Пүрэв гариг 2024/04/25
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 328 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 276 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 580 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 292 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 564 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 716 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

С.ЦЭРЭНБАЯР: НОМГОН СУМЫНХАА ХЭТИЙН ХӨГЖЛИЙНХӨӨ ХӨРС СУУРИЙГ ТАВЬЖ ЧАДЛАА...

НИЙТЭЛСЭН: 2020-08-11 10:33 GMT+8

Наадмын дараа намар гэдэг... Энэ жилийн хувьд дэлхий дайдыг чичрүүлсэн цар тахал гарч, найр наадам харьцангуй аядуу байлаа. Гэвч цаг хугацаа урсан одсоор намар айлсан ирэх нь нь мэдээж. Энэ удаагийнхаа зочноор Номгоны сумаас Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдсон, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цэрэнбаярыг урьж ярилцлаа. Бид өнгөрсөн дөрвөн жилийн ажил үйлс, сумын ирээдүйн хөгжил дэвшлийн хэтийн төлөвийн талаар ярилцлаа.


 

-Хоёулаа ярилцлагаа Номгон сумын онцлог, давуу талаас эхэлье?

-Тэгье. Юуны өмнө Говийн мэдээ сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. 

Номгон сум бол манай аймгийн хамгийн өмнө захын сум. Бүр тодруулбал, Монгол Улс эхэлдэг цэг гэж ойлгож болно. Эх орон эхэлдэг газар, улс үндэстний онцлог, улс орны өвөрмөц уламжлал шинжийг хадгалж, хамгаалж сурталчилан таниулах үүрэгтэй. Айлын гэрийн өнгө үүднээсээ гэдэг шиг Номгон сум маань аймгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, манлайлах нь зүйтэй гэж боддог. Үнэндээ 2016 оноос өмнөх нөхцөл байдалд сэтгэл дундуур явдаг. Манай суманд бүтээн байгуулалтын ажил хомс хийгдсэн байсан. Гэтэл иргэд маань биднээс хүсэх зүйл их байдаг. Ядаж л өмнөх хэдэн жилд тийм ийм бүтээн байгуулалт хийнэ босгоно гэж тооцоолоод төсөвт тусгана гээд бэлдсэн барилга байшин, зам, шугам сүлжээний нэг ширхэг ч бэлэн зураг төсөл байгаагүй дээ. Одоо мөрдөж байгаа төсвийн хуулиар бэлэн зураг төсөлтэй байж л төсөвт тусгана. Тиймээс энэ босож бий болж байгаа барилга байгууламжуудын зураг төслийг хийх гэж бас хугацаа орсон алдсан. Бодитой юмыг үнэнээр нь хэлэх нь зөв байхаа. Ер нь Номгон сум Өмнөговь аймгийн хэмжээнд хамгийн олон малтай, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ ч эхний байруудыг л эзэлдэг. Тэр хэрээрээ аялал жуулчлал хөгжих  бүрэн боломжтой бүс нутаг. Монгол Улсын өмнөд цэг болох Орвог гашууны Бор толгой үзье гэсэн дотоодын жуулчид үй түмээрээ байна. Нөгөө талаасаа Монголын гучин гурван их говийн нэг Борзонгийн говь манай нутагт байна. Борзонгийн говь үнэхээр өвөрмөц тогтоц, байгальтай. Хилийн дагуу хэний ч хөлд гишгэгдээгүй онгон дагшин газар нутаг манай суманд олон бий. Тэр хэрээр олон нийтийн анхаарлыг татах онцлогтой бүс нутаг л даа.

-ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Эргээд харахад өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээе гэж зорьсноо амжуулж чадав уу?

