“Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх хороололд 200 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг барих, томоохон бүтээн байгуулалт барилгын шав тавих ёслол боллоо.
Шинэ цэцэрлэг нь орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудад аюулгүй, эрүүл, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилготой. Тус барилга ашиглалтад орсноор тус сумын 200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болохын зэрэгцээ, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, багш, ажилтнуудын ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талыг авчрах юм.