Лхагва гариг 2025/12/10
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 148 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 144 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 120 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 112 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 64 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 220 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 92 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 96 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 92 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 192 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 272 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 84 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 144 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 200 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 152 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 160 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 136 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 176 удаа ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО2025-11-06 10:48 GMT+8 | 120 удаа АЙМГИЙН ТӨВ СУМДЫН ТӨВҮҮДТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДОНО2025-11-04 09:25 GMT+8 | 196 удаа ГОВЬ УС ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-03 10:43 GMT+8 | 124 удаа ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2025" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО2025-11-01 10:35 GMT+8 | 108 удаа НҮҮДЛИЙН КЛИНИК ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ2025-11-01 10:19 GMT+8 | 140 удаа УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН ЗАМД БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ АШИГЛАСНААР УСНЫ ХЭРЭГЛЭЭ, ТООСЖИЛТЫГ БУУРУУЛЖ БАЙНА2025-10-31 13:38 GMT+8 | 284 удаа ТЕННИСНИЙ КЛУБ НЭЭГДЛЭЭ2025-10-31 13:22 GMT+8 | 196 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-10-30 21:39 GMT+8 | 272 удаа НИЙТ 81 ГА ТАЛБАЙД 106 МЯНГАН ШИРХЭГ МОД ТАРЬЛАА2025-10-30 13:34 GMT+8 | 192 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ БЭЛЧЭЭР УСЖУУЛАЛТЫГ 60 ХУВЬД ХҮРГЭЛЭЭ2025-10-30 13:16 GMT+8 | 336 удаа “ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ - ГОВИЙН БҮСИЙН ХҮН АМЫН ТОГТВОРТОЙ БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО2025-10-28 12:58 GMT+8 | 200 удаа “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2025-10-27 12:41 GMT+8 | 368 удаа
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 272 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 220 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 200 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 192 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 160 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 152 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 148 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 144 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 144 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 136 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 120 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 112 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 96 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 92 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 92 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 84 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 64 удаа

МУСТА Б.ЦЭРЭН ОЧИР: ТЭШИНХЭН ЖОНЖУУЛЖ ЯВНА" ГОВИЙН ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛД ХҮРСЭН ДУУ

НИЙТЭЛСЭН: 2019-07-10 22:45 GMT+8

Танаас ярилцлага авах гээд ярихад клипний зураг авалттай хөдөө байна гэж ярьсан. Ямар уран бүтээл дээр ажиллаж хаагуур яваад ирэв?

Цомог, тоглолтын бэлтгэл гээд сүүлийн сар гаруй хугацаанд Улаанбаатар хотод ажиллаж байна. Энэ амралтын өдрөөр клипний зураг авалтын ажлаар нутагтаа очоод ирлээ. Миний дуулсан дууг сонсох дуртай төдийгүй уран бүтээлийг дэмждэг байсан талийгаач Жагай ахын маань хурдан  сайхан хүлгийн тухай “Хөөрхөн зээрд” дууныхаа клипний зураг авалтыг хийж дуусгаад ирлээ. Хөдөө агаарт гарч хурдан морь унаж, Хан-уул хайрхандаа очиж  хийморио сэргээгээд ирлээ дээ.

Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу. Танай аавыг Бариач Бямбаа гэдгээр их сайн санаж байна?

      1979 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Аавыг маань Бямбаа, ээжийг маань Жаргал гэдэг. Аав, ээж хоёр  маань насаараа аймгийн Нийтийн аж ахуйн газарт ажилласан хүмүүс. Би эхээсээ зургуулаа.  Аав маань хүүхдийн толгой барьдаг хүн байсан болохоор нутгийнхан маань бариач Бямбаа гэж авгайлдаг байсан. Аав маань тэтгэвэртээ гараад анагаахын дөрвөн үндэс, алганы хээ, зурхай, Түвд хэлийг сайн судлаж эм  жор барьдаг хүн байсан. Сүүлдээ нутгийн хүмүүс Маарамба Бямбаа гэдэг байсан л даа.

Ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхлэж байв? Багийнхаа хүсэл мөрөөдөлд хөтлөгдөж  дуучин боловуу?

