Пүрэв гариг 2024/05/02
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 340 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 328 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 304 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 664 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 252 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 284 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 288 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 592 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 300 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 304 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 256 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 284 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 456 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 572 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 420 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 460 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1156 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 588 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 832 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 812 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 468 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 476 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 488 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 696 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1120 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 432 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 540 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 684 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 728 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 588 удаа

О.Бумбаяр: Адал явдалт аялал бэрхшээл бүхэнтэй тулгардаг ч дахиад аялах хүслийг заавал төрүүлдэг

НИЙТЭЛСЭН: 2021-01-24 01:05 GMT+8

Өмнөговь аймаг улсдаа хамгийн урт дугуйн замтай аймаг гэдгийг уншигчид маань мэдэх байх. Энэ үүднээс сүүлийн жилүүдэд Өмнөговьчууд автомашинаас татгалзаж унадаг дугуй хэрэглэдэг болсон төдийгүй дугуйн спорт, дугуйн аялал сонирхдог залуусын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэдний нэг Өмнөговь аймгийн  "Говь" дугуйн холбооны гишүүн, "Залуу хүн Өмнөговь-2020" дугуйн аяллыг санаачлагч О.Бумбаяртай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.
 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 

-Намайг Оюунчимэгийн Бумбаяр гэдэг. Би өөрийгөө "Говь" дугуйн холбооны О.Бумбаяр гэж дуудуулах дуртай. Даланзадгад хотын унаган хүүхэд. 2016 онд СУИС-ийн Кино, телевизийн зураглаач мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод "Боловсрол" телевиз, реклам кино, клипний чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж байгаад 2019 оноос нутагтаа ажиллаж амьдрахаар шийдээд ирсэн. 
 

-Бумбаяр гэхээр манай уншигчид дугуйгаар аяласан залуу гэж бүгд мэдэх байх. Дугуйтай холбогдсон түүхээсээ хуваалцана уу.

-Зах зээл өргөжсөн үе байсан болоод тэр ч үү бидний үеийнхэн бүгд л жаахан байхаасаа дугуй унаж тоглож өссөн. Миний хувьд аялах сонирхолдоо хөтлөгдөж дугуйтай “нөхөрлөсөн” гэж хэлж болно.  Хамгийн сонин нь гэвэл би оюутан болох хүртлээ хаашаа ч  аялаж үзээгүй байсан. Өмнөговийн хүүхэд байж ойрхон Говь гурван сайхан уул руугаа ч хүртэл аялаж үзээгүй байсан гээд бод доо. Хамгийн их явсан гэвэл аймгийн төв, Баян-Овоо сум хоёрын хооронд л их явсан. Ээж болон гэрийнхэн маань Дэмчогийн хийд, ийш тийш явна гэхэд би гэртээ үлдчихдэг хүүхэд байлаа. Оюутан байхаасаа мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Мэргэжил маань олон цагаар сууж ажилладаг ажил байсан болохоор арай өөр юм хийж үзмээр санагдах үе байдаг байсан л даа. Залуу хүн болоод ч тэр үү, янз бүрийн зүйл сонирхох үе байсан. "Улаанбаатар уулын дугуйн аялал" гэсэн фэйсбүүк групп байдаг. Тэр групт ороод "Ожгоо" гээд ахын дугуйгаар олон хоног аяласан аялалын тэмдэглэлийг уншаад бахархах сэтгэл, яг тэр ах шиг адал явдалтай аялах сэдэл төрсөн. Тэр үед хамт ажилладаг найзуудтайгаа 100 айлд подвал түрээслэж амьдардаг байсан болохоор гэртээ ирээд жаахан зав чөлөө гарахаар сонирхож буй зүйл, аялалын тухай ярилцдаг байсан л даа. Тэгээд бид гурав 2019 оны зун Хөвсгөл аймаг руу анхны дугуйн аялал хийсэн. 

 

-Анхны аялалынхаа талаар сонирхуулаач...
 

