Өмнөговь аймаг орон нутгийн бодлогын хүрээнд хөдөө сумдын залуучуудыг хөгжих, эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээнд зуучлагдах, мэдээллээр хангагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг боломжуудыг олгох зорилгоор 2020 оноос сумдад залуучуудыг төвийг байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Энэ хүрээнд орон нутгийн төсвөөр сумдад хөгжлийн төвийг тохижуулж, зарим сумдад залуучууд хөгжлийн төвийн барилгыг шинээр барилаа. Энэ 6-р сард Ханхонгор сум залуучууд хөгжлийн төвтэй болсноор Өмнөговь аймаг бүх сумандаа залуучууд хөгжлийн төвтэй болсон анхны аймаг боллоо.