Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд бэлчээр усжуулах, гадаргын усыг хуримтлуулах, хөв цөөрөмд түшиглэн улмаар хүнсний ногоо болон малын тэжээлийн ургамал тариалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хонгорын голд хөв цөөрөм байгуулах ажил хийгдэж байна. 13,266.15 м³ ус хуримтлуулах багтаамжтай уг хөв цөөрөм нь усан бассейн, 2000 ширхэг заг тариалах талбайг услах хүчинтэй чадалтай бөгөөд хамгаалалтын торон хашаа, үерийн эрсдэлээс хамгаалах далан бүхий бүтээн байгуулалт юм. .
Хөв цөөрөм байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай Аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх, Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан нар танилцаж, ажлыг гүйцэтгэж байгаа компани болон холбогдох мэргэжилтнүүдэд тодорхой үүрэг даалгавар, чиглэлийг өгч ажиллалаа.