1992 онд 5-р ангиа төгсөөд хөдөө мал дээр гарсан юм. Тэр үед зах зээл дөнгөж эхэлж хүмүүс хүүхдүүдээ мал дээр гаргаж малчин болгож  байсан үе. За тэгээд  ес гаруй жил мал маллаад  ер нь эрдэм ном сурах хэрэгтэй юм байна гээд 2001 онд Хүрмэн сумынхаа сургуульд 8-р ангийг дараа нь аймгийн төвд 10-р ангийг оройгоор төгссөн.

  Багаасаа мал дээр байсан болохоор  хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүн болно гэж зориод “Монгол фермер” сургуулийн фермерийн менежерийн ангид орж төгссөн. Оюутан байхдаа “Дуулга” гээд малчдын нөхөрлөлийн гишүүн байсан.  Одоо ч тэр нөхөрлөл маань үйл ажиллагаагаа явуулж байгаа л даа. Тэр үед аймагт Говь фестиваль анх удаа зохион байгуулагдаад би нөхөрлөлөө төлөөлж  Говь фестивалийн нээлт дээр дуулах үүрэг авсан. Тэгж л анх олны өмнө дуу дуулсан даа. Түүний дараахан Улаанбаатар хотод  дуучин Жавхлангийн “Нутгийн салхи” дууны уралдаан зохион байгуулагдаад, хот хөдөөгийн 1000 гаруй сайн дурын уран сайханчид, уран бүтээлчид өрсөлдсөн юм. Тэр уралдаанд оролцоод  дөрөвдүгээр шат буюу шилдэг 10-т тунаж үлдээд....  Энэ уралдаан миний хувьд өөрийгөө сорьсон том сорилт шалгалт бас их урам зориг өгсөн анхны уралдаан байсан. Энэ үеэс дуучин болж болох ч юм болов уу урлагийн салбарт хүч үзвэл яадаг бол гэж бодогдож эхэлсэн дээ.

Аймгийн театрт хэзээнээс дуучнаар ажиллаж эхлэсэн бэ? Энэ талаар бидэнтэй хуваалцаач ?

2006 онд сургуулиа төгсөөд гэр бүлтэй болоод, том охин маань  ч мэндэлсэн байсан үе. Мэргэжил эзэмшсэн бас өрхийн тэргүүн болж эхнэр хүүхдээ авч явах үүрэг ирсэн болохоор ажил хийхээр хайсан. Тэр үед мэргэжлээрээ ажиллах боломж бага,  хөдөө аж ахуйн салбар харьцангуй зогсонги байдалтай болсон үе байсан харин  уул уурхай ид эхэлж байсан үе. Нүүрсний том шланзны жолоочоор ажиллахаар  асууж сураглаад хувийн бэлтгэлээ базааж  жолооны С ангилал энэ тэрээ даруулчихаад ажлын сураг хүлээгээд л байлаа. Тэгээд намар нэг өдөр санаандгүй явж байгаад аймгийн театраар ороод Гомбосүрэн даргатай тааралдаад уулзсан юм. Тэгсэн Гомбосүрэн дарга , “чи манай театрт орж ажилла, цаашлаад СУИС-д суралцахад дэмжиж туслаж болно гээд. Намайг Говь фестивальд бас уралдаанд ямаршуухан дуулсанг мэргэжлийн хүний хувьд анзаарч мэдсэн байсан хэрэг.  

Тэгээд удаа ч  үгүй Гомбосүрэн даргын сайхан саналыг хүлээж аваад 2006 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр гэдэг их айлын нэгэн гишүүн болсон юм. Театрт ороод Энхтуяа багш, Цагаантогоо ах, Хажидмаа эгч нараараа дуулах урлагийн А үсгийг заалгаж, Загдаа, Батжаргал гээд гавьяатуудаараа хөгжмийн нотыг заалгасан хүн дээ. Ажилд орсон тэр намар театрын  дарга маань дэмжээд СУИС-д суралцах боломж олгосон. СУИС-д  Монгол улсын гавьяат Жүжигчин О.Ичинхорлоо багшийн удирдлага доор дуурийн дуулаачийн мэргэжлийг эзэмшсэн.   

Театрын уран бүтээлчийн хувьд театрын төлөвлөгдсөн уран бүтээлээс гадна бие даасан тоглолтууд хийдэг байх. Өнгөрсөн хугацаанд бие даасан уран бүтээлийн тоглолт хэдийг  хийв?

