Даланзадгад хотын Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд боловсролын чанарыг дээшлүүлэх, орон нутагт хэрэгцээт мэргэжлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгох, орон нутгийн залуусыг гадаадын их, дээд сургуульд суралцуулах зэрэг боловсролыг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Засаг даргын боловсролыг дэмжих бодлогын хүрээнд Даланзадгад хотын ИТХ-ын дарга Д.Нацагдорж, Засаг дарга Ц.Дэнээдорж нар 2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо буюу 700-749 оноо авсан Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1,2,3,4,5-р сургуулийн 20 сурагчдыг энэ өдөр хүлээн авч, мөнгөн урамшуулал олгосон байна.