Даваа гариг 2026/09/21
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 732 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 616 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 536 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 604 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 596 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 500 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 516 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 628 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 456 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1060 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГДМЭЛ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛЭЭР ХАМТРАН ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА

НИЙТЭЛСЭН: 2025-06-06 18:22 GMT+8

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих талбар болж байгаагаараа онцлог юм. Энэхүү чуулга уулзалтаар  байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй нийтлэг сорилт бэрхшээл, тулгамдсан асуудлууд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 13 дугаар зорилтын амлалтад хүрэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

Чуулга уулзалтад 11 улс орны 400 гаруй оролцогч, байгаль орчин, санхүү, технологийн салбарын 40 гаруй нэр хүндтэй илтгэгчид оролцсон бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлж,  НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, профессор  Жи Вүк Шин, Унгар Улсын Ерөнхий сайдын Тамгын газрын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Питэр Силажи, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын зохицуулах албаны захирал Мурале Түммаркүди нар оролцож үг хэллээ.

Уг чуулганаар  “Тогтвортой хөгжлийн төлөөх уур амьсгалын санхүүжилт”, “Техникийн хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага, туршлага солилцох хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих болон бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа”“Газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээж хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг эрчимжүүлэх нь” үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганыг НҮБ, Азийн хөгжлийн банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, орчны бохирдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд улс орнууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл байр суурь, нэгдсэн дуу хоолой нэн чухал гэдгийг онцолж, Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүдтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгааг илэрхийллээ. Мөн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээхийн төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа.

Энэхүү чуулга уулзалтад НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцож Монгол Улс “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлэн сүүлийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажил шинэ түвшинд гарсныг тэмдэглэж, цаашид бүгд ах дүүс шиг хамтран, гар нийлж ажиллахыг уриаллаа. Мөн шинэ судалгаа, инновац, шинэлэг шийдэл, бодлогын түншлэл бий болгож бүх талыг татан оролцуулах, тууштай байдал чухал гэж үздэгээ илэрхийллээ.

Дашрамд дурдахад Монгол Улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын зөрүүг тэглэхийн тулд эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалт зэрэг салбарт дэвшилтэт технологи нутагшуулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгаа төдийгүй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж  өнгөрсөн гурван жилд 86 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 84 сая модыг тарьж арчлан ургуулж байгааг дурдаж, 1,9 тэрбум модыг хөнөөлт шавжид өртөн сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалаад байна.