-р зуунд хүн төрөлхтөний тулгамдсан асуудлын нэг бол байгаль орчны доройтол билээ. Байгаль доройтвол хүн төрөлхтөн мөхөх аюултай тул дэлхий нийтээр энэ асуудалд хүчтэй анхаарч гарц хайж байна. Орчныг доройтуулж буй олон шалтгаан байгаа ч нэн тэргүүнд ХОГ ХАЯГДАЛ орж байна. Тиймээс хүн төрөлхтөнийг ноцтой аюулд оруулж, зэрлэг байгалийг тарчлааж байгаа Хуванцар буюу Нийлэг хог хаягдлын талаар хүн бүрийн мэдэх ёстой 10 баримтыг оруулж байна. Дээрх баримтыг Global Citizen олон улсын байгууллагын албан ёсны мэдээллээс орчуулсан болно.

Global Citizen нь Нью-Йорк, Канад, Автрали, Их Британи зэрэг улс орнуудад төвтэй, 2011 оноос хойш дэлхий даяар 14 сая идэвхтэй хөдөлгөөн өрнүүлж тодорхой үр дүнд хүрсэн олон улсын байгууллага юм. Тус байгууллагын гол үзэл баримтлал бол “Аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэн бүрийн оролцоо чухал” гэх үзэл болно. Тэд дэлхийн өнцөг булан бүрт хүрч хөдөлгөөн өрнүүлэн хүн төрөлхтөний тулгамдсан асуудлыг дэлхийн удирдагчдад хүргэж чаддагаараа гаргууд билээ.  2019 онд нийлэг эдлэлтэй холбоотой 10 чухал баримтыг дэлгэлээ.

 

  1. Хуванцар, гялгар уутыг 1950 онд нээж хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойш дэлхий даяар 8.5 сая тонн нийлэг эдлэл үйлдвэрлэсэн байна.

1950-иад оноос хойш 8.3 тэрбум тонн пластик материал үйлдвэрлэсэн тухай “Guardian” сонинд мэдээлсэн бөгөөд энэ нь 800,000 гаруй Eiffel-ийн цамхагтай тэнцэх юм байна. Үүнээс 9 хувь нь л дахин боловсруулагдсан.

           2. Дэлхийн зарим улс орнууд пластикийг хууль бус хэрэглээнд тооцож байна

Африкийн Кени улс энэ тал дээр хамгийн чанга хуулийг 2017 онд баталсан бөгөөд нийлэг эдлэлийг үйлдвэрлэх, худалдах, хэрэглэсэн тохиолдолд дөрвөөс дээш жил хорих буюу 40.000 ам доллараар торгох заалттай. Энэ нь 31.000 орчим евротой тэнцдэг байна. Reuters агентлаг энэ талаар онцлон дурджээ.

      3.Дэлхийн далайн эргүүдийн 73% нь пластикийн хог хаягдлаар бүрхэгдсэн

Дэлхийн хэмжээнд далай тэнгисүүдийн эргийн 73 хувь нь пластик хог хаягдлаар дүүрсэн тухай National geographic мэдээлсээр байна. Хог хаягдал нь тамхины иш, шил, лонхны таг, хүнсний бүтээгдэхүүн, хүнсний уут, полистиролын буюу пластис нэг удаагийн савнаас бүрддэг.

     4.Минут тутам дэлхий даяар нэг сая ширхэг пластик сав худалдаалагддаг

“Guardian” сэтгүүлд, дэлхийд хором бүр сая ширхэг нэг удаагийн хуванцар сав худалдаалагддаг бөгөөд энэ тоо 2021 он гэхэд 20 хувиар нэмэгдэх тухай дурдлаа. Тус тайланд, 2016 онд л гэхэд дэлхий даяар 480 тэрбум нэг удаагийн хуванцар сав худалдаалагсан.  Энэ тоо арван жилийн өмнөхөөс 300 тэрбумаар их байгаа тухай онцолсон байна. Түүнчлэн, 2016 онд дэлхийн хэмжээнд худалдаалагдсан шилтэй бүтээгдэхүүний шилний тал хүрэхгүй (50 хувиас бага) хувийг нь эргэж ашигласан. Дахин хэрэглэхээр цуглуулсан шилнүүдийн 7 хувь нь л боловсруулагдсан. Үлдсэн хувь нь ландфилд булагдаж далай тэнгисд хаягдсан байна.

