Даваа гариг 2025/10/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
Ц.Уртнасан: Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдлийг бууруулах, техник хэрэгсэл, унааны хангамжийг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байгаа2025-07-30 18:33 GMT+8 | 2992 удаа УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Мөнхбат: Говийнхон маань цөөхүүлээ учраас танай, манай гэхгүйгээр нэгдэж хөгжлийн бодлогоо урагшлуулах хэрэгтэй2025-07-30 18:23 GMT+8 | 3744 удаа ХОНГОРЫН ГОЛД ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛЖ БАЙНА2025-07-30 10:37 GMT+8 | 556 удаа МАНЛАЙ СУМ ОЮУ ТОЛГОЙ ХК-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАРТАЙ БОЛЛО2025-07-30 10:33 GMT+8 | 612 удаа УЛСЫН АВАРГА МАЛЧДЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛА2025-07-30 10:26 GMT+8 | 836 удаа Өмнөговь аймгийн залуучууд Австралид суралцана.2025-07-30 10:23 GMT+8 | 400 удаа ХАМТАРСАН БАГ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙЛЭЭ2025-07-30 10:20 GMT+8 | 400 удаа ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.2025-07-30 10:09 GMT+8 | 500 удаа "ОЙСКА-МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.2025-07-30 10:03 GMT+8 | 490 удаа БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.2025-07-28 16:08 GMT+8 | 784 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-07-20 21:34 GMT+8 | 392 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧДЫГ УРАМШУУЛЛАА2025-07-07 21:41 GMT+8 | 376 удаа ОРОН НУТГИЙН БОДЛОГООР АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХИЙЖ БАЙНА2025-07-02 17:53 GMT+8 | 416 удаа ОЮУТОЛГОЙ УУРХАЙ ХҮРТЭЛ 12.5 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА2025-07-01 17:41 GMT+8 | 376 удаа ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА2025-07-01 17:29 GMT+8 | 792 удаа “БУЯНТ ХОТХОН” ХҮҮХДИЙН ЗУСЛАНД 7 ЭЭЛЖЭЭР 1000 ХҮҮХЭД АМАРНА.2025-06-30 17:37 GMT+8 | 336 удаа МОНГОЛ ТЭМЭЭГ ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛЛАА2025-06-28 18:05 GMT+8 | 284 удаа АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ2025-06-28 17:58 GMT+8 | 312 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГ 2 ЖИЛ ДАРААЛАН УЛСЫН АВАРГА БАГ БОЛЛОО.2025-06-25 18:01 GMT+8 | 360 удаа БЭЛЧЭЭР УСЖУУЛАЛТЫН ХОЁРДУГААР АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2025-06-22 18:26 GMT+8 | 344 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2025-06-20 18:30 GMT+8 | 484 удаа БҮХ СУМАНДАА “ЗАЛУУЧУУД ХӨГЖЛИЙН ТӨВ”-ТЭЙ БОЛСОН АНХНЫ АЙМАГ БОЛЛОО.2025-06-15 17:23 GMT+8 | 420 удаа ДОНОРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2025-06-15 17:05 GMT+8 | 360 удаа СҮҮ ТАРАГ ХӨТӨЛБӨРN ХЭРЭГЖИЖ БАЙНА.2025-06-13 21:48 GMT+8 | 452 удаа ГАВЬЯАТУУДЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛО2025-06-11 07:41 GMT+8 | 344 удаа УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГДМЭЛ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛЭЭР ХАМТРАН ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА2025-06-06 18:22 GMT+8 | 332 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД ХОТОД “ХОТЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2025-05-30 15:47 GMT+8 | 1060 удаа МОНГОЛ УЛСЫН ХУРЦ АРСЛАН ГОМБО-АЮУШИЙН ДЭМҮҮЛ АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮЧИТ 128 БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.2025-05-26 10:19 GMT+8 | 704 удаа Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат: Улсын төсвийн татаас нэмэгдэж, орон нутагт үлдэх төсөв багасч байгаа ч бүтээн байгуулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхээр ажиллаж байна2025-05-23 11:20 GMT+8 | 2804 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМАНД “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА2025-05-14 10:54 GMT+8 | 672 удаа

Ц.Түвшин: Сүйтгэж байгаа биш цэвэрлэж байгаа энэ ажлаараа би бахархдаг

НИЙТЭЛСЭН: 2019-12-11 10:38 GMT+8

Хот суурин газар бүрт үүрийн таван жингээр ажилдаа гарч, та бидний амьдарч буй хотыг цэвэр цэмцгэр байлгахын төлөө хичээнгүйлэн ажилладаг хүмүүс бол "шар хантаазтнууд" буюу хот тохижилтын ажилчид. Тэдгүйгээр хотын нэг өдрийг ч төсөөлөхөд  бэрх. Тэд нэг л өдөр ажлаа хийхгүй бол хот хогондоо дарагдаж сүйд болох нь ойлгомжтой. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот өдрөөс өдөрт өргөжин тэлж, бүтээн байгуулалт өрнөж, хөл хөдөлгөөн ихсэж Дархан, Эрдэнэтийн дараа орохоор их хот болон өргөжсөөр... Энэ л хотыг гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг наргүй хөдөлмөрлөдөг хүмүүсийн нэг болох Даланзадгад хотын Захирагчийн Албаны ажилчин Ц.Түвшин ахтай их хотын амьдрал, ажил хөдөлмөрийнх нь талаар ярилцлаа.


-Та аль нутгийн хүн бэ, ажил амьдралын гараагаа яаж эхэлж байв?
-Намайг Доржийн Түвшинбаяр гэдэг. Даланзадгад хотын Захирагчийн Ажлын Албанд ачигчаар ажилладаг. Цогтцэций сумын уугуул хүн. Эцэг, эхээсээ гурвуулаа, хоёр эгчтэй, айлын бага хүү. Бидний үеийнхний ихэнх нь мал дээр өсч, мал дагаж ажил хөдөлмөр хийж сурсан улсууд шүү дээ. Буурлууд маань үр хүүхдүүд биднийгээ бага гэлтгүй өөрт нь таарсан ажлыг хийлгэж хөдөлмөрт сургасан буянтай улсууд. Мал дагаж ажил хөдөлмөр хийж сурсан хүн гэж өөрийгөө хэлнэ дээ. Мал маллана гэдэг бол үнэхээр хүнийг хөдөлмөрт сургадаг. Малчин хүн бол аагим зуны халуун, хахир өвлийн хүйтэн гээд жилийн дөрвөн улирлын алинд ч цаг наргүй ажиллаж байдаг хүмүүс шүү дээ. Малчин хүний хүүхэд, багаасаа аав, ээжийгээ дагаж мал маллаж ажил хөдөлмөр хийж сурсан болохоор одоо ч тэр ажилд нэг их түүртээд байдаггүй юм. Сайн муу, сайхан муухай ажил гэж үгүй. Тийм учраас хөдөлмөрийг шүтэж явдаг хүн жирийн нэг ажилчин хүн дээ би.
-Та Даланзадгадын Захирагчийн Ажлын Албанд хэдэн жил ажиллаж байна вэ? Яг ямар ажлыг хариуцан ажилладаг вэ?