-Анхны аялалаа хоёр найзтайгаа хамт Улаанбаатараас Хөвсгөл, Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлийн 1400 км дугуйгаар аяласан. Бид гурав долдугаар сард эцсийн байдлаар ярилцаж, шийдээд наймдугаар сарын 1-нд Улаанбаатараас Хөвсгөлийн чиглэлд гарч байсан. Бид гурвын хувьд анхны аялал байсан. Аялалд явахаасаа 3, 4 хоногийн өмнө хүнээс хуучин дугуй худалдаж аваад ёстой юу ч мэдэхгүй, сэтгэл хөдлөлөөрөө явцгаасан. Тэр битгий хэл хотоос гараад авто зам дагахгүйгээр газрын зураг харж байгаад шууд шулуун явчихъя гэж хүртэл ярьж байлаа. Замд гарахаасаа өмнө бид гурав бөөн сэтгэгдэл хөдлөл, адал явдалтай учрах хүсэл, зориг юм юм байсан.(инээв) Анх төлөвлөхдөө очихдоо долоо хоног зарцуулна, очоод хэд хоног амраад буцахдаа долоо хоног зарцуулна гэж төлөвлөсөн. Яг үнэндээ очихдоо 13 хоног буцаад 7 хоног явсан. 22-ын товчоо гараад за яах билээ, яаж энэ хол замыг барна даа гэж бодогдож байсан. Төв аймгийн Лүн сум хүртэл засмалаар яваад цаашаа шороон замаар явсан. Маш олон хоног аяласан. Их юм үзсэн, үнэхээр зориг, тэсвэр тэвчээр бүхнийг шалгасан аялал байсан. Энэ аялалаас хойш жил болгон ингэж аялаж байх нь зөв юм байна гэж шийдсэн. 
 

-Та Өмнөговь аймгийн "Говь" дугуйн холбооны гишүүн. Манай аймагт дугуй унадаг иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ үүднээс сүүлийн үед дугуйн аялал хийх нь элбэг болж байгаа. 

-Би Хөвсгөлийн аяллаас ирснийхээ дараа нутагтаа ирж ажилласан. Энэ хугацаанд нутгийнхаа дугуйн спорт, аялал сонирхдог залуустайгаа нэгдсэн. Анх биднийг нэгтгэсэн хүн нь Тавдугаар сургуулийн багш Цэрэндорж ах маань. Өмнөговь аймгийн "Говь" дугуйн холбоо маань Монголын дугуйн холбоонд бүртгэлтэй, мэргэжлийн тамирчид, сонирхогч гээд 60 гаруй гишүүнтэй болчихсон. Холбоо маань байгууллагдаад удаагүй байгаа ч улсын чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлж, мөн бэлтгэлийн байртай болтлоо өргөжиж байна. Мөн нилээд хэдэн аялалууд хийчихсэн. Ойрхон зайнд нилээд олон аялал хийсэн, харин 50 км-ээс дээш хол газар гэвэл Орвог гашууны бор толгой, Цагаан суварга, Дүнгэнээгийн ам, Говь гурван сайхан уулын оргилууд руу аялал хийцгээсэн. Ер нь сүүлийн үед хаа газар дугуй унадаг иргэдийн тоо нэмэгдсэн. Ялангуяа манай аймгийн хувьд стандартны  дугуйн замтай болсон, дугуйн холбоо байгууллагдаж, сонирхолтой олон аяллууд хийж байгаа болохоор дугуйн унах, аялах залуусын тоо маш ихээр нэмэгдэж байгаа. Ганц дугуй гэлтгүй залуучууд маань  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэж, бие бялдараа хөгжүүлэхэд их анхаардаг болсон нь ажиглагддаг.  Оюутан байхдаа зуны амралтаараа ирээд өглөө бэлтгэл, дасгал хийх гээд гарахад цөөхөн ахмад хүмүүс өглөөний дасгал хийгээд алхаж яваа харагддаг байсан бол одоо өөр болсон. Залуус маань өглөө эрт дасгал хөдөлгөөн их хийж байна, автомашин биш дугуй унаж байна, фитнес, спорт клубуудэд залуучууд дүүрэн байдаг болсон байна лээ. Ингээд харахаар иргэд зөв эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг болсон нь үнэхээр бахархалтай санагддаг.
 

-Энэ зун баруун аймгуудаар аялаад ирснийг тань өөрийн чинь нүүр номноос харсан. Аяллаа дуусгаад ирж байхад Ханын антены наана тааралдаж байсан. Баруун аймгуудаар хийсэн аялалынхаа сонин сайханаас говийн ард түмэнтэйгээ хуваалцаач...

