Даваа гариг 2026/05/04
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 44 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 32 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 32 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 32 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 36 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 36 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 44 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 32 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 36 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 36 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 40 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 44 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 32 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 40 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 24 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 36 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 40 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 28 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 28 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 28 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 44 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 44 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 40 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 40 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 36 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 44 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 56 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 36 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 44 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 36 удаа
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 44 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 44 удаа ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 44 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 40 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 36 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 36 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 36 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 36 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 32 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 32 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 32 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 32 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 32 удаа

ТУГАЛЫН ЦОХИО БУЮУ ТУГИЙН ЦОХИОНЫ ДОМОГ

НИЙТЭЛСЭН: 2020-03-15 17:34 GMT+8

Өмнөговь аймгийн төдийгүй манай орны хэн бүхний андахгүй болсон Тугийн цохио Цогтцэций суманд оршдог юм. 1932 оны үед говь нутгий өмнө хязгаарт хөл үймээн ихтэй байлаа. Төр засаг солигдоод удаагүй байсан үе, төөрч будилсан хэсэг хүмүүс эх ороноосоо дүрвэж өвөрлөгч нутагт цагаачлана гарахаар нүүж байсны зэрэгцээ тэднийг эх нутагтаа эргэж ирэхийг ятган сэнхрүүлэх ажил бас давхцаж учир нь олдохгүй үймээн болж байсан тэр үед Цогт сумын эвлэлийн үүрийн дарга Т.Бор ард түмнийхээ дунд үнэнийг ухуулан явж байгаа харгис хэрцгий хүмүүсийн гарт өртөж гал халуун 18 насандаа амиа алдсан нэгэн түүх Тугийн цохио хэмээх хадархаг толгодуудтай холбоотой билээ. Болж өнгөрсөн энэ үнэн явдалд түүхийн хуудсанд мөнхрөн бичигдсэн бол ард түмний дунд яригдаж ирсэн Тугийн цохионы тухай нэгэн домог байдаг юм даа.

Эрт дээр үед энэ цохионд аргаль, угалз хоёр амар жимэр аятай тухтай амьдарч байжээ. Уул, ус, ургамал, амьтныг уужим сэтгэлээсээ ухааран хайрлаж ирсэн уугуул нутгийнхаа уламжлалт заншлаар улирлын дөрвөн цагт эндээс холдоггүй эмгэн, өвгөн хоёр өнөөх хос гөрөөсийг өмгөөлөн хамгаалж өвөл, хаврын тарчиг цагт ч өвс тэжээл тавин өгч өвөлжөө бууцандаа хүртэл хэвтүүлэн өмөг түшигтээ багтаан арчилдаг байжээ. Навч цэцэг дэлгэрсэн налгар сайхан хаврын нэг өдөр нарлаг ээвэр цохионы энгэрт аргаль нярайлж өхөөрдөм хөөрхөн тугал төрүүлжээ. (Нутгийнхан аргалийн хургыг тугал гэцгээдэг)

 Энэ хорвоод эх үрсийн элбэрэл хайр энгүй байдаг хойно энхрий бяцхан үрээ эх аргаль элэг зүрхнээсээ хайрлаж, өсгөн ээвэр дулаан хад, асга, эрэг бутанд нуун унтуулж энх амгалан амьдарч байжээ.  Гэтэл нэг өдөр айван тайван идээшилж явсан аргалийн сэтгэлд асганд нуусан тугалд нь аюул тохиолдож байгаа мэт зөн билэг гэнэт төрөхөд тугалаа нуусан газар руугаа сэмээрхэн өнгийтөл хөх чоно хөлөө атиран навтайж, хөнгөн алхаж, хөвчрөн сунаж хөөрхий бяцхан үрийг нь хөнөөхөөр дөхөж байгааг эх аргаль харангуут энэрэлт үрээ аврахаар эрч хүчээ хөвчлөн ухасхийж эрлэгийн эзэн чоно руу дайрч улаан хадтай хавсран мөргөтөл хар муу араатан харин эх аргалийн хатуу бөөрөнд хахир хурц соёогоо шигтгэж амжжээ.

                           

Хонгор үрээ хамгаалсан эх, хортон муу дайсан чоно ч хоёулаа зэрэг хорвоогоос хальсан гэнэ. Өндөр цохионы энгэрт өлсөж цангасан өнчин тугалыг өрөвч сэтгэлтэй өвгөн, эмгэн хоёр барьж ирээд өл хоол залгуулж, өсгөн тэнхрүүлээд өнөөх цохионд буцааж тавьсан гэдэг. Тэр цагаас хойш энэ нутгийг Тугалын цохио гэх үе улиран цаг хугацаа өнгөрөхөд Тугал гэдэг үг нь Туг болон өөрчлөгдөж Тугийн цохио гэдэг болжээ. Энэ хорвоод эх үрсийн элбэрэл хосгүй гэдэг энэ дээ хэмээн домог төгсдөг

                                                                            Ахмад багш Ц.Лувсанцэрэн