Ням гариг 2025/12/07
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 128 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 80 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 104 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 92 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 48 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 140 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 76 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 56 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 76 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 176 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 236 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 72 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 128 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 184 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 136 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 144 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 120 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 156 удаа ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО2025-11-06 10:48 GMT+8 | 108 удаа АЙМГИЙН ТӨВ СУМДЫН ТӨВҮҮДТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДОНО2025-11-04 09:25 GMT+8 | 176 удаа ГОВЬ УС ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-03 10:43 GMT+8 | 108 удаа ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2025" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО2025-11-01 10:35 GMT+8 | 92 удаа НҮҮДЛИЙН КЛИНИК ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ2025-11-01 10:19 GMT+8 | 120 удаа УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН ЗАМД БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ АШИГЛАСНААР УСНЫ ХЭРЭГЛЭЭ, ТООСЖИЛТЫГ БУУРУУЛЖ БАЙНА2025-10-31 13:38 GMT+8 | 264 удаа ТЕННИСНИЙ КЛУБ НЭЭГДЛЭЭ2025-10-31 13:22 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-10-30 21:39 GMT+8 | 244 удаа НИЙТ 81 ГА ТАЛБАЙД 106 МЯНГАН ШИРХЭГ МОД ТАРЬЛАА2025-10-30 13:34 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ БЭЛЧЭЭР УСЖУУЛАЛТЫГ 60 ХУВЬД ХҮРГЭЛЭЭ2025-10-30 13:16 GMT+8 | 320 удаа “ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ - ГОВИЙН БҮСИЙН ХҮН АМЫН ТОГТВОРТОЙ БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО2025-10-28 12:58 GMT+8 | 180 удаа “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2025-10-27 12:41 GMT+8 | 344 удаа
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 236 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 184 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 176 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 144 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 140 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 136 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 128 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 128 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 120 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 104 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 92 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 80 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 76 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 76 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 72 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 56 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 48 удаа

О.Чинзориг: Өмнөговио Монголын Хонконг болгоно гэж мөрөөддөг байлаа

НИЙТЭЛСЭН: 2019-02-26 15:06 GMT+8

Математик, мэдээлэлзүйн багш Онгодойн Чинзориг. Өмнөговьчуудын бахархал болсон математик, физикийн багш Шагхүү, Банзрагч, Равжир нарын бэлтгэсэн шавь нарын нэг тэрээр  1990-ээд оны эхэнд Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуульд багшилж, сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, мэдээллийн технологийн суурь боловсрол эзэмшүүлэхэд бүтээлчээр ажиллаж ирсний үр дүнд түүний шавь нар аймаг, улсын математик мэдээлэл зүйн олимпиадуудад амжилттай оролцож, тэргүүн дэд байруудад шалгарч байсан төдийгүй одоо Монгол Улсын салбар бүрт амжилттай ажиллаж байгаа билээ. Саяхан түүний шавь нар өсч төрсөн нутгийнхаа математик, мэдээлэлзүйн сургалтын чанарыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс багшийнхаа нэрэмжит "Говийн ирээдүй-2017" үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм. Энэ үеэр математик, мэдээлэлзүйн багш О.Чинзоригтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ толилуулж байна.
 


