Лхагва гариг 2024/04/24
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 328 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 652 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 272 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 572 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 292 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 564 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 680 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1104 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 712 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 580 удаа

Э.Өлзийжаргал: хөрс, агаарын бохирдлыг хурдан шийдвэрлэхгүй бол 5, 10 жилийн дараа улаанбаатар шиг болох магадлалтай

НИЙТЭЛСЭН: 2019-02-25 19:18 GMT+8

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дунд сайханы 4 дүгээр багаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч Э.Өлзийжаргалтай тойргийн иргэд, сонгогчдын өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та Дунд сайханы 4 дүгээр багийн иргэдийн итгэлийг хүлээж аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч.  Бүрэн эрхийн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлж буй ажлаасаа танилцуулна уу? 
-Даланзадгад сумын Дунд сайханы 4 дүгээр баг маань миний ажлын гараагаа эхэлсэн баг. Анх 2010 онд Дунд сайханы 4 дүгээр багийн Нийгмийн ажилтнаар ажлын гараагаа эхэлж,  2010-2013 оны хугацаанд тус багийн Засаг даргаар ажиллаж байсан. 2012 онд иргэд, сонгогчдынхоо  итгэлийг хүлээж Даланзадгад сумын ИТХ -д төлөөлөгчөөр сонгогдон ажилласан төдийгүй 2013-2016 оны хугацаанд  Даланзадгад сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж сум орон нутгийнхаа хөгжилд хоёргүй сэтгэлээр ИТХ, ЗДТГ-ын хамт олонтойгооо ажиллаж ирсэн түүхтэй.  Өнгөрсөн 8 жилийн хугацаанд багийн   нийгмийн ажилтнаас Засаг дарга, сум, аймгийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллахад хамгийн их итгэл, дэмжлэг бол иргэд, сонгогчдын минь дэмжлэг, итгэл байдаг. Залуу хүнд төрийн ажлыг чин сэтгэлээсээ, хариуцлагатай  хийх итгэлийг өгч, зааж, зөвлөж  урам зоригоор тэтгэж байдаг багийнхаа иргэд, сонгогчдын итгэлийг алдахгүйг хичээж, тэдэнтэй илүү ойр ажиллахыг эрхэмлэдэг дээ.  Миний хувьд 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон. Сонгуулийн хуулиар нэр дэвшигчийн хувийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй зөвхөн намын мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогчиддоо таниулцуулж сонгуульд оролцдог. Аймгийн ИТХ д Ардчилсан нам олонх болж чадаагүй учир 2016 онд  Ардчилсан намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болж олонхи болсон МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Байдал ийм ч гэлээ иргэдийн төлөөлөгчийн хувьд  ИТХ-ын үйл ажиллагаа, хуралдаан, бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, багийн иргэдийн өмнө  тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөв, хөрөнгийг шийдүүлэхийн тулд аймаг, сумын удирдлага, Даланзадгад сумын ИТХ-д багаас сонгогдсон төлөөлөгчид, багийн Засаг даргатай  нэг баг болон ойлголцож хамтран ажилласны үр дүнд хөрөнгө оруулалт багагүй хийгдэж, тулгамдсан асуудлаа бага багаар шийдэгдэж  байгааДунд сайханы 4 дүгээр баг маань аймгийн ИТХ-д 2, Даланзадгад сумын ИТХ-д 3 төлөөлөлтэй. Аймгийн ИТХ-д надаас гадна аймгийн Засаг даргын орлогч асан Д.Нацагдорж сонгогдон ажиллаж байгаа. Даланзадгад сумын ИТХ-д багийн Засаг дарга Б.