Пүрэв гариг 2024/04/25
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 328 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 272 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 580 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 292 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 564 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 716 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

М.Ууганцэцэг: "Насан туршийн боловсролын төв" нь бүх насныханд тасралтгүй суралцах боломжийг олгодог

НИЙТЭЛСЭН: 2019-11-01 17:13 GMT+8

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Намайг Мөнхжаргалын Ууганцэцэг гэдэг. Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрж өссөн. Айлын ууган охин, хоёр дүүтэй. Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй. Одоо Өмнөговь аймгийн "Насан туршийн боловсролын төв"-д сургалтын менежерээр ажиллаж байгаа. 
-Бага насныхаа хүсэл мөрөөдлийнхөө тухай, бас багш мэргэжлийг яагаад сонгох болов энэ талаар...
-Би малчин айлын хүүхэд, бага насны тухайд гэвэл бусад хүүхдийн л адил хөдөө хурга, ишиг хариулж, чулуун тоглоомоор гэр барин тоглож, морь унаж, ааруул хуруудаар хооллож өссөн дөө. Одоо эргээд бодоход дэлхий дээр ганцхан байх нүүдлийн соёлынхоо дунд, байгаль дэлхийтэйгээ ойрхон өссөндөө өөрийгөө их азтай хүн гэж бахархан боддог ш дээ. Нийгэм солигдож, Монголд ардчилал ид давалгаалсан түүхт цагаан морин жил буюу 1990 онд Сэврэй сумын ерөнхий боловсролын сургуулийн Нэгдүгээр ангид элсэн орсон. Дунд сургуульд байхдаа монгол хэл, уран зохиол, нийгмийн ухааны хичээлүүдэд их дуртай хүүхэд байлаа. Сумандаа наймдугаар ангиа төгсөөд аймгийн төвд ирж суралдцаад 2001 онд Даланзадгад сумын Нэгдүгээр сургуулийн Л.Оюун-Эрдэнэ багштай нийгмийн сонгоны ангийг төгссөн. Сайн багш нарын ач, өөрийн хичээл зүтгэлийнхээ ачаар элсэлтийн шалгалтанд 150 хүүхдээс эхний  гуравт жагсаад, МУИС-ийн Улс төр судлалын ангийн хуваарь авсан.  2006 онд их сургуулиа төгсөөд нутагтаа ирж ажилласан. Багш мэргэжлийг санамсаргүй сонгосон хэдий ч хувь заяаны тохиолоор багш гэх энэ эрхэм алдарын эзэн болсондоо үргэлж бахархаж, олон сайхан эрдэмтэн багш нараасаа байнга суралцахыг хичээж явна.
 

-Та сая хэллээ, 2006 онд сургуулиа төгсөөд шууд нутагтаа ирсэн гээд. Ихэнх оюутнууд сургуулиа төгсөөд хот суурин газар үлдэхийг хичээдэг, бас мэргэжлээрээ ажиллах нь ховор харагддаг л даа. Таны хувьд бусдын адил хотод үлдэх бодол төрж байв уу? 
-Үнэн л дээ. Орон нутгаас суралцдаг ихэнх оюутнууд хотод үлдэхийг илүүд үздэг нь нууц биш. Ажлын байрны олдоц, амьдрах орчны таатай нөхцөл энэ тэр гээд хотод үлдэх шалтгаан ярьвал зөндөө бий. Миний хувьд хотод үлдчих юмсан гэж ер бодож байгаагүй. Хурдхан сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллаж, сурсан мэдсэнээ ачит багш нартаа, ижийдээ харуулахыг боддог байлаа. 2006 онд МУИС-ийг Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөөд шууд нутагтаа ирсэн. Дунд сургуулиа төгсч байгаа бидэнд юуных нь мөнгө байхав. Бүгд л ижий, аав, эмээ, өвөөгийнхөө мөнгөөр л их, дээд сургуулиа төгсдөг шүү. Тэд маань үр хүүхэд биднийгээ насан туршдаа хоолоо олж идэх ажил мэргэжилтэй болгох гэсэндээ өөрсдийн идэх, хоол өмсөх хувцсаа хасан бидний сургалтын төлбөрийг төлж сургасан болохоор хичээлдээ илүү анхаарлаа хандуулж, сайн сурах, цаашлаад цаг, хугацаа мөнгө зарцуулж сурсных мэргэжлээрээ хэрэгтэй газраа ажиллах нь чухал гэж боддог. Дөрвөн жил аав, ээж, эмээ, өвөөгийнхөө мөнгөөр сурчихаад мэргэжлээрээ ажиллахгүй, хот газар үлдээд бар, ресторанд зөөгч энэ тэрхэн хийж байгаа залуусыг хараад харамсах сэтгэл төрдөг юм. Нэг талаараа хувь хүний сонголт юм даа гэж ойлгож болох ч гэлээ нөгөө талаар өөрийгөө болон бүхнээ зориулсан ижий, аав, эмээ, өвөөгийнхөө хөдөлмөр, сэтгэл бүхнийг нь үнэгүйдүүлж байна гэж хардаг. Тийм болохоор эзэмшсэн мэргэжлээрээ нутагтаа ажиллахыг илүүд үздэг байсан. Тэр ч утгаараа төгсөөд нутагтаа л ирж ажиллаж, амьдарна гэсэн эрмүүн зорилгыг тээн ирснээс хойш 13 жилийг ардаа үдэж, олон сайхан эрдэмтэн багш нар, эрч хүчтэй найрсаг хамт олныхоо дунд суралцаад, ажиллаад сайхан л байна. 
-Та одоо аймгийнхаа насан туршийн боловсролын төвд ажилладаг. Нэг үе албан бус боловсролын төв гэдэг байсан байх. Одоо бол нэр нь өөрчлөгдөж, үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэн харагддаг. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгнө үү?
-Би ажлаараа маш их бахархдаг. Учир нь манай "Насан туршийн боловсрол" төв нь  нийгмийн бүх давхаргын бүх насны хүнтэй хамтран ажиллаж, тэднийг манлайлан хамтдаа хөгжих боломжийг олгодгоороо давуу талтай маш сайхан ажил. Одоогоор 70, 80, 90 жилийн түүхтэй байгууллагуудтай харьцуулшгүй ч дөнгөж хөрс суурь нь тавигдаж, тогтолцоо, хууль эрх зүйн орчин нь бүрдэж эхэлж байгаа шинэ салбар. Гэхдээ цаашид энэ салбар улам хөгжиж, сурахыг, хөгжихийг хүссэн зорилготой хүн бүрийн заавал үйлчлүүлдэг газрын нэг болно гэдэгт итгэлтэй байдаг. 1990 оноос Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, нээлттэй нийгэм бий болсноор хүн бүр амьдралынхаа асуудлыг бие даан шийдэх, цаг үеийн хөгжлөөс хоцрохгүй байх, бүтээх туурвих зэрэг хүн амын боловсролын хэрэгцээ өсч, боловсролын шинэ хэлбэрийн үйлчилгээг шаардсан нийгмийн захиалга бий болж ирсэн байдаг.  Энэ үндсэн дээр боловсролын үйлчилгээг зөвхөн сургуулийн хүрээнд авч үздэг ойлголтыг өөрчилж,  иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн танхимын бус сургалтын хэлбэрийг шинээр бий болгосон нь өнөөдрийн Албан бус-Насан туршийн боловсролын тогтолцоо юм. Манай аймгийн Насан туршийн боловсролын төвийн хувьд 2014 онд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан, орон нутгийн иргэдийн тасралтгүй боловсролыг хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Манай хамт олон иргэдийн хэрэгцээнд суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, ёс зүй төлөвшлийн боловсрол, гоо зүй мэдрэмжийн боловсрол, амьдрах ухааны боловсрол гэсэн таван чиглэлээр боловсруулж, өнөөдрийн байдлаар 46 сэдвийн сургалтаар иргэд, байгууллага хамт олонд сургалтын үйлчилгээгээ хүргэж байна. Мөн орон нутгийн дэд хөтөлбөрүүд болон үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд энэ хүрээнд  дэлхий нийтийн 2030 он хүртэлх хөгжлийн түүчээ болсон Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөр, Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг тус тус  хэрэгжүүлэн иргэд, олон нийтийн  мэдлэг ойлголт, хандлагыг дээшлүүлэн ажиллаж байна.
