Мягмар гариг 2024/03/19
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 244 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 272 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 244 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 568 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 196 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 228 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 236 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 480 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 252 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 204 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 204 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 228 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 420 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 516 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 372 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 412 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1080 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 544 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 772 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 748 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 424 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 428 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 432 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 628 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1008 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 388 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 492 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 628 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 656 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 536 удаа

Ц.Цэцэгдэлгэр: 6000 ГАРУЙ БҮСГҮЙЧҮҮДЭД ДААЛИН, ЗҮҮ ОРООХ УРЛАЛЫГ ЗААЖ СУРГАЖЭЭ

НИЙТЭЛСЭН: 2020-04-10 12:44 GMT+8

 “Үнэтэй даалингийн үнэгүй сургалт” хэмээх сонин содон нэртэй олны анхаарлыг татаж чадсан сургалт нээгдээд багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэхүү сургалтыг санаачлагч Монгол улсын уран хатгамалч Цэвээний Цэцэгдэлгэр хэмээх бүсгүй төр засаг, хэн нэгнээс хөрөнгө мөнгөний дэмжлэг авалгүй Өмнөговийнхоо 2000 гаруй бүсгүйчүүдэд зүү ороох урлалын арга техникийг зааж сургаж, тэдний авъяасыг нээж, уламжлалт өв, соёлоо түгээн дэлгэрүүлж, олон бүсгүйчүүдийг өрхийн орлоготой болгох буянтай сайхан үйлийг бүтээж яваа билээ. Түүнтэй Өмнөговь аймгийн урчуудын “Нар үдэлсэн говь” үзэсгэлэнгийн үеэр уулзаж ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнөговийн урчуудын "Нар үдэлсэн говь" үзэсгэлэн амжилттай сайхан болж байна. Та энэ үзэсгэлэнд ямар бүтээлүүдээр оролцож байна.

-Баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Говь нутгийн тэр дундаа Өмнөговь аймгийн урчууд онцлог хийцтэй бүтээл урладгаараа алдартай нутаг.  Энэ удаа уран бүтээлч залуучууд маань санаачлаад Өмнөговийн урчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж байгаад уран бүтээлч хүний хувьд маш их талархаж баярлаж байгаа. Миний хувьд шавь нарынхаа бүтээлийг авчирсан. Мөн өөрийнхөө уран хатгамлын бүтээлүүдээр оролцож байна. Жаахан хоцорч ирсэн ч гэлээ хүмүүст бүтээлээ хүргэж, хоёр ч хөрөг хатгамлын захиалга авчихаад сууж байна даа. Үзэсгэлэнгийн үеэр Өмнийн говиороо овоглосон олон уран бүтээлчидтэй танилцаж, уран бүтээлийн тухай яриа өрнүүлж, туршлага судлаад сайхан байна.

-Таныг "Үнэтэй даалингийн үнэгүй сургалт"-ын багш Цэцэгдэлгэр гэхээр хүмүүс анддаггүй. Энэхүү сургалтаа хэзээ, хэрхэн эхлэж байв...

-Өө тэгэлгүй яахав. "Үнэтэй даалингийн үнэгүй сургалт" гэдэг маань миний овог шиг болсон нэр л дээ. Даалингийн сургалтаа анх 2013 онд нийслэл, төв аймагт зохион байгуулж байсан. 2014 онд нутагтаа очсон л доо. Тэр үед аймгийн төвийн  дэлгүүрийн лангуу дээр торгоны хээ дагуулаад бүдүүн утсаар ороосон даалин мэр сэр хардаг байлаа. Тэрийг хараад нутгийн эмэгтэйчүүдэд даалин хийх хүсэл сонирхол байдаг юм байна. Харин яаж уран гоёо хийх үү гэдгээ сайн  мэддэггүй юм байна, ийм хүсэл эрмэлзэлтэй хүмүүст даалин хийх, зүү ороох аргачлалаа зааж өгч, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлье гэж бодсон. Уг нь бол монгол эмэгтэйчүүд хань, үр хүүхдүүдийнхээ болон өөрийнхөө  бүхий л дээл хувцасыг өөрөө урлахаас гадна эр нөхөртөө сэтгэл, ур, ухаанаа шингээж даалин, аяганы уут урлаж өгдөг сайхан уламжлалтай ард түмэн шүү дээ.