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өмнө хийгдээгүй байсан олон ажлыг хийж гүйцээн, шинээр санаж сэдсэн цөөнгүй ажил амжууллаа. Мэдээж цаашид хийхээр санаачилж бодсон зүйл их бий... Ямартай ч гадна дотны төсөл хөтөлбөрөөс эхлээд аймаг орон нутгийн төсвөөр хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Тодруулбал, улсын хэмжээнд жишиг болохуйц ЕБС-ийн сургуультай боллоо, манай сум. Урлагийн болон спорт заалтай цогцолбор сургуулиа хичээлийн шинэ жил эхлэхэд бэлэн болгочих байх. XXI зуунд хүүхэд, ямар орчинд сурч боловсорч байна тэр жишгийг сумандаа нутагшуулахыг зорьсон. Сургуулийнхаа барилгын зураг төслийг 2017 оны аймгийн төсөвт суулгуулж, дараа жил нь ажил эхэлсэн. ИТХ-д сонгогдохоосоо өмнө Австралид дөрвөн жил сурсан юм. Тэнд сурч байхдаа боловсролын салбарынх нь  давуу талыг харж, байсных ядаж сумандаа ерөнхий боловсролынх нь жишгийг нэвтрүүлэхсэн гэх хүсэл төрсөн. Хүүхэд, багачууд ямар орчин нөхцөлд хөгжих ёстой вэ гэдгийг сайтар ойлгож, мэдэрсэн гэх үү дээ. Ер нь яагаад орон нутгийн хүүхэд нийслэлийн сурагчаас дор тааруу нөхцөлд сурах ёстой гэж... Үндсэн хуулиар хүүхэд бүр сурч боловсрох тэгш эрхтэй гээд заачихсан байдаг чинь худлаа болчих гээд байж болохгүй биз дээ. Боловсролын байгууллага Монгол Улсын хаана ч хүүхэд бүр  адил таатай орчинд сурах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр утгаар нь бодит нөхцөл байдлыг анзаарч сургуулийн ажлыг ажил хэрэг болгохооор зорж зорьсондоо хүрлээ.

 

-Ашиглалтанд хэзээ  орох юм бэ?

-Хичээлийн шинэ жил шинэ байшиндаа эхэлчих байхаа.

-Таван жилийн өмнө ирж байсныг бодвол Номгон сум их өөрчлөгдсөн нь ажиглагдлаа. Мэдээж сайн тал руугаа?

-Тийм байгаа биз. Сумаа хөгжүүлэхийг хүссэн болохоор ийм үг сонсох таатай байна. Манай сум машин, мотоцикл ихтэй. Тэр утгаараа сумын төв дээр автомашины хөдөлгөөнийг цэгцлэх шаардлагатай байсан. Сумын төв гээд дуртай газраараа машин тэрэгтэй давхиад байж болохгүй. Сөрөг нөлөө ихтэй ш дээ. Тоосжилт ихэснэ, иргэдийн ая тухтай амьдрах, аюулгүй байдал алдагдана. Аюул осол ч ихтэй. Тиймээс сумын төв дээр жишиг автозамын сүлжээтэй болохыг зорьж, 2.5 км замын ажил хийсэн. Бараг дуусах гэж байна. Энэ зам зүгээр нэг автозам биш шүү... Явган болон дугуйн замтай бас иж бүрэн гэрэлтүүлэгтэй. Бид анх удаагаа орон нутгийн төсвөөр сумын төвийн авто замыг хийж чадлаа. Аймгийн хэмжээнд сум доторх замаа жишиг гэж хэлэхүйц тохижуулсан цөөн хэдэн сум бий л дээ. Эдгээр нь Засгийн газрын “Сайн сум” хөтөлбөрөөр эсвэл Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс гэхчлэн уул уурхайн том компаниудын хөрөнгөөр баригдсан байдаг юм. Манай зам бол иргэдийнхээ ая тух, хэрэгцээнд тулгуурлан хийсэн зам. Зам ашиглалтанд орсноор дээр хэлсэн тулгардаг асуудлууд үндсэндээ шийдэгдчихнэ. Хамгийн наад зах нь жолоо барьж байгаа хүн бүр замын хөдөлгөөнд соёлтой оролцох үүрэгтэй болж байгаа юм. Хандлага нь өөрчлөгдөнө гэх гээд байна л даа. Хаа хамаагүй давхиж хөрс эвдээд байхаа болино.

Түүнээс гадна манай сумын нэг давуу тал айл болгон хашаандаа худагтай. Харамсалтай нь хажууханд нь нүхэн жорлон нь байж байдаг. Өнгөц харахад хэрэглээний усны асуудлаа шийдчихсэн мэт харагдах ч үнэн чанартаа эрүүл ахуйн талаасаа их эрсдэлтэй. Хөрсөөр нэвчин бохироор буртагласан ус хэрэглээд байгаа юм. Бас байгаль орчинд ч хөнөөлтэй. Говьд ус ямар үнэт эрдэнэ билээ. Гэтэл айл болгон хашаандаа худаг гаргаж, ус татаад байвал хөрсний ус, усны нөөц ирээдүйд яах вэ гэх асуудал тулгарч л таарна.  Тэгээд цэвэр бохир усны нэгдсэн системтэй болголоо. Бас л орон нутгийн төсвөөр хийсэн. Бохир усаа хаа дуртай газраа асгаж, хөрсөө бохирдуулахгүйн тулд цэвэрлэх байгууламжийн асуудлаа ч шийдсэн. Ирэх 10 дугаар сард үндсэндээ дуусна.

-Дэд бүтцийн асуудал цэгцрээд явчихаж байгаа юм байна гэж ойлголоо, зөв үү?

-Ямартай ч бүх төсөвт байгууллагууд цэвэр усанд холбогдоно. Мөн бохир усаа дуртай газраа асгахгүйн тулд нэгдсэн байдлаар цэвэрлэх байгууламжаа ч хийж байгаа. Цэвэр усны нөөц сантай. Хамгийн гол нь хүссэн айл нэгдсэн системд холбогдох  боломжтой болох юм. Сумын маань иргэд аймгийн төвд амьдардаг орон сууцны айлуудаас ялгарах юмгүй тавтай орчинд аж төрнө. Мөн 10 гаруй жилийн өмнө сууриа тавьчихаад таг зогсоод царчихсан байсан Соёл, спортын төвийн барилгыг гүйцээж, ашиглалтанд орууллаа.  Сая эмнэлгийн барилгын зураг төслөө дуусгаж, барилгын ажлаа эхлүүлээ. Залуусын тав тухыг бодож, шинэ баригдаж байга сургуулийнхаа  урд талд ногоон зүлэг бүхий хөлбөмбөгийн талбай хийж байна. Хажууханд нь 10-н айлын орон сууц барьж байна. Багш, эмч, төрийн албан хаагч, залуусаа оруулна.

Ер нь би хөгжлийн хамгийн дээд шалгуур нь хүний хөгжил гэж боддог. Эрүүл саруул биетэй, эрдэм мэдлэгтэй, зөв хүмүүжилтэй, ээж аав, эх орноо хайрлах сэтгэлтэй хүн л орчин тойрноо, байгаль дэлхийгээ, нутаг усаа хөгжүүлээд аваад явна шүү дээ. Товчхондоо Номгон суманд боловсролын байгууллагаа анхаарсны гол зорилго ийм юмдаа.

-Сумын төвийнхний хувьд сайхан л болж байгаа юм байна. Хөдөөгийн малчин иргэдэд хандсан ямар ямар ажил хийж санаачилж, амжуулав?

-Алслагдсан багийн төвүүддээ анхаарал тавилгүй яахав. Тухайлбал Дэрсэнэ ус багийн  төвийн байрыг шинэчилж, барилаа. Уг барилга нь багийн дарга болон эмч нь ажиллаж амьдрах боломжтой хэсэгтэй, өөрийн гэсэн халаалтын системтэйгээрээ онцлог. Багийн барилгын зургийг санаачлан хийхдээ өнөөгийн нийгэм, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах талаас нь их бодсон. Одоо манай зургаар Өмнөговь аймгийн бусад сумын баг багийн байшингаа барьж байна. Бидний хийсэн ажил жишиг болоод явж байгаад баяртай байдаг. Энэ жил бид Эмгэн булаг багийн, багийн төвийг шинэчлэхээр ажиллаж байна. Тендерээ зарлаад, гүйцэтгэгч компани сайн ажиллавал оноос өмнө ашиглалтанд орчихно. Түүнээс гадна манай сумын газар нутаг өргөн уудам учраас харилцаа холбооны тал дээр хүндрэл гарчих гээд байдаг гэмтэй. Иргэд энэ талаар санал хүсэлт их тавьдаг. Тухайлбал, Хармагтай, Төхөм багуудын залгаа нутаг харилцаа холбоо муутай байсан. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсний дагуу орон нутгийн төсвөөр, юнителийн антенн ашиглалтанд оруулсан. Эмнэлэг домлогоос эхлээд энэ зуунд чинь утасгүй бол хэцүү ш дээ. Гэтэл хүний хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж өөрчлөгддөг. Дөрвөн жилийн өмнө утсаар ярих боломжтой болохыг хүсч байсан бол өдгөө сошиалд нэгдэхийг хүсч байна. 4G-гээр өргөтгөхөөр судлаад ярилцаж байгаа.

Ямар ч гэсэн хийсэн  ажил маань, хийх ажлын маань хөрс болоод явж байна.  Угтаа аймгийн ИХ-ын төлөөлөгч төсөвт төлөвлөгөөнд иргэдийнхээ хүсэлт саналыг уламжлаад, иргэн төр хоорондын гүүр болох үүрэгтэй ч амьдрал өөрөө баян учраас ингэж хязгаарлагдах боломжгүй юм билээ. Манай суманд 2017-2018 онд их зуд болсон. Бусадтай адил баяр наадам болохоор очдог атлаа зуд турхантай болохоор зугтдаг байж болохгүй гэсэн хувийн бодолтой байдаг. Тус дэм гэдэг хэрэгтэй үедээ л хэрэгтэй, үнэ цэн, үр дүнтэй байдаг юм. Тэр үед хувиасаа 3.000 гаруй боодол өвс, тэжээл тараасан. Нэг айлд 4-5 боодол оногдсон.

Мөн жил бүр ахмадын баяраа 10 дугаар сарын нэгэнд тэмдэглэж хэвшлээ. Хаа ч явсан хэрэг болгож зорьж очоод ахмадуудтайгаа уулздаг. Ахмадаасаа суралцахгүй, тэднийхээ үгийг сонсохгүйгээр залуу үе хол явахгүй. Амьд архив, туршлагын уурхай ш дээ, тэд маань. Эмэгтэйчүүдийн баяраа ч уламжлал болгон тэмдэглэж хэвшсэн. Жил бүр 10-15 хүүхдийг Найрамдал зусланд, 10 хүүхдийг орон нутгийн Буянт зусланд явуулдаг. Олон газрын хүүхэд цугласан, өөр орчинд очсоноор сэтгэлгээ, хандлагад нь нэмэр, нээлт болно л гэж боддог. Найрамдал зуслан руу урлаг соёл, спорт, сурлагаар манлайлагчдаа явуулдаг юм.Товчхондоо, Өмнөговь  аймгийн иргэдийн төлөөлөл болж, Номгон сумаас сонгогдсоны хувьд иргэдийнхээ бодож санаж явааг бага жаахан гэлтгүй анхаарч ажиллахыг хичээдэг.Мөн иргэдээ гадагшаа явуулахыг боддог. Өнгөрсөн хугацаанд 80 орчим хүнийг ОХУ-ын Улаан-Үүд, Байгаль нуур чиглэлд, урагшаа Баяннуур, Ордос руу аялуулсан. Бас л жил болгон явуулдаг. Ахмадууд, залуус, бизнесийнхэн, малчид, төрийн албан хаагчдын гээд иргэдийн бүх талын төлөөллийг жигд хамруулахыг хичээдэгээ. Газар үзэх нь хувь хүний хөгжилд их нэмэртэй. Газар үзэж нүд тайлна гэдэгтэй би санал нэгддэг хүн л дээ. Өөр газар орон нутгийн иргэдийн амьдрах хэв маягаас анзаарч сурах, нутагшуулах юм их байдаг. Тэр болгоныг анзаарч сурах боломжтой болгохсон гэх хүслийнхээ угаас сэдсэн юм. Иргэдэд сайн хүрч байгаа. Гэхчлэн иргэдэд хүрч байгаа ажил ч их байгаа. Хөрөнгө оруулалтын ажлууд ч нэлээн хийгдсэн. Үндсэндээ энэ дөрвөн жил сумын маань өнгө царай нүүрээ угаасан хүүхэд адил их өөр болсон.

-Өөрөө төрийн бодлого боловсруулах анхан шатны байгууллагад ажиллаж байгаа хүн. Нийгэм дэхь залуусын оролцоо муу байна гэх шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Манай сумын залуусын нийгмийн оролцоо давгүй ш дээ. Маш идэвхтэй ялангуяя тэдний хүсч байгаа юмыг олж хийхэд идэвхтэй л оролцдог. Тухайлбал, дээр хэлсэн Юнителийн антенийг барьж байгуулахад нутгийн залуус идэвхтэй дэмжлэг үзүүлсэн. Хэдий чинээ өндөр газар байрлуулна төдий чинээ л сүлжээний цацах хүрээ нэмэгдэнэ. Тиймээс Хармагтай багийн залуус уг барилгын материалыг уул өөд морь машин гарч чадахгүй газарт үүрч дүүрч зөөж уг ажлыг бүтээхэд үнэлж баршгүй тус хүргэсэн. Тэдэндээ хожуу ч гэсэн баярлалаа гэж энэхүү ярилцлагаараа дамжуулъя.

Сум байгуулагдаад 80-н жил болсон ч стандартад нийцсэн спортын заалгүй байсан ч манай залуус аймаг орон нутгийн аливаа тэмцээн уралдаанд маш өндөр амжилт үзүүлдэг. Ялангуяа воллейболд. Сумын маань хүүхэд залуусын оюуны чадавхи ч гэсэн өндөр. Хуучин байсан сургуулийн барилга хүүхэд хөгжих орчин нөхцөл тааруу ч гэсэн манай сумын хүүхдүүд Элсэлтийн Ерөнхий шалгалтын оноо байраараа аймагтаа дээгүүр байдаг юмшдээ. 2018 оны ЭЕШ-ын дүнгээр өндөр оноо авсан Өмнөговь аймгийн 10 гаруй хүүхдийн 7-8 нь манай хүүхдүүд л байх жишээтэй. Хүүхэд хөгжих таатай орчныг бүрдүүлчихвэл сумын маань хүүхдүүд заавал аймагруу шилжинэ гэхгүй, нөгөө талаасаа сурлагын одоогийн амжилтаасаа эрс дээшлинэ гэж үзэж байгаа. Харамсалтай нь намайг ИТХ-д сонгогдохоос өмнөх үеийн бодлого, бүх шатны төсөв төлөвлөгөөнд сургуулийг шинэчлэх асуудал байгаагүй юм байна лээ.

-Яагаад тэр вэ?

-Гол нь сурагч цөөнтэй, 200 хүрэхгүй хүүхэдтэй байгаа байдал. Уг нь хүн ам олонтой сум ч сургуулийн орчин нөхцөл тааруугаас хүмүүс хүүхдээ аймгийн төвд суулгадаг. Аав, ээжийнх нь нэг  нь хүүхдээ харах гээд явчихдаг. Мал дээр ганц бие ээж, аавууд үлддэг. Энэ нь эргээд гэр бүл, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлдөг. Энд хүүхдийнхээ ирээдүйд анхаарч сайхан орчинтой, сургалт сайтай газрыг сонгож байгаа аав ээжид ерөөсөө буруу байхгүй. Харин тийм бололцоог бий болгохгүй байгаа эрх мэдэлтнүүдийн буруу байгаа юмаа. Гэсэн хэдий ч манай сумын хүүхдүүд ЭЕШ-нд маш өндөр оноо авдаг. Түрүү хэлсэнчлэн манай аймгийн 10 гаруй хүүхэд өндөр оноо авахад 6,7 нь манай сумынх. Үүгээр би манай хүүхдүүдийн сэтгэлгээ, потенциаль сайн гэх гээд байна л даа. Орчныг нь сайжруулбал илүү сайжирч үүнээс илүү өндөр амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хэрээр залуучуудын идэвх оролцоо сайжирна.

-Багш нар сайн байна гэсэн үг, тийм ээ?

-Тийм шүү. Сайн багш олон бий. Хамгийн гол нь багш нарынхаа ажиллах орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.

-ИХ-ын төлөөлөгчийг улс даяар аж ахуйн ажилтан гэх гээд байдаг гэмтэй. Угтаа ИТХ-ын төлөөлөгч бол бодлого боловсруулагч?

-Хуулиндаа ИТХ-ын төлөөлөгч  иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод суулгаж, төсөв төсөл төлөвлөгөө боловсруулж, төр иргэний хоорондын гүүр болох үүрэгтэй. Гэвч амьдрал дээр маш олон гэнэтийн асуудал үүсдэг. Хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардлын асуудал яриад л хүрээд ирнэ. Тэр болгонд миний ажил үүрэгт багтаагүй асуудал байна гээд хайхрахгүй суугаад байж болохгүй. Амьдрал дээр маш олон асуудал гардаг. Тэр болгоны төлөө өөрийнхөө бүх л нөөц бололцоог  ашиглаж ажиллана. Өөр аргагүй. Миний хувьд ажиллах хугацаандаа өмнөх  жилүүдэд хийгдээгүй, шийдэгдээгүй олон ажлыг хийж чадсан. Ний нуугүй хэлэхэд сумынхаа хөгжлийн цоо шинэ хөрс сууриа бий болголоо. Барилгаар бол хундаамаа тавьчихлаа гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, бусад сумаас хоцорсон байсан ялгааг арилгасан. Одоо илүү том зорилго тавьж ажиллах ёстой. Боломж нь байна. Хүүхэд, залууст маань чадамж нь байна. Залуусын спортын амжилт, хүүхдүүдийн ЭЕШ-ийн оноо өндөр, малчдын мал аж ахуй  эрхэлж байгаа нөхцөл байдал сайн байна. Уул уурхайгүй учраас манай мал аж ахуйн бүтээгдэхүүн экологи талаасаа эрүүл байх боломж байна. Өргөн уудам газар нутаг байна. Нөгөөтэйгүүр манайх ногоо тариалдаг сум. Усжуулалтын системээ нэмж, жижиг боловсруулах үйлдвэрлэл эрхэлвэл иргэд маань ажил орлоготой болох боломж байна. Боломжоо бодитоор нэмэгдүүлж, ашиглавал, хөдөө аж ахуйн тал дээр аймагтаа толгой цохих боломжтой.

 Мөн аялал жуулчлалын  чиглэлээр үйл ажиллагаа явуулахад боломж их. Монгол Улсын нутаг дэвсгэрийн эхлэл дөрвөн цэгийн нэг манайд байна. Монгол Шарын даваа, Орог хошууны Бор толгой, хүйтний оргил  Алтай Таван богдын өндөрлөг гээд... Энэ дөрвөн цэгээс очих хамгийн боломжтой нь манай өмнөд цэг. Монгол Улсын эхлэж буй цэг... Нөгөө гурван цэгт очиход хүндрэлтэй, бараг боломжгүй. Дээр нь Борзонгийн говь... Онгон дагшин газар нутгийг хамарсан аяллын маршрут гаргаж, Монгол  Улсын Засгийн газрын бодлого чиглэл, Аялал жуулчлалын маршрут төлөвлөгөөнд тусгачихвал дотоодын аялал жуулчлалд тун нэмэртэй. Зөвхөн сум, аймгаар хязгаарлагдахгүй шүү. Улсын хэмжээнд яригдана. Тэгээд ч Номгон сум Хятад улстай хиллэдэг. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр том бодлого гаргаж, ажиллавал  сум орон нутаг, уул уурхайггүйгээр  хөгжих боломжтойг нотлох жишиг болж чадна.

-Уул уурхай ихтэй аймаг юм чинь уул уурхайд малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээ борлуулах боломж ч бас бий. Энэ тал дээр хамтарч ажиллах боломж хэр байдаг юм бэ?

-Манай сум аймагтаа малын тоогоороо тэргүүлдэг. Тэр утгаараа мах махан, болон сүү сүүн бүтээгдэхүүнээ боловсруулж зах зээлд нийлүүлэх боломж нээлттэй. Зам ч харьцангуй боломжийн гэж хэлж болно. Мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээ үнэд хүргэх мастер төлөвлөгөөгөө боловсруулчихвал мэдээж ложистикийн асуудал хөндөгдөнө. Дагаад дэд  бүтэц яригдана. Аймгийн төв, аль эсвэл Цогтцэцийтэй засмал замаар холбогдчихвол “ирээдүй” ойрхон байна даа.  Засгийн газар, аймаг орон нутгийн  хөгжлийн төлөвлөлтэй уялдуулж зөв алхам хийвэл болохгүй гэх юмгүй л асуудал шүү дээ.

-Сүүлийн асуултыг таньд үлдээе?

-Миний аав Номгон сумын уугуул, энэ нутгийн хүн. Тэнгэрт дэвшээд хэдэн жил болжээ. Эргээд бодох нь би бага залуу ч байж аавыгаа баярлуулж чадаагүй дээ гэх эмзэглэл надад байдаг юм. Ний нуугүй хэлэхэд, би ажлаа хийхдээ аавыгаа их боддог. Аавынхаа төрсөн нутаг, Номгон сумаа улсынхаа жишиг сум болгох амбиц надад бий. Уугуул иргэд нь төрсөн нутгаасаа хөгжил бараадан нүүдэллэхгүй, эндээ амар амгалан, ая тухтай аж төрөх боломжтой болгох нь аавдаа барьж буй миний сэтгэлийн бэлэг. Номгончуудынхаа төлөө гэх чин сэтгэлийн угаас санаачилж, сэдэж, ажилладаг гол хөдөлгөх хүч, өдөөгч нь миний аав. Хатуухан, үнэнийг хэлэхэд 2016 оноос өмнөх найман жилд сум маань үнэхээр хаягдчихсан байсан. Хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй, хоцрогдсон сум болчихсон байсан. Өнгөрсөн дөрвөн жилд хоцрогдлыг арилгах гэж ажиллаа. Арилгаж чадлаа. Их ажил, ирээдүйн төлөвлөлтийнхөө эхлэл хөрсийг тавьж чадсан гээд хэрэндээ сэтгэл хангалуун  байгаа. Мэдээж цаашид хийх хэрэгжүүлэх ажил түүнээс ч их бий. Гэхдээ л сууриа тавьсан... Чамлахаар чанга атга гэдэг дээ. 

-Тэгвэл та Номгоны ирээдүйд их л өөдрөгөөр төсөөлж байгаа юм байна?

-Гэгээлгээр харалгүй яах вэ. Боломж нөхцлийг харж мэдэрч хайж ажиллаж байгаа хүн чинь. Үнэхээр манай сум асар их хэмжээний потенциальтай. Иргэдийн оюуны чадавхийн хувьд ч, газар нутгийн тогтоц байршлын хувьд ч тэр. Мал аж ахуйн талаасаа ч эрүүл хүнс бэлдэх боломжтой. Газар нутгийн хувьд өргөн дэлгэр, бэлчээрийн даац харьцангуй сайн учраас хөдөө аж ахуй эрчимтэй жигд хөгжих бололцоотой. Дээр нь хил дагуух аялал жуулчлалыг хөгжүүлбэл хөгжлийн том суурь болно. Манай сумын нутагт Сангийн далай хийд байна. Газар тариалан, хөдөө аж ахуйгаас гадна малын тэжээл тариалбал хэрэгцээгээ хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ аймаг сумдад борлуулах зах зээл нь бэлэн.

Хаана ч байхгүй боломж гэхчлэн хөгжлийн зориултуудаа томоор харвал нөөц бий. Товчхондоо бодлогын тогтвортой байдал, зохион байгуулалт, хөгжлийн хэтийн төлөвлөгөөгөө сайн хийвэл юу л байна, боломж л байна.

-Баярлалаа. Наадмын дараахан ийм өөдрөг сайхан ярилцлага хийсэндээ баяртай байна. Номгон сумыг улсын жишиг сум болох өөдрөг зорилгод тань амжилт хүсье.