Мягмар гариг 2026/03/03
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМГИЙН ТОМ ЭВЕНТ БОЛОХ “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” ЭХЛЭХЭД НЭГ ХОНОГ ҮЛДЛЭЭ.2026-02-05 15:31 GMT+8 | 232 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО.2026-01-28 15:17 GMT+8 | 156 удаа ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖЭЭ2026-01-28 15:09 GMT+8 | 176 удаа МОНГОЛ УЛС ТЭМЭЭНИЙ ӨДӨРТЭЙ БОЛЛОО.2026-01-27 15:03 GMT+8 | 220 удаа “SEAMO-2026” ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГ 13 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ2026-01-26 14:58 GMT+8 | 156 удаа “ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ, ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.2026-01-24 14:52 GMT+8 | 132 удаа ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ.2026-01-23 14:43 GMT+8 | 152 удаа ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА.2026-01-20 14:33 GMT+8 | 164 удаа ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА2026-01-16 14:10 GMT+8 | 192 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2026-01-13 13:50 GMT+8 | 144 удаа МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ “ҮНДСЭН ХУУЛЬ” БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД УЛС, АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.2026-01-11 13:42 GMT+8 | 120 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.2026-01-09 13:31 GMT+8 | 132 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 800 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 644 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 440 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 460 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 376 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 972 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 392 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 664 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 440 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 552 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 552 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 348 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 472 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 492 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 432 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 432 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 384 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 452 удаа

НАР ҮДЭЛСЭН ГОВЬ

НИЙТЭЛСЭН: 2020-02-03 16:59 GMT+8

Монголын урчуудын эвлэлийн Өмнөговь дахь салбар зөвлөл, "Өмнөговь аймгийн Урчуудын холбоо" ТББ хамтран Өмнөговь аймгийн урчуудын нэгдсэн “Нар үдэлсэн говь” үзэсгэлэнг нэгдүгээр сарын 16-23 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо гаргалаа. Энэхүү үзэсгэлэнд Өмнийн говиор овоглогдсон 40 гаруй уран бүтээлчдийн 150 гаруй бүтээл тавигдсан бөгөөд Өмнөговь аймгийн урчуудын олон төрөл дээрх нэгдэн гарсан  анхны үзэсгэлэн ажээ. 

Уран зураг, хөөрөг урлал, чулуун урлал, зээгт наамал, уран хатгамал, зоосон ширээ, эсгий урлал гээд 10 гаруй төрөл дээр гарч буй энэхүү үзэсгэлэнд Соёлын Гавьяат зүтгэлтэн, морин хуур урлаач П.Байгальжав, Ноён, Сэврэй хийцийн өв тээгч залгамжлагч, уран дархан С.Эрдэнэ, А.Цоож, уран зураач С.Борхүү, уран хатгалмалч Хандмаа, Ц.Батбуян, С.Буд, Ц.Цэцэгдэлгэр, М.Чүлтэмсүрэн, зураач Б.Чулуунбаатар, Ж.Одбаяр, Т.Золбоо, Ж.Санж, А.Сонинбаяр, чулуу урлаач Б.Галхүү, эсгийн сийлбэрч Э.Баттогтох нарын олон уран бүтээлчид бүтээлээ дэлгэжээ.
 "Нар үдэлсэн говь" үзэсгэлэнг энэ сарын 26-30-ны өдрүүдэд Даланзадгад хотноо гаргаж нутгийн зон олондоо урчуудынхаа бүтээлийг танилцуулахаар төлөвлөснөө уран бүтээлчид онцолж байв. Ингээд уншигчиддаа тус үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн байр суурийг хүргэе.

 

Зураач Б.Чулуунбаатар:

Өмнөговь аймаг бол урчууд ихтэй нутаг. Сүүлийн жилүүдэд нутгийн маань урчууд нэгдэж Урчуудын холбоо байгуулан олон олон ажлуудыг санаачлан хийж байгаа. 

Энэ удаагийн үзэсгэлэн бол Өмнөговь аймгийн Урчуудын нэгдсэн анхны үзэсгэлэн гэж хэлж болно.Нар үдэлсэн говь энэ үзэсгэлэнд Өмнөговьд байдаг уран бүтээлчид, нутгаасаа өөр газар ажиллаж амьдардаг гээд 40 гаруй уран бүтээлчид оролцож байгаа.  Үзэсгэлэн 7 хоног үргэлжилж байгаа болохоор уран бүтээлчид маань хоорондоо танилцаж, туршлага хуваалцсан, нэг нэгнээсээ суралцсан мөн цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон гээд үр дүнтэй, үзэгч ихтэй сайхан үзэсгэлэн болж байна. Миний хувьд уран зургийн төрлөөр аавтайгаа хамт оролцож байна.

 

Ноён, Сэврэй хийцийн өв тээгч, уран дархан С.Эрдэнээ: 

Шинэ оны эхэн дээр Өмнөговийн урчууд маань нэгдэн нийлж энэ сайхан үзэсгэлэнг гаргаж байгаад баяртай байна. Миний хувьд 30 гаруй жил Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл хийж байна. Би удмынхаа дөрөв дэх үеийн дархан. Миний төрсөн ах Сугар гэж төрийн дархан хүн байсан.

Ах маань Монгол төрийн тамгыг урласан төдийгүй Маршалын одон, Алдарт эхийн одонгийн эх, хурдан морины медалийн эх загварыг урласан. Одоогоор Сугир ахын маань хүү С.Оюунсүх, том ахын хүү Цоож болон  бидний хүүхдүүд гээд манай удмын зургаан хүн Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэлийг урлаж байгаа даа. Бид Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэлийн бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдгийн гэрчилгээг албан ёсоор эзэмшиж байгаа урчууд.  Бид мөнгөн аяга, хазаар, эмээлийн чимэг, ээмэг бөгж, бугуйвчийг Ноён, Сэврэй хийцээр урладаг. Сэврэй хийц 100 гаруй жилийн түүхтэй гэж үздэг, энэ хийцийн маань онцлог нь мөнгөний орц нь их, эдэлгээ нь сайтай байдаг. Гол технологи нь утас сүвьмалын аргачлалаар хийдгээр бусад хийцээс ялгаатай.

 

Эсгий сийлбэрч Э.Баттогтох: 

Би Өмнөговь аймгийн Булган сумаас ирж энэ үзэсгэлэнд оролцож байгаа. Миний хувьд эсгий сийлбэр хийдэг уран бүтээлч. 2013 онд автомашины осолд ороод суугаа болчихсон. Тэр үеэс гар урлал тэр дундаа эсгий сийлбэрийг өөрөө санаачлан, өөрөө зохион бүтээж хийсэн. Эсгий сийлбэр хийх багажаа бас өөрөө хийсэн. Баян мод дээр суурилуулсан хос хоёр луу. Эсгийгээр их биеийг хийгээд нүдийг барын нүдэн чулуугаар, эврийг зээрийн эврээр, шүдийг хярсны шүдээр, хоёр өндгийг цахиур чулуугаар хийсэн. Энэ бүтээлийг зургаан сар гаруй хугацаанд хийсэн. Үзэсгэлэнд оролцохын зэрэгцээ "Мишээл экспо" дээр Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. 

 

Уран хатгамалч Хандмаа: 

1977 онд Дүрслэх урлагийн сургуулийг төгссөн. Чимэглэл, зураач, уран хатгамалч мэргэжилтэй. Сургууль төгссөнөөсөө өнөөдрийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж явна даа. Монголын Уран хатгамалчдын улсын анхдугаар уралдаанд задгай хатгамлаар дөрвөн жил гаруй урласан "Аюуш бурхан" бүтээлээрэээ Гран-при шагнал хүртэж байсан. Хатгамлын төрлөөр бүтээл хийхээс гадна зоосон ширээний энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх хүчин зүтгэж яваа.

Аймгийн Хүрмэн, Булган, 1 дүгээр сургууль, Улаанбаатар хотод энэ чиглэлээр багшилж олон сайхан шавь нартай болсон. Манай гэрийн хүн маань 50 гауй зоосон ширээг бүтээжээ. "Нар үдэлсэн говь" энэ сайханд үзэсгэлэнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид чинь нутгаасаа хол амьдраад нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ үзэсгэлэнд оролцож нутгийнхаа олон урчуудтай уулзаж, Өмнөговийн уран бүтээлч гэдгээ танилцуулж байгаадаа маш их баярлаж байна.

Энэхүү сайхан үзэсгэлэн зохион байгуулж байгаа залуучууддаа, дэмжсэн бүх байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.