Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 1,6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар бэлчээрт 30 ширхэг инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 20 худаг засварлан тоноглох ажлыг хийж гүйцэтгэн, аймгийн бэлчээр усжуулалтыг 65 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд бэлчээрийн Баян-Овоо, Мандал-Овоо, Манлай, Ханбогд, Ханхонгор, Цогт-Овоо, Цогтцэций сумдын отрын бүс нутагт орон нутгийн төсвийн 397,7 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй 10 худаг шинээр гаргаж тухай бүс нутгийн малчдад бүрэн хүлээлгэн өглөө.
Ингэснээр 59 өрхийн 48,5 мянган толгой малын усан хангамжийн найдвартай байдал бий болж, усжуулагдаагүй 15,0 мян га бэлчээрийг усжуулагдлаа. Дашрамд дурдахад шинээр гаргасан эдгээр худаг нь худгийн цооног өрөмдөх, тоног төхөөрөмж суурилуулах ажилд тавигдах шаардлага MNS 6088:2010 стандартын дагуу хийгджээ.