Пүрэв гариг 2024/04/25
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 328 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 272 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 580 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 292 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 564 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 684 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1108 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 712 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

Галсандоржийн ЦОГ-ӨРНӨХ: БИДЭНД БОЛОМЖ БАЙНА, ХАРИН БИД ХАМТДАА ЗОГСОЛТГҮЙ УРАГШИЛЖ, ЗОРИГТОЙ ШИЙДЭХ УЧИРТАЙ

НИЙТЭЛСЭН: 2020-10-06 14:29 GMT+8

Цогтцэций сумын ардчилсан намын дарга, эдийн засгийн ухааны доктор Г.Цог-Өрнөхтэй ярилцлаа. 

-За, хоёулаа шууд ярилцья! Та Цогтцэций сумаа төлөөлөн Аймгийнхаа иргэдийн хуралд өрсөлдөхөөр сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа юм байна? Нэрээ ийн дэвшүүлэх болсон шалтгаанаас тань эхлэх үү? 
-Тэгье! Шулуун, шууд, шударга ярих сайхан. Цогтцэцийчүүдийнхээ илүү сайхан амьдралын төлөө, сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө өөрөөс минь шалтгаалах, нөлөөлөх хүчин зүйл байна гэж үзээд нэрээ дэвшүүлсэн юм. 
-Тухайлбал тэр нөлөөлөх хүчин зүйлийнхээ талаар тодруулж яриач? 
-Тавантолгойн бүлэг орд бүхий Монголын хамгийн том нүүрсний орд оршдог Монголын уул, уурхайн хөгжлийн гол цөм болсон Цогтцэций сумын Засаг даргаар миний бие 2006-2012 он хүртэл тасралтгүй долоон жил ажилласан байдаг юм. Намайг Засаг даргаар ажиллаж байсан энэ он жилүүдэд зөвхөн Өмнөговь аймаг, Цогтцэций сум гэлтгүй Монгол Улсын хөгжлийн тэсрэлт эхэлж байсан хэдий ч улс, аймаг, сум орон нутагт маш ядуу, ард түмэнд хөгжлийн үр шим наалдах нь бага байлаа. Шуудхан хэлэхэд энэхүү долоон жилийн дотор хөгжлөөрөө Өмнөговийн бүх сумдаас сүүлээсээ дөрөвдүгээрт жагсдаг байсан Цогтцэцийг эхний байранд ордог, тэрч бүү хэл Монгол Улсынхаа хэмжээнд тэргүүний сум болох хэмжээнд хүргэчихээд аймаг руу Татварын газрын даргаар томилогдож явсан хүн л дээ. Харин сүүлийн жилүүдэд сумын маань хөгжлийн хурд удааширсан байна. Бид чинь зогсолтгүй урагшилж, зоригтой шийдлүүдийг гаргаж байж л амжилтанд хүрнэ шүү дээ. Ер нь хувь хүний амьдрал ч мөн адил өөдөлж дээшилж байх учиртай биздээ. Нурмайгаад, үлбийгээд байя гэж хэн ч бодохгүй. Ялангуяа залуу хүмүүс бол зоригтой шийдлүүдийг гаргаад эрсдэл байвал түүнийгээ хурдан засаад л урагшлахыг боддог. Сум орны хөгжлийн асуудал яг түүнтэй адил байх ёстой л гэж боддог шүү. Тэгэхээр өөрийн мэдлэг, туршлага, хамгийн гол нь сумынхаа ард иргэдийн аж амьдрал, тэдний бусдаас давуу тал, уул,уурхайтай байхын жаргал, зовлон, нутгийн хөгжлийн онцлог, хүн зоныг дэндүү сайн мэдэх мэдээлэл дээрээ тулгуурлаад, энэ нутгийнхныхаа эрх, ашгийнх нь төлөө, Аймгийнхаа иргэдийн хуралд болон сумынхаа хуралд нэрээ дэвшүүлж байгаа юм. Сумынхаа ард иргэдийн төлөө зүтгэх нь миний үүрэг гэж ойлгодог. 


-Та аймагтаа болон сумандаа хамтад нь нэр дэвшсэн гэв үү?
-Тиймээ. Аймгийнхаа хуралд ч, мөн сумынхаа хуралд Цагаан-Овоо багтаа нэр дэвшсэн юм. Шинэ сонгуулийн хуулиар нэгэн ололттой шийдвэр гарсын. Юу гэхээр, аймаг болон сумандаа нэгэн зэрэг нэр дэвшиж, төлөөлөгч хийж болохоор болсон. Ажлын болон бодлогын уялдаа сайжрах давуу талтай. Жишээ л гэхэд, сумынхаа хурал дээр яригдаж байгаа томоохон асуудлаа аймагтаа очоод хамгаална шүү дээ.
-Таны талаар нээрээ олон жилийн өмнө “Эдийн засгийн ухааны доктор даргатай Монголын цорын ганц сум” гэсэн материал уншиж байснаа саналаа. Нээрээ энэ талаар чинь асууж болно биз дээ? Сонирхолтой санагдаж байна? 
-(Инээв) Та бас дуулсан юм байна. Энэ үнэн л дээ. Би бол Өмнөговийн унаган хүн.Миний аав Ж.Галсандорж гэж аймгийнхаа таван сумыг тойрон нэгдлийн даргаар ажиллаж байсан хүн байлаа. Одоогоор бол Засаг дарга гэсэн үг. Миний бага,хүүхэд нас Цогтцэцийд өнгөрсөн юм. Эндээ арван жилийн сургуулиа төгсөөд Москва хотод одоогийн Хүмүүнлэгийн дээд сургуульд урилгаар суралцсан. Түүнийгээ дүүргэж тэр сургуульдаа докторантурт суралцаад Эдийн засийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Ирээд улсынхаа их дээд сургуульд багшаар ажиллалаа. Дараа нь Улс төрийн боловсролын Академид багшлах болсон. Би бол үнэндээ судалгааны ажилд шимтдэг эрдэмтэн хүн. Ингэж дарга, цэрэг хийж явахаас илүү сэтгэлийг минь татдаг ажил бол онолын судалгаа байгаа юм. Миний эрдмийн зэрэг хамгаалсан сэдэв бол “Зах зээлийн эдийн засаг ба үйлдвэржилт” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийгдсэн. Нэлээд хэдэн жил “Хөдөө, сум орон нутгийн хөгжлийн бодлого ба зах зээл” гэсэн чиглэлээр дагнаж ажилласан бөгөөд 2000-2006 он хүртэл Монгол Улсын 21 аймагт бүгдэд нь 2-3 удаа, улсынхаа 236 сумаар бараг л нэг суманд 2 удаа очиж судалгаа хийж, лекц уншиж, хүн зонтой уулзаж ярилцсан байдаг юм. Тэгээд л нэг мэдэхэд судалгааны ажлаа амьдралд туршихаар Цогтцэцийдээ хүрээд ирчихсэн байж. Хувь заяа гэдэг их сонин. Би аавынхаа 50 гаруй жилийн өмнө дарга хийж байсан суманд тэр олон жилийн дараа даргаар ирж байгаа юм. 
-Сонин гэхээсээ илүү их учир ерөөлтэй тохиолдол байж дээ? Та яагаад судалгааны ажлаа орхих болов? 
-УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ахтай харилцаа холбоотой байдаг. Ер нь Өмнөговь аймгийн үе үеийнхэн одоо ч тэр Баагий ахыг тойрч нэгдэж, эвсэж, нутаг усныхаа хөгжлийн талаар ярилцдаг юм шүү дээ. Нэг удаа намайг дуудаж уулзахдаа "Цогоо миний дүү! Чамайг энэ сурсан судалсан эрдэм боловсрол бүхнээ нутагтаа зориулаач гэж ах нь хүсэх гэсэн юм. Чиний эрдмийн ажил хэр үр дүнтэй, ач холбогдолтой болж вэ? гэдгийг амьдрал дээр л нотолж харуулах болно. Өнөөдөр Өмнөговийн чадалтай залуучууд нутгаа гэхгүй юм бол өөр хэн бидний нутгийг гэх юм вэ? Та нарыг ах нь дэмжинэ ээ. Цогтцэцийд хөгжлийн том ирээдүй байгааг ах нь харж байна. Чи сумандаа очиж ажилла!" гээд л гэнэт шалчихсан юм. Бас ч гэж шууд “За” гээд зөвшөөрчихөж болдоггүй юм билээ. Эхлээд эргэлзээд л байлаа. Мэдээж шүү дээ. Эрдмийн ажлынхаа амтанд ороод, хэд хэдэн их, дээд сургуулиудад багшилж байсан хүн чинь хөдөө сум руу явах эсэхээ нэг амьсгаагаар тэр дор нь шийдэж болохгүй байхгүй юу? (инээв) 


-Тэгээд хэр удаан бодож шийдэв? 
-Аа, энэ тухай Баагий ахтай хэд хэд ярьж байгаад шийдлээ дээ. Тэгээд л нутгаа зориод гарсан хүн. Ер нь Д.Бат-Эрдэнэ гишүүн олон залуучуудыг нутаг руу нь “хөөж” авчирсан хүн шүү дээ. Би болохоор бодсон л доо. За судалгааны ажлаа амьдралд туршаад үзье. Цогтцэций сумаа өөр түвшинд гаргая. Ингэхийн тулд уул,уурхайн хөгжлийг түшиглээд эрчимжсэн мал аж ахуйтай, Өмнөговь аймгийн хөгжлийн зүүн бүсийн тулгуур төв болгож хөгжүүлье гэж төлөвлөөд үүндээ тохируулж загвараа тодорхойлоод хүрээд ирсэн хэрэг. 
-Анх ингэж ирснээс хойш ажилласан хугацаандаа зорьсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан уу? 
-Өмнөговийнхон, Цогтцэцийчүүд мэднэ ээ. Миний Засаг даргаар ажилласан долоон жилийн дотор сумын нүүр царай хэрхэн өөрчлөгдөж хөгжсөнийг. Би түрүүнд хэлсэн төр, хувийн хэвшил аль алинд уул уурхайн бүс нутаг хэрхэн хөгжих тухай төлөвлөлт битгий хэл төсөөлөл ч  байгаагүй. Бүхнийг шинээр эхэлсэн гэж хэлж болно. Уул уурхайн үйл ажиллагаа жигдрээгүй, бүх юм шинэ тутам байсан болохоор хөрөнгө мөнгөний хувьд хүндхэн нөхцөлд өөрсдийн боломжоороо ажиллаж байсан. Үүнтэй сумынхаа хөгжлийг яаж уялдуулах вэ, уул уурхайхантайгаа хэрхэн хамтран ажиллах вэ олон асуудлууд гарч ирсэн. Уурхайг дагаад олон мянган хүний нүүдэл ирэхэд бид бэлэн биш байлаа ш дээ. Сум маань өдөрт хоёрхон цаг гэрэл асдаг, сургуулийн багтаамж муу, эмнэлэг маань 10 гаруй ортой байсан. Гэвч Монгол орны өнцөг булан бүрээс ажил амьдралын төлөө ирж буй тэр урсгалыг зогсоох ямар боломж байхгүй шүү дээ. Нүүрс тээвэр олон жил үргэлжлэх нь тодорхой, тийм учир хатуу хучилттай зам, алс хэтдээ төмөр зам баригдах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж төлөвлөж байсан. 
-Төлөвлөсөн олон ажлынхаа эхлэлийг хаанаас нь эхлүүлж байв даа?, юу юу хийгдэв?
-Эхний ээлжинд гэрэл цахилгаантай болохыг чухалчилсан. Эхлээд Орон нутгийн Тавантолгой компаниас цахилгаан авах, шугам татах ажлыг эхлүүлсэн. Дараа нь "Энержи ресурс" компани 18 мегаваттын цахилгаан станц барьж, түүнтэй холбогдсноор манай сум аймгаасаа түрүүлээд гэрэл цахилгааны асуудлаа шийдэж байлаа ш дээ. Сумандаа орон сууцны хороололтой болсон, бүх банкны том том барилгууд баригдлаа, сургууль цэцэрлэгийн комплекстой, цэвэрлэх байгууламжтай, бүх гэр хороололдоо 0.4 ийн шугамын өргөтгөл хийгдсэн, орчин үеийн шийдэл бүхий зочид буудлууд, худалдаа үйлчилгээ бий болсон, шинэ соёлын төв, стадион, ойн зурвас байгуулж газар тариалангийн ажлыг эхлүүлсэн, ахуйн хэрэгцээний цэвэршүүлсэн ус түгээх газрыг байгуулсан, зарим албан байгууллага, аж ахуй нэгжийг нэгдсэн цэвэр усны сүлжээнд холбосон гээд олон зүйлээрээ онцгой хөгжсөндөө. Шинэхэн нисэх онгоцны буудал ч баригдсан, сум дотроо засмал замтай ч болсон. Бүх хүн маш завгүй байсан. Хүн бүр дор бүрнээ ажил эрхэлж аж амьдралаа дээшлүүлж, хашаандаа хувийн орон сууц барьж байсан. Өдрөөс өдөрт өөрчлөн хөгжиж байсныг одоо санахад сайхан байдгийн. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны төсөлд хамрагдах асуудлыг тавьж 2 сая долларын дэд бүтцийн ажлыг эхлүүлж байлаа. 50 ортой сум дундын эмнэлгийн зураг төсвийг батлуулж, концессын гэрээгээр сургууль цэцэрлэгийн иж бүрэн комплекс барих асуудлыг ч шийдэж билээ. 80 жилийн түүхтэй хогийн цэгийг орчин үеийн ландшаптын аргаар булшилж цэвэрлэсэн байдаг. Сумынхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн хот байгуулалтын хүрээлэнгийн эрдэмтдээр хийлгэж авч билээ. Үүний үр дүнд сум маань аймагтаа 3 жил дараалан "Аймгийн Тэргүүний сум" болсон. Тэрч бүү хэл Засгийн газраас улсын тэргүүний шилдэг сум шалгаруулахад хоёр удаа аман хүзүүдсэн. Тэгээд л  Төвийн бүсийн 9 аймгийн 120 гаруй сумаас "Төвийн бүсийн тэргүүний сум" болсондоо. Тэрхэн үед улсынхаа 330 сумаас хөгжлөөрөө тэргүүлж яваа гэж бардамнаж, бас бахархаж л явдаг даа. Энэ бол бидний хийж бүтээсэн ажлын замнал юм уу даа.


-Нутгийнхантай чинь уулзаж байхад танд ам сайтай байсан нь аргагүй юм байна. Аргагүй зөв менежмент хэрэгжүүлжээ? 
-Цогтцэцийчүүд маань өөрчлөлтийг хүлээж авахдаа сэргэг, хэрэгжүүлэхдээ зоримог, хөдөлмөрч, шаргуу ард түмэн. Зөв бодлого байгаад зөв залаад явахад хаана ч амжилт гарна. Цогтцэций бол хүн болгонд ээлээ өгсөн, хувь заяаны буянтай нутаг. Нүүрс олборлож байгаа энэ том компаниудыг дагасан ажиллах хүчин болсон залуучууд байна. Бүгд энэ нутагт биднээс дутахгүй хайртай, сэтгэлтэй. Тэд өөрийнхөө аж амьдрал, ирээдүйгээ энэ л нутагтай холбож, бүгд бусдын адилаар сумын хөгжлийн асуудалд гар биеэрээ оролцож байна. 2008 онд Энержи ресурс компани “Ухаа худаг” уурхайг хов хоосон газар байгуулж байлаа. Бүх гэрээ, хэлэлцээрт оролцож, төлөвлөлтийг нь хийж, холбогдох бичиг баримт дээр нь гарын үсэг зурж оролцсноо нэр төрийн хэрэг гэж боддог. Анх шавыг нь тавилцаад нээлтийг нь хийж байлаа.Бүх л бүтээн байгуулалтын нээлтэнд нь оролцож байж дээ. Компанийн ажилчдыг сэндвичин байшинд биш, яг л хот, суурин газруудынх шиг орон сууц барих ёстой, гэр бүлээр нь амьдруулах ёстой, үр хүүхэд нь сурах ёстой гэж зүтгүүлсээр санасандаа хүрч байлаа. 326 айлын “Уурхайчин” гэр хороолол, хотын “Вива сити”-гийн адилхан “Цэций” хороолол, нийслэлийн “Орчлон” сургуулийн жишигт нийцсэн “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн комплекс бариулсан гээд олон бүтээн байгуулалт боссон доо. Энэ уурхайн хөгжлийн түүхийг бүтээлцсэн хүний нэг нь өөрийгөө гээд хэлчихэд нээх буруудахгүй л байх. Одоо бол сайхан санагддаг.
-Таныг Өмнөговьчууд яагаад “Гүйдэг засаг” гээд байдаг юм вэ? 
-(инээв) Хэн тэгж байна. Манайхан л намайг явуулж байгаа нь тэр. Ийм нэр өгсөн байсныг нь сүүлд мэдсэн л дээ. Гэхдээ энэ нэр ямар нэгэн байдлаар миний яаж ажиллаж байсныг илэрхийлдэг гэж боддог юм. Өөрөө ч гүйдэг. Хүмүүсээ ч ажлын төлөө гүйлгэдэг байсан. Яахав, над дээр орж ирсэн бүх хүний асуудлыг ямар нэгэн байдлаар шийдээд гаргахыг боддог байлаа.Төлөвлөсөн зүйлээ уйгагүй хөөцөлдөж заавал бүтээнэ дээ. Уул,уурхай ид оволзож байсан болоод тэр үү,орлого олох боломжийн төлөө цаг, минут ч алдахыг хүмүүс хүсдэггүй болдог юм билээ. 
-Танаас хойш сумын ажил ямархуу байна вэ? Өнөөгийн сумын байдалд Та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?
-Мэдээж сумынхаа асуудлыг ажиглаад л явж байна. Улс орны хөгжил ч тэр, хувь хүний амьдрал ч тэр хувьсан өөрчлөгдөж байна. Сум ч мөн адил шүү дээ. Хөгжлийн бодит үр дүн, явцыг удаашруулж зогсонги байдалд оруулж болохгүй. Жилээс жилд бодит боломж, хөрөнгө оруулалт сайжирч хийгдэж байх ёстой. Гадаад, дотоод хүчин зүйлээ ч судалж асуудалд хандах ёстой. Тухайлбал. нүүрсний экспортын өссөн байдал, төсвийн хуваарилалтын өссөн байдал, хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамж, хүний нөөцийн асуудал гээд олон зүйлтэй уялдсан хөгжлийн бодлого хэрэгтэй. Үнэндээ, сүүлийн жилүүдэд манай сумын хөгжил жаахан зогсонги байгаа нь анзаарагддаг. Хөгжлөөрөө манлайд нь явж байсан бол одоо хөрш зэргэлдээ Ханбогд, Баян-Овоо, Манлай, Номгон гээд сумын хөгжлөөс хоцрох гээд байна уу даа гэж боддог. Тэнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг сонсоод бас атаархдагаа нуухгүй ээ. Бидэнд боломж байхад яагаад гэж дотроосоо асуухад хүрдэг. 


-Хөрөнгө оруулалт бага байна уу, эсвэл зарцуулалт буруу байна уу?
-Үнэндээ бол хуваарилсан хөрөнгө бага байна уу гэвэл үгүйл дээ. Сүүлийн 4 жилд нийтдээ 35-40 орчим тэрбум төгрөгийг хуваарилсан байх юм. Мэдээж энэ нь орон нутгийн хөгжлийн сан, Аймаг сумын төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс. Гол нь бид хөрөнгө оруулалтын өгөөж гэдгийг ойлгох ёстой. Аливаа хөрөнгө оруулалтыг юунд чиглүүлэх вэ, түүнийг хийснээр гарах үр дүн нь өнөө болон ирээдүйд ямар хөгжлийн суурь болж чадах вэ гэдэгт байгаа юм. Иргэдийнхээ ажилтай, орлоготой байх боломжийг бүрдүүлэх, нийгэм эдийн засгийн салбарын хүртээмж, орчинг сайжруулах, хүндээ анхаарсан хөгжлийн бодлогод л чиглэгдэх учиртай. Заримдаа боддогын. Бид уул уурхайн ийм их баялагтайм бол, улсын төсвийн 60 гаруй хувь эндээс бүрддэгийн бол, эндээс нүүрс авч хот утаагүй болгож байгаан бол, агаарын бохирдлын мөнгөө ихэнхийг эндээс бүрдүүлдэгийн бол бид яагаад бусад аймгаас, бусад сумдаас хөгжлөөрөө дутуу байх ёстой юм. Тэр тусмаа манай сумын иргэд нь яагаад хүн бүр ажилтай, өндөр цалинтай, ахмадууд нь эм тариа, эмчилгээний хангамжтай, тэтгэвэртээ санаа зовохгүй, оюутан залуучууд нь сургалтын төлбөр, сурч мэдэхдээ санаа зовохгүй, хүүхдүүд нь сургууль, цэцэрлэгийн жишиг орчинд боловсорч хүмүүжсэн байж болохгүй гэж. Бусад салбар ч мөн адил бусдаас давуу байж болохгүй гэж. Бидэнд боломж хангалттай байна.
-Ямар боломж байна гэж Та харж байна?
-Манай сум бол маш сайхан ирээдүйтэй. Олон жилийн нөөцтэй стратегийн ордуудтайн зэрэгцээ төмөр зам, авто замын сүлжээний зангилаа болж байна. Бие биенийхээ үйл ажиллагаанаас үлгэр жишээ авч, хоршин ажиллах боломжтой төр, орон нутаг, хувийн хэвшлийн өмчлөлтэй 3 том уурхай байна, тэдний туслан гүйцэтгэгчид,  хамтран ажиллагсад гээд олон компаниуд байна. Хүний нөөцийн хувьд уурхайн ажиллагсад болон тэдний гэр бүл, ойр дотныхон гээд хүн ам төвлөрч байна.  Бид том зорилго тавьж ажиллах шаардлагатай. ЭКО-ЦЭЦИЙ хот гэдэг эрхэм зорилтын төлөө ажиллах ёстой. Энэ хотын иргэнд нийцэхүйц бодлого чухал. Ногоон хотын эрүүл иргэн, аюулгүй хотын тайван иргэн, тохилог хотын тухтай иргэд, иргэддээ ээлтэй хот гээд олон асуудал тунхаг мэт боловч бид түүн рүү зорих ёстой. Эко Цэций хотын иргэн ямар аж амьдралтай байх ёстой, ямар үйлчилгээ авах ёстой юм бэ гэдэгт анхаарсан том зорилгын төлөө ажиллах ёстой. Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг, жилд коксжих нүүрс 30 сая тонныг олборлоод  гаргана гэж төсөөлөхөд,  сумын хөгжил тэр  түвшинтэй зэрэгцэн дээшлэх ёстой. Өнөөдөр  орон нутгийн Тавантолгой ХХК, аймагт ногдол ашиг гэж жил бүр 28-30 тэрбум төгрөг өгдөг. Үүнээс хэд нь Цогтцэцийд үлдэж байна вэ. Агаарын бохирдол гээд бас татаас өгдөг. Нэг тоннд тутамд 1000 төг. 30 сая тонныг олборлоход хэд болох нь вэ. Тэгвэл тэрнээс хэд нь орон нутагт үлдэж байгаа вэ гэдгийг ч бодолцох ёстой. Бид автозамтай болохсон гэж байсан бол өдгөө хоёр талаасаа төмөр замтай болох нь. Төмөр замыг дагаад хөгжил, хүний урсгал ахиад нэмэгдэнэ. Товчхондоо хөгжлийн бодлогоо хүн рүүгээ чиглүүлэх юм. Тэр хэрээр эко хотын иргэд бусдаас ялгарна. Мэдээж энэ бүх нийгмийн халамж, бодлогоо төр засгийн бодлоготой уялдуулах ёстой. Бид үр хүүхдийнхээ ирээдүйн хуримтлалыг бүрдүүлэхэд ч анхаарах нь зүйтэй. Төр баялгийн сан бүрдүүлэхэд анхаарч байгаа бол манай аймаг, сум ч хоцорч болохгүй. Магадгүй дэвшүүлж байгаа гол санаа маань өнөө маргаашдаа шийдэгдэхгүй ч бид ирээдүйгээ, ирж буй 10-20 жилийн асуудалдаа өнөөдрөөс анхаармаар байгаан. Уул уурхай, мал аж ахуйн салбар хамтран орших боломж хангалттай байна. Уул уурхайд нийлүүлэх эко цагаан идээг малчид маань бэлдэхийн тулд аль болох  үржил шим, үүлдэр сайтай аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах ёстой. Газар тариалангийн хувьд ч ялгаагүй. Эрүүл хүнс үйлдвэрлэж, эргэлтэнд оруулснаар малчид, тариаланчид маань орлоготой болно. Энэ талаас нь эко хотын хөгжлийн ирээдүйг цогц байдлаар шийдэх ирээдүйг  харсан асуудлуудыг аймгийн болон сумын мөрийн хөтөлбөртөө тусгасан. 
-Ингэхэд уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаа хэр байдаг юм бэ. Орон нутгийн төсөвт том нэмэр болдог юм байна гэж л харсан ш дээ?


-Орон нутаг, уул уурхайн хамтын ажиллагааны гэрээг эрхзүйн хувьд шинэчлэх ёстой юм билээ. Одоо бол зарим уурхай аймагтай, сумтай хийж байгаам шиг байна лээ. Тухайн аймаг сумын хөгжлийн бодлоготой уялдсан байвал зүгээр. Үнэндээ бол Энержи ресурс бол сумын хөгжлийн тухайн үеийн хөгжлийн бодлоготой уялдуулж ажилласан шүү. Орон нутаг, уул уурхайн хамтын ажиллагааг огт өөр шинэ түвшинд гаргах ёстой. Тэгээд тэр нь иргэддээ нээлттэй байх ёстой. Том компаниудтай том, жижигтэй нь жижиг асуудлаа л яръя. Түүнчлэн баялгаас хуримтлал үүсгэж ирээдүйд үр шимийг нь хүртэх боломжоо бүрдүүлж байх нь нэн чухал. Мөн ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлж, хуримтлалын сангаа бүрдүүлэхэд анхаармаар байгаан. Уул уурхайтай бүс нутгийн хөгжлийнх нь олон жилийн дараахь концепци нь энэ юм билээ...
-Таны чөлөөт цаг, хүсэл мөрөөдлийг асууя? Таны амьдралын цаг хэдийг зааж байна вэ? 
-Чөлөөт цаг гарвал спорт хөөнө шүү дээ. Ном уншина. Мэдээж судалгааны чиглэлийн номыг бол гаргаахгүй ээ. Аливааг харьцуулж судалгаа их хийнэ. Хүсэл мөрөөдлийн тухайд бол асар их. Хамгийн түрүүнд Өмнөговь аймгаа бусад аймгаас илүү хөгжүүлэн Монголын өмнөд бүсийн хөгжлийн загвар аймаг болгохыг хүсдэг. Улмаар дэлхийн хөгжлийн төв хот болохыг харахсан гэж боддог. Сумаа “Эко Цэций” хот болгоод тэндээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгээд зөндөө бий. Миний амьдралын цаг үд дундыг зааж байна даа. Бүр тодруулвал бага үдийг зааж байх шиг байна.