Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг гадаадын их дээд сургуульд суралцуулж төгсөөд орон нутгийнхаа хөгжилд оролцон нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлэх бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ, Австралийн Флиндерсийн Их сургуультай 5 жилийн хугацаанд тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичгийг 2024 онд байгуулсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг байгуулагдан тэтгэлэгт хөтөлбөрийн эхний сонгон шалгаруулалтыг охион байгуулсан бөгөөд эхний сонгон шалгаруулалтад 16 залуус оролцож , англи хэлний түвшин, бусад шалгуурыг бүрэн хангасан 4 залууст Флиндерсийн их сургуульд суралцахаар эрхийг олголоо. Эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 3 оюутан Англи хэлний багш, байгаль орчин,тогтвортой хөгжлийн чиглэлээр магистр, нэг оюутан анагаахын чиглэлээр Флиндерсийн бакалаврт суралцахаар Австрали улсыг зорилоо.