Ням гариг 2026/05/03
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 36 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 28 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 28 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 28 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 28 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 32 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 40 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 24 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 32 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 32 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 36 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 40 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 28 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 36 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 20 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 32 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 28 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 24 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 24 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 24 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 40 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 40 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 36 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 36 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 32 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 40 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 52 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 32 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 40 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 32 удаа
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 40 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 40 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 36 удаа ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 36 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 32 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 32 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 32 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 28 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 28 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 28 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 28 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 28 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 24 удаа

ЁЛЫН ХӨНДИЙ БА ОХИН ХӨТӨЛИЙН ТУХАЙ ДОМОГ

НИЙТЭЛСЭН: 2019-07-09 12:39 GMT+8

Үлгэр домгийн өлгий, үзэсгэлэнт сайхан говьд айлчилж байгаа хүндэт зочин таны алтан шар зам өлзийтэй байхыг ерөөж аяны цагаан дөрөөнд ариун цагаан сүүгээ эчнээ мялаая.

Манай говийн уул ус ургамал амьтан хүртэл сонсоход сонин домогтой байдгийг эрдэмтэд дүгнэхдээ эрт дээр үеэс хүмүүн төрөлхтөн үүсэн хөгжсөн уугуул нутгийн нэг байсны гэрч гэж үздэг юм билээ.Таны жуулчилж байгаа Ёл шувууны нэрээр  алдаршсэн энэ уулын хавцал ч гэсэн урьд эртнээс улбаалсан нэгэн сонин домогтой байдаг.

Балар эрт цагаас баян чинээлэг нь барлаг ядуусаа басан дээрэнгүйлж бас зарим үед ч амь насыг нь ч бүрэлгэн сүйтгэж баримт жишээ аль ч улсын түүхэд үлджээ. Хүний эрхийг хүндэтгэн хамгаалах хүмүүнлэг ариун дэг ёс өнөө үеийнхэн шиг ийм хүчтэй байгаагүй эрт урьдын цагт энэ уулзанд болсон эмгэнэлт явдал эдүгээр үед домог болсон яригдаж ирснийг эрхэм та болгоон соёрхоно уу.

 

Одоо ингээд домгоо хүүрнэе. Олон жилийн өмнө гэнэ. Оргүй худал цуурхалаас үүдэн ооны эвэр шиг ижилдсэн орь залуу насны хос янаг орчлонгоос хальсан тухай энэ домогт яригдана.

Ямар хүний үр, хэн ч байсан юм Янгирцаг хэмээх хөтлөөр нутагтладаг нэгэн сайхан бүсгүйд ядуухан амьдралтай өнчин залуу янаг хайрын сэтгэлээ илчилж, хамтран амьдарч ханилан суухаар болзон хамаг бэлтгэлээ базааж байгаа мэдээ хавь ойрынхоны дунд тархсаныг хөлчүү архичин хүүдээ Хөтлийн хөөрхөн бүсгүйг хөрөнгө мөнгөөрөө гайхуулан эхнэр болгон суулгахаар санаархаж байсан Баяндай баян харц хоёрын ханилан суух гэж байгаад хорсохдоо хос залуусын амьдралыг бусниулах хорон муухай арга сүвэгчлэн энэ нутгийнханы дунд эртнээс яригдаж ирсэн нэгэн домгийг ашиглахаар шийджээ. Ёл хэмээх уулын шувуу ёроол нь харагдахгүй өндөр хадны оройд өвлийн тэсгэм хүйтэнд үүрээ засч хөөрхөн гурван өндөг гаргадаг. Тэр гурван өндөгнөөс анч хурдан тайга нохой, алмазан хурц ган сүх, арван алд аргамж төрдөг. Түүнийг авч чадсан хүн түмэн үедээ жаргадаг гэж домогт өгүүлдэг ажээ. Энэхүү сонин домог л эзэрхий Баяндайд олз болж нэг өдөр ядуу хүүг дуудаж ирүүлээд ивээлт сайхан хүний дүрээр ингэж хэлжээ.

Ах нь залуу насыг дайраагүй биш. Айл гэр болох гэж байгаа хүнд аяга, шанага авдар сав, амь зуух арав таван малнаас эхлээд амьжиргааны бүх юм хэрэг болно. Амьдрал ахуйг хангалуун сайхан амар түвшин жаргаасай гэсэндээ ах нь чамд арга зааж өгье гэжээ.

