Мягмар гариг 2024/03/19
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 244 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 272 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 244 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 568 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 196 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 228 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 236 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 480 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 252 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 204 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 204 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 228 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 420 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 516 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 372 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 412 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1080 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 544 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 772 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 748 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 424 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 428 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 432 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 628 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1008 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 388 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 492 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 628 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 656 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 536 удаа

Д.Оюунтуяа: бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг хүн л жинхэнэ багш

НИЙТЭЛСЭН: 2020-05-19 19:45 GMT+8

Өмнөговь аймаг эрчимтэй хөгжиж дэд бүтэц салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөж буй бүс нутаг. Тэр хэрээр боловсон хүчний асуудал жилээс жилд нэмэгдэж буй. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт, хөтөлбөр, бодлого хэрэгжиж байгаа билээ. Амжилттай, үр дүнтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн нэг нь хүүхэд багачуудын математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн багш нарыг чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Оюуны хурд” хөтөлбөр юм. Тус төслийн ахлах багш, математикийн багш Д.Оюунтуяатай ярилцлаа.


-Багш мэргэжил бол энэ дэлхий дээрх хамгийн гэгээлэг мэргэжил. Хүүхэд багачуудын тэр сайхан энерги дунд ажиллана гэдэг сайхан байдаг байх. Та аль сургуулийг төгссөн бэ, бас уншигчдад маань өөрийнхаа талаар товч танилцуулаач...
-Намайг Д.Оюунтуяа гэдэг. Даланзадгад хотын унаган хүүхэд. 1997 онд Даланзадгад хотын 1 дүгээр дунд сургуулийн Д.Өнөрбаяр багштай математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Одоо Даланзадгад сумын Улсын тэргүүний 3 дугаар сургуульд математикийн багшаар ажилладаг.
-Багшийн мэргэжил тэр дундаа математик багшийн мэргэжлийг яагаад сонгох болов?
-Мэргэжил сонголтын тухай ярьвал их сонин түүхтэй. Нэлээн хөрвөсөн гэх үү дээ. (инээв) Багаасаа эмч болно гэж мөрөөдөж, дунд сургуульдаа химийн Нараа багшид шавь орж, химийн хичээлийг илүү гүнзгийрүүлэн судлаж байсан юм. Ахлах ангид ороод зүрх өвддөг болчихсон чинь манайхан “гэр бүлийн хурлаар” намайг эмчийн ажил дийлэхгүй, өөр мэргэжил сонгох нь зөв гэж шийдсэн.(инээв). Гэр бүлийн хурлын шийдвэрийг дагаад сонголтоо өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Математикийн сонгонд суралцдаг байсан болохоор ШУТИС-д конкурс өгч техник хангамжийн ангид элссэн орсон. Нэг жил суралцаад бие маань өвдөөд чөлөө авчихсан л даа. Ирэх хавар нь багш болох энэ тэр гэсэн тодорхой зорилгогүйгээр конкурс өгөөд Боловсролын их сургуульд тэнцээд орчихсон. Тэгээд л 2003 онд мэдээлэлзүйн багшийн мэргэжлээр төгссөн. Санамсаргүйгээр сонголт хийж багш гэх сайхан мэргэжлийн эзэмшсэн. Түүнээс хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь мэргэжил сонголт зөв хийх, өөрийгөө таньж мэдэх, би юу хийж чадах вэ гээд өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө олоход шийдвэрээ өөрчлөх, санамсаргүй сонголт хийх гээд янз бүрийн замыг туулдаг юм билээ. 



-Ажил амьдралынхаа гарааг хэрхэн эхэлж байв?
-Нийгмийн шилжилтийн үед залуучууд багшийн мэргэжлийг сонгох нь цөөрч, багшийн  ажлын байр харьцангуй элбэг болчихсон байсан үе учраас төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллах боломж олдсон. Улаанбаатар хотын "Эрдмийн ундраа" цогцолборын ахлах сургуульд мэдээлэл зүйн багшаар ажилд орж байсан. Дөнгөж төгсөөд хотын  сургуульд ахлах ангийн хүүхдүүд хичээл заах амар байгаагүй ч гэлээ багшлах чадвар, дадал бүхнээ дээрх сургуулиас олж авсан. Таван жил ажиллаад "Энержи ресурс" компанийн урилгаар Цогтцэций сумын дунд сургуульд бас зургаан жил гаруй багшлаад Даланзадгад хотод ирсэн. 17 жил тасралтгүй багшийн ажлыг хийж сурч, суралцаж, хичээсээр л явна даа. 
-Өмнөговь аймгийн боловсролын салбарт хэрэгжиж буй чухал хөтөлбөрийн нэг болох "Оюуны хурд" хөтөлбөрийг ахлаж ажиллаж байгаа гэсэн. Энэ хөтөлбөр хэргэжсэнээр ямар үр дүн гарна гэж та харж байгаа вэ?
-Бүх шинжлэх ухааны хаан нь математик гэдэг шүү дээ. Нөгөө талаар математик бол байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухаан, эдийн засаг гэх мэт олон салбаруудад хэрэглэдэг. Бид сайн инженер, сайн эдийн засагч, сайн эмч бэлтгэхийн тулд байгалийн шинжлэх ухааны багш нарын чадавхийг дээшлүүлж, энэ хичээлүүдээр хүүхдүүдээ хөгжүүлэхээс өөр замгүй.  Энэ ч үүднээс “Оюуны хурд” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Хөтөлбөр маань хүүхэд багачуудын математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн багш нарын ур чадварыг сайжруулах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд гурван жилийн хугацаанд маш олон ажлууд хийсэн. Тоймлоод хэлэхэд аймгийн хэмжээнд математикийн багш нараа чадавхжуулах, математикийн шилдэг багш нарыг урьж орон нутагтаа ажиллуулж, математикийн сургалтын чанарыг дээшлүүлэх, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр олон ажлууд хийгдсэн.

Сайн багшаас сайн шавь төрнө гэдэг дээ. Бид эхний жилүүдэд багш нараа чадавхжуулахад ихээхэн анхаарч 12 жилийн сургалттай Гурвантэс, Баяндалай, Цогтцэций, Ханбогд, Ханхонгор  сумдад жилдээ 3-4 удаа очиж багш нартаа сургалт хийж, үзүүлэх хичээл зааж, элсэлтийн ерөнхий шалгалтанд хэрхэн бэлдэх талаар зөвлөмж өгч хамтран ажилласан.

Сайн багшаас сайн шавь төрнө гэдэг дээ. Бид эхний жилүүдэд багш нараа чадавхжуулахад ихээхэн анхаарч 12 жилийн сургалттай Гурвантэс, Баяндалай, Цогтцэций, Ханбогд, Ханхонгор  сумдад жилдээ 3-4 удаа очиж багш нартаа сургалт хийж, үзүүлэх хичээл зааж, элсэлтийн ерөнхий шалгалтанд хэрхэн бэлдэх талаар зөвлөмж өгч хамтран ажилласан. Сумдын багш нар жилдээ 1-2 удаа аймгийн төв дээр сургалтанд суудаг байсан болохоос биш яг суманд нэг үгээр хэлбэл ажлын байран дээр мэргэжлийн багш очоод зөвлөөд хамтраад ажиллах нь багш нарт маань үр өгөөжөө өгсөн. Өнгөрсөн жил аймгийн төвийн сургуулиудаас гадна Цогтцэций сум 12 дугаар ангийн төгсөгчидтэй байсан болохоор Цогтцэций суманд хэд хэдэн удаа очиж сургалт хийж ажилласан. Миний хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа, харин Говьсүмбэр, Дундговь аймгаас уригдан ирж ажиллаж байгаа Одхүү, Энхболд багш нар маань олимпиадаа хариуцан ажилладаг. Оюуны хөрөнгө оруулалт бол зам, барилга байшин бариад дуусах шиг хүний нүдэнд шууд харагдаж, үр дүн нь богино хугацаанд гардаг хөрөнгө оруулалт биш л дээ. Нөгөө талаар урт хугацаанд энэ хөтөлбөр, бодлого тасралтгүй хэрэгжиж байж үр дүн илүү гарна. Гэсэн ч хөтөлбөр үр дүнгээ өгөөд эхэлсэнд баяртай байгаа. Хөтөлбөрийн хүрээнд “Оюуны хурд” гэсэн өрөө танхимтай болсон. Энэ танхим маань сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээс гадна олимпиад, элсэлтийн шалгалтын бодлогын ном, заавал бодох бодлогын хураамж, эцэг эх багш нарын сурагчдад эрэлттэй бүх гарын авлага, ном сурах бичиг бий. Мөн би сурагчдын түвшинд тохируулан боловсруулж бэлтгэсэн бодлогуудаа  гарын авлага  болгон  бэлтгэсэн. Энэ танхимд багш нар, сурагчид, эцэг эхчүүд бүгд ирж, зөвлөгөө авах, давтлага, хичээлд хамрагдах боломжтой сайхан танхим бий дээ. Энэ жил хөл хорио тогтоосноос болоод төлөвлөсөн ажлууд маань хойшлогдож, сумдад хийх сургалт, танхимын сургалтууд маань явагдахгүй байгаа ч, бид боломжит өөр аргуудаар ажлуудаа үргэлжлүүлж байгаа.  

-Ер нь хүүхдүүд амрахаар багш нар амарчихдаг гэж зарим хүмүүс ойлгодог. Хөл хорионы үед ч гэлээ багш нар завгүй ажиллаж байх шиг байна...
-Танхимын сургалт явагдахгүй байгаа ч бүх шатны сургуулийн багш нар цаг наргүй л ажиллаж байна. Улсын хэмжээнд теле хичээлүүд явагдаж байгаа ч гэлээ багш нар сурагчид, эцэг эхчүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж, теле хичээлд хамрагдаж байгаад хяналт тавих, дутуу ойлгосон хичээлүүдийг нь гүйцээх,  цахимаар давтлага өгөх, цахимаар шалгалт авах гээд онлайн хэлбэрээр ажлаа хийсээр л байна. Багш, сурагчид, эцэг, эхчүүд хэн хүнгүй  бүгдээрээ  техник технологийн шинэ шийдэл, шинэ дадал хэвшилд суралцаж байна. Хөл хорио гэснээс би нэг сонин түүх ярья. Намайг Цогтцэций суманд очоод ажилдаа ороод долоо хоногийн дараа N1H1 вирусийн халдвар дэгдээд сургууль,цэцэрлэг карантилагдсан. Би чинь мэдээлэлзүйгээр төгсөөд таван жил мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад Цэцийд ирэхэд шууд ахлах ангиудад математикийн хичээл заах үүрэг өгчихсөн. Яг үнэндээ математикийн хичээл заах бэлтгэлгүй байсан гэж хэлж болно. Каратины үе таарч тэр хугацаанд бодлогын хоёр номны бүх бодлогыг бодож өөрийгөө нилээн сайн бэлтгэж, ямар ч байсан 8, 9 дүгээг ангийн сурагчдад математикийн хичээлийг ийм аргаар ингэж заагаад ийм амжилтанд хүрнэ гэсэн төсөөллөө бий болгож байлаа. Энэ цаг үед ч гэсэн хүүхдээ хоцроочихгүй, сурах, мэдэх ёстой хичээлүүдийг нь сайн ойлгуулж, мэдлэгийг нь батжуулахын төлөө төрийн байгууллагууд, багш, эцэг эхчүүд бүгд л хичээж ажиллаж байна. 
-Манай аймагт уул уурхайн ажлын байрны цалин хангамжаас болоод нийгмийн салбар тэр дундаа багшлах боловсон хүчин дутмаг байдаг нь нууц биш. Нөгөө талаар олон багш нар багшийн ажлаа орхиж уурхайн ажилд шилждэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Олон олон хүүхдийн төлөө мэдлэг, боловсрол, бүх л цаг зав, сэтгэлээ зориулж ажиллана гэдэг бол тийм амар ажил биш.  Ачаалал их, авч байгаа цалин хангамж бага гээд ярьвал асуудал олон бий. Гэхдээ бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг хүн жинхэнэ багш болдог юм болов уу гэж боддог. Манай аймгийн хувьд уул уурхайн ажлын байр ихтэй, цалин хөлс нь ч өндөр байдаг учраас залуу багш нар ажлаасаа гарч уурхайд ажиллах, Солонгос улс руу ажиллахаар явах нь харьцангуй их байдаг. Үүнийг би хоёр талаас нь хардаг. Нэгдүгээрт бусад ажлын байртай харьцуулбал багшийн ажлын ачаалал их хэрнээ цалин, хангамж бага учир ажлаа сольж байгаа байх. Нөгөө талаас харахад багш бэлтгэдэг сургуулиудын маань шалгуур, босго бага учраас сургууль авч чадаагүй сурагчид багшийн сургуульд элсэж орсноор чанаргүй багш бэлтгэгдэж, ажлын байран дээр гарч гологдож, шантарч ажлаа сольж байна. Цалин хангамжаас болоод чадварлаг сайн багш нар маань өөр ажилд шилжиж байгааг хараад хайран багш гэж халаглах үе ч гарда. Надад ч гэсэн энэ ажлаа солих тухай бодогдож байсан үе бий. Их сургуулиа төгсөөд дөрвөн жил гаруй хугацаанд багшилчихсан, хүүхдүүдээ бэлтгээд нийслэл, дүүргийн олимпиадаас медаль авчихсан хэрнээ л багшийн мэргэжлээр удаан ажиллахгүй гэж бодож ажлынхаа хажуугаар суралцаж нягтлан бодогчийг мэргэжлийг эзэмшсэн. Гэтэл тэр үед миний олимпиадын медальтай шавь нарын маань нэг Америкаас утсаар ярьсан. Тэрээр "Багшаа би таныхаа ачаар гадаадын том сургуульд суралцаад одоо төгсөх гэж байна.  Би ямар азаар таны шавь болсон юм бэ? Таны надад зааж сургасан бүх зүйл надад үнэхээр их хэрэг болж би энэ том сургуулийг амжилттай төгсөж байна. Та багшийнхаа ажлыг хэзээ ч битгий орхиорой,  намайг нээсэн шигээ олон олон мянган хүүхдын оюун ухааныг нээж амжилтанд хүргээрэй" гэсэн. Шавийнхаа энэ үгийг сонсоод том шагнал авчихсан юм шиг л хэдэн өдөр сагсуурч, онгирч баярлаж гүйсэн ш дээ би. Шавийн маань энэ үг миний мэргэжлээ солих тухай бодлыг дахиж бодогдохгүй болтол итгэл, эрч хүч, урам зориг бүхнийг өгч багш хүний гангараа бол шавь нар нь л байдаг юм байна даа гэж огшиж омогшиж байсан.

 Өнгөрсөн хугацаанд цалин, хангамж сайтай ажлын санал хэд хэдэн удаа ирж байсан ч гэлээ нэгдүгээрт би мэргэжилдээ дуртай болчихсон, хоёрдугаарт айлын олон олон хүүхдийг сургах үүргийг төр, эцэг эхийнх нь өмнө хүлээчихээд нэг л өдөр би өөр ажилд орлоо гээд орхих зориг, ёс суртахуун надад байхгүй юм билээ. Тийм учраас өөр ажлын саналаас шуудхан үнэнээ хэлээд татгалздаг. Багшийн ажилд сайхан ч зүйл их бий, хэцүү ч асуудал бий л дээ. Гэхдээ хэцүүгээс сайхан зүйл нь их гэдэгтэй олон багш нар маань санал нийлэх байх. Миний хувьд шавь нар хичээлээ сайн ойлгоод, ахиц нь харагдаад, математикийн хичээл хэцүү, математикийн хичээлийг ойлгодоггүй, математикийн хичээлд дургүй, чадахгүй гээд хаачихсан хөшиг багахан ч гэсэн нээгдэхэд их гоё мэдрэмж авдаг. Ажилдаа дурлаж, ажлынхаа үр дүнг харж, түүнээс урам авч илүү ихийг хийх тэр урам зоригийг мэдэрч ажилласан үе бол Цогтцэций суманд ажилласан үе гэж би хэлнэ. Тухайн үед "Энержи ресурс" компани Цогтцэций сумын сургуулийн англи хэл, математик хичээлийг чанарыг сайжруулах зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлсэн. Надтай хамт Орчлон сургуулиас Насандооёо гээд залуухан багш ирж англи хэлний багшаар ажиллаж байсан.

Анх хоёр жилийн гэрээтэй хугацаагаа дуусгаад явах болоход "Энержи ресурс" компаниас гэрээгээ сунгах хүсэлт тавьсан. Яг гэрээний хугацаанд ажиллаад буцна гээд нөхөртөө амлачихсан байсан болохоор буцна л гэж шийдчихсэн байтал эцэг эхчүүдийн гарын үсэгтэй “битгий яваач” гэсэн хүсэлт хүлээж авсан (одоо ч хадгалаастай байдаг зарим нь). Тэр үед эцэг, эхчүүд гэхээсээ илүү шавь нар маань нүдэнд харагдаж, нээрэн шавь нарыгаа орхиод явчихаар яах бол, шавь нарын маань итгэл найдвар нь алга болж, урам нь хугарах болов уу гээд олон зүйл бодогдож үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гаргаж байсан.

Анх хоёр жилийн гэрээтэй хугацаагаа дуусгаад явах болоход "Энержи ресурс" компаниас гэрээгээ сунгах хүсэлт тавьсан. Яг гэрээний хугацаанд ажиллаад буцна гээд нөхөртөө амлачихсан байсан болохоор буцна л гэж шийдчихсэн байтал эцэг эхчүүдийн гарын үсэгтэй “битгий яваач” гэсэн хүсэлт хүлээж авсан (одоо ч хадгалаастай байдаг зарим нь). Тэр үед эцэг, эхчүүд гэхээсээ илүү шавь нар маань нүдэнд харагдаж, нээрэн шавь нарыгаа орхиод явчихаар яах бол, шавь нарын маань итгэл найдвар нь алга болж, урам нь хугарах болов уу гээд олон зүйл бодогдож үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гаргаж байсан. Хоёр жил биш зургаан жил ажилласан. Сүүлдээ аймгийн төвд өвчтэй дүүгээ асрах шаардлага гарч аргагүй эрхэнд гэрээгээ дуусгасан даа. "Энержи ресурс"-ийн боловсролын хөтөлбөр үнэхээр цаг үеэ олсон, үр өгөөжтэй хөтөлбөр байсан төдийгүй Цогтцэций сумын хүүхдийн боловсролд маш том хөрөнгө оруулалт болсон зөв хөтөлбөр гэж дүгнэж явдаг.
-Цогтцэций суманд анх ирж байсан тухайгаа сонирхуулаач... 
-Сонин түүхтэй ш дээ. Товчхондоо гэвэл дураараа, ганцаараа гаргасан шийдвэр байсан. Нийслэлийн 77 дугаар сургуулийн багш Мөнхцэцэг гээд миний хуурай эгч байдаг л даа. Тэр эгч маань нэг өдөр ийм сонгон шалгаруулалт зарласан байна, хоёулаа хамт очиж шалгалт өгье гээд. Тухайн хөдөө явах сонирхол байгаагүй болохоор тэр эгчтэйгээ хань болж хамт очиж чадаагүй юм. Яг тэр үед миний үеэл дүү Туркэд сургууль төгсч ирээд "Энержи ресурс" орон нутгийн харилцааны хэлтэст ажилд ороод удаагүй байсан үе. Дүү маань Цогтцэций суманд сайн багш нарыг ажиллуулах хөтөлбөр хэрэгжих байгаа, та очиж ажиллаач гээд намайг маш их ятгаж, төв оффистоо дуудаад захирлуудтайгаа уулзуулж ярилцлага хийсэн л дээ. Боловсролын хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд "Бид таныг албадахгүй, маргаашийн онгоцоор явуулъя.

Ямар ч байсан очиж үзье гээд маргааш нь онгоцоор Цогтцэций суманд ирсэн. Хуучны жижиг сум гэсэн төсөөлөлтэй ирсэн надад их өөр мэдрэмж төрсөн л даа. Уурхайн бүтээн байгуулалт ид эхэлж байсан үе. Залуу хүний хувьд энэ том бүтээн байгуулалтанд оролцож, энэ нутгийн хөгжлийн ирээдүйг авч явах залуусыг бэлтгэхэд өөрийн мэдлэг боловсролоо зориулж яагаад болохгүй гэж бодоод буцаж  хотод ирэнгүүтээ шууд гэрээ хийчихсэн.

Очиж үзээд ир, тэгээд саналаа хэлээрэй" гэсэн. Их гэрэлтэй гэгээтэй ирээдүйг харсан хөтөлбөр гэдгийг нүдэнд харагдтал ярьсан л даа. Ямар ч байсан очиж үзье гээд маргааш нь онгоцоор Цогтцэций суманд ирсэн. Хуучны жижиг сум гэсэн төсөөлөлтэй ирсэн надад их өөр мэдрэмж төрсөн л даа. Уурхайн бүтээн байгуулалт ид эхэлж байсан үе. Залуу хүний хувьд энэ том бүтээн байгуулалтанд оролцож, энэ нутгийн хөгжлийн ирээдүйг авч явах залуусыг бэлтгэхэд өөрийн мэдлэг боловсролоо зориулж яагаад болохгүй гэж бодоод буцаж  хотод ирэнгүүтээ шууд гэрээ хийчихсэн. Нөхөр маань тэр үед Шарын голд эгчийнхээ уурхайг хариуцан ажилладаг байсан юм. Нөхөртөө хэлж чадахгүй хэд хонов оо. Тэгж, тэгж утсаар ярихдаа үнэнээ хэллээ дээ. Тэгсэн манай хүн итгээгүй. Үнэндээ ярилцаж зөвшилцөөгүй гаргасан шийдвэр юм чинь ууртай байсан. Тэгж тэгж эцэст нь зөвшөөрч ажил төрлөө цэгцэлж хүлээлгэж өгөөд ирье, иртэл харин байж байгаарай гээд явсан. Тэгээд нөхрөө хүлээж байгаад хичээл эхлэснээс хойш буюу 10 дугаар сарын дундуур ирсэн. Нөхрөө хүлээхгүй явчихвал бас л асуудал үүснэ ш дээ. (инээв) Тэгж л анх Цогтцэций суманд ирж байсан түүхтэй. Мэдээлэл зүйн хичээлээ заана гэж бодож ирсэн. Гэтэл Уламжаргал захирал маань математикийн багш дутагдалтай Оюунтуяа минь математикийн багшаар ажиллах хэрэгтэй байна гэсэн. Залуу ч байсан, шартай ч байсан юм уу, өөртөө ч итгэлтэй байсан юм уу за гээд математикийн багшаар ажилласан даа. 8, 9 дүгээр ангид математикийн хичээл зааж, энэ хүүхдүүдээ 9 дүгээр дүгээр ангиа төгсөөд аймагт очиход математикийн хичээлээр  гологдохгүй байхаар бэлтгэж явуулна гэж хичээж ажилласан. Хоёр жилийн гэрээтэй байсан болохоор дуусаад буцна л гэсэн бодолтой байлаа. Гэтэл  сумын Засаг дарга Цог-Өрнөх дарга Уламжаргал захирал хоёр маань хөөцөлдөж байгаад сургуулиа 11 жилийн сургалттай болоод, хүүхдүүд маань сургуульдаа үргэлжлүүлэн сурах болж, миний үүрэг хариуцлага улам их нэмэгдсэн. Нөхөртөө би энэ зун амрахгүй шүү, намайг битгий хараарай гэж байгаад зуны амралтаар МУИС-ийн шар номын бүх бодлогын бодож дуусгаж өөрийгөө сайн бэлтгэсэн. Намар хичээлийнхээ хажуугаар  олимпиадад хүүхдээ бэлтгэх үүрэг авч олимпиадын хөнгөн, хүнд бодлогуудыг бодож хүүхдүүдээ бэлтгэж цаг наргүй ажилласан. Тухай үед Банзрагч багшийн нэрэмжит говийн бүсийн олимпиад Өвөрхангай, Дундговь, Чойроос ирж оролцдог өрсөлдөөн ихтэй олимпиад болдог байлаа. Энэ олимпиадаас ч тэр, төрөл мэргэжлийн олимпиадаас, олон улсын Кенгару олимпиадаас шавь нар маань тасралтгүй медаль авч улсын олимпиадад гурван жил дараалан оролцож байжээ.

Э.Билэгжаргал шавь маань улсын олимпиадад амжилттай оролцож тусгай 10-р байрт шалгарч байсан гээд ярьвал олон сайхан түүх, амжилт бий. Цогтцэций сумын маань хүүхдүүд оюунлаг, хөдөлмөрч хүүхдүүд ш дээ. Хүүхэд хөдөлмөрч байна гэдэг бол том чанар, амжилтын ч  үндэс болдог.  Амжилтын минь гарааг эхлүүлсэн Цогтцэцийн оюунлаг шавь нартаа маш их талархаж явдаг. Одоо шавь нарын маань ихэнх нь инженер, эдийн засагчийн мэргэжил эзэмшээд томоохон байгууллагуудад ажиллаж байгааг харах сайхан байдаг юм.
-Дунд сургуулийн багш нарын ачаалал их, дээрээс нь та хөтөлбөрөө хариуцаж цаг наргүй ажиллаж байдаг бололтой. Ар гэртээ, өөрийнхөө хүүхдэд цаг аль хэр гаргаж байна даа?
-Яг энэ талаас яривал би их муу гэргий, муу ээж гэсэн дүн авах байх шүү. Өглөө гараад орой ирнэ, орой ирээд маргаашийнхаа хичээл бэлтгэнэ, шавь нартайгаа холбогдоно гээд ажил их. Нөхөр маань сүүлийн жилүүдэд хол уурхайд ажиллаж байгаа тэгэхээр манай гэрийн эзэн бол манай хүү. Бүх зүйл жин тан шүү дээ. Гэр орон, хичээл, хоол унд гээд. Ер нь багш хүмүүс өөрсдийнхөө хүүхдийн сурлагад анхаардаггүй гэдэг чинь ер нь үнэн л дээ. Цаг наргүй ачаалалтай ажиллахад ар гэр үнэхээр чухал. Гэр бүлийхэн маань миний ажлыг маш сайн ойлгож, дэмжиж байдаг.  Манай гэрийн хоёр залуу маань намайг шавь нараа олимпиад, элсэлтийн шалгалтанд бэлтгээд олон сар өдөр шөнөгүй ажиллахад ойлгоно, дэмжин тусална, шавь нарыг маань шалгалт өгөхөд надтай адилхан гэгэлзээд амжилт гарвал хамт баярлаад, жаахан дутуу оноо авчихвал өө дөө гээд жигтэйхэн юм болно ш дээ. Олон олон хүүхэд багачуудад математикийн шинжлэх ухааныг ойлгуулах, танин мэдүүлэх, хөгжүүлэх их ажилд маань миний хань, хүү хоёр хамтдаа зүтгэж байгаа гэж хэлж болно доо.


-Манайхны алддаг том алдаа бол мэргэжил сонголт. Энэ талаар багш хүний хувьд хэлэх зөвлөмж  юу байна?
-Сурлагын чанар, мэргэжил сонголт аль алинд багш, эцэг, эх, сурагчийн гурвалсан холбоо маш чухал. Хүүхдийнхээ сурлагыг 100 хувь багшид даатгаж явах нь учир дутагдалтай. Нөгөө талаар эцэг эхчүүд хүүхдээ танихад алдаа гаргадаг тал бий. Тэгэхээр эцэг, эхчүүд маань багш нартайгаа, хүүхэдтэйгээ маш сайн ойлголцож, ярилцаж байж хүүхдээ сонирхолтой, чадамжтай тэр чиглэлээр хөгжүүлж, улмаар мэргэжил сонголтыг хийх зүйтэй болов уу гэж бодож явдаг юм. Эцэст нь хэлэхэд сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг гэж үг байдаг даа. Бид сайн боловсон хүчин, сайн багш бэлтгэж л чадах юм бол улс орны хөгжил аяндаа цэцэглэх байх л гэж бодож явдаг даа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Говь нутгийн ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх гарган шинийг санаачлан ажиллаж байгаа танд ажлын өндөр амжилт хүсье. Мөн намайг ийм сайхан ярилцлагандаа урьж оролцуулсан танд баярлалаа. 
Ярилцсан Н.Адьяацэрэн