Ням гариг 2026/09/20
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 732 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 616 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 588 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 580 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 504 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 532 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 668 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 604 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 496 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 596 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 500 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 728 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 516 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 416 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 396 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 476 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 624 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 368 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 500 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 456 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 3700 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 456 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 432 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 1060 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 1748 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 456 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 536 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 464 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 328 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 476 удаа

Б.Одгэрэл: 7 хоногтой нялх соёолж хамгийн шимтэй малын тэжээл болдог

НИЙТЭЛСЭН: 2021-01-17 14:45 GMT+8

Өмнөговь аймагтаа улаан буудайн хөрсгүй тариалалтаар улаан буудайн соёолж тарьж буй Б.Одгэрэлтэй ярилцлаа.

-Та өөрийн эрхэлж буй хөрсгүй тариалалтын талаар манай уншигчдад сонирхуулна  уу?

Намайг Б.Одгэрэл гэдэг. Даланзадгад  сумандаа ажиллаж амьдардаг. Өнгөрсөн жилээс хөрсгүй тариалалтыг сонирхож мэдээлэл цуглуулж, туршлага судлаж эхэлсэн. Иргэдийн хувьд гэрийн нөхцөлд тариалах нь их байдаг юм билээ. Харин Баянхонгор аймагт малын тэжээлийн тариалж төсөл болгон хэрэгжүүлдэг юм билээ. Эдний судалгааны материалтай танилцаж, тариалалтын туршлагыг нь нилээн их судалсан. Тэгээд Сэлэнгэ аймгаас буудайн үрийг авч өнгөрсөн 11 дүгээр сараас туршилтын тариалалтаа эхлүүлсэн. Одоо 7 хоногт 200 кг буудайн нялх соёолж хурааж авч байгаа. 7 хоногтой нялх соёолж маань хамгийн шимтэй тэжээл болдог төдийгүй улирал хамаарахгүй тариалдгаараа онцлогтой.

-Буудайн соёолж нь хамгийн шим ихтэй тэжээл болдог гэлээ. Малыг хэрхэн тэжээх ёстой бэ?

-Тариалалтаа туршихын зэрэгцээ хэрэглээ тал руу буюу мал тэжээх туршилтаа бас давхар явуулж байгаа. Баянхонгорын туршлагыг судласан, бас малын эмчээс зөвлөгөө авсан. Өөрийн маань хэдэн адуу, мал  Номгонд байдаг. Тийшээгээ явуулж малаа тэжээж байгаа. Өөрөө хааяа очно, малчинтайгаа байнга холбогдож үр дүн өгөөж ямар байгааг асууж мэдээлэл авдаг. Түүнээс гадна аймгийн төв дээр  надаас тогтмол худалдаж авдаг 2- 3 хэрэглэгч байгаа. 7 хоногтой нялх соёолж бол хамгийн шим тэжээлтэй, уураглаг, шүүслэг, эрдэс бодисоор баялаг  байдаг. Долоо хоногоос илүү хоног тариалахаар бол нэмэлт хөрс, бордоо хэрэглэх шаардлагатай болдог. Манай бэлчээрийн малд шинэ тэжээлийн ургамал учир мал өвс шиг шууд дайраад идчихгүй л дээ. Тэгэхээр эхлээд бага, багаар өгч дасгаж байгаад бод малыг 5 кг, бог малыг 1 кг- аар тэжээхэд хангалттай. Малаа таргалуулах шаардлагатай гэж үзвэл хэмжээг нь нэмэгдүүлж өгч болно гэсэн үг.

-Хөрсгүй тариалалт хийх сонирхолтой иргэд нэлээн байх шиг байна. Иргэдэд сургалт, зөвлөгөө өгч байна уу?

-Сүүлийн үед хөрсгүй тариалалтыг хүмүүс маш их сонирхож тариалалт хийж эхлээд байгаа. Зөв хийж байгаа нэг хэсэг ч байна,  олигтой ургахгүй байна,  зөвлөгөө зөвлөмж өгөөч гэсэн иргэд  ирдэг л дээ. Миний хувьд нилээн хугацаанд арга технологийг судлаж, 3 сар гаруй тариалалт хийж байгаа болохоор зориод ирсэн хүмүүст зөвлөгөө өгдөг. Цаашдаа их хэмжээгээр тариалж малчдад нийлүүлэх, тариалах сонирхолтой  малчид, иргэд зөвлөгөө өгч говь нутагтаа хөрсгүй тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа даа. Одоохондоо  бүтээгдэхүүнээ  сайн сурталчилж, малчид, иргэдэд сайн таниулж чадаагүй байгаа болохоор ихээр тариалахгүй байгаа. Бүтээгдэхүүнээ сайн сурталчлаад хэрэглэгчтэй болчихвол орлогоороо үрийн нөөцөө бүрдүүлж, хүн хүчээ нэмэгдүүлээд үйлдвэрлэлийн түвшинд явуулахыг зорьж байгаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлээд хийвэл 7 хоногтоо 1 тонн буудайн соёолж хураах авах боломжтой. Тариалах байр сав, арга туршлага бол бий.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Хөрсгүй  тариалалтыг нутагшуулах их ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Улаан буудайн хөрсгүй тариалалтаар ургуулсан улаан буудайн соёолж худалдан авах, хөрсгүй тариалалтыг  сонирхож буй иргэд 88571888 утсаар Б.Одгэрэлтэй холбогдож мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Малын өвс тэжээл гэхээр л бидний мэддэг хадаж хадгалсан өвч тэжээл гэдэг ойлголт дэлхий дахинд ард хоцорч, одоо арвай буудай, шош, овьёос гээд малд өгдөг бүхий л тэжээлийн үрээ Гидропоник буюу хөрсгүй тариалалтын технологиор ургуулж, соёолуулаад өвөл зунгүй малаа тэжээгээд малын хорогдолгүй тамир тэнхээ сулруулахгүй хаврын хавсрага, өвлийн зудыг өнтэй давдаг болсоон. Сонирхсон хүмүүс нь доор оруулсан линкээр ороод лайв болон бусад мэдээлэл аваарай.