Арабын Нэгдсэн Эмират улсын Ажман хотод Бодибилдингийн IFBB 58 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 14-18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд ази тивийн 16 орны 350 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны шигшээ багийнхан Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү тэмцээнд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, Монголын болбилдингийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Буянбат Мастер Менс Физик +50 насны ангилалд Алтан медаль Монгол Улсынхаа төрийн дууллыг эшиглүүллээ. ОХУМ Б.Буянбат сүүлийн 5 жил тасралтгүй бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 3 удаа түрүүлж, нэг удаа хүрэл медаль, нэг удаа шагналт 4-р байранд шалгарсан шилдэг тамирчин юм.