Ням гариг 2026/05/31
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 248 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 160 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 168 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 184 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 164 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 188 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 176 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 176 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 164 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 164 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 144 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 200 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 164 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 144 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 152 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 140 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 136 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 144 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 148 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 136 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 148 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 152 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 192 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 160 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 144 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 152 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 156 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 140 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 152 удаа

Х.Түмэнбаяр: Говийн хүмүүсийн бусдаас ялгардаг хүн чанар хаана гээгдчихэв ээ гэж бодогдож байсан

НИЙТЭЛСЭН: 2020-04-08 13:44 GMT+8

2020 оны сонгуулийн хугацаа дөхөж, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, нэр дэвшигчээ тодруулах үйл явц эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд Өмнөговьд аймагт нэр дэвшихээр саналаа илэрхийлсэн эрхмүүдийн нэг Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүн Х.Түмэнбаяртай ярилцлаа.


-Танд Ардчилсан намын ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Танай сайтаар дамжуулан намын журмын нөхөд, гишүүд, дэмжигчиддээ Ардчилсан намын баярын өдөр,  30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Таныг энэ удаагийн УИХ сонгуульд АН-аас нэр дэвшигчийн жагсаалтанд байгаа гэж сонссон.

-Хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Миний хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд Өмнөговь аймагтаа нэр дэвших саналаа намын төв байгууллагадаа өгчихсөн байгаа.

-Өмнөговь аймаг хоёр мандаттай. Одоогийн байдлаар АН-аас гурван хүн нэр дэвших саналаа илэрхийлсэн гэж ойлгосон...

-2016 онд нам маань бүх шатны сонгуульд ялагдаж намын шинэчлэл эхэлсэн. Намын шинэчлэл, шинэ дүрмийн дагуу энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах үйл ажиллагаа дөнгөж эхэлж байна. Намын дүрмийн дагуу олон процесс явагдана. Хуучин хэдхэн дэвшигч ээлжлэн нэр дэвшиж, хэдхэн хүн асуудал шийддэг байсан бол одоо өөр болсон. Намын гишүүн хэн ч байсан сонгогдох эрхээ хэрэгжүүлэх үүднээс нэр дэвших эрхтэй. Миний хувьд нам дотор ч тэр өрсөлдөөн байх ёстой гэж үзэж байгаа.

-Энэ цагт нүүрсний экспорт зогсонги байдалд орчихлоо. Засаг төр ч тэр, иргэд ч тэр нүүрсний экспортын үнэ цэнийг ойлгож байх шиг. Та нүүрсний экспорт дөнгөж эхэлж байх үед уурхайн захирлаар ажиллаж байсан байх. Нүүрсний экспортын эхлэлийн талаар бидэтэй хуваалцаач...

-Нүүрсний экспорт 2006 оноос эхэлсэн. Энэ үед Өмнөговь аймагт ганцхан орон нутгийн өмчит Тавантолгой уурхай үйл ажиллагаа явуулж байсан. “Энержи ресурс”, “Эрдэнэс тавантолгой”, “МАК” гэх мэт уурхайнууд эхлээч үгүй байсан үе. Би 2007 онд Тавантолгойн уурхайн захирлаар томилогдсон. Намайг томилогдож байхад Тавантолгой уурхай дөнгөж  500 тонн нүүрс экспортод гаргачихсан байсан үе л дээ. Худалдан авагч Хятад тал, манайх ч тэр аль аль нь нүүрс экспортлох, импортлох, тээвэрлэх туршлага байгаагүй. Гэсэн хэдий ч олон уурхайчдын хүч, хөдөлмөр, зөв менежментийн үр дүнд Тавантолгой компани 2009 онд нэг сая тонн нүүрс экспортонд гаргаж томоохон уул уурхайн зэрэглэлд шилжсэн. 2011 онд түүхэнд байгаагүй өндөр борлуулалт буюу 6.2 сая тонн нүүрс экспортолж, энэ ашгаараа Өмнөговьчууддаа нутгийн хишиг олгож байсан түүхтэй. Нэг үгээр хэлбэл нүүрсний экспортын эхлүүлсэн анхдагч уурхай бол орон нутгийн өмчит Тавантолгой. Үүнээс хойш 14 жил өнгөрчээ. Олон ч уурхай нээгдэж, нүүрс экспортолж ашиг, орлого олж байна.  Нүүрсний экспорт бол Монголын эдийн засагт томоохон хувийг эзэлдэг болчихлоо шүү дээ. Олон мянган хүн энэ салбарт ажиллаж өндөр цалинтай ажиллаж байна, аймаг орон нутгийн төсвийн хөрөнгийн ихэнх нь энэ л салбараас бүрдэж байна. Орон нутгийн өмчит Тавантолгой уурхай бол нүүрсний экспортыг эхлүүлэхээс гадна уул уурхайн нийгмийн хариуцлага, ажилчдыг гэр бүлээр нь ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх, уул уурхайн компани орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтыг хэрхэн дэмжих ёстой гэдгийг үлгэр жишээчээр харуулсан, нэг үгээр хэлбэл бүх талаараа анхдагч нь байж чадсан уурхай гэж нүүр бардам хэлнэ.

-Та сая хэллээ уул уурхайн компанийн нийгмийн хариуцлага, орон нутгийн бүтээн байгуулалтыг уурхай яаж дэмжиж болдгийг эхлүүлсэн уурхай гэж. Энэ талаараа дэлгэрүүлж яриач...

-Хүмүүс жижиг Тавантолгой гэж нэрлэдэг л дээ. Эзэмшил газрынхаа хэмжээгээр нөгөө уурхайнуудаас жижигхэн л дээ. Харин экспортыг эхлүүлж, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжих, нийгмийн хариуцлага талаас нь яривал том уурхай. Анх нүүрсээ экспортлочихоод худалдан авагч талыгаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүл гээд аймгийн удирдлагын ордоныг хандиваар бариулж байсан. 15 жилийн өмнөх Цогтцэций сумын хөгжлийг эргээд нэг саная л даа. Тог цахилгаангүй, өдөрт  хоёрхон цаг гэрэл асдаг тийм л сум байсан. Харин Тавантолгой уурхай бол өөрсдийн мотортой 24 цаг тогтой байлаа. Тэр үед Цог-Өрнөх маань сумын Засаг даргаар ажиллаж байсан. Уурхай 24 цагаар тогтой байгаад байдаг, сум маань хоёр цаг тогтой байгаад байж болохгүй биз дээ. Ямар шийдэл, гарц байна уу яах уу, ийх уу гээд бид ярилцаж байгаад шөнийн 03:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл гурван цаг уурхай мотороо зогсоогоод хэмнэсэн түлшээ сумандаа өгөөд сумаа хоёр биш таван цаг тогтой байлгая гэж. Энэ шийдлийг гаргахдаа уурхайчдаасаа санал асууж байж шийдсэн л дээ.

Хэдүүлээ шөнө 03:00 цаг тог хэрэглэхгүйгээр сумынхаа иргэдийг гурван цаг тогтой байлгая гээд. Уурхайчид маань зөв ойлгож, бүгдээрээ тэгье сумынхаа иргэдээ дэмжье гээд шийдэж байсан. Тухайн үедээ л хамгийн боломжит шийдэл нь энэ байсан.