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1963 онд Өмнөговь аймагт төрсөн. Эцэг, эхээсээ зургуулаа. 1981 онд Өмнөговь аймгийн 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг, 1985 онд УБИС-ийг Математик-Физикийн багш мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 8 жилийн дунд сургуульд математикийн багш, 1986-1991 онд 1 дүгээр арван жилийн дунд сургуульд математик мэдээлэл зүйн багш, 1991-1995 онуудад Говийг хөгжүүлэх төслийн төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад нийслэл рүү шилжиж ирсэн. Одоо  компьютерийн эрдэм шинжилгээ, сургалт, худалдаа үйлчилгээний "Жи Жи Эс" төвөө ажиллуулж байна даа. 
-Ажил хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлж байсан тухайгаа манай уншигчдад сонирхуулна уу?
-1985 онд Багшийн дээд сургуулийг төгсөөд Даланзадгад хотын тухайн үеийн нэрээр 8 жилийн буюу одоогийн "Эрдмийн гэгээ" сургуульд  математикийн багшаар Түвдэндорж багштайгаа хамт ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.  Анх 1984 онд Шагхүү, Банзрагч, Равжир багш нар маань 1 дүгээр сургуульд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг анх бий болгож, нэмэлт хөтөлбөр программаар математик, геометрийн болон сонгоны хичээл заахаар багш нарын баг бүрдүүлсэн юм. Энэ багт авч ажиллуулахаар багш нар намайг 8 жилийн сургуулиас шилжүүлэн 1-р сургуулийн математик, мэдээлэлзүйн багшаар томилон ажиллуулсан юм.  Ингэж л би мундаг багш нарынхаа дунд орж ажилласан даа. Чадварлаг, түшигтэй багш хамт олонтой цуг ажиллаж, авъяаслаг эрч хүчтэй хүүхдүүдэд хичээл зааж байснаараа би бахархаж явдаг.
-Таныг нисэгч болох гэж байсан гэж сонссон. Нисэгч болох хүн яагаад математикийн багш болчихов? 
-Багшийн мэргэжлийг сонгосон минь сонин түүхтэй. 10 дугаар анги төгсөхдөө конкурсын дүнгээр ОХУ-ын Ворнежийн нисэхийн дунд сургуульд орохоор шийдчихсэн байлаа. Маргааш нь хуваарь авна гэж байтал урд орой нь Шагхүү багш маань мотоцикльтой хүнтэй сундлаад гэрт хүрээд ирсэн. Ирээд аав, ээжид за энэ Чинзоригийг математикийн багш болгох хэрэгтэй байна гээд ярилцсан. Аав, ээж маань багшийн энэ саналыг хүндэтгэж хүлээж авсан хэрэг. Намайг нисэгч биш математикийн багш бол гэж зөвлөсөн дөө. Тэр үед эцэг, эхийн үг, багш хүний үг үнэ цэнэтэй байсны илэрхийлэл тэр юм уу даа. Тэгээд л би гэдэг хүн маргааш нь нисэхийн сургууль биш багшийн дээд сургуулийн математикийн багшийн ангийн хуваарийг авсан. Ийм л түүхтэй дээ. Шагхүү багш маань бодлогын оновчтой шийдэл, шинэ санааг байнга зааж өгдөг, бас магтаж урамшуулж чаддаг агуу хүн байсан даа.