-Адал явдалт аялал бол дурсамжтай сайхан зүйл. Хүнд бэрхшээл бүхэнтэй тулгардаг ч дахиад аялах хүслийг заавал төрүүлдэг юм билээ. 2019 оны Хөвсгөлийн аялалд хоёр найз маань Хөвсгөлөөс дугуйгаа ачуулаад харин би ганцаараа хот руу  дугуйгаар буцаж аялсан. Тэгж байхдаа дараа жил заавал дугуйгаар Улаанбаатараас Увс орно доо гэж өөртөө амласан байсан. Ирсний дараа жаахан эргэлзэх үе байсан, явах нь зөв үү, буруу юу, чадах болов уу гээд л... Тэгээд 2020 он ч гарч зуны аяллаа төлөвлөсөн.Туршлагажиж байгаагийн шинж л байх даа. Эхний аяллаа найзуудтайгаа  сэтгэлийн хөөрлөөр хийсэн, алдаа, оноо, сургамж зөндөө авсан болохоор дараагийн аяллаа эртнээс зөв төлөвлөх, бэлтгэлээ сайтар хангах чухал байлаа. Холбооныхоо залуустай олон удаагийн аялалд оролцсон маань энэ жилийн аялалын маш том бэлтгэл болсон Урт замыг олон хоног ганцаараа туулах аялал учраас хувийн бэлтгэлээ нилээн сайн базаасан. Тэгээд долдугаар сарын 5-нд Төв аймгийн Лүн сумаас 40 гаруй кг ачаатай хөдөлсөн дөө. Хэдийгээр зуны улирал ч гэлээ хангайн аймгуудаар явах учир дулаан хувцас, борооны цув, хоол хийх сав, газ, майхан, уух ус гээд бүгдийг авч явсан. Төв аймгийн Лүн, Архангай, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн маршрутаар нийт 3000 гаруй км замыг 25 хоног туулаад ирсэн. Дугуйны хувьд 2019 онд Хөвсгөл унаж явсан дугуйгаараа явсан. Энэ дугуй маань анх үйлдвэрлэгдээд 8 жил болсон эд. Замын тал буюу Ховд хүртэл дугуйнд ямар нэг эвдрэл гэмтэлгүй явсан ч Ховд руу дөхөөд дугуйнд эвдрэл гарсан. Тэр үед Ховдын "Монгол алтай" дугуйн холбооныхон тосч авч, намайг амрааж, дэмжиж туслаж дугуйны засвар үйлчилгээг хийж өгсөн. Түүнээс хойш дугуйнд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй ажралгүй яваад ирсэн. Эрүүл мэндийн хувьд маш сайн яваад ирсэн. Явахаасаа өмнө хотод эмнэлэгт үзүүлж эмчийн зөвлөгөө авч байсан, зам дагуух сум, суурин газрын эмнэлгээр орж даралт энэ тэрээ үзүүлчихээд яваад байсан. Энэ бол аялагч хүний хувьд заавал мөрдөх ёстой дүрэм гэж боддог.


 

-3000 км замыг ганцаараа туулна гэдэг эр зоригийн асуудал. Шантрах үе бишгүй л байсан байх... 
 