 

-Сайхан мэдээлэл өгсөн баярлалаа. Танай төв ихэндээ насанд хүрэгчдэд зориулсан сургалт явуулдаг юм билээ. Хүүхдүүдтэй ажиллах бол өөр, насанд хүрсэн хүмүүстэй ажиллах ч мөн өөр байх...
-Тэгэлгүй яахав. Хүүхдүүдтэй ажиллах, танхимын сургалт бол Педагоги буюу сурган хүмүүжүүлэх онолынхоо дагуу явагддаг, харин насанд хүрсэн хүмүүстэй ажиллах бол тэс өөр байдаг. Жишээ нь насанд хүрсэн хүмүүст сурах арга барил нь өөр, өөрөөр тогтчихсон,  амьдралын арвин туршлагатай болчихсон, үзэл хандлага нь аль хэдийнэ төлөвшчихсөн байдаг тул тэдэнд нөлөөлнө гэдэг тийм амар зүйл биш. Багшаас маш их арга зүй, мэдрэмж шаарддаг. Тиймээс Насан туршийн боловсролын багш зөвхөн сургалтын онол, арга зүйгээр ажиллах хангалтгүй байдаг бөгөөд  насанд хүрэгчидтэй ажиллах сургалтын арга зүй, холимог бүлгийн сургалтын арга зүйг зайлшгүй эзэмшсэн байх шаардлага тавигддаг. Энэ тодруулж хэлбэл тасралтгүй суралцаж байх хэрэгцээ гэсэн үг. Манай сургалтуудын хувьд насанд хүрэгчдийн онцлогт тулгуурлан богино хугацаатай, оролцоонд (туршлагад) тулгуурласан, суралцагч сурсан зүйлээ амьдрал ахуйдаа шууд хэрэглэхээр агуулгатай байхад чиглэгддэг. Мөн насанд хүрэгчдийн хувьд сурах хэрэгцээгээ мэдэрсэн үедээ маш сайн, хариуцлагатай суралцагч байж чаддаг нь тэдний давуу тал болдог.

Аливаа зүйлд хандах хандлага буюу харах өнцгөөс хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, ажлын бүтээмж, амжилт, цаашлаад нийгмийн хөгжил шалтгаалдаг гэж боддог. Тиймээс аливаа бэрхшээл саадыг “сорилт” гэж харах, аливаа үүрэг даалгаврыг “миний хөгжих боломж” гэж харах нь таньд амжилтад хүрэх, аз жаргалтайгаар амьдрах нэг гарц байх болно гэж хэлмээр байна.


-Танай төвд хувь хүний хөгжлийн чиглэлээр олон төрлийн сургалт, хөтөлбөрүүд хэрэгждэг  гэдгийг та сая дурдлаа. Иргэдэд зориулсан ямар, ямар сургалтууд байдаг талаар дэлгэрүүлж ярина уу? 
-Манай төв иргэдийн хандлага, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн “Эерэг харилцаа хандлага”, “ЕQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах нь”, “Ажлын бүтээмж 5С”, “Багаар ажиллах нь”, “Хувь хүний хөгжил манлайлал” зэрэг ёс зүй, хандлагын сургалтууд, “Гэр бүлийн эерэг харилцаа”, “Аз жаргалтай гэр бүл”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд” зэрэг гэр бүлийн боловсролын сургалтууд, өсвөр насныхан залуучуудад чиглэсэн “Зорилготой байхын учир”, “Өөртөө итгэх итгэл”, “Ном унших бүтээлч аргууд”, “Цахим хэрэглээний соёл” зэрэг амьдрах ухааны сургалтуудыг захиалгын дагуу тогтмол зохион байгуулж байна. Аймгийн “Англи хэлтэй Өмнөговь” дэд хөтөлбөрийн хүрээнд англи хэлний сургалтууд, ярианы клубын үйл ажиллагааг тогтмол явагдаж байна. Энэ жилийн хувьд соёлыг дэмжих жилийн хүрээнд “Угийн бичиг хөтлөхийн ач тус”, “Зөв бичиг таны соёл” сургалтуудыг иргэд олон нийтэд хүртээмжтэй хүргэхийг зорин ажиллаж байгаа. 
-Одоогийн нийгэмд хувь хүмүүсийн хандлагаас их зүйл шалтгаалдаг. Иргэдийн, тэр дундаа залуусын хандлага хэрхэн өөрчлөгдөж байна... Энэ талаар иргэдэд хандлагаа өөрчлөхөд багш хүний хувьд өгөх зөвлөгөө юу байна?
-Аливаа зүйлд хандах хандлага буюу харах өнцгөөс хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, ажлын бүтээмж, амжилт, цаашлаад нийгмийн хөгжил шалтгаалдаг гэж боддог. Тиймээс аливаа бэрхшээл саадыг “сорилт” гэж харах, аливаа үүрэг даалгаврыг “миний хөгжих боломж” гэж харах нь таньд амжилтад хүрэх, аз жаргалтайгаар амьдрах нэг гарц байх болно гэж хэлмээр байна. Залуучуудын хувьд эд материалын хэрэгцээнээс илүүтэйгээр сурч хөгжих боловсролоо дээшлүүлэхийг зорих, гадаад болон дотоодоор аялж нүдээ нээх, тансаг хэрэглээ бус минималист байх, зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэнддээ анхаарах зэрэг эерэг сайхан хандлагатай болж байгаа нь харагддаг.  
 

-Гэр бүлийнхээ тухай, ээж хүний хувьд гэр бүлдээ, хүүхдүүдээ цаг заваа хэрхэн зориулж, байна. Хүүхдийн хүмүүжлийн талаар...
-Манайх ам бүл дөрвүүлээ, хоёр хүүтэй. Манай нөхрийг М.Нямдулам гэдэг. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт эдийн засагчаар ажилладаг. Том хүү маань долоо, бага хүү маань хоёрдугаар ангид сурдаг. Нөхөр бид хоёр хоёулаа төрийн байгууллагад ажилладаг учир хүүхдүүд, гэр бүлдээ гаргах цаг жаахан хомс байдаг. Гэхдээ ээж хүний хувьд хөвгүүдийнхээ сурлага, хүмүүжилд цаг гаргахыг маш их хичээдэг. Хүүхдүүдээ дургүй зүйлд нь хүчээр шавдуулахаас илүүтэйгээр дуртай зүйл дээр хөгжүүлэхийг зорьдог.  Хүүхэд ямар ч алдаа гаргасан ээж аавдаа ичиж айлгүй хэлдэг байх, хүүхдээ алдаа гаргалаа гэхэд эцэг, эхчүүд буруутгах биш дахин тэр алдаагаа гаргахгүй байх талаар хүүхэдтэйгээ ярилцах нь чухал гэж үздэг. Бидний багад эцэг, эхчүүд одооных шиг хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцах ч ховор байсан л даа. Тэгсэн хэрнээ ээж, аавууд маань өөрсдийн үйл хөдлөл, аливаад хандах хандлагаараа үлгэрлэж үр хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн. Одоо бага насны хүүхдийн сэтгэхгүй, авч байгаа мэдээлэл нь илүү өргөн цар хүрээтэй болсон. Тийм болохоор хүүхдүүдээ сонсох, тэдэнтэйгээ илэн далангүй ярилцаж хамгийн сайн зөвлөгч нь байх ёстой гэж боддог. Өндөр мэдлэг чадвартай хэрнээ худлаа хэлдэг, хулгай хийдэг, эхнэр хүүхдээ хүчирхийлдэг хүмүүс нийгэмд олон байгаад эмзэглэж явдаг. Тиймээс хүүхэд бол таны толь учраас эцэг эх бүр хүүхдийнхээ хичээл сурлагын зэрэгцээ хүмүүжил, төлөвшилд маш их анхаараасай гэж хүсдэг. Хувь хүнийхээ хувьд гэр бүлийн боловсролын чиглэлээр олон ажлуудыг хийж олон олон гэр бүлийг аз жаргалтай амьдрахад туслахыг хичээж яваа. Энэ миний хүсэл мөрөөдлийн нэг гэж хэлж болно. 
-Та сая миний хүсэл мөрөөдлийн нэг гэлээ. Хүсэл мөрөөдлийнхээ тухай сонирхуулаач? Нууц биш бол...
-Залуу хүний хувьд хүсч мөрөөдөж байгаа олон зүйл бий л дээ. Хувийн амьдрал дахь хүсэл мөрөөдөл бол жаахан нууц (инээв). Харин энэ л нутагт төрж өссөн хүний хувьд нутаг орныхоо төлөө, энэ нийгмийн сайн сайхны төлөө, бусдын төлөө би юу хийж чадах уу? гэж өөрөөсөө асууж, бодож төлөвлөсөн хүсэл мөрөөдөл бий бий. Өнөөдрийн нийгэмд сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг бол иргэдийн гэр бүлийн боловсрол дутмаг, хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд ихээр өртөж байна. Нэг үгээр хэлбэл гэр бүлийн халуун уур амьсгал, эцэг, эхийн үүрэг роль багасгаж улмаар хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа. Уул уурхайн хөгжсөн манай аймагт гэр бүлийн асуудал хүндхэн гэж хэлж болно. Эцэг, эх, хүүхэдтэйгээ хамтдаа байх хоног нь хуруу дарам цөөхөн, нөгөө талаар хүн амын эдийн засгийн чадвар нь өндөр учир зарим эцэг эхчүүд хүүхдээ дутагдах гачигдах зүйлгүй өсгөнө, мөнгө л байвал дугуйлан, секц, дамжаанд цаашлаад ямар ч сургуульд, ямар ч мэргэжлээр сургачихна гэсэн бодолтой байдаг. Мөнгө санхүү бол эцэг, эх, гэр бүлийн хайр, халуун дулаан байдлыг оролчихно гэсэн хандлага ажиглагддаг. Энэ мэтчлэн яриад байвал гэр бүл, хүүхдийн хүмүүжлийн тулгамдсан асуудал асар их. Тиймээс иргэдийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд хүртээмжтэй, олон ажлуудыг хийж олон, олон гэр бүлд аз жаргал бэлэглэхийг хүсдэг. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрэхийн тулд мэдээж илүү ихийг сурч, мэдэх, өөрийгөө хөгжүүлэх нь юу юунаас чухал. Тэр ч үүднээс гэр бүлийн боловсрол, эцэг, эхийн үүрэг, хариуцлагын талаарх хууль эрх зүйн мэдлэг, гадаад улс орны туршлага судлах гээд төлөвлөж хэрэгжүүлж байгаа ажлууд бий. 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цаашдынх ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. 
-Ярилцлагандаа урьсан танд маш их баярлалаа.
Ярилцсан Н.Адьяацэрэн