Хэдүүлээ шөнө 03:00 цаг тог хэрэглэхгүйгээр сумынхаа иргэдийг гурван цаг тогтой байлгая гээд. Уурхайчид маань зөв ойлгож, бүгдээрээ тэгье сумынхаа иргэдээ дэмжье гээд шийдэж байсан. Тухайн үедээ л хамгийн боломжит шийдэл нь энэ байсан. Дараа нь нүүрсний экспорт нэмэгдээд ашиг орлого нэмэгдээд ТУЗ-ийн шийдвэрээр 420 сая төгрөгөөр уурхайгаас сум хүртэл 15 км 0,4 цахилгааны шугам татах ажлыг хийж сумаа цахилгаантай болгож байв. Манай уурхай 50 гаруй ажилчидтай, эмэгтэйчүүд уурхайд ажилладаггүй, цэвэрлэгээ үйлчилгээнд ихэвчлэн ажилладаг тийм л байсан. Уурхайд чинь эмэгтэйчүүд ажиллаж болдог гэдгийг харуулж эмэгтэйчүүдийг уурхайн ажлын байранд ажиллуулж эхэлсэн байдаг. Түүнээс гадна уурхайн хашаан доторх дэд бүтцээ цогцоор шийдэж, уурхайчиддаа зориулж 16 айлын хоёр орон сууц шинээр барьж ашиглалтанд оруулж байсан. Энэ нь уурхайдаа битгий хэл Цогтцэций сумандаа анхны цэвэр, бохирт холбогдсон, халуун устай орчин үеийн, орон сууц. Бас сумын Засаг даргатайгаа ярилцаад сумын цэцэрлэгийн салбарыг тосгондоо байгуулж уурхайчдынхаа хүүхдийг сурч хүмүүжих боломжийг бий болгох эхлэлийг тавьсан. Нөгөө нэг зүйл нь “Өмнөговьчууд ланд унаад лаа бариад” гээд шоолуулдаг үе байлаа ш дээ тэр үед. Энэ цаг үед Тавантолгой компани өөрийн хөрөнгөөр Даланзадгадын Дулааны станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, гал залгуулж байлаа. 27 тэрбум төгрөгийг нутгийн хишиг болгон иргэддээ өгч байлаа гээд яриад байвал дуусашгүй. Ажилчдынхаа ажиллах, амьдрах орчныг сайжруулах, уурхайчдыгаа гэр бүлээр нь амьдрах нөхцлийг бүрдүүлэх, ажилчдынхаа хүүхдийг сурч хүмүүжих  цэцэрлэг, ясли байгуулах ажлыг эхлүүлэн жишиг бодлогыг гаргаж анхлан хэрэгжүүлсэн уурхай бол Тавантолгой уурхай гэж хэлж болно.   

-Та бид хоёрын яриа уурхайн захирлаар ажиллаж байх үеийн асуудал руу орчихсон болохоор асуухгүй өнгөрч боломгүй. Та нэг хэсэгт хуулийн байгууллагад шалгагдаж, асуугдаж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэж ойлгож болох уу?

-Шалгагдсаан. Хэн ч хэн нэгнийг хардаж, хуулийн байгууллагад гомдол гаргах эрхтэй. Эцэст нь хуулийн байгууллага үнэн мөнийг тогтоодог. Мэдээж гомдол гаргасан тэр нэгэн хүн тэгсэн байх, ингэсэн байх олон асуудалд хөндсөн байх. Намайг хардсан, сэжиглэсэн, шалгасан асуудал бол нүүрсний хулгай биш л дээ.

2016 оны долдугаар сард шүүхээс цагаатгах шийдвэр гарч энэ асуудал дууссан л даа. Дөрвөн жилийн турш шалгуулахад хэн, хаанаас ямар зорилгоор яах гэж шалгуулсан гэдэг бүх юм тодорхой болдог л юм билээ дээ. Намайг шалгуулсан асуудал улс төрийн зорилготой үйл ажиллагаа байсан.

Би түрүүн хэлсэн. Хардах эрх хэнд ч бий гэж. Бараг арав гаруй асуудалд холбогдуулж шалгасан, их ч удаан шалгасан. Гол асуудал нь нэг техникийн түрээстэй холбоотой асуудал байсан. Бараг дөрөв, таван жилийн турш шалгасан. Энэ хугацаанд прокуророос дөрвөн удаа хэрэгсэхгүй болж байсан юм. 2016 оны долдугаар сард шүүхээс цагаатгах шийдвэр гарч энэ асуудал дууссан л даа. Дөрвөн жилийн турш шалгуулахад хэн, хаанаас ямар зорилгоор яах гэж шалгуулсан гэдэг бүх юм тодорхой болдог л юм билээ дээ. Намайг шалгуулсан асуудал улс төрийн зорилготой үйл ажиллагаа байсан.