-Анх гүүгл газрын зургаар 2997 км зам туулна гэж бодож хоног хугацаагаа тооцоолсон ч замын бартаа, цаг агаарын байдлаас шалтгаалан өдөрт туулах зам өөр, өөр байсан. Ерөнхийдөө өдөрт 130 -140 км замыг туулж байлаа. Аяллын бэлтгэл ажлын нэг маань сэтгэл зүйгээ бэлтгэх байсан. Ийм төрлийн аялалд явж байгаа хүн бол эрсдэл бүхэн, хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулна гэдгээ ойлгож түүнийгээ даваад гарна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой юм билээ. 3000 гаруй км замын турш бартаат зам, цаг агаарын хүнд үе гээд юм юм байх нь ойлгомжтой. Анх аймгаас гарахад гэр бүл, найз нөхөд, дугуйн холбооныхон олон хүмүүс сэтгэлийн дэм өгч үдэж өгсөн. Энэ жил дотоодын аялал харьцангуй их байсан болохоор зам зуур маш олон хүн тааралдаж амжилт хүсч, урам зориг, эрч хүч, сэтгэлийн дэм өгч байсан. Монгол хүн амны билгээр, ашдын ерөөл гэдэг дээ. Миний энэ удаагийн аялал хэцүү зүйл байсан ч гэлээ нэг тийм азтай, ерөөлтэй бүхнээр дүүрэн байсан гэж хэлж болно. Жишээ нь Архангай аймгийн Их тамираас гараад явж байхад тэнгэр цэв цэлмэг бороо орохооргүй байснаа гэнэт тэнгэр дуугараад хүчтэй мөндөр ороод эхэлсэн. Цааш явах ямар ч боломжгүй болсон, арай гэж даваа давтал даваан дээр саравч байсан. Ашгүй саравчинд түр саатсан. Бороо, мөндөр их орж байсан болохоор машинууд явахгүй зогсчихсон. Нэг хэсэг нь даллаад хүрээд ир гээд, нэг хүн бүр тэр ширүүн бороон дундуур халуун савтай цай элгэндээ тэврээд гүйгээд ирсэн. Монголчууд тийм сайхан сэтгэлтэй... Ийм тохиолдолд хүн шантарлаа ч гэсэн зогсохгүй цаашаа урагшлах ёстой гэдгээ илүү мэдэрдэг юм билээ. Хэцүү байлаа гээд би аяллаа зогсоосон ч буруутгах хүн байхгүй л дээ. Гэхдээ л олон хүмүүсийн итгэл найдвар, урмыг хугалж болохгүй. Урагшлах тусам би тэр олон хүмүүсийн сэтгэлийг тээж яваа гэдэг бодол яагаад ч юм орж ирдэг болчихсон.
-Аяллын турш нутгийнхан­тайгаа их тааралдаж байсан зураг, мэдээлэл сошиалаар их гарсан. Олон хүнтэй тааралдав уу?
 -2020 оны зун гадаадын жуулчид байхгүй дотоодын аялагч нар ихтэй жил байсан. Миний аялал долдугаар сарын 5-28 хүртэл буюу  ид  зуны дэлгэр, аялалын цаг үед үргэлжилсэн. Гэхдээ хотоос явахад аялагчид их, буцахад аялагчид нилээн цөөрсөн байсан. Аялалын турш маш олон хүмүүстэй тааралдсан. Замд, сум суурин газарт гээд зөндөө хүмүүстэй тааралдсан. Бүгд аян зам өлзийтэй байхыг ерөөгөөд амжилт хүсээд явцгаадаг. Түүний дотор таньдаг хүмүүстэйгээ ялангуяа нутгийнхаа хүмүүстэй тааралдах нь илүү гоё... Зүйрлэж хэлвэл ээжтэйгээ уулзсан юм шиг л мэдрэмж төрдөг юм билээ. 
 

-Хамгийн хэцүү, яанадаа гэж бодогдож байсан үеэсээ ярьж өгөөч...
 

