Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдийн хоол тэжээлийг дэмжиж, чанарлаг, амин дэмээр баялаг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж, хүүхдэд ээлтэй хоол, тэжээл, сувиллын үйлчилгээг үзүүлснээр хүүхдийн бие бялдрын өсөлт, дархлааг дэмжиж хүүхдийн жингийн хоцрогдол, өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилгоор “Сүү тараг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Даланзадгад сумын хэмжээнд Шим билэг, Энхийн хүслэн, Өнө-Орших зэрэг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын үзлэг, оношилгоо дүгнэлтийн дагуу 0-1 насны хүүхэд, 2 хүртэлх насны ихэр хүүхдүүд, 12 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай болон жингийн алдагдалтай нийт 3541 хүүхдийг “Сүү тараг” хөтөлбөрт хамруулж нэг хүүхдэд 7 хоногт 500 гр сүү, 625 гр тараг олгох ажээ.