-Яагаад улс төрийн зорилготой гэж...

-Тавантолгой уурхайн 51 хувь орон нутгийн өмч. Уурхайн захирал бол өмчийн эзэн Өмнөговьчуудыг төлөөлөн ажиллаж байгаа аймаг, орон нутгийн удирдлагуудтай нягт хамтран ажиллах үүрэгтэй. Намайг 2007-2012 оны хооронд уурхайн захирлаар ажиллах үед орон нутагт МАН, АН аль аль нь засаг барьж байсан.

Харин уурхайн захирлын ажлаа өгөөд улс төрийн албан тушаал буюу аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон минь олон жил орон нутагтаа хаан шиг байхыг хүссэн тэр нэгэн даргад таалагдаагүй төдийгүй уурыг нь хүргэж, бас цочроосон үйлдэл байсан. Тухайн үед залуучуудад улс төрд зоригтойгоор орох, зөв хандлагыг бий болгох, нутаг орныхоо хөгжилд хүчин зүтгэх хүсэл эрмэлзэл байсан.

Улстөржилт, талцал биш нутгийн эрх ашгийн төлөө хэн хэнтэй нь ойлголцоод ажиллаж байсан. Харин уурхайн захирлын ажлаа өгөөд улс төрийн албан тушаал буюу аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон минь олон жил орон нутагтаа хаан шиг байхыг хүссэн тэр нэгэн даргад таалагдаагүй төдийгүй уурыг нь хүргэж, бас цочроосон үйлдэл байсан. Тухайн үед залуучуудад улс төрд зоригтойгоор орох, зөв хандлагыг бий болгох, нутаг орныхоо хөгжилд хүчин зүтгэх хүсэл эрмэлзэл байсан. Одоогынх шиг хүчтэй байгаагүй ч гэлээ эхлэл нь байсан гэж хэлж болно. Тэр ч утгаараа залуучууд нэг нэгнээ дэмжсэн, олуулаа зөв явахыг хичээсэн. ИТХ-ын даргаар нэг жил гаруй ажиллаад өргөдлөө өгсөн дөө. Үүнтэй зэрэгцээд намайг шалгах, мөрдөх ажил эхэлсэн байдаг юм.

-Улстөрчдийн башир муу арга нь өөрсөлдөгчөө ямар нэгэн хэргээр шалгуулдаг нь нууц биш. Таны хэрэг үүний нэг жишээ мөн үү эсвэл...

-За ер нь мөн дөө.  Би гэдэг хүн дөрвөн сар биш дөрвөн жил шалгуулсан хүн. Дөрвөн жил гэдэг бол богино хугацаа биш. Сайн, муу олон ч зүйлтэй нүүр тулсан, хүмүүсийг хэн нь хэн бэ? гэдгийг таньсан, сайн мууг ялгасан гээд ярьвал олон юм бий. Шалгагдаад хоригдож байхад 80 гарсан ижий аав хоёроороо шоронд эргүүлэх тэр үе хамгийн хэцүү нь байсан. Ижий аавдаа “Хүү нь буруугүй ээ, буруу зүйл хийгээгүй. Та хоёр минь санаагаа бүү зовоогоорой” гээд хэлж тайтгаруулж байсан ч гэлээ ижий, аавыгаа ийм газар ирүүлэх ч гэж дээ гэж харамсах сэтгэл төрж байсан. Хүн өөрийгөө буруу зүйл хийсэн хийгээгүй мэдэж, үнэн мөн нь олдоно гэж итгэдэг.