-Хол замд ганцаараа явахад айдас төрөх үе бишгүй л байсан. 2019 оны Хөвсгөлийн аялалаас ганцаараа буцаж явахдаа Мөрөн хотын даваа давах 10 км замыг би нилээн хүндхэн туулсан. Маш олон удаа амарч, шантарч, арай гэж даваан дээр гарч ирэхэд тэнд нэг ахтай тааралдсан юм. "Хаа хүрч яваа юм, ганцаараа ингэж яваад айхгүй байна уу" гэж тэр гэж асуучихаад сүүлд нь "...За дүү минь юундаа ч айх вэ дээ, Монголдоо байгаа юм чинь" гэж хэлчихээд явсан. Тэр үг намайг хамгийн их өргөсөн, надад хамгийн их итгэл, найдвар төрүүлсэн үг гэж хэлж болно. Одоо болтол тэр үгээр өргөгдөж явдаг. Энэ зуны аялал янз бүрийн зүйл тохиолдож л байсан. Тухайлбал Ховд аймгийн Дарви сумаас Говь-Алтай аймгийн Алтай хот руу орох зам оройны 18.00 цагийн үед бороо татарчихаар нь Алтай хот руу "жийчихсэн" юм. Гарахдаа хүнээс асуухад 70 км яваад айл байгаа гэв. 70 километрийнхээ шон дээр ирчихээд тэр хавьд айлаа хайгаад олдоггүй, харанхуй ч болчихлоо... Тэндээ хоноглохоос өөр аргагүй болсон. Тэнд хаа нэг хуучны бололтой шавар байшингуудтай юм билээ. Урдхан талд байсан хоёр шавар байшингийн хойд талд буудаллаа. Майхнаа барьчихаад хоолоо хийгээд сууж байтал гэнэт хүчтэй шуурга шуураад майхан энэ тэр нураагаад сүйд болов.  Майхнаа буцааж барих боломжгүй, бариад ч тогтохооргүй хүчтэй шуурсан. Тэгээд яахав майхнаа хурааж эвхчихээд хоёр шавар байшингийн дунд мишокоо дэлгээд унтаад өглөө. Хээр хичнээн эвгүйцэж байсан ч гэсэн "За яавал гэж... Би чадна." гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Хүнд заримдаа би чадах л юм чинь, болох л юм чинь гэсэн өөртөө итгэх үе байдаг даа. Аяллын хэцүү бэрхшээл бүхнийг анхнаасаа тооцоолдог, тэр бүхнийг даваад гарнаа гэж өөрийнхөө сэтгэл зүйг бэлтгэчихдэг. Харин зам зуур тааралдсан, тохиолдсонд зүйлээсээ болж сэтгэл зовних, эмзэглэх асуудал байсан. Хэцүү гэвэл энэ л болов уу. Зарим нэг машин зогсоод надаас зам асууна, гэтэл машин дүүрэн хүн, жаахан хүүхдүүдээ суулгачихсан хэрнээ жолооч архи үнэртүүлчихсэн байх жишээтэй. Замаа зааж өгчихөөд ахаа та ингэж явж болохгүй ш дээ гээд л хэлчихнэ. Зарим нь уучлаарай баярлалаа гэдэг зарим нь ундуйцангуй хүлээж авах нь ч бий. Завханы Тэлмэн нуураас Нөмрөг сум орох замд машин осолдсон байхтай таарсан. Яагаад ингэчихэв, хүмүүс нь яасан бол, энэ дотор хэдэн хүүхэд байсан бол гээд маш олон зүйлд шаналж, багтарч байсан. Хүмүүстэй хамт явсан бол яасан ийсэн бол гээд ярилцах өөр л байх. Ганцаараа явж байгаа хүн өөрөөсөө асууж өөрөө хариулж шаналж багтардаг юм билээ. 
 

-Аяллаа дуусгаад нутагтаа ирэхэд хүндэтгэлтэйгээр тосч авсан байсан. Аяллаа дуусгаад ирэх тэр мөч...
 

-Аяллын төгсгөл гэвэл Өвөрхангайн Хайрхандулаан, Төгрөг, Дундговийн Сайхан-Овоо, Цогт-Овоо Даланзадгад гэж орж ирсэн. Сайхан-Овоогоос зам маш хүнд байсан 40 км туулаад замын машинд дугуйгаа ачаад Ханын антен дээр шөнө ирж хоноглосон.   Өглөө босоход үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж... Таана үнэртээд, халуун салхи сэвэлзээд Говь гурван сайхан уул харагдаад өөрийн эрхгүй доголдсон. Ачаагаа баглаад дугуйгаа жийгээд явах тусам Гурван сайхан уул тодроод... Тэр үед зорьсон зорилгодоо хүрээд ирлээ гэдгээ нутгийнхаа уул хайрханд илтгэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Сүлжээ ороод дугуйн холбооныхоо залуустай утсаар холбогдоод явсан. Тэд маань хаалга дээр тосохоор хүлээж байна гээд... Гэхдээ тийм сүртэй олон хүн баярлаж тосно гэж төсөөлөөгүй. Найз нөхөд, залуучууд, аймаг, хотын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн гээд маш олон хүмүүс тосч авсанд маш их баярласан. Ингээд залуу хүн Өмнөговь гэдэг холын зайн ганцаарчилсан дугуйн аяллаа амжилттай өндөрлүүлсэн. Ирснээс хойш удаагүй аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр дарга хүлээж авч уулзаад 2020 оны шинэ загвар "Giant xTC800" дугуйгаар мялаасан даа. Маш их баярласан.
 

-“Залуу хүн Өмнөговь" аялал. Аяллын нэрний учрыг хэлээч...
 

-“Залуу хүн Өмнөговь”. Энэ нэрийг 2016 онд Өмнөговийнхоо залуучуудын хөгжлийн төлөө хийж хэрэгжүүлэх нэг санал санаачилгын ажлын нэр болгохоор бодож олсон нэр л дээ. Тэр нь юу вэ? гэхээр Өмнөговийн залууст видео контентоор дамжуулан соёлын боловсрол олгохыг зорьсон. Энэ ажлаа хийж хэрэгжүүлэхээр би нутагтаа ажиллаж амьдрахаар 2019 онд ирсэн. Нутагтаа ирээд Дижитал вишн хэвлэлийн газар жил гаруй ажилласан. Саяхан ажлаасаа гараад зорьж ирсэн ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж багаа бүрдүүлж байна. Би Улаанбаатар хотод мэргэжлээрээ ажиллаад бусдын жишгээр амьдраад байж болох л байсан. Гэхдээ залуу хүн шинийг эрэлхийж, эрч хүчтэй, зөв нийгмийг бүтээлцэхэд гар бие оролцох ёстой гэж боддог учраас эндээ ирсэн. Хийхийг зорьж байгаа ажил маань бизнесийн ашиг олох ажил биш цэвэр нөлөөллийн ажил байгаа. Нийслэл, хөдөө, орон нутаг гээд бүс нутаг болгон хөгжил, иргэдийн хандлага, соёл, хүмүүжил өөр өөр байдаг шүү дээ. Хотод ажиллаад амралтаараа нутагтаа ирэх бүртээ сайн зүйл, муу зүйлийг аль алийг нь олж хардаг, анзаардаг, харьцуулдаг байсан. Манай аймаг бусад аймгийг бодвол дэд бүтэц, бүтээн байгуулалт энэ тэр гэвэл хурдацтай хөгжиж  амьдрах орчин сайжирсан, уурхай дагасан ажлын байр их. Залуус бид зөвхөн мөнгө олохын тулд амьдрах ёстой юм уу, эсвэл дараа нь амьдрах үр хүүхэд ирээдүй үеинхнийхээ төлөө амьдрах ёстой юмуу...  Ажилтай оролготой байхын тулд зарим нь нам улс төрд ордог, зарим хоногийн хоолоо залгуулах гэж алтанд явдаг, зарим нь мөнгөтэй болохын тулд гэр бүлээсээ хол уурхайд ажилласаар... Энэ бол залуучуудын буруу биш л дээ. Яг энэ цаг үед залуус хөгжих боломж ямар байна, ирээдүйн хөгжлийг хөтлөгч залуус маань нийгэмд ямар байр суурьтай байна вэ, хандлага зөв байна уу гээд асуувал асуудал багагүй бий. Миний ойлголтоор бол эх оронч хүн гэдэг буу шийдэм бариад дайтах зоригтой хүн гэхээсээ илүү эх орондоо хайртай, эх орныхоо  ирээдүй болсон хүүхдэд хайртай, хүүхдээ зөв хүмүүжүүлж буй хүнийг эх оронч хүн гэж хэлнэ. Гэтэл нэг хэсэг нь хүүхэдтэй хамт байх боломжгүй, хүүхдээ цаг зав гарах, хүүхдээ хүмүүжүүлэх завгүй мөнгөний төлөө ажилласаар байгаа нь бодит үнэн. Зарим нь хүүхдээ хайрлах, хүмүүжүүлэх  нь битгий хэл өөрийгөө яах гээд яваагаа ойлгохгүй нь бий... Тэгэхээр залуучууд нам улс төр, шашин шүтлэг энэ тэр гэлгүйгээр нэгдэж нийлээд нийгмийн зөв хөгжлийн төлөө явах нь хамгийн том шийдэл, гарц гэж бодож бгаа. Асуудал бүхэнд гарц, шийдэл байдаг. Тийм учраас  залуучууддаа зориулсан соён гэгээрлийн контент, ярилцлага, нөлөөллийн ажлуудыг хийхийг зорьж байгаа. Залуучуудын зөв зүйлийн төлөөх нэгдэл, хийж бүтээх хүсэл тэмүүлэлд бүхэн чөдөр тушаа болж буй зүйл бол хөдөө орон нутагт хамгийн их байдаг улстөржилт, намчирхал, талцал хуваагдал гэж би хардаг. Миний харж байгаа буруу ч байж магад.
 

-Улстөржилт, талцал хуваагдлаас залуучууд ангид байх талаар таны байр суурийг сонсмоор байна?
 

-Орон нутагт хамгийн их байдаг зүйл нь улстөржилт, намчирхал. Энэ нэг заваан юм бүх л газарт байна. Үүнээс болоод залуучууд нэгдэж хамтарч чаддаггүй. Зарим нь нэгдэе, хамтаръя гэж хичнээн хүслээ ч нөгөө л намчирхалд нь хутгалдчих вий гэж айдаг.  Өмнөговь аймгийн маш олон мундаг хөдөлмөрч шинэлэг залуус Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Тэд нутагтаа ирээд мэргэжлээрээ ажиллах, сурсан мэдсэн бүхнээрээ нутгийнхаа хөгжилд хөрөнгө оруулахыг боддог хэдий ч бас нөгөө намчирхалд хутгалдчих вий гэхээс айдаг болов уу. Жишээ байна л даа. Сая орон нутгийн сонгуулиар би нэг ахын сонгуулийн штабт ажилласан юм. Нэг зүйл хүргэж өгөх гээд намын байранд ороод очтол тэнд байсан хүн "Чи нөгөө дугуйгаар аялдаг залуу мөн үү. Би чамайг тэр намын хүн гэж бодсон" гэж хэлсэн. Үнэхээр гайхсан, хэлэх үг олдоогүй. Би аль нэг нам эвсэл төлөөлж аялаагүй. Би Өмнөговь аймгаа төлөөлж, Өмнөговь аймгийн залуучуудыг төлөөлж явсан. Би ЗАЛУУ ХҮН ӨМНӨГОВЬ гэж өөрийгөө нэрлэж явсан шүү дээ. Гэтэл тэр хүний хэлсэн үг бол үнэхээр урам хугалсан. Би өөрөө ч мэдээгүй байхдаа өөр хэн нэгэн хүний хүн мэт харагддаг болчихсон байнашд. Энэ нөгөөх л намчирхал. Надад тохиолдсон шиг ийм асуудал олон олон залуучуудад тохиолддог. Нэгдэж чадаагүй цагт хэн ч, хаана ч, хэзээ ч, ямар боловсролтой байгаад хөгжиж чадахгүй. Хөгжил бол шил, цемент биш. Хөгжил бол оюун санаа. Ангид байх боломж байгаа эсэх дээр бол АНГИД Л БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ. ДОРООС ЧИНЬ ДҮҮ НАР ЧИНЬ ГАРЖ ИРЖ БАЙНА. БИДНИЙГ ХАРААД СУРАЛЦАЖ БАЙНА. ГЭТЭЛ БИДНИЙ ҮЕИЙНХЭН ХАРИН ХЭДЭН ТИЙШЭЭ ХАРААД СУУЧИХСАН. Дүү нар биднээс суралцсаар л байна.


 

-Дугуй унахын ач тусын зөндөө их. Дугуй унаснаар таны эрүүл мэнд, амьдралд олон өөрчлөлтүүд гарсан байх?
 

-Дугуй ч гэлтгүй, спорт бол эрүүл амьдралын үндэс болдог. Хүмүүс ер нь өөрийнхөө биеийн онцлогийг тэр бүр нарийн мэддэггүй юм болов уу гэж боддог. Хэр ачаалал даах чадвартай, яахаараа ядардаг, яавал сэргэдэг, юу идэж болох, юу болохгүй гээд. Харин спортоор хичээлээд ирэхээр тэр бүхнээ мэддэг болдог юм билээ. Дугуй унахын ач холбогдол тоочоод барахгүй л дээ.  Эрүүл мэнд талаасаа гэвэл дугуй унахад хүний бүх булчин ажилладаг, зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлт, нүдний хараа сайжирдаг гэдэг. Бүрэн зөв амьсгалж чаддаг гээд эерэг нөгөө их. Хувь хүний эрүүл мэнд тустай, эдийн засагт хэмнэлттэй төдийгүй байгаль орчинд эерэг нөлөөтэй. Яг өөрт мэдрэгдсэн, гарсан өөрчлөлт гэвэл маш олон. Хамгийн наад зах нь дугуй унах, аялалд явахаасаа өмнө харшилтай байсан. Одоо харшилгүй болчихсон. Ачаалал даах чадвартай, бас тэвчээр хатуужилтай болсон гээд яриад байвал зөндөө эерэг өөрчлөлтүүд бий болсон. Олон олон хүмүүсийг дугуйг хэрэглээгээ болгож, эрүүл сайхан амьдраасай гэж хүсч байна даа.
 

-Ярилцсанд баярлалаа. Санаж сэдсэн ажил, төслөө  амжилттай хэрэгжүүлэхийн ерөөл дэвшүүлье.
 

-Баярлалаа. Ярилцлагандаа урьж оролцуулсан танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.
Ярилцсан. Н.Адъяацэрэн