Мөн Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгуудад олон сургалт явуулсан. Одоогоор улсын хэмжээнд 4000 гаруй бүсгүйчүүдэд, Өмнөговь аймгийнхаа 2000 гаруй бүсгүйчүүдэд даалин урлах зүү ороох урлалыг зааж сургажээ.

Гэвч зах зээлийн нийгэмд шилжээд бэлэн хувцас хунар худалдаанд элбэг болж эмэгтэйчүүд маань оёж хатгах, үйл мэтгэх ажлаас хөндийрсөн гэж хэлж болно. Тийм болохоор бүсгүйчүүдээ урлах үйлд уриалж, уламжлалаа  сэргээж, үндэснийхээ дахин давтагдашгүй соёлын үнэт өв болсон зүү ороох урлагийг түгээн дэлгэрүүлж, өв тээгч нарыг бэлтгэх зорилготой сургалтаа эхлүүлсэн. Сонирхоод зориод ирсэн хүн бүрт зааж өгөхөөс гадна аймгийнхаа бүх сумдад 2-3 удаа очиж сургалт хийсэн. Мөн Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгуудад олон сургалт явуулсан. Одоогоор улсын хэмжээнд 4000 гаруй бүсгүйчүүдэд, Өмнөговь аймгийнхаа 2000 гаруй бүсгүйчүүдэд даалин урлах зүү ороох урлалыг зааж сургажээ. Даалин хийх, зүү орооход цаг хугацаа их ордог. Судлаачдын хэлснээр даалин хийхэд хамгийн багадаа гурван сарыг зарцуулдаг гэдэг. Миний эзэмшсэн арга бол маш богино хугацаанд зөв ороох технологи буюу дунд хурууны түшицээр зүүгээ зөв ороох аргачлал. Ингэснээр зүү ороохын дөрвөн үйлдлийг нэг дор хийж, хугацаа хэмнэдэг. Өөрийн эзэмшсэн зүүх ороох энэ аргачлалаа нэг хүнд 30 минутын хугацаанд ойлгуулж заадаг. Эхлээд аргачлалаа сургаад дараа нь нарийн нандин урлалаа хийхийг заадаг. Энэ аргыг сурсан шавь маань сарын дотор нэг даалин урладаг. Нөгөө талаар даалин хийхэд бэлдэц их чухал. Торгыг нь сонгож, зургийг нь зурж, өнгө утсыг нь тааруулж бэлдэцийг бэлдэж өгдөг. Бэлдэцийнхээ материалыг мөнгийг нь шавь нар өөрсдөө гаргаж, бусдыг нь ямар нэг төлбөргүй бэлдэж өгдөг. Өнгөрсөн хугацаанд сургалтынхаа зэрэгцээ 4000 гаруй даалингийн зураг зурж, бэлдэц бэлджээ

 -Таны сургалт их өвөрмөц нэртэй. "Үнэтэй даалингийн үнэгүй сургалт" гээд. Сургалтын төлбөр авдаггүй нэг ёсондоо үнэгүй сургалт гэж ойлгодог. Зөв үү?