Түвшинжаргал, “Алтан говь” телевизийн сэтгүүлч Н.Энхцэцэг, ХЖТ-ынуран бүтээлч Б.Цэрэн-Очир, аймгийн ЗДТГ-ын ОНХА-ны дарга Б.Бямбасайхан нар иргэдээ төлөөлөн ажиллаж байгаа. Бид иргэдийнхээ төлөө, багийн хөгжлийн  төлөө гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж байна. Миний хувьд боломжоороо айл өрхүүдээрээ орчихдог, иргэдтэйгээ утсаар холбогдоно, ярилцана, санал хүсэлтийг сонсоно, биечлэн хүлээж авч уулзана, бас улирал тутамд болдог багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцож иргэдээс гарсан санал бодлыг сонсож түүнийг нь ажил болгохын зорьж  ажилладаг даа. Энэ бүрэн эрхийн хугацаанд манай багт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажил гэвэл 2017 онд 4 дүгээр сургууль,  8 дугаар цэцэрлэг, багийн төв, өрхийн эмнэлэг хатуу   хучилттай замаар холбогдож, 2000 кв м авто зогсоол баригдсан, мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр Дундсайханы дээд хэсгийн А, Б хороололд 2000 метр цэвэр усны шугам тавигдсан төдийгүй ухаалаг ус түгээх байр шинээр баригдсан. Иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж Дундсайханы 2, 3, 4, 5, 6,  6А,  6Б гудамжнуудад нийт 125 ширхэг гэрэлтүүлгийн ажил хийгдсэн. Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр сургуулийн урлаг заал шинээр баригдаж эхлээд байгаа. 2019 онд гудамжны гэрэлтүүлгийг ажлыг үргэжлүүлнэ, 4 дүгээр сургууль, 8 дугаар цэцэрлэгийг нэгдсэн дулааны системд холбох ажил,  8, 9, 23 дугаар цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдэнэ.
-Таны сонгогдсон Даланзадгад сумын 4 дүгээр баг хүн амын төвлөрөл ихтэй баг. Хүн амын төвлөрөл их байхын хирээр асуудал их байдаг. Багийн дэд бүтцийн хөгжил, нийгмийн тулгамдсан асуудал хир их байна. Энэ талаар?
-Манай багт 2018 оны жилийн эцсийн байдлаар 1158 өрхийн 3480 хүн ам оршин сууж байна. Тодруулбал цэцэрлэгийн насны 368, сургуулийн насны 787, хөдөлмөрийн эрхлэлтийн насны 1912, тэтгэврийн насны 311 иргэнтэй гэсэн үг. Хүн амын тоогоор Даланзадгад сумын томоохон багийн нэг. Багийн иргэдийн өмнө тулгамдсан асуудал нилээдгүй бий. Зам, дэд бүтэц, хөрс, агаарын бохирдол, ажилгүйдэл гээд. 2012 оноос эхлэн бүтээн байгуулалтын ажлууд нилээд хийгдэж, багийн нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгтэй болж төрийн болон нийгмийн үйлчилгээ иргэдэд ойртсон. Дэд бүтцийн хувьд гэр хороолол зонхилдог хэдий ч Даланзадгад сумын анхны хувийн орон сууцны хороолол. Хувийн орон сууцтай айл өрхүүдийг цэвэр, бохир усны системд холбох ажлууд 2012 оноос хойш үе шаттайгаар хийгдэж байгаа, хүн амын суурьшил нэмэгдэж байгаатай холбогдуулан цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах мөн хийгдэж байна. Баг маань нэг үеэ бодвол хөгжиж байна. Шийдэх олон асуудлууд бий. Асуудал шийдэхэд хөрөнгө мөнгө чухал байдаг. Даланзадгад сум 8 багтай, хүн амын төвлөрөл ихтэй болж, өдрөөс өдөрт хаяагаа тэлж байгаа томоохон сум. Төсөв мөнгө, хөрөнгө хэмжээтэй учир нэг дор бүх багийн асуудлыг шийдэх боломж хомс учир ээлж дараалан шийдэгдэж байгаа. Багийн Засаг дарга Б.Түвшинжаргалын хувьд 2 дахь удаагаа иргэдийн итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байгаа туршлагатай, багийн  айл өрхийн ахуй амьдрал, тулгамдсан асуудал,  багийн нутаг дэвсгэр, түүний онцлог зэргийг гарын арван хуруу шигээ маш сайн мэддэг  залуу боловсон хүчин. Багийн төлөө гар нийлэн, хэн хэндээ түшиг болон ажилладаг.
Сайны хажуугаар саар гэгчээр иргэдэд хүндрэл учруул буй асуудлууд бас бий. Жишээлбэл. Хогны асуудал.  Улс төржилт, намчирхалаас үүдэлтэй Даланзадгад хотын захирагчийн албаны даргыг нь ажлаас чөлөөлж, тус байгууллагын үйл ажиллагаа доголдож Даланзадгадчууд бүтэн жил шахуу хогны асуудалтай байлаа. Иргэдийн сэтгэл зовоосон асуудал хөрсний бохирдол, агаарын бохирдол. Дөрөвдүгээр баг хуучны хорооллын нэг. Ихэнх айл нүхэн жорлонгоо он удаан жил ашиглаж байгаа. Олон жил ашиглагдсан нүхэн жорлон нь халдварт өвчлөлийн суурь болж байна. Нөгөө нэг асуудал нь Даланзадгад хот маань өглөө, оройдоо маань утаа ихтэй болсон. Энэ хоёр асуудалд одооноос  анхаарч зөв гарц шийдлийг олж ажиллахгүй бол 5, 10 жилийн дараа Улаанбаатар хот  шиг болох магадлалтай харагдаж байна. Миний хувьд бусад төлөөлөгчтэй хамтраад агаарын бохирдлыг бууруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүст бичгээр саналаа хүргүүлсэн. Жишээ нь манай багийн хувьд Даланзадгад сумын анхны хувийн орон сууцны хороололтой баг. Сүүлийн үед иргэд хувийн орон сууцыг их барьж байгаа. Хувийн орон сууцтай иргэдийн хамгийн их хүсдэг зүйл цэвэр, бохир усны системд холбогдох. Дулааны төв шугам сүлжээг өргөтгөөд гэр хорооллын айл өрхүүд рүү оруулахад 30 метр хүрэхгүй зайнд очоод зогсчихсон, 1 жил өнгөрчихлөө.  Энэ асуудлаар олон удаа Н.Наранбаатар дарга болон бусад удирдлагуудад уламжилсан. Хариуд нь төсөв санхүүгийн боломж алга л гэдэг.  Төр, засаг иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай төсвийг зарцуулах л ёстой. Хувийн орон сууц бол гэрээс илүү нүүрс хэрэглэж байгаа. Хувийн орон сууцтай айл өрхүүд дулаанд холбогдсоноор нүүрс түлэхээ болино, агаарын бохирдол буурч, стандартын жорлонтой болж иргэд эрүүл орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. 
-Өмнөговь аймаг улсаас татаас авахгүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг цөөн аймгийн нэг. Иргэдийн төлөөлөгчийн хурлын  үндсэн үүргийг нэг нь орон нутгийн төсвийг хэлэлцэж батлах байдаг. Манай аймгийн хувьд төсвийн зарцуулалт хир оновчтой байгаа вэ? 
-Өмнөговь аймгийг олон уул уурхайтай болохоор төсөв, хөрөнгө ихтэй баян аймаг гэж ярьдаг.  Одоогийн байдлаар Өмнөговь аймагт 13 уурхайн олборлолт явуулж байгаа. Энэ олон уурхай бүгдээс нь аймаг, орон нутгийн төсөвт мөнгө хөрөнгө ордог гэвэл үгүй. Уул уурхайн ихэнх татвар, хураамж нь улсын төсөвт ордог.  Өмнөговь аймгийн төсөв 2018 онд 137 тэрбум байсан бол 2019 онд 200 гаруй тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэ төсвийн 75-80 хувийг орон нутгийн өмчит Тавантолгой компани дангаараа бүрдүүлдэг. Үлдсэн 20-25 хувийг бусад эрх үүсвэрээс бүрдүүлж байгаа. 2017 онд орон нутгийн өмчит Тавантолгой компани өндөр ашигтай ажилласнаар аймгийн төсөв тэр чинээгээр нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдсан.  Аймаг, орон нутгийн удирдлагын иргэдийн төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжин ажилладаг. Харин төсвийг үр ашиггүй, хууль зөрчин зарцуулж байгаа бол төлөөлөгчийн хувьд зохих шаардлага, хяналтыг тавьж ажилладаг. Төсөв их байх тусам хэт үрэлгэн байдал ажиглагдаж байгаа. Жишээ нь 2018 оны жилийн эцсийн аймгийг ИТХ-ын хуралдаанаар 2018 онд хийхээр төлөвлөсөн ажлаа хийж амжилгүй 2019 онд хийхээр болж төсвийг нь батлуулахдаа 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд оруулаад ирснийг нь Төрийн адуитын газраас “хууль зөрчиж байна” гэж хасах санал гаргахад аймгийн ИТХ дахь МАН-аас сонгогдсон  төлөөлөгчид  олонхоороо баталчихсан.  Тэр нь юу бэ гэхээр Т.Борын нэрэмжит талбайг тохижуулах ажил 2018 онд 350 сая  төгрөг төсөвлөсөн байсан бол 2019 онд 133 сая төгрөгөөр нэмэгдээд 483.8 сая төгрөгөөр хийгдэхээр болсон нь бараг хагас тэр бум төгрөгний тохижилт гэсэн үг л дээ. Т.Борын нэрэмжит талбайг засч, өнгө үзэмжтэй болгох шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ зураг төсөл нь өөрчлөгдөөгүй байхад төсвийг нь  130 саяар өсгөж байгаа нь ойлгомжгүй.  Даланзадгад сум руу ордог хэсэгт  үдэлт, угталтын хаалга барина гэж  өнгөрсөн жил 450 сая төгрөг төсөвлөсөн байснаа энэ жил 680 сая төгрөг болгож төсвийг нэмэгдүүлсэн байх жишээтэй. Гэхдээ хаалга, үүд барихаасаа илүүтэйгээр энэ мөнгөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажлын байр бий болгож буй бизнес эрхэлж буй иргэдээ дэмжвэл илүү үр дүнтэй зарцуулалт болно. Аймгийн Засаг дарга жилийн эцсийн хуралд  сумдын төсөвт байгууллагад 50 гаруй машиныг өгөхөөр жагсаалт оруулж ирсэн. Сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд тооцохоор нэг нэг суманд 5-6 ширхэг авто машин очиж байна гэсэн үг. Хаяа дэрлээд үйл ажиллагаагаа явуулж буй сумын хэдэн төсөвт байгууллагууд тус тусдаа машинтай болох нь зөв шийдэл мөн үү гээд бодох хэрэгтэй. Машины дагаад жолооч цалинжуулах, шатахуун, ашиглалтын зардал гээд дагаад олон зардлууд гарна. Энэ мэтчлэн төсөв их байхын хирээр үрэлгэн зарцуулалт байсаар байна. Төр цомхон бүтэц, төсөвтэйгээр, оновчтой шийдлээр үйл ажиллагаа явуулах шаардлага байгаа. 
-Уул уурхайнуудаас орон нутгийн төсөвт орох мөнгө бага гэж та сая ярьлаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалт тийм байх. Харин энэ олон уул уурхайнууд хариуцлагатай ажиллаж чадаж байна уу. Энэ талаар ИТХ-ын төлөөлөгч  таны бодол.
-Гадны орныхон Монгол улсыг Mining Mongolia гэж нэрлэдэг гэсэн. Mining гэдэг нь олборлолт, уул уурхайн ажил гэсэн утгатай буюу Уул уурхайн Монгол гэсэн үг. Манай аймагт олон уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутгийн өмчийн хэлбэртэй “Таван толгой” ХК ганц Өмнөговь аймгийн иргэдийн өмч. Өнгөрсөн 2017 онд Өмнөговь аймгийн орон нутгийн төсөвт 68 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Өмнөх 2013 онд Нутгийн хишиг 1, 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж Өмнөговь аймгийн иргэн бүрт ашиг хүртээсэн, нийт ажиллагсдын 96 орчим хувь нь нутгийн иргэд ажилладаг, орон нутгийн удирдлагатай цорын ганц уурхай. Тэгвэл бусад уурхай нь нийгмийн хариуцлагын хүрээнд бага зэргийн дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилладаг. Нийгмийн хариуцлагаас гадна байгаль орчин, агаарын бохирдол, усны хэрэглээгээ зөв зохистой байлгаж, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинг хамгаалах асуудлаар хариуцлагатай ажиллаж байна уу гэвэл учир дутагдалтай. Аймаг, орон  нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа уурхай маш цөөн гарын таван хуруунд багтахаар. УИХ, сайд дарга нарын эзэмшлийн уурхайнууд орон нутгийн удирдлага, иргэдийг үл тоосон, басамжилдаг “том толгойтой гэж хэлж болно.  