Даваа гариг 2025/12/08
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 128 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 112 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 112 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 100 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 52 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 148 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 80 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 64 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 80 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 176 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 236 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 76 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 132 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 188 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 140 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 148 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 120 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 156 удаа ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО2025-11-06 10:48 GMT+8 | 108 удаа АЙМГИЙН ТӨВ СУМДЫН ТӨВҮҮДТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДОНО2025-11-04 09:25 GMT+8 | 180 удаа ГОВЬ УС ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-03 10:43 GMT+8 | 108 удаа ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2025" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО2025-11-01 10:35 GMT+8 | 96 удаа НҮҮДЛИЙН КЛИНИК ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ2025-11-01 10:19 GMT+8 | 124 удаа УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН ЗАМД БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ АШИГЛАСНААР УСНЫ ХЭРЭГЛЭЭ, ТООСЖИЛТЫГ БУУРУУЛЖ БАЙНА2025-10-31 13:38 GMT+8 | 268 удаа ТЕННИСНИЙ КЛУБ НