Пүрэв гариг 2026/06/18
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 312 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 240 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 224 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 244 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 240 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 212 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 264 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 236 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 236 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 244 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 228 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 200 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 276 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 220 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 204 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 212 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 196 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 196 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 204 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 200 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 184 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 192 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 196 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 260 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 212 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 192 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 200 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 196 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 184 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 196 удаа

ХАНБОГД УУЛЫН ЭЗНИЙ ТУХАЙ ДОМОГ

НИЙТЭЛСЭН: 2020-03-03 13:41 GMT+8

Монгол орны Богд нэртэй гурван зуун уулын нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт оршдог Ханбогд уул юм.

Урьд нь 1924 онд байгуулсан Галба сумын бүрэлдэхүүнд байсан бөгөөд 1932 онд тус уулын нэрээр Ханбогд сум гэж нэрлэжээ. Ханбогд уул нь далайн төвшнөөс дээш 1451 метр өндөр шштлэг боржин чулууны цуллаг шахдасаас  тогтсон. Энэ чулууны насныг 293 сая жил гэж тогтоосон гэдэг. Нэн эртний үеийн ургамал, амьтдын яс, ургамлын навч, загасны мөр загвар олддог. Энэ ууланд 108 булаг рашаан, хоёр зуу гаруй төрлийн эмийн ургамал бий хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Ийм баян тансаг үзэсгэлэн төгөлдөр Ханбогд уулын эзэн нь ширээ цагаан тэмээ унасан ногоон торгон дээлтэй хөрслөг бор охин баруун гартаа лимбэ хөгжим барьж үлээн аялгуулж, тэмээний бөхөндөө хурганы уут өлгөсөн уут дотроос нь аргалын эвэр цухуйсан байдалтай явдаг юм гэнэ. Иймээс энэ нутагт хонь, тэмээ хоёрыг өсгөхөд нэн тохиромжтой гэж үздэг.

Энэ хайрхан уулыг тахихдаа Ханбогд уулын тахилгын сан уншдаг. Тахилгын өмнө буян хишгийн даллага,алтангэрэл номыг 3 хоног уншаад, дөрөвдэхь өдрийн өглөө гягдар эргэж овоогоо ариусгаад тахилга эхлэж, цагаан тэмээг сэтэрлэн, лимбэ хөгжмийн ая дуу өргөдөг байсан гэдэг.

          

Дорнын их соён гийгүүлэгч, Буддын шашны нууц тарнийн их мастер Монголын театрыг үндэслэгч, зохиолч яруу найрагч 5 дугаар догшин  ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 1828 онд Галбын ууланд гурван хийдийг байгуулах их үүргийг удирдан гүйцэтгэжээ. Энэ үед Ханбогд уулын домогтой холбоотой эмэгтэй хүнийг магтсан эмэгтэй хүний үзэсгэлэн төгөлдөр чанарыг дуулахаар “Үлэмжийн чанар” дууг зохиожээ.

1830 онд зохиогдсон энэ дууны үгийг сийлсэн 4,5 м өндөр, 3,2 м өргөн, 80 см зузаан, 19,7 тонн жинтэй боржин чулуугаар хийсэн дууны хөшөөг Дэмчогийн хийдийн гол хаалганы дэргэд 2008 оны 2 дугаар сарын нэгэнд босгосон билээ.

Ноён хутагтын уулын домогт зориулсан ая дуу анх “Лусад өргөх таван тахил” гэдэг нэртэй байсан гэх боловч сүүлийн зуун жилд “Үлэмжийн чанар” гэдэг нэрээр дэлгэрчээ

Ахмад багш С.Ренчинхорлоо агсны “Говь нутгийн гайхамшигт” түүх домгууд номноос