-Тийм. Сургалтаа үнэгүй явуулдаг. Анхнаасаа өөрийн сурсан эрдэм, Монголынхоо соёлын өвийг түгээх чин хүсэл, зорилготой байсан болохоор сургалтаараа бизнес хийх санаа огт байгаагүй. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр эрт дээр үеэс хөөрөг, даалин нь хийцээсээ хамаарч үнэд хүрдэг эд байсаар ирсэн. Нарийн нандин, чамин хийцтэй байх тусам төдий чинээ үнэтэй байдаг. Өөрийнхөө урласан нэг даалин 10 сая төгрөгөөр борлуулж байсан. Ийм үнэд хүрэх даалинг хийх аргыг бүсгүйчүүдэд үнэгүй зааж өгье гэдгээ сургалтынхаа нэрээр илэрхийлсэн. Нэр маань хүмүүсийн анхаарал, сонирхлыг татсан. Сургалтын зарыг минь сонсоод ирсэн анхны шавь нар гэвэл Жанцанхүү, Цолмон гээд аймгийн хэдэн сайхан ахмад эмч нар маань байсан. Эхлээд хүмүүсийг гуйгаад "Би гоё урлал зааж өгье, та хүрээд ирээч..." гээд, сүүлдээ хүмүүс үр өгөөжийг нь мэддэг болоод "Та манай аймаг, суманд ирээд бидэнд заагаад өгөөч..." гэх хүсэлт их ирдэг болсон. Тэр болгонд цаг заваа зориулаад сургалтаа хийсээр л  яваа. Сумдаар явахад өөрийнхөө унаагаар өөрөө шатахуунаа хийгээд явна, заримдаа ч замын унаанд суугаад явдаг байлаа. Ядрахаа мэдэхгүй явсан үе бий. Бусдад сайхан бүхнийг түгээдэг сургалтынхаа ажилд дуртай. Сургалт маань анхнаасаа ашгийн төлөө байгаагүй одоо ч хэвээрээ. Манай хүүхдүүд ээж минь та төлбөртэй сургалт хийсэн бол нэг байтугай хэдэн өрөө байрны мөнгө элбэг хийчихээр боллоо гээд шоолдог юм (инээв). Манай сургалт их онцлогтой. Эхлээд аргачлалаа зааж сургана, дараа нь тухайн хүний бүтээлээ хийж дуустал зөвлөж чиглүүлж явдаг. 4000 гаруй шавь нараас маань надтай байнгын холбоотой байж, миний ажлын байраар, гэрээр орж гарч зөвлөгөө авч суралцаж байгаа 800 гаруй шавь бий. Харин яг зүү ороох урлалаараа өрхийн үйлдвэрлэл эрхлэж буй 360 гаруй бүсгүйчүүд байгаа даа. Шавь нартаа хэлдэг захьдаг хэд хэдэн зөвлөгөө бий. Эхлээд даалин хийж мөнгө олох тухай битгий бод, эхлээд эр нөхөртөө сэтгэлээ шингээсэн бүтээлээ урлах хэрэгтэй, нөгөө талаар та нар нэг аргачлалаар хийж байгаа ч гэлээ өөр, өөрийн онцлогтой дахин давтагдашгүй бүтээл гарч байгаа учир хоорондоо өрсөлдөх хэрэггүй, нэг багшийн шавь нар учир нэг нэгнийгээ дэмжиж, нэг нэгнээсээ суралцаж эв нэгдэлтэй явахыг аминчлан захьдаг. Шавь бүсгүйчүүд энэ зөвлөгөөг минь амьдралдаа хэрэгжүүлж эв нэгдэлтэй, нэгнээ дэмжин уран бүтээлээ хийж яваад талархдаг. Олон мянган бүсгүйчүүдэд энэхүү сургалтаа хийснээр монгол уламжлал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхээс гадна, бүсгүйчүүдийн төлөвшил, гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөллийг бий болгож, бүсгүйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой үр дүнгээ өгсөн гэж бодож явдаг даа.

-Даалин гэдэг эд бол монгол эрчүүдийн гангараа байсаар ирсэн төдийгүй дээр үед айлын эхнэр болоод эр нөхөртөө заавал даалин, аяганы уут урлаж өгдөг сайхан уламжлалтай байсан гэж та сая ярьлаа. Энэ талаараа дэлгэрүүлж ярьж өгнө үү?

-Тэгэлгүй яахав. Даалинг эр хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн уут гэж бэлэгддэг. Дээр үеэс эмэгтэйчүүд  эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож даалин, аяганы уут урлаж өгдөг байсан гэдэг. Нэг даалинг олон хоног, сар тэр битгий жилийн хугацаанд оёх нь бий. Зөвхөн гараар урладаг, маш их чимхлүүр, нарийн ажил. Монголчууд даалин дээр голдуу өлзий, түмэн наст зэрэг билгэдлийн олон төрлийн хээ угалз урлаж ирсэн уламжлалтай. Манай бүсгүйчүүд энэ уламжлалаа улам төгөлдөржүүлж дөрвөн хүчтэн, монгол орон, аймгийнхаа газрын зургийг зүүж ороож урлаж байна. Зүү ороох хатгамал нь эмэгтэйчүүдийн гоо зүй, хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, тэвчээр хатуужил суулгаж,  төлөв түвшин, тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай болгодог төдийгүй хүний оюун ухааныг нь хөгжүүлдэг төдийгүй төвлөрч сууснаараа  бясалгал болдог. Айл гэрт эхнэр нь үйл мэтгээд сууж байхад хань, хүүхдүүд бүгд хүндлэж эерэг сайхан энергитэй орчин бий  болдог төдийгүй эцэг, эх, хадмууд нь хүртэл бэрийнхээ үйлэнд уранг магтан сайшааж сайхнаар хүлээн авдаг. Нөгөө талаар эр хүн эхнэрийн сэтгэлээ шингээж урласан даалинг бахархалтайгаар эдлэж хэрэглэдэг.

Айл гэрт эхнэр нь үйл мэтгээд сууж байхад хань, хүүхдүүд бүгд хүндлэж эерэг сайхан энергитэй орчин бий  болдог төдийгүй эцэг, эх, хадмууд нь хүртэл бэрийнхээ үйлэнд уранг магтан сайшааж сайхнаар хүлээн авдаг. Нөгөө талаар эр хүн эхнэрийн сэтгэлээ шингээж урласан даалинг бахархалтайгаар эдлэж хэрэглэдэг. Монголчууд хөөрөглөхдөө хөөрөгний хийц, даалингийн хийц, урыг сонирхож ярьцгаадаг шүү дээ.

Монголчууд хөөрөглөхдөө хөөрөгний хийц, даалингийн хийц, урыг сонирхож ярьцгаадаг шүү дээ. Даалин хийж сурахаар зорьж ирж байгаа бүсгүйчүүддээ эхлээд даалингийн утга учир, үүх түүхийг ярьж ойлгуулж, даалинг хийхдээ бизнес талаас битгий хар, эхлээд ханьдаа зориулж сэтгэлээ шингээн урласан даалин хийж өгөхийг зөвлөдөг дөө. Ер нь үйл мэтгэж буй хүн муу юм боддоггүй,  элдэв хов жив ярианд оролцдоггүй, гар утас, сошиалиас хол, урлаж байгаа бүтээлдээ цаг, сэтгэл бүхнээ зориулж, бүтээлээ  гоё болох тусам урам орж ёстой “шунан дурлана” гээч нь болдог л доо. Бага байхад эмээ маань зүү ороох урлалын талаар нэг домог ярьж өгсөн нь одоо хүртэл санаанаас гардаггүй юм. Зүү ороох хатгамлыг нэгэн хааны хатан анх гаргасан гэдэг. Хаан дайнд мордоод олон жил сураг тасарсан үед хатан амь насыг нь баттай байлгахын төлөө нар зөв эргүүлж зүү ороож өөртэйгээ холбож, харилцаагаа бат бэх байлгахын билгэдэж өдөр бүр үйл мэтгэдэг байсан гэдэг. Тэгээд  найман жилийн дараа дайнд мордсон хаан ирсэн гэж домог ярьдаг байсан. Энэ домгийг шавь нартаа их ярьж өгдөг л дөө.

-Танай ТББ-аас 1000 даалингийн баяр гэж хийж байсан, мөн гиннесийн амжилтанд бүртгүүлэхээр уран бүтээлээ хийж байгаа гэж сонсож байсан?

-1000 даалингийн баяраа хоёр дахь жилдээ зохион байгуулсан. Энэ санаа хаанаас төрсөн бэ гэхээр анх 2014 онд сургалтаа хийгээд шавь бүсгүйчүүд маань эхний бүтээлээ хийгээд цагаан сарын өмнө хотод ирцгээсэн. Цагаан сарын үеэр даалингийн эрэлт нэмэгддэг шүү дээ. Зарж борлуулахаасаа гадна говийн бүсгүйчүүд уран гэдгийг нөгөө талаараа нэгдэж нийлээд бүтээл хийж эхлэж байгаа гэдгийг таниулах зорилготой байсан. Хэдүүлээ Нарантуул зах, дэлгүүр хоршоогоор даалингаа барьж яваад байх уу, яах уу гээд бөөн яриа болсон. Тэгээд аймгаасаа сонгогдсон Д.Бат-Эрдэнэ гишүүнд хандсан. Биднийг төрийн ордонд хүлээж авч уулзаад Дүнжингарав худалдааны төв дээр лангуу гаргаж өгч нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, нутгийн маш олон хүмүүсийг дагуулж очиж бидний бүтээлтэй танилцуулж, худалдан авалт хийсэн нь бидэнд маш том урам эрч хүч өгч байлаа. Тэр үедээ 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд бөөн баяр нутаг буцацгаасан. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Эхний ажил маань амжилттай болж, эрч хүч урам зориг авсан болохоор үүнийгээ өргөжлүүлээд бүсгүйчүүдийнхээ жилийн турш хийсэн бүтээлийг Цагаан сарын өмнө олон нийтэд дэлгэж даалингийн баяр хийж байх санаа төрж ажил болгосон нь 1000 даалингийн баяр. Анхныхыг нь 2017 онд, хоёр дахь 1000 даалингийн баяраа 2019 онд хийсэн. Өнгөрсөн оны баярт маань нутгийн 300 орчим хатгамалч бүсгүйчүүд 1500  гаруй бүтээлээрээ оролцсон. Бүсгүйчүүд маань даалингаас гадна монгол угсаатны үе, үеийн өмсөж эдлэж хэрэглэж байсан үндэсний хувцас урлаж, үндэсний хувцасны түүхэн хөгжлийг харуулсан үзүүлбэр үзүүлж олны талархалыг хүлээсэн. Жил ирэх тусам энэ баярын маань цар хүрээ улам өргөжиж байгаад баяртай байдаг.

-Уран хүмүүсийг ихэнхдээ удам дагасан урчууд байдаг. Таны удамд уран хүмүүс байдаг уу? 

 

-Миний эмээ их уран хүн байсан. Ээж маань мөн ч сайхан хатгамал оёдог хүн байсан даа. Бидний үед айл болгоны ээжүүд, эгч нар өнгө, өнгийн даавуун дээр төрөл бүрийн цэцэг, навчийг уран хатгамлаар урлаж дэрний уут, хоолойвч хөшиг энэ тэр оёдог байлаа ш дээ. Манай ээж, эгч нар маань даавуун дээр цэцэг, навч оёж хатгаж, гэрээ гоёдог байсан болохоор ээж, эгч нарыг оёхыг харж өссөн хүүхэд. Бага ангид байхдаа ээжээрээ зүү ороохыг заалгаад цэцэг зураад түүнийг зүү ороож урлаад багшдаа үзүүлэв ээ. Ангийн багш маань Бүдээ гээд мундаг багш байсан. Тэгсэн багш маань уран хатгамлын тухай ярьж өгөөд миний оёсон тэр цэцгийг гоё болсон гэж магтаж, сайшаасан. Тэр үед багшдаа үнэлүүлж, магтаал сонсоно гэдэг бол маш том шагнал байлаа. Жаахан хүүхдийн анх оёсон зүйл тийм гоё сайхан байгаагүй нь мэдээж. Гэхдээ багш маань урам өгч, авъяас чадвараа хөгжүүлэх эхлэлийг маань тавьсан. Магтаалын үг сонсоод, урам ороод уран хатгамлыг илүү сонирхож, хичээл, даалгавраа хийчихээд юм оёод суучихдаг хүүхэд байсан. Уг нь би чинь малын эмч мэргэжилтэй хүн шүү дээ. Тухайн үед хүүхэд өөрийн хүсэл, сонирхол, авъяас, чадвартаа тулгуурлаж мэргэжил сонгох тухай ойлголт байгаагүй шүү дээ.

Хүн гэдэг чинь өөрийн чадах зүйл, өөрийн хүсэл сонирхолтой зүйл рүүгээ илүү их татагддаг нь жамтай. 30 гаруй жил үйл мэтгэж явна даа. Эхлээд задгай хатгамлын төрлөөр уран бүтээлээ хийж байсан бол сүүлийн 18 жил зүүх ороох төрлөөрөө түлхүү уран бүтээлээ хийж байгаа.

Оюутан байхдаа онц сураад Сүхбаатарын нэрэмжит цалин авчихдаг, хичээлийнхээ зав зайгаар дээл, хатгамал оёоод хот, хөдөө зараад мөнгө олчихдог “баян” оюутан байлаа. Сургуулиа төгсөөд Булган, Баяндалай суманд мэргэжлээрээ ажиллаж байсан. 2000 оны эхээр Баяндалай сумандаа аялал жуучлалын жижигхээн кемп ажиллуулж, тэндээ хатгамал, зүү ороосон жижиг гар урлалын эд зүйл хийж жуулчдад борлуулдаг байлаа. Нэг зун Монголын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Гэрэлсүрэн гадны жуулчидтай хамт ирж таараад ийм мундаг уран эмэгтэй байдаг юм байна. Хөдөө орон нутгийнхаа уран бүсгүйчүүдийг дэмжих ёстой. Хотод болох гар урлалын үзэсгэлэнд чамайг заавал оруулцуулна гэж амлаад явсан. Намар нь Гэрэлсүрэн гуай амласнаа биелүүлж намайг үзэсгэлэнд оролцуулсан. Тэр нь аялал жуучлалынханд зориулсан уран зураг, арьсан эдлэл гээд маш олон төрлийн бүтээл дэлгэгдсэн үзэсгэлэн байсан. Хөдөө өөртөө таарсан юм хийгээд болоод байна гэж бодож явсан хүн тэр үзэсгэлэнд тавигдсан олон уран бүтээлчдийн нарийн нандин хийцтэй бүтээлүүдийг хараад ёстой нүд, оюун ухаан маань  нээгдэж, гар урлал төдий зүйл хийх биш уран бүтээл тал руу хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Гэртээ ирээд юуг яаж хийвэл сайхан уран бүтээл болохов, яахав ийхэв гээд зөндөө бодсон. Асуучих, зөвлөгөө авчих багш байхгүй болохоор өөрөө л янз бүрээр бодож төсөөлж, олон хоногийг өнгөрөөсөн. Бараг сар гаруй бодсон. Тэгээд говийн зэрэглээг өөрийнхөөрөө төсөөлж цагаан даавуун дээр зураад түүнийгээ задгай хатгамлаар урласан. Тэр бүтээл маань хүмүүсийн сэтгэлд их хүрч, олон хүмүүс гайхаж, сайшааж, урам өгсөн л дөө. Түүнээс хойш мэргэжлийн ажил, аялал жуулчлалынхаа бүх зүйлийг орхиод уран бүтээл рүү эргэлт буцалтгүй орсон. Хүн гэдэг чинь өөрийн чадах зүйл, өөрийн хүсэл сонирхолтой зүйл рүүгээ илүү их татагддаг нь жамтай. 30 гаруй жил үйл мэтгэж явна даа. Эхлээд задгай хатгамлын төрлөөр уран бүтээлээ хийж байсан бол сүүлийн 18 жил зүүх ороох төрлөөрөө түлхүү уран бүтээлээ хийж байгаа.

-Та бол Монгол улсын уран хатгамалч цолтой хүн. Хэзээ энэ цолыг хүртэв?

-Уран бүтээл тал руу хийж бүтээж эхэлснээсээ хойш улс, бүсийн олон уралдаанд тэмцээнд оролцож өөрийгөө сорихоос гадаад Итали, Англи, Герман, Франц зэрэг орнуудад олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож байсан. Анхны олон улсын үзэсгэлэн бол 2003 онд Итали улсад болсон үзэсгэлэн. Энэ үзэсгэлэнд амжилттай оролцож, нэг бүтээлийг маань 30 сая төгрөгөөр үнэлж авсан. Тэр нь сарлаг унасан бүсгүйг нэгэн залуу татаж байгаа зургийг уран хатгамлаар оёсон бүтээл байсан. Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” гээд Цэнгэлсайхан багшийн маань тэргүүлдэг байгууллага байдаг.  Энэ төв   БСШУЯ, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын уран зургийн галерей зэрэг томоохон байгууллагуудтай хамтраад Уран хатгамалчдын улсын уралдааныг зохион байгуулдаг. Анхдугаар уралдаан 2005 онд болж байсан. 2018 оны гуравдугаар уралдаанд нь миний бие задгай буюу хөрөг хатгамлын төрлөөр шилдгийн шилдэг Гран-при шагналын эзэн болж, Монгол улсын Уран хатгамалч цолыг хүртсэн. Мөн 21 аймаг, 9 дүүргийн шилдэг урчуудаас шалгалт авч мастерын зэрэг олгодог шалгаруулалт байдаг.  Энэхүү шалгаруулалтанд орж “Мастер оёдолчин” зэргийг авч байсан. Тэр үед зөвхөн “мастер оёдолчин” гэдэг зэрэг цол байснаас “мастер уран хатгамалч” гэсэн цол зэрэг байгаагүй юм. Тэгээд зохион байгуулагч Оюунчимэг захиралд саналаа хэлж бйсан. Тэр нь юу вэ гэхээр уран хатгамал монголын үндэсний урлал, нэг хэсэг тасарч байсан бол одоо энэ урлал маань сэргээгдэж, уран хатгамлаар урлах бүсгүйчүүд олон болжээ. Дотооддоо битгий хэл олон улсын уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог болчихлоо. Хатгамлын төрлөөр зэрэг олгох талаар та судлаж шийдвэрлэж өгөөч гэж. Удалгүй энэ санал маань дэмжигдэж дараагийн шалгаруулалтаас  “мастер хатгамалч” зэргийг олгодог болсон. Хамгийн эхнийх буюу 01 тоот үнэмлэхийг би авч түүнээс хойш миний шавь болох Өмнөговийн 16 бүсгүй ур чадвараараа шалгарч энэ цол зэргийг авсан. Нэг үгээр хэлбэл Монголын мастер хатгамалч зэрэг цолыг эхний 17-г нь Өмнөговийн уран бүсгүйчүүд хүртсэн нь бидний бахархал юм. Шавь нар маань аймаг, улсын олон уралдаанд тэмцээнд тэргүүлж ур чадвараа гайхагдаж байгаад баярлаж, бахархах сэтгэл төрдөг.

 

-Үнэхээр бахархалтай сайхан үйл явдлын тухай сонирхуулсанд баярлалаа. Та сүүлийн үед хийж буй уран бүтээлийнхээ талаар бидэнд сонирхуулах уу...

-Миний хувьд энэ жил задгай хатгамлын төрлөөрөө бие даасан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа. Бас эхлүүлсэн нэгэн сайхан ажлаа өргөжүүлэхийг зорьж байгаа. Тэр нь айл бүрийг аяганы ууттай болгох. Бүсгүйчүүд маань ямар ч байсан эр нөхөртөө сэтгэлээ шингээж даалин хийж өгдөг болчихлоо. Одоо хүн бүрийг аяганы ууттай болгох үүднээс аяганы уут урлахыг бүсгүйчүүддээ зааж сургахыг зорин ажиллаж байгаа. Энэ санааг “Гайхамшигт говь аялалын холбоо”-ны Түмэндэлгэр ах надад хэлж өгсөн. Зүү ороох урлал 1000 даалин урлах үйл ажиллагаагаа Гиннесийн амжилтанд бүртгүүлэхээр Түмээ ахаас зөвлөгөө авсан л даа. Тэр үед Түмэн ах "Одоо та нар аяганы уутыг хийхийг түгээн дэлгэрүүлээрэй, аяганы уут бол  эрт дээр үеэс буюу даалингаас өмнө хэрэглээ байсан эд. Энэ цаг үед мартагдаад байгаа" гэдгийг хэлсэн. Тэр цагаас хойш аяганы уутны ур хийцийн талаар талаар судлаж эхэлж, ахмад буурлуудаас асууж сураглаж, хот хөдөөгийн музейгээр судалгаа хийж явсан. Аяганы уутыг айлд байх ёстой есөн зүйлийн нэг гэдэг, буян хишгээ хадгалж тогтоохоос гадна эрүүл мэндээ хамгаалах том соёл байсан гэж үздэг. Монгол эрчүүд өөрийн аягаа зориулалтын уутанд хийн бүсэндээ хавчуулан явдаг бөгөөд айлд ороод өөрийн аяга, савх, хутгаар хооллож ундалдаг байжээ. Аяганы уутыг торгоор хийж, дээр нь гоёмсог хээ угалзыг зүү ороон чимэглэдэг байсан гэдэг. Судалгаа хийх явдад нутгийн гэж хэлж болохоор хийц бол Баяндалай сумын малчин Мөнхбатынд үе дамжиж ирсэн аяганы уут. Тэр аяганы уутны  хийц нь их өвөрмөц буюу аяганы ёроол нь ил харагдаж байхаар урласан байсан. Энэ уутны хийцээр аяганы уутыг хийхийг бүсгүйчүүддээ зааж байгаа. Шавь нарын ур чадварыг шингээсэн том үзүүлэнгийн аяганы уутыг урлахаар төлөвлөж байгаа. Сүүлийн үед шавь нартаа арьсан эдлэл дээр зүү ороож чимэглэх урлалыг зааж цүнх түрийвч, бүс, утасны гэр зэргийг хийж байгаа.  Энэ маань Өмнөговийн брэнд болж байгаа. Бидний хийж байгаа бүх урлал нэг нэгнээ дэмжсэн хамтын бүтээл байдаг. Энэ цүнхний арьсыг нь нэг бэлдэж, нэг зүү ороох чимэглэлийг нэг нь цахилгаан, түгжээ чимэглэлийг хийх жишээтэй.

-Даалин хийх сонирхолтой төдийгүй охид бүсгүйчүүдэд өгөх таны зөвлөгөө гэвэл...

-Бүсгүйчүүд бүгдээрээ л сайн эзэгтэй, сайн хань, сайн бэр байхыг хичээдэг. Эрт дээр үеэс уламжилсан ирсэн гэргий хүний үр хүүхэд, эр нөхөртөө өөрийн ур, сэтгэлээ шингээсэн дээл хувцас, эдлэл урлаж өгдөг тэр уламжлалыг таслахгүй байхыг хичээгээрэй. Бас нэг зүйл хэлэхэд сошиалд хайран цагаа бүү үрээрэй. Хайртай ханьдаа, аавдаа, ээждээ өөрийн гараар нандин сайхан эд бүтээж, Монголынхоо дахин давтагдашгүй өв соёлыг түгээн дэлгэрүүлж,  яваарай гэж хүсмээр байна. Монгол эмэгтэй хүн бүрт байгалиасаа заяасан үйл мэтгэх ур чадвар байдаг юм шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

-Ярилцлагандаа урьж оролцуулсанд баярлалаа. Мөн анх учраа олохгүй явахад минь дэмжиж, эрч хүч, урам өгсөн  Д.Бат-Эрдэнэ ах, түүний ажлын албаны та нартаа маш их баярлаж явдагаа дахин илэрхийлье.