Дэлхий нийтээр 2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн Хүмүүнлэг үйлст доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Дэлхийн цусны донорын өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. Цус сэлбэлт шаардлагатай хүн бүрийг аюулгүй цус цусан бүтээгдэхүүнээр хангахын тулд улс орон бүр тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг сайн дурын доноруудын хүрэлцээтэй нөөцийг бүрдүүлсэн байх ёстой байдаг. Өмнөговь аймгийн хувьд орон нутгийн бодлогын хүрээнд "Донор урамшууллын журам"-ыг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас энэ жил “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг “ЦУСАА ӨГЧ, ИТГЭЛ ТҮГЭЭЕ, ХАМТДАА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Даланзадгад сумын ИТХ, Өмнөговь аймгийн Улаан загалмайн хороо, БОЭТ хамтран цусны доноруудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.