Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдоржийн урилгаар БНСУ-ын Жонбүк хотын төлөөлөгчид Даланзадгад суманд айлчилж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, оюутан залуусыг дэлхийн боловсролыг эзэмших боломжийг олгох юм.
Хамтын ажиллагааны эхлэл болгож БНСУ-ын HYOSARANG Медикал группийн төлөөлөгчид Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай “Санамж бичиг” байгуулж, Жонбүк их сургуульд 100% тэтгэлэгтэй суралцах оюутнуудад батламж гардууллаа. Дашрамд дурдахад 2025 онд Даланзадгад хотын 12 эмч сувилагч нарыг БНСУ-ын Жонбук мужийн Дизайн эмнэлэгт тус эмнэлгийн зардлаар сургах ажээ.