Албан ёсоор Монгол Улсын 4 дэх хот болж буйгаа зарлаад байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээндээ “ХОТЫН ӨДӨР” арга хэмжээг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Тус аймаг руу аялал, амралтаа тааруулан зорчиж байгаа иргэд маань “ХОТЫН 7 ХОНОГ” арга хэмжээний нэгдсэн хөтөлбөртэй танилцаж, олон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож, мэдээ мэдээлэл авч, бизнес боломжуудыг сонирхохыг урьж байна.