Харин бусад хүмүүс тэр бүр ойлгохгүй. Хамгийн ихээр итгэж, хамгийн дотно байсан хүн маань эрх мэдэл мөнгөндөө бярдаж, намайг шалгуулах ажлыг сэдэж хийлгэж явсанг бодохоор харамсах сэтгэл төрдөг ч гэлээ хүнийг таньж авсандаа баярладаг.

Харин бусад хүмүүс тэр бүр ойлгохгүй. Хамгийн ихээр итгэж, хамгийн дотно байсан хүн маань эрх мэдэл мөнгөндөө бярдаж, намайг шалгуулах ажлыг сэдэж хийлгэж явсанг бодохоор харамсах сэтгэл төрдөг ч гэлээ хүнийг таньж авсандаа баярладаг. Говийн хүмүүсийн бусдаас ялгардаг хүн чанар, цөөхүүл говьчууд бидний нэг нэгнийгээ ахан дүүс шиг, ээж аав шигээ хайрладаг тэр зан чанар хаана гээгдчихэв гэж бодогдож байсан. Нутаг орон маань хөгжөөд, дарга нар нь эрх мэдэлтэй, мөнгөтэй болоод ирэхээр хүн чанараа гээдэг, мөнгөөр юуг ч шийдэж болно гэж аархаж, хүн ёсны нөхөрлөлөөсөө өнгө мөнгөний нөхөрлөлийг илүүд үзэх хандлага бий болсон нь үе байсан нь нууц биш. Гэхдээ цаг хугацаа үнэний шалгуур. Намайг шалгаж болох бүх асуудлаар шалгасан, эцэст нь үнэн мөн нь тогтоогдож цагаадсан.

-Энэ мэтчлэн муу арга нийгэмд зөндөө. Ингээд байгаад байх юм уу эсвэл өөрчлөх ёстой юу? Таны бодол?

-Над шиг улс төрийн золиос болж шалгуулж, шоронд орсон, хэлмэгдсэн маш олон хүн бий. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ шударга ёсыг хүсч байна. Хууль завхаруулж, эрх мэдэл, мөнгөөр бүгдийг болгоно гэж аархдаг тэр увайгүй үйлдэл чинь ч нэг ч талх зарж үзээгүй байж, гадаадад шахуу амьдардаг хэдэн улстөрчдөөс гардаг юм ш дээ. Жирийн иргэд, жирийн бизнесменүүдээс тийм увайгүй үйлдэл гарахгүй л байгаа биз дээ.

Над шиг улс төрийн золиос болж шалгуулж, шоронд орсон, хэлмэгдсэн маш олон хүн бий. Өнөөдөр нийгэм тэр чигээрээ шударга ёсыг хүсч байна. Хууль завхаруулж, эрх мэдэл, мөнгөөр бүгдийг болгоно гэж аархдаг тэр увайгүй үйлдэл чинь ч нэг ч талх зарж үзээгүй байж, гадаадад шахуу амьдардаг хэдэн улстөрчдөөс гардаг юм ш дээ. Жирийн иргэд, жирийн бизнесменүүдээс тийм увайгүй үйлдэл гарахгүй л байгаа биз дээ.

За яахав дээ эд ингэж байдаг, ингэх ёстой юм шиг хараад суугаад юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Мөнгө эрх мэдэл биш, шударга ёс нь дийлдэг нийгмийн төлөө хүн бүр чадах зүйлээ хийх ёстой. Өөрчлөлтөнд гар бие оролцох ёстой. Эцэст нь хэлэхэд шударга бусын хонгилоор чирэгдэж хэлмэгдсэн хүний хувьд эрүүл нийгмийг, шударга ёсны төлөө чадах зүйлээ хийж, Ардчилсан намын олон олон залуучуудын замыг нээж өгье гэж нэр дэвшихээр шийдсэн л дээ. Яриад байвал зөндөө л асуудал бий энэ удаа ингээд өндөрлөе дөө.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.