Уул уурхайтай сумдын иргэд хүндхэн  амьдарч байна. Тоосжилт ихтэй болж,  уух ус нь  хомсдож,  малын бэлчээр нь тахлагдаж, байгалийн тэнцвэрт байдал алдагдаж ган гачиг болдог гээд асуудал их бий. Өнөөдөр энэ олон уурхайнуудаас нөхөн сэргээлтийн тухай, уурхайн хаалтын тухай ярьж байгаа нь байхгүй байна. Уурхайн баялаг бол хэзээ нэгэн цагт дуусна. Тэр цаг  болон түүнээс хойш тэр нутгийн иргэд, ямарч орчинд хэрхэн амьдрах вэ гэдэг чухал. Уурхайн удирдлагууд энэ талын мэдээлэл, төсөөллийг нутгийн иргэдэд өгч чадахгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр Өмнөговь аймагт уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчин доройтож, ундны усны хомсдол орж, ажилгүйдэл буурахгүй, иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байгаа нь  уул уурхайнууд үүргээ бүрэн биелүүлж чадахгүй нэг үгээр хэлбэл хариуцлагагүй ажиллаж байнаа гэсэн үг. Тэгэхээр бид уул уурхайн хэрэглэж буй усны хэмжээ, байгаль орчны нөхөн сэргээлт хэрхэн хийж байгаа, энэ уурхайг хэд жил ашиглаад дуусахаар төлөвлөсөн, уурхайн хаалтын нөхөн сэргээлтийг хэрхэн хийх үү зэрэг мэдээллийг нутгийн иргэдэд нээлттэй болгох талаар анхаарч ажиллах цаг болжээ гэж харж байна. 
Ер нь уурхайнууд эхлэхдээ  орон нутгийн удирдлага, иргэдэд сайхан, сайхан зүйл их амлаж байсан. Бараг л сумын бүх хүнийг ажилд аваад, хоол хүнс,бараа материалаа зөвхөн сумаас худалдаж авна гэдэг. Үнэн хэрэг дээрээ энэ амлалтаа биелүүлж чаддаггүй. Нутгийн иргэдийг мэргэжилгүй гэж голох, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн чадамж бага гэх мэтээр шалтаг шалтгаан хэлдэг.  Уурхайн эзэд мөнгө, хөрөнгө бэлдээд уурхайгаа нээчихсэн, харин Өмнөговьчууд уурхайд бэлэн байгаагүй. Үүнийг хүлээн зөвшөөрч уян хатан бодлогоор ажиллах ёстой. Иргэдийн хувьд уул уурхайд талаарх ойлголт, хууль дүрэм, уурхайг эхлэхэд иргэд ямар эрх, үүрэгтэй, хууль ёсны ямар шаардлага тавих ёстой гээд олон асуудлын талаар ойлголт муу төдийгүй уул уурхайн мэргэжилтэй хүн байгаагүй шүү дээ.  Эрдэнэт, Бор-өндөр гээд олон жил уурхай хөгжсөн газар бол өөр байх байсан.
-Өмнөговьчуудын сэтгэл зовоож буй хариуцлагагүй уул уурхайн асуудал, сум, багийн хөгжил, иргэдийн өмнө тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Удахгүй Монголын уламжлалт цагаан сарын баяр болно. Манай сонингоор дамжуулан  сонгогчиддоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Өнгөрсөн  хугацаанд багийн иргэдээс гарсан санал, санаачлагуудыг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажилласан Дунд сайханы 4 дүгээр багийн удирдлага, хамт олон,  Өнө-Орших өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, СӨБ-ын 8 дугаар цэцэрлэг, 9 дүгээр цэцэрлэгийн хамт олон  болон багийн нийт иргэд, хөдөлмөрчиддөө баярлаж байгаагаа илэрхийлье. Ирж буй Гахай жилдээ элгээрээ энх амгалан байж, төрлөөрөө түвшин амгалан байж, иргэн бүр нь ажилтай, орлоготой сайхан жил байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.