Би чинь 2006 оны намар театрынхаа дуучнаар ороод 2007 оны хавар нь  залуучуудаа уриалаад  “Бүүвэйл хорвоо” анхны хамтарсан тоглолтоо театртаа хийсэн. Анхны болохоор ч тэр үү их үнэ цэнэтэй санагддаг юм. Түүнээс хойш 8 жил дараалан хамтарсан тоглолт, 3 бие даасан тоглолтыг орон нутагтаа хийжээ. 2013 онд Улаанбаатар хотод “Дүүрэн заяа”  тоглолтоо хийсэн. Миний хувьд тоглолт бүрээс суралцаж сургамж авч бас улам ихийг хийх хүсэл мөрөөдөлтэй болдог гэж хэлж болно. Хотод тоглолтоо хийснийхээ дараа “Ботгон тэшээ” хамтлагийнхаа бяцхан дүү нартай аймгийн бүх сумдаар тойрч “Дүүрэн заяатай Монгол” тоглолтоо нутгийнхаа түмэнд хүргэж бас Өвөр монголын Альшаа аймгийн Эзний хошуунд энэ тоглолтоо хийж байсан даа. Одоо шинэ цомгоо гаргах, шинэ тоглолтоо хийх гээд ажиллаж байна. Цомгийн хувьд гэвэл 2013 онд “Дүүрэн заяатай Монгол” цомгоо гаргаад Улаанбаатар хотод хийсэн анхны тоглолтынхоо үзэгчдэд бэлэг болгон барьж байсан. Одоо гаргаж байгаа шинэ цомог маань нилээн онцлогтой. Гурван цомог гэж хэлж болно. Нэг дэхь  нь “Тэшинхэн жонжуулж явнаа” гэсэн нэртэй нөгөөх нь “Говь шанхын хурдууд” гэсэн хоёр цомог мөн клип бүхий цомог гаргаж байгаа. Одоо болох тоглолтынхоо өмнө цомгийн баяраа хийхээр төлөвлөсөн байгаа.

Та сая ярилаа тоглолтоо хийнэ, бас цомгийн баяраа хийх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

      Тун удахгүй буюу 4 сарын 27 нд Монгол бөхийн өргөөнд “Тэшинхэн жонжуулж явнаа би” нэртэй тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Энэ тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл ажиллаж, аймгийн ЗДТГ дэмжин ажиллаж байгаа. Энэ тоглолтонд маань аймгийн театрынхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ бас Ботгон тэшээ хамтлаг, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн уран бүтээлчид оролцоно. Нутгийн зөвлөлийнхээ ах эгч нартай тоглолтынхоо бэлтгэл ажлыг яриад бэлдээд ойрын үед зав муутайхан ачаалал ихтэй ажиллаж байна.

Өөрийн тань дуулсан “Тэшинхэн жонжуулж явнаа” гэдэг дуу манай нутгийнханы хувьд яахын аргагүй хит дуу болжээ. Хэн гэдэг хүний зохиосон ая, шүлгээр бүтсэн дуу вэ?

Хөдөөний хүмүүс их дуулдаг байсанг  бага байхдаа их сонсож байсан л даа.   Аяыг Р.Дондов,   үгийг нь З.Нямцэрэн гээд малын эмч хүн зохиосон юм билээ.  Миний хувьд энэ дууг 2011 оноос  эхэлж дуулсан. Хамгийн анх  “Эх орон” телевизийн цагаан сарын баярын нэвтрүүлэгт дуулж олны хүртээл болгож байсан.. Цагаан сарын өмнө аймгийнхаа удирдлагуудын дагаад  Гурвантэс сумын ахмадуудын хийсэн уулзалтанд очсон юм. Гурвантэс сум аавын минь нутаг л даа. Ахмадууд маань “Тэшинхэн жонжуулж явнаа” дуугаа  дуул гээд хөгжимгүй дуулах гэтэл ахмадууд маань караокены дууны жагсаалтанд дээрээс 6 байгаа тэрийг дагаад дуул гэж үүрэг өгсөн.

Яг үнэндээ тэр дуугаа караоке дууны жагсаалтанд орсонг өөрөө ч мэдээгүй байж байгаад үзэгч сонсогч ахмадуудаас мэдсэн шүү. Өвлийн цагт сум болгонд тэмээний баяр болон уригдаж очоод нутгийнханы хүсэлтээр энэ дуугаа дуулдаг юм. Говийн хүмүүсийн сэтгэл хүрсэн дуу, нөгөө талаар Өмнөговьчууд бид энэ жил Монгол тэмээгээ дэлхийд гайхуулж чадсан болохоор шинэ тоглолтоо “Тэшинхэн жонжуулж явнаа би” гэж нэрлэсэн.

Мэдээж уран бүтээлийн сан арвин болж байгаа байх, нөгөө талаар уран бүтээлээ олны хүртээл болгоход санхүүгийн дэмжлэг маш их хэрэгтэй болдог байх.Энэ талаараа таны бодол?

Театрт дуучнаар ороод анхандаа хуучны буюу 60, 70 аад оны дууг сэргээн дуулж байлаа. 2010 онд анх Монгол шагайн харваа гээд дууг авч дуулсан. Одоогоор урын сандаа хуучны сэргээж дуулсан  гаруй зуу гаруй дуу, өөрөө захиалж хийлгэж дуулсан дөч гаруй дуу байна даа. Аливаа уран бүтээлийг хийх, олон түмэнд хүргэхэд санхүүгийн асуудал байнга л тулгардаг. Миний уран бүтээлийг  аймгийн Засаг дарга, театрын удирдлага, уран бүтээлч хамт олон, нутгийн зөвлөл, нутгийн бизнесменүүд, хэвлэл мэдээллийнхэн гээд маш олон хүмүүс дэмжин тусалж явдаг үнэхээр их баярладаг. Нөгөө талаар уран бүтээлийг минь үнэлж сонсож урам өгч хөглөж байдаг хүмүүс маань мэдээж  үзэгч сонсогчид байдаг. Бүгдээрэнд талархаж явдаг даа. Талархалын илэрхийлэл болгож олон сайхан уран бүтээлээрээ бэлэг барьж явахыг хичээж ажиллаж байгаа.

Нутгийн дуучин СТА Т.Батсайхан бас дуурийн дуулаач мэргэжлээрээ төгссөн юм билээ. Өнгөрсөн жил “Миний сонгодог” тоглолтоо хийж байсан. Та бас дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн хүний хувьд энэ чиглэлээр уран бүтээл хийж байв уу цаашид төлөвлөсөн зүйл байгаа юу?

 Дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн хэдий ч зохиолын дуу дуулаад явж байгаа л даа. Мэдээж эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг гаргах хүсэл мөрөөдөл бий. Одоогоор аймгийнхаа теарт тавигдсан “Учиртай гурван толгой” дуурийн худалдаачны ариг мөн “Говь гурван сайхан” дуулалт жүжгийн нутгийн адуучны дүрд тоглож дуулсан. Ичинхорлоо багшийн минь өгсөн даалгавар бас байгаа.

Гэр бүлээ танилцуулаач.  Урлагийн хүний гэр бүл ар тал байна гэдэг амаргүй байх?

Манайх ам бүл тавуулаа гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл шүү дээ. Эхнэрийг маань Б.Амарзаяа гэдэг. Банкны салбарт ажилладаг. Бид оны өмнөхөн шинэ хүүхдээ өлгийдөн авсан даа.

Мэдээж урлагийн хүний цаг наргүй ажлыг минь ойлгож урлагийн хүний гэр бүл байна гэдэг амаргүй л дээ. Гурвансайхан уул шиг минь гурван хүүхдийн ээж болж  ар гэрийн минь түшиг тулгуур болж явдаг ханьдаа үнэхээр талархаж явдаг.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Удахгүй шинэхэн тоглолтоор нь уулзцгаая.

Шинэхэн тоглолтын минь өмнө нутгийнхантай уулзуулсан танай сонины хамт олонд баярлалаа. Дуунд дуртай монгол түмэн, уран бүтээлийг минь шимтэн сонсож халуун алга ташилт урмын үгээр тэтгэж байдаг нутгийн зон олондоо “Тэшинхэн жонжуулж явнаа би” тоглолтоороо бэлэг барих болсондоо маш их баяртай байна. 4 сарын 27 ны билэгтэй сайн өдөр Монгол бөхийн өргөөндөө уулзцгаая.

                                                                                                                 Ярилцсан Н.Адьяацэрэн

                                                                                                                2016 оны 5 дугаар сар