-Би танаар хичээлж заалгаж байсан шавь нарын нэг. Тухайн үедээ мэдээлэлзүй шинэ хичээл байсан. Мэдээлэлзүй гэдэг агуу ертөнцөд бид нарыг хөтөлсөн агуу багш гэж таныг хүндэлж явдаг. Мэдээлэлзүйн  анхны улсын олимпиадад таны шавь тэргүүн байр эзэлж байсан.Энэ талаар?
-Би төгсөөд 6 жил гаруй багшилсан. Багшлах хугацаандаа ахлах ангийнханд математик, мэдээлэлзүйн хичээлийг заахаас гадна 1989, 1992 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дааж төгссөн юм.  Тухайн үедээ мэдээлэлзүй нь Монголд агуулгаар ордог, компьютер ховор, байгаа компьютер нь MS-DOS-ийн горимд GWBasic, Turbo Pascal зэрэг програмчлалын хэл дээр бодлого бодож, ажилладаг, ерөнхийдөө бид компьютер гээч техникийг төсөөллөөр шахуу мэддэг байлаа. Энэ үед би Өмнөговь аймгаа Монголын ХонгКонг болгоно гэж мөрөөддөг байсан. Технологийн шинэ дэвшил, шинэ техникийн өндөр ур чадварыг нэвтрүүлэх, эзэмшиж чадах сэтгэхүйн хурдтай мэргэжилтэн бий болгох нь энэ мөрөөдлөө биелүүлэх хамгийн анхны шат мэт санагддаг, түүндээ хүрэхийг хичээдэг байлаа.Тухайн үед аймгуудад компьютер хувиарласан боловч манай аймагт өгөөгүй. 1990 онд Moнел компани манай аймагт 10 ширхэг компьютер өгч бидний компьютер дээр ажиллаж үзэх хүсэл биелж билээ. 1991 онд Монгол Улсад анхны мэдээлэлзүйн олимпиад болсон. Тэр олимпиадад Ж.Дэлгэрсайхан шавиа аваад очиж оролцоод тэргүүн байр эзэлж байсан. Тэргүүн байр эзэлсэн учир Грек улсад зохиогдсон мэдээлэлзүйн олон улсын 3-р олимпиадад шавь маань оролцсон. Хөдөөний багшийг явуулахгүй гээд хотын багш манай шавийг авч олон улсын олимпиадад явж байсан. Тухайн үедээ Mонел компани бидний амжилтыг үнэлж зуны тусгай сургалтанд багш сурагчдыг урьж байсан.
-Та шавь нартайгаа хамтраад  "Жи Жи Эс" гээд сургалтын төвийг ажиллуулж байсан. Энэ сургалтын төвөөр компьютер заалгаагүй хүн ховор байх аа?
-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудад багшлах боломжгүй болсондоо сэтгэл дундуур явдаг. Багшлах боломжгүй болсонд  нийгмийн өөрчлөлт, арга барил гээд олон хүчин зүйл нөлөөлсөн. Богино хугацаанд багшилсан ч гэлээ олон шавь нартай. Багшлахаа больсон тэр үед маань шавь нар маань эхнээсээ оюутан болсон байсан. Анхны программыг А.Отгонбаяр шавьтайгаа хамтраад эмнэлгийн бүртгэл тооцооны программ бичиж байлаа. Шавь нарын зарим нь 2 дугаар курсын оюутан байхдаа программ бичиж зах зээлд нийлүүлж байсан юм.1992 онд шавь нартайгаа хамтраад “Жи Жи Эс” (GGS) буюу “Говь гурван сайхан”сургалтын төвөө ажиллуулж эхэлсэн. Одоо хүн бүрийн хэрэглээ болсон компьютер ховор, түүнийг ажиллуулж мэддэг хүн ч бүүр ховор тэр үед техник технологийн дэвшлийг хэрэглэгчдэд хүргэх, хэрэглээний программ хангамж, график дизайн, вэб сайт, дотоод сүлжээ, интернетийн хэрэглээний чиглэлээр сургалт явуулдаг байсан. Тухайн үедээ нийслэл хотод төвлөрч үйл ажиллагаа явуулахаас гадна зарим шавь нар маань хөдөө нутагт энэ сургалтыг явуулж байсан. Тэр үеийн Монголд компьютер сургалтын 8 төв үйл ажиллагаагаа явуулдаг байсны 90 хувь нь Өмнөговийнхон буюу манай шавь нарынх байсан. Бидний тооцооллоор 20 гаруй мянган хүнд энэ чиглэлийн сургалтыг явуулсан. Үнэхээр цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтыг зохион байгуулж олон мянган хүнд компьютерийн суурь мэдлэгийг олгож хөгжилд хөтөлсөн гэж хэлж болно.
-Саяхан таны шавь нар нутагтаа таны нэрэмжит үйл ажиллагааг амжилттай сайхан зохион байгууллаа. Энэ талаар таны сэтгэгдлээ хуваалцана уу?
-Би дээр хэлсэн. Залуу хүний хувьд сайн шавь нарыг бэлтгэх, нутгаа хөгжүүлэх гээд олон хүсэл мөрөөдөл байсан. Тэр бүхнийгээ гүйцэлдүүлж чадаагүйдээ харамсаж бас мөрөөдлөө биелүүлэх юмсан гэж бодож явдаг. Харин энэ цаг үед шавь нар маань Монгол Улсынхаа олон салбарт чадварлагаар ажиллаж, тэдний хийж бүтээж байгаа бүтээн байгуулалт, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, зорилго нь бахархалыг минь төрүүлж шавь нараараа бахархах, омогших бардам сэтгэлийг бий болгож байгаа.  1989, 1991, 1992 оны математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөгчид маань аймгийнхаа математикийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж “Говийн ирээдүй” үйл ажиллагааг санаачлан зохион байгууллаа. Математикийн олимпиад, рубик шооны тэмцээн, математикийн багш нарт зориулсан сургалт гээд өргөн хүрээтэй сайхан үйл ажиллагаа боллоо. Бас зарим нэг шавь нар маань алс холоос нутагтаа математикийн багшаар ажиллахаар ирсэн байна. Шавь нарын маань сурсан, мэдсэн бүхэн амжилт бүтээлийг авчирч байгаагийн үр дүнд математикийн шинжлэх ухаан хүүхдийн сэтгэхүйг задлан, аливаа зүйлийг нягтлах, тооцоолох, төлөвлөх, хэрэгжүүлэх олон олон мэдлэг олгодгийг мэдэрч, анзаарч, дахин Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээн, тэдэнд багшлах баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байгаад туйлын их баяртай байгаа юм. Нэг ёсондоо  энэ үйл ажиллагаагаар шавь нар, хамт ажиллаж байсан багш нар, найз нөхөд минь миний дүнг тавьлаа. Магадгүй энэ миний хувьд энэ амьдралын хамгийн том шагнал, багш нэр зүүсний утга учир гэж ойлгож байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт, амьдралд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
-Намайг ярилцлагандаа урьж сонингоор дамжуулан нутгийн зон олонтой уулзуулж байгаа танай сонины хамт олонд баярлалаа. 
Ярилцсан Н.Адьяацэрэн