Өндөр уулын оройг ажиглаад байвал өнөө маргаашгүй Ёл шувуу өндөглөх цаг болсон шиг болсон байна. Өвлийн  дүн хүйтнээр өндгөө гаргадаг амьтан гэлээ. Харин тэр шувууны 3 өндгийг гэртээ авчирвал хярс мануулыг алхуулхахгүй барьдаг анч нохой, хялгас тавиад үлээхэд хяргачихаар тийм хурц сүх, хязаалан нохоо хэмлээд даахгүй тийм бөх аргамж болж хувирдаг гэнэ лээ. Эд бүхнийг авч чадвал ээ дээ хүү минь энэ дэлхий даахгүй баяжина гээд урьд өмнө хэзээ ч ингэж баяжсан хүн байгаагүй мэддэг мөртлөө биеэрээ үзсэн юм биш их л үнэмжилтэй ярьж гэнэ.

Яах гэж Баяндай гуай ятгаад байгаагийн далд учрыг яг тааж мэдээгүй ч ядуу хүү баян хүний бааг, бартаг дарханы новш их гэдгийг балчир наснаасаа  сайн мэдэх учир: Баяндай гуай таны санаа тавьсанд гялайлаа. Баяжих жаргах гэж байж өндөр хаднаас унаж үхсэнээс барлаг хэвээрээ явбал аминд өлзийтэй байлгүй дээ гээд хэлчихсэнд Баяндайн царай барсхийн бачимдан уурсаж, бас энэ муу чинь миний бодсныг мэдчихлээ гэж үү гээд хэмээн хардаж сэжиглэн аргаа өөрчлөхөөр болжээ

Хангай дэлхийн хишгийг хүртэх заяагүй хар гуйлгачин чамаар ёлын өндгийг албаар авчруулаад ёстой баяжих гэдгийг үзүүлээд өгье гайгүй дээ . Харин чамайг өндөг авчирахгүй бол хар толгойтой чинь ярьна шүү гээд сүрдүүлэн барьж аваад хавь ойрын хэдэн сувдаг эрийг хахуульдан хүүг ханын модонд баглаж, ёрвон өндөр хаданд үүрлэсн ёсын өндөгөнд явуулахдаа:

Үүл шүргэсэн тэр өндрийн орой дохь үүрэнд үйл нь хөтөлсөн энэ мууг хүрэнгүүт хүлээнийхээ үзүүрийг хад ороож хүн тайлж чадахааргүй бүсэлж уян орхиорой, тэгээд тэр мууг эргэж ирэхийг үзье гэж Баяндай захисныг цаад хэд нь ёсоор болгож гэнэ. Өвлийн хахир хүйтэнд өмгөөлж хамгаалах хүнгүй өнчин ядуу хүү халил хадны ирмэг дээр ханын модонд хүлээстэй хаашаа ч хөдлөж чадахгүй байсаар хайран амиа алджээ.

Үнэнч хонгор ханхүүгээ үл бүтэх хүмүүсийн гарт хөөрхийлөлтэйгээр үрэгдснийг хөтлийн хөөрхөн бүсгүй сонсож мэдснээс хойш уй гашууд автаж уймарсан сэтгэлдээ шаналаж тэнэсээр уулын их цасанд даруулчихсан гэдэг. Энэ цагаас хойш эмгэнэлт явдал болсон их хавцлыг Ёлын хөндий, эрсдсэн залуугийн хүлгийн уяаг бүсэлж ороосон хадыг Бүст улаан, орь залуу бүсгүйн осолдсон давааг Охин хөтөл гэдэг болсон юм гэнэ лээ гэж домог төсгөдөг.

 

Хүний эрхийн дээдлэгч хүн бүр хар санаатны явуулгад өртсөн хайрт хоёр хосын дурсгалыг одоо ч хүндэтгэсээр байдаг юм шүү дээ. Хэрэв та бурхан буддаг шүтдэг бол эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд энэрэнгүй сайн үйл бүтээхийн төлөө наминчлаарай

  Ахмад багш Ц.Лувсанцэрэн