Мягмар гариг 2026/03/03
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМГИЙН ТОМ ЭВЕНТ БОЛОХ “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” ЭХЛЭХЭД НЭГ ХОНОГ ҮЛДЛЭЭ.2026-02-05 15:31 GMT+8 | 232 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО.2026-01-28 15:17 GMT+8 | 156 удаа ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖЭЭ2026-01-28 15:09 GMT+8 | 176 удаа МОНГОЛ УЛС ТЭМЭЭНИЙ ӨДӨРТЭЙ БОЛЛОО.2026-01-27 15:03 GMT+8 | 220 удаа “SEAMO-2026” ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГ 13 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ2026-01-26 14:58 GMT+8 | 156 удаа “ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ, ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.2026-01-24 14:52 GMT+8 | 132 удаа ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ.2026-01-23 14:43 GMT+8 | 152 удаа ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА.2026-01-20 14:33 GMT+8 | 164 удаа ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА2026-01-16 14:10 GMT+8 | 192 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2026-01-13 13:50 GMT+8 | 144 удаа МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ “ҮНДСЭН ХУУЛЬ” БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД УЛС, АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.2026-01-11 13:42 GMT+8 | 120 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.2026-01-09 13:31 GMT+8 | 132 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 804 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 644 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 440 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 460 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 376 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 972 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 392 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 664 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 440 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 552 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 552 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 352 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 472 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 492 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 432 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 432 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 384 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 452 удаа

Ли-гийн мэдэлд очсон Буурын хяр, Аягачийн тойром

НИЙТЭЛСЭН: 2019-08-19 13:31 GMT+8

Монгол улсын өмнөд хилийн бүс нутаг бол Өмнөговь аймгийн Номгон сум. Монгол Алтайн  нурууны үзүүр Буур, Номгон, Булган, Цохио, Халзан, Далангийн нуруу, Хачиг Хөрх, Гурван гэдрэгийн нуруу зэрэг өндөрлөг уулс, алдарт 33 говийн нэг Борзонгийн говь, Хөрх, Буур, их бага Номгон уул, Борзон, Баянбулаг, Эрдэнэбулаг, Цатгалан, Аягачийн тойром гээд 70 гаруй булаг шанд задгай устай гээд сайхан бүхнийг тоочоод барамгүй үзэсгэлэнтэй нутаг.

Номгон сум бол хөдөө аж ахуйн хөгжсөн, ялангуяа ямаан сүргийн тоо толгой болон хүнсний ногоо тариалалтаараа аймагтаа дээгүүр ордог сум хэдий ч өнөөдрийн байдлаар ашиглалтын 10, хайгуулын 7 зөвшөөрөл бүртгэгджээ.

315 жилийн түүхтэй Сангийн далай хийд, Орвог гашууны бор толгой, Борзонгийн говь гээд сайхан байгаль, түүх соёлын дурсгалт газруудаараа гайхагддаг Номгон суманд Хятадуудын хууль бус үйлдэл газар авчээ.

“Булаг сүүж майнин” компанийн ард төрийн эрх мэдэлтэн байгаа юу?

Засгийн газраас ашигт малтмал экспортлохоор Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн сумын зааг Цагаан дэлийн боомтыг нээж ажиллуулахаар Хятадын талтай тохиролцсон гэдэг. Тэр ч утгаараа Баруун нарангийн уурхайгаас Цагаан дэлийн боомт хүртэл авто зам барих ажлыг эхлүүлснээр Өмнөговь аймгийн Ханхонгор, Номгон, Хүрмэн сумдын нутагт лиценз эзэмшигчдийн ашигт малтмал олборлолт “амилж” эхлээд байна.

Түүний нэг нь БНХАУ-ын иргэн Ли гэгч. Энэ Хятад иргэн номгончуудын шүтэж ирсэн Алтайн нурууны үзүүр Буур хайрханд чулуун нүүрсний орд ашиглахаар 2017 онд хайгуулын лиценз, 2018 онд ашиглалтын  лицензээ АМХЭГ-аас авчээ.

Зайсанд айлын гэрийн хаяг дээр бүртгэлтэй, Хятад компани ганцхан жилийн дотор хайгуул, ашиглалтын гэсэн хоёр лицензээ зэрэг шахуу авчихсан нь том артай гэмээр.  Тус компанийн Хятадууд 2018 оны сүүлчээс эхлэн Буурын хяр, Аягачийн тойром хавьд нутагладаг малчдыг өвөлжөө, бууцаа чөлөөлж өгөхийг шаардаж эхэлсэн төдийгүй айлган сүрдүүлж, хууран мэхэлж гэрээ байгуулж, Тус компанийг дэд бүтэц, зам, усны зөвшөөрөл  гээд олон асуудлаа шийдээгүй байхад энэ 4 дүгээр сард  Байгаль орчны яам, Уул уурхайн яамны ажлын хэсгийнхэн очиж уурхайн үйл ажиллагааг эхлэхийг зөвшөөрөөд явсан нь гайхалтай.

Өнөөдөр Монгол улсын жирийн иргэн хашааныхаа буланд хүнсний мухлаг ажиллуулах гэж олон, сар жилээр төрийн байгууллагын үүдийг сахиж, авлигач түшмэдүүдэд хэд гурван төгрөг атгуулж байж ажлаа бүтээдэг гэдгийг хүн бүр мэднэ. Хаяг тодорхой бус, оффис ч үгүй Хятад эзэнтэй тус компанид гэрлийн хурдаар лицензүүдийг өгч, ногоон гэрлээр ажиллах зөвшөөрлийг өгснөөс харахад энэ уурхайн хятадуудын ард төрийн өндөр албан тушаалтан эрх мэдэлтэн байгаа гэх хардлагыг төрүүлж байна. Аль эсвэл Хятадууд  төрийн түшмэдүүдийг хахуульдаж ажлаа бүтээсэн үү!

Багийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэх нь хэвийн үзэгдэл үү?

Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нутгийн иргэдээс асуулгүйгээр Ашигт малтмалын газар олгож байгаа. Хэдэн үеэрээ амьдарч ирсэн нутаг нь нэг мэдэхэд гадныхны эзэмшилд оччихдог бусармаг, хүний ёсноос гажууд байдал эх оронд минь оршин тогтноод удаж байна. Малчдын хувьд өвөлжөө, бууцаа орхиод нүүх, эсвэл уурхайн хаяанд тоосонд дарагдаж амьдрахаас өөр аргагүйд хүрдэг нь хатуу үнэн. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэдэг зүйр үг эсрэгээрээ эзэн нь нутгаа мэдэхгүйд хүрч байгаа нь өнөөгийн Монголын нийтлэг төрх болоод уджээ. Хайгуулын ч тэр ашиглалтын ч тэр лицензээ өгөхдөө иргэдээс асуудаггүй хэрнээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тухайн багийн иргэдийн хурлын тогтоол, тэмдэглэлийг хавсаргахаар хуульд заасан байдаг нь гажуудал гэж хэлж болохоор. Яам тамгынхан зөвшөөрлөө өгчихөөд зөвхөн үнэлгээг нутгийн иргэдээс асуусан болоод ир гэж явуулдаг нь ёстой ниргэсэн хойно хашгирав гээч болдог ажээ. Угтаа бол лиценз тэр тусмаа ашиглалтын лицензээ олгохдоо нутгийн иргэдийн саналыг авдаг бол зөв байхсан.

Сүүлийн үед Өмнөговь аймагт уул уурхайтай холбоотой асуудлаар багийн хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэх хэрэг газар аваад байна. Жишээлбэл: “Саус гоби коал транс” компанитай холбоотой Гурвантэс сумын Тост баг, “Дун юань” компанитай холбоотой Номгон сумын Дэрсэнэ ус багийн хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байдаг. Үүнтэй нэгэн адил “Булаг сүүж майнинг” компанийн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд хавсрагдсан Номгон сумын Хармагтай багийн хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн тухай асуудал сөхөгдөөд байна.

Нутгийн иргэдийн мэдээлж буйгаар 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ирц хүрээгүй учир хуралдаан болоогүй, уурхайн асуудлыг хэлэлцээгүй гэх бөгөөд тэр битгий хэл Булаг сүүжийн уурхайг дэмжихгүй гэдгээ нутгийн иргэд илэрхийлжээ. Гэтэл чоно борооноор гэгчээр олон түмэн шинэ жилийн баяр гэж бужигнаж байх зуур Хармагтай багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Туяахүү гэгч “Булаг сүүж майнин” компанийн уурхайн байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцаж, иргэдийн 100 хувийн саналаар дэмжсэн гэсэн тогтоол, тэмдэглэлийг гаргаж, “Булаг сүүж майнин” компанид өгчээ. Үүний дагуу Байгаль орчны яам тус уурхайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан байдлын үнэлгээг батлан гаргажээ. Энэхүү асуудлаар нутгийн иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байна. Монгол төрийн төлөө биш, иргэдийнхээ төлөө биш Хятад компанийн талд үйлчилж төрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, төр засгаа төлөөлж буй иргэдээ хуурсан үйлдэл удаа дараа гарсаар байгаа нь нэн эмгэнэлтэй. Төр, иргэний өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалт, өргөсөн тангаргаа умартаж, тав, гурав төгрөгийн төлөө хуурамч тогтоол үйлдэж, өсч төрсөн нутгаа уурхайн нүх болгох эхлэлийг тавьж, эцэг, өвөг, үр хойчийнхоо өмнө нүгэл үйлдэж буйгаа ухаарч ойлгох ухаан тэдэнд алга. Тэдэнд хариуцлага тооцох ч хүн алга бололтой.

Өмнөговьд дахин уурхай нээх хэрэггүй...

Монгол улсын төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлж буй томоохон уурхайн төслүүд Өмнийн цэнхэр говьд хэрэгжиж байна. Улс орны хөгжилд хэрэгтэйсэн гэж өгөөмөр сэтгэлээ гаргаж уул уурхайн томоохон төслийг дэмжсэн өмнөговьчууд уух усгүй болох аюулын ойрхон байгааг мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд хэлж сануулсаар...

Уух ус нь ховордож, ургамал ногоо нь хомсдож, малын бэлчээр нь талхлагдсан, уурхайн тоос... гээд хариуцлагагүй уурхайн “зуданд” өмнийн говьчууд тэвчин тэвчин амьдарч байна. Нутгийн иргэдэд уул уурхайн өгөөж гэж юм алга. Байгаа хэдэн уурхайнууд нь  хариуцлагатай ажиллаж, нутаг усыг минь багахан шиг сүйтгэж, уух ус, амьдрах нутгийг минь үлдээгээсэй гэж өмнөговьчууд залбирч сууна.

Өмнийн говьд шинээр дахин уурхай нээх шаардлагагүй гэдгээ аймгийн удирдлага, иргэд  нэгэн дуугаар хэлж байна.

Шударга бусын хонгилыг нурааж, шударга бустай ясаа цайтал тэмцэхээ  зарласан Эрхэм Ерөнхий сайдаа, төрийн түшээдээ. Та бүхний ясаа цайтал тэмцэх шударга бус хэмээх “мангас” чинь говь нутгийн энгийн номхон малчдын хэдэн үеэрээ нутаглаж ирсэн нутгийг нь гишгих газар, уух усгүй болтол цөлмчихөөд байна. Хятадуудад бэлчээр нутгаа алдаж, амьдрах нутаггүй болсон малчид амь тавьж байгааг танд дуулгасуу.