-Би 2012 онд Даланзадгад хотын Захирагчийн Албанд орсон. Түүнээс хойш долоон жил гаруй хугацаа өнгөрчээ. Анх зам, талбайн цэвэрлэгчийн ажил хийдэг байлаа. Өнгөрсөн жилээс ачигчаар ажиллаж байгаа. Эхнэр маань бас энэ байгууллагад надтай яг адилхан ачигчаар ажилладаг. Бид хоёр Даланзадгад хотын төв хэсэг буюу орон сууц, албан байгууллагуудын гадаа байрлах 20 гаруй хогийн бункерийг хариуцан ажилладаг. Ачигчийн ажил тийм амар ажил биш л дээ. Гэгээ орохоос эхлээд харуй бүрий болтол энэ хэдэн бункерээ эргэж тойрч цэвэрлэнэ, дүүрэнгүүт ачуулж, хогийн цэгт буулгана гээд ажил их. Ажлын нөхцөл хүнд, ажлын ачаалал ч их. Тэглээ гээд шантарч байсангүй, ажлаа солих тухай ч бодож байсангүй. Харин ч ажлаараа бахархдаг. Сүйтгэж байгаа биш хог шороотой муухай орчинг сайхан болгож, иргэдээ ая тухтай сайхан амьдруулахын төлөө ажилладаг сайхан буянтай ажил шүү бидний ажил. Одоо уул уурхай хөгжөөд ажлын байр элбэг болсон цаг. Цалин хангамжаа бодоод уурхайд ажиллах, биеийн амрыг бодоод хаа нэг газар харуул манаа хийх боломж бий л дээ. Тэгж явахыг хүсддэггүй. Хотоо хоггүй цэмцгэр сайхан байлгахын төлөө энэ л хамт олонтойгоо энэ л ажлаа хийхийг ажиллахыг илүүд үздэг.
-Та сая хэллээ. Эхнэртэйгээ нэг байгууллагад адилхан ажил үүрэг гүйцэтгэдэг гэж. Гэр бүлийнхнийхээ тухай бидэнд сонирхуулаач... 
-Манайх ам бүл тавуулаа, гурван хүүхэдтэй. Эхнэрийг маань Дэлгэрмаа гэдэг. Бид хоёр нэг байгууллагад ажилладаг. Том охин маань гэр бүл болоод тусдаа гарсан. Дунд хүү маань барилгын ажил хийдэг. Бага хүү маань энэ жил дөрөвдүгээр ангид орсон. Ах нь хүүхдүүдээ нэг зүйлийг захиж сургаж өөрөө үлгэр дууриал болохыг хичээдэг. Тэр юу вэ гэхээр "Ажил битгий гол, ажил хийж сурна гэдэг бол эрдэм" гэж. Хийж байгаа ажлынхаа сайн талыг олж харж, сайхныг мэдэрч ажиллавал ажлын бүтээмж нэмэгддэг, өөрөө ч ядрахгүй сайхан шүү дээ. Тэгэхгүйгээр би хэцүү ажил хийж байна, муухай ажил хийж байна, хэцүү байна гээд үглэж, уцаарлаад ажлаа хийсэн болоод яваад байвал ямар сайн байхав. Том хүү маань наймдугаар ангиа төгсөөд барилгын ажил хийсэн, жил гаруй ажиллаад аав, ээж хоёрыгоо сайхан хашаатай болгочихсон. Үнэнч шударгаар хөдөлмөрлөж, ажлын амтыг мэдэрч, ажлаа голохгүй хийгээд сурчихсан байхад үр шим нь заавал гардаг юм. Нэг бахархалтай сайхан зүйлээ ярья. Өнгөрсөн жил нэг өдөр манай албаны дарга "Таныг Алтансүх дарга дуудаж байна" гэлээ. За юу болсон юм бол, ажил үүрэг өгөх нь дээ гэж бодоод очсон чинь надад таван ханатай сайхан гэр өгсөн. Баярласан гэж жигтэйхэн. Эхнэр бид хоёрын ажил хөдөлмөрийг маань үнэлж, өргөө цагаан гэр өглөө гэж ойлгож тэр үед ажлаараа бахархаж, хотоо гоё сайхан байлгахад илүү их хичээж ажиллах юм шүү гэж өөрөө өөртөө амлаж байсан даа.


-Даланзадгад хот сүүлийн жилүүдэд өргөжин тэлж буй томоохон суурин газар болж байна. Энэ том газрыг цэмцгэр байлгахын төлөө ажиллаж буй ажлын хамт олныхоо тухай манай уншигчдад яриач...