      5.Дэлхий даяар хором бүр 2 сая гялгар уут хэрэглэгддэг

Байж боломгүй тоо мэт санагдаж байгаа байх. Гэтэл Ecowatch, -ын дурдсанаар дэлхий даяар жил бүр 500 тэрбумаас 1 ихнаяд гялгар уут хэрэглэгддэг гэж мэдээлж байна. Нью Йоркийн нэг иргэн л гэхэд жилд дунджаар 23 тэрбум ширхэг гялгар уут хэрэглэдэг гэж тус хотын байгаль орчны яамнаас онцолжээ. Гялгар уутыг хориглох нь маш үр дүнтэй арга болох нь дэлхийн улс орнуудад батлагдсаар байна. Жишээ нь Их Британид, 2015 онд хуванцар уутны төлбөрийг нэмэгдүүлэх “5п” арга нэвтрүүлсэн нь тус уутны хэрэглээг 83% -иар буурсан байна. 2017 оны 4-р сард Их Британий Засгийн газрын тайланд, Их Британи жилдээ 1.3 тэрбум гялгар уут үйлдвэрлэж байгаа боловч үнэ нэмсэн нь эдийн засагт тодорхой байдлаар эергээр нөлөөлсэн тухай онцолжээ.

    6.Далай тэнгисийг бохирдуулж буй пластик хаягдлын 90 хувь нь 10 голоор дамжин цутгадаг

Дэлхийн эдийн засгийн форумын судлаачдын үзэж байгаагаар пластикаар бохирдсон 10 гол байдаг бөгөөд эдгээр голууд нь Ази болон Африкт байдаг. Тус гол мөрнүүд шууд далайд цутгадаг юм. Голуудын найм нь Ази тивд байдаг. Yangtze, Indus, Yellow, Hai He, Ganges, Pearl, Amur, and Mekong. Үлдсэн хоёр нь Африк тивд байдаг юм.  Nile, the Niger WEF-ийн нэрлэснээр, гол горхи хогоор урсаж бохирдсон гол шалтгаанууд нь хүн ам ихтэй улс орнуудын хог хаягдлын менежмент муу байгаатай холбоотой гэж үзэж байна.

7.Пластикаас болж жил бүр 1.1 сая далайн амьтад амиа алдаж байна

Австрали дахь University of Queensland -ийн судалгааны багийн 1980 оноос хойш хийсэн судалгаанд задлан шинжилгээ хийж ногоон тэнгис дэх яст мэлхийнүүд 25 жилийн өмнөхөөсөө 2 дахин их пластик залгидаг болсныг олж тогтоосон байна. found that Green sea turtles now ingest twice the plastic they did 25 years ago. Нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээлж байгаагаар, жил бүр нэг сая далай тэнгисийн шувууд болон тэнд амьдардаг 100.000 амьтад хуванцар идэж амь насаа алддаг байна. Түүнчлэн дэлхий дээр амьдарч байгаа шувууд болон загаснуудын 90 хувиас ч илүү хувийн гэдсэнд маш жижиг пластикууд байгаа гэдэг нь аль эрт нотлогджээ. Учир нь хуванцар нь далайн давстай усанд ороод маш жижиг хэсгүүдэд хуваагддаг. Усаар дамжин амьтдын биед ордог байна.

Plymouth University-ийн судалгааны багийнхны тайланд, хуванцар бохирдлын улмаас 700 гаруй амьтны хүрээлэн устаж байна гэж дурджээ.

8.Дундаж насны нэг хүн жилдээ 70.000 ширхэг хуванцарын жижиг үйрмэг иддэг

Ердөө нэг хоолны үеэр 100 орчим хуванцрын үйрмэг ходоодонд орж байгаа тухай “Байгаль Орчны бохирдол” судалгааны үр дүнгээс харж болно.Британийн эрдэмтэн судлаачдын баг Их Британий гурван орон сууцны айлын оройн хоолны тавагны дэргэдэх наалдамхай гадаргуутай петрийн аяга -petri dishs гадаргуунаас шинжилгээ авахад 20 минутын дараа 14 ширхэг пластикийн үйрмэг хуимтлагдсан байжээ.

9.Нэг удаагийн гялгар уутны дундаж хэрэглээ 12 минут байдаг

Тийм ээ, 12 хон минут хэрэглээд хаясан гялгар уутны маш жижиг хэсгүүд 1000 жил хөрсөнд хадгалагдана. World economic forum 2018.05

10.Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий дахины пластик бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн

Дэлхийн эдийн засгийн форумын мэдээгээр дэлхийн тэргүүлэх хуванцар үйлдвэрлэгчид ирэх таван жилд үйлдвэрлэлийн хэмжээгээ гуравны нэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс хуванцар, нийлэг эдлэлийн хор нөлөөг хүн төрөлхтөнд үнэн бодитоор түгээж ойлгуулах нь хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэж олон улсын шинжээчид үзэж байгаа юм. Зах зээлийн хууль бол “эрэлт үгүй бол нийлүүлэлт үгүй”

Эх сурвалж: https://www.ecobujin.com/