Үндэсний Шагайн харвааны Улсын аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээн 2025 оны 06-р сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 108 багийн 850 орчим харваач онч мэргэнээ сорьсноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол Улсын Гарамгай мэргэн Сумъяагийн Бат-Эрдэнэ ахлагчтай "Галбын зам" ХХК-ийн баг тэргүүн байр эзэллээ. С.Бат-Эрдэнэ ахлагчтай "Галбын зам" ХХК-ийн баг улсын аварга шалгаруулах тэмцээнд ийнхүү 2 жил дараалан тэргүүн байр эзэлсэн бахдам амжилтын эзэд боллоо.