-Даланзадгад хотын Захирагчийн алба хэмээх байгууллага маань зам талбайн үйлчлэгчид, ачигч, гэрэлтүүлгийн цахилгаанчид, жолооч, багийн төвийн үйлчлэгчид гээд 120 гаруй ажилчидтай. Ажлын нөхцөл хүнд, ачаалал их ч гэлээ Даланзадгад хотоо хоггүй, гэрэлтэй гэгээтэй, өнгөтэй сайхан байлгахын төлөө чин сэтгэлээсээ ажилладаг хамт олон. Даланзадгад хот маань 20 гаруй мянган хүн амтай, өдрөөс өдөрт өргөжиж тэлж байгаа, хүн ам ч их, хөл хөдөлгөөн ихтэй газар болсон. Тэр ч утгаараа бидний ажлын ачаалал их, ажлын нөхцөл ч хүнд. Бидний ажлыг ойлгодог ч хүмүүс бий, ойлгохгүй ч хүмүүс бас бий... Хог ачсангүй, цэвэрлэсэнгүй гээд уурлах уцаарлах, тэр битгий хэл заамдаад авах ч тохиолдол гардаг. Тэглээ гээд хэндээ гомдох билээ, бидний ажил үүрэг юм чинь, илүү сайн ажиллахыг л хичээдэг дээ манайхан. Зарим нэг хүмүүс муу муухай хүмүүс,  болохоо байчихсан хүмүүс хогийн ачигч, цэвэрлэгч хийдэг гэж ойлгож ханддаг тал бий. Харин ч эсрэгээрээ бусдын төлөө, ажил хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог, сэтгэлтэй хүмүүс энэ ажлыг хийдэг. Олон жил хамтдаа ажиллаад ах дүү шиг болцгоосон сайхан хамт олон.
-Хаа газар адилхан л байх. Хот тохижилтын хүмүүс өглөө эртээ талбайдаа гарчихсан ажиллаж байгаа харагддаг. Таны ажлын нэг өдрийн дүрслэбэл...
-Эхнэр бид хоёр хотын төвөөр байрладаг буюу 12 дугаар сууцны бункерээс эхлээд 48 айлын сууц, эмнэлэг, сургууль гээд хамгийн хол нь шинэ Даланзадгадын Баянбулаг хорооллын гээд нийт 20 гаруй бункерийг хариуцан ажилладаг. Зуны цагт бол өглөө 06:00 цаг гэж гэрээс гарна. Өвөл бол гэгээ оронгуут ажилдаа гарна даа. Айл өрх нь их учраас хогийн бункер дорхоноо л дүүрчихдэг юм. За тэгээд шөнө орой энд тэндээс хог авчраад асгачихна, оршин суугчид ч хогоо бункерийн  гадаа шидчих тохиолдол нь бий, хэдэн бункерийг маань нохой, үхэр ухаж төнхөөд хогийг нь бутраачихдаг болохоор өглөө эртлэн гарч иргэд, оршин суугчдыг босохоос өмнө очиж бункерүүдээ цэвэрлэнэ, хог нь дүүрчихсэн бол машинаа дуудаж ачуулна, ингэж явсаар байтал үд болчихдог юм. Үдийн цайгаа уучихаад дахиад нэг тойрч цэвэрлээд явсаар байтал оройтой золгоно доо. Өдөрт 50 км шахуу явчихдаг юм. Ердийн үед бол нэг иймэрхүү хуваарьтай. Баяр, наадмын үе,  цас, бороотой үед  урстасгасан цагаар ажиллах үе бий,  мөн өвчтэй, чөлөөтэй нэгнийхээ оронд ажиллах, гэр хорооллын хог ачилтанд нэмэлтээр ажиллах ч үе гарна.


-Та бүхний ажиллах нөхцөл хүнд байдаг. Цалин хангамжийн талаар илүү байж чаддаг уу? 
-Ажиллах нөхцөл бол хүнд шүү дээ. Бункерүүдээ байнга цэвэрлэхгүй бол үнэр танар нь хэцүүднэ, ялаа батгана шавна, өвлийн хүйтэнд бункерний хананд наалдаад хөлдчихсөн муухай хог хаягдлыг цэвэрлэх ажил амар биш. Ажлын бээлий хувцсаар хангагдана л даа. Бидэнд ч албанаас ява мотоцикл өгсөн тулдаа тойроод ойр, ойрхон цэвэрлээд явчихдаг. Унаагүй бол амжуулахад бас л бэрх. Манай байгууллага чинь дээр үед сумын Тамгын газар байсан хуучин улаан байшин байрладаг. Ажлынхаа завсар зайгаар тэндээ л очиж түр амсхийдэг юм. Өрөөндөө орж аяга халуун юм уух төдий түр амсхийнэ үү гэхээс усанд орох, бохирдсон хувцасаа угаах боломж бол байхгүй. Харин Даланзадгад сумын удирдлагууд маань бидэнд зориулсан амрах байр барих ажлыг эхлүүлсэн байгаа. Удахгүй ашиглалтанд орох байх. Түр амрах байртай, халуун устай, цайны газартай их сайхан тохилог газар болно гээд бид тэсэн ядан хүлээж байгаа даа. Цалингийн хувьд гар дээрээ 380 мянган төгрөг авдаг. 2017 оноос говийн нэмэгдэл гэж авдаг болсон. Тэр маань жилдээ 240 гаруй мянган төгрөг ирдэг. Ихээ нэмэртэй байдаг юм. Одоо ч тэгээд зээлгүй хүн гэж байх биш. Бусдын адил цалингийн зээлтэй, зээл төлөөд, цалингаа хүргээд амьдарч явна. Боломжиндоо тааруулаад, байгаадаа сэтгэл хангалуун амьдрах шиг сайхан зүйл гэж юу байхав. Болж байна.
-Амьдарч байгаа хотоо цэмцгэр байлгахын төлөө та бүхэн цаг наргүй ажилладаг. Харин иргэдийн маань соёл, хандлага ямархуу хэмжээнд байна вэ?
-Хоггүй цэмцгэр сайхан орчинтой байна гэдэг чинь иргэдийн ухамсар соёл, хандлагаас их хамааралтай гэж би боддог. Аймаг, орон нутгийн удирдлагад байгаа залуус маань хотоо сайхан болгохын төлөө олон сайхан ажлууд санаачилж хийж хот маань жинхэнэ хотын төрхөө олж байгаа гэж хэлж болно. Хуучин чинь байшингуудынхаа гадна талд шороо тоос бужигнасан, олон амбаар пинтэй, тэр болгоны ар өврөөр хог чихчихдэг, хөглөрсөн л юм байдаг байлаа шүү дээ. Одоо бол өөр болсон. Олон амбаар сав байхгүй болсон, гэр хорооллууд сайхан замтай, гэрэлтүүлэгтэй, бүх орон сууцны өнгө зүс нь сайхан болж, машины зогсоол, хөгшид хүүхэд амрах, тоглох талбайтай болсон. Нөгөө талаар иргэд маань ч гэсэн нэг үеэ бодвол  соёлжиж байна. Ил задгай хог хаях нь харьцангуй багасч байгаа гээд сайхан зүйлүүд бий ч гэлээ нэг алхаад хогийн саванд хогоо хийчихэж чадахгүй соёлгүй, ухамсаргүй хүмүүс ч цөөн биш байгаа. Гудамж талбай, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах нь энэ ажлыг хариуцсан бидний ажлын үүрэг ч гэлээ, оршин суугчид иргэдийн бас үүрэг мөн. Иргэд маань энэ үүргээ биелүүлэхдээ жаахан тааруу гэж хэлж болно. Үнэтэй машин уначихсан, гоё ганган хувцаслачихсан хэрнээ ууттай хогоо орцондоо хаячихдаг, гудамж талбайд хогоо хаячихдаг, хоёр алхаад хогийн бункерт хогоо хийчихгүй байгаа хүмүүсийг хараад харамсах сэтгэл төрдөг. Өөрийн унаж яваа машин, гэр, хувцсаа гоё байлгаж байгаа бол өөрийнхөө амьдарч буй орчноо гоё байлгах нь зүйтэй. Сайхан машин унаад, сайхан хувцаслаад хогтой гудамжаар хогон дунд явбал сайхан харагдахгүй шүү дээ. Тийм учраас гэр, машинаа цэвэрхэн байлгадаг шигээ орчин тойрноо цэвэрхэн байлгахад анхаараасай гэж хүсдэг. Нөгөө талаар хогийг дахин боловсруулах, хогийг мөнгө болгох, хог хаягдлаа яаж багасгах  талаар төр засаг анхаарч ажиллаж эхэлж байгаад талархаж байгаа.

-Хог дахин боловсруулах, хогийг мөнгө болгоход төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Төрийн бодлогоос гадна иргэдэд энэ талын сургалт, мэдээлэл чухал гэж би боддог. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд таны санал...
-Ах нь боловсролтой сүрхий хүн биш шүү дээ. Өдөр бүр хог гэдэг айхтар эдтэй нүүр тулж ажилладаг хүний хувьд санаа зовж явдаг, тэгчих юмсан ингэвэл зүгээр болов уу гээд бодогддог зүйлүүд бий л дээ. Үгүй дээ л гэхэд зурагтаар гадаадын кино нэвтрүүлэг гарахаар хог харагдахгүй гэрээ цэвэрлэсэн айл шиг цэмбийсэн гоё харагдахаар Даланзадгад хотоо ийм сайхан болгочих юмсан гээд сайхан мөрөөдөнө шүү дээ. Ер нь тэгээд хог гэдэг зүйл чинь хүний хэрэглээнээс үүдэлтэй эд. Хүн бүр усаа хамгаалья, байгалиа нутаг орноо хамгаалья гээд хэлдэг, ярьдаг. Хогоо багасгаж, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгана гэдэг бол байгаль эх дэлхийгээ хамгаалж буй хамгийн наад захын үйлдэл гэж би ойлгодог. Хараад байхад томчуудаас илүү хүүхдүүд соёлтой болоод байгаа шүү. Хүүхдүүд хогоо хаях нь бага, хог хаяж байхад таараад хэлбэл алдаагаа дор нь засна, уучлалт гуйна, гудамж талбайд цэвэрлэгээ хийж байхад хүндэлнэ. Тэгэхээр сургууль, цэцэрлэгээс нь эхлээд хоггүй цэвэр цэмцгэр амьдрах талаар хичээл заадаг байвал ирээдүйд хот маань улам цэвэр цэмцгэр сайхан байна байх. Сүүлийн үед хүмүүс хуванцар , гялгар уут байгальд ямар хортой тухай их ярьдаг болжээ. Олон хүн энэ талаар зөв ойлголт, мэдээлэлтэй болж, хэрхэн яаж хоггүй цэвэр орчинд эрүүл аж төрөх үү гэдгээ ойлгож ухамсарлав хот сайхан болно, хог багасна, байгалиа хамгаалж чадна. Нөгөө нэг асуудал нь хогийг мөнгө болгох нь бас чухал. Нэг үе хуванцар, лаазыг цуглуулаад тушаачихдаг, авдаг хүмүүс нь аваад урагш нь гаргачихдаг байсан. Хятадууд авахаа больсон уу яасан энэ бизнес тасраад удаж байна. Улаанбаатар хотод ангилаад ялгаад авдаг газар байх шиг байгаа юм. Манай аймаг удахгүй ангилдаг болох гэж байгаа тухай Даланзадгадын дарга нар хурал дээр танилцуулсан. Төв болон гэр хороололд хог ангилдаг контейнер байрлуулаад, преслээд хот руу аваачиж тушаадаг болно гэсэн. Ингээд ирвэл мэдээж хог багасна, бас хогоо мөнгө болгох боломжтой болно гэсэн үг дээ. Цаг өөр болж байна, техник технологи хөгжиж байна, хүмүүсийн соёл, ухамсар ч өөр болж байна. Хогоо багасгаж, хогийг мөнгө болгож, хоггүй цэмцгэр сайхан амьдрах боломж бий болж байгаад баярлаж байгаа даа.
-Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Таны гэр бүлд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Жирийн нэг ажилчин намайг тоож ярилцлага хийсэн сэтгүүлч дүүдээ баярлалаа. Ах нь ярилцлага энэ тэр өгч үзсэн биш, буруу зөрүү ярьсан байж магад авах гээхийн ухаанаар хандаарай.

Ярилцсан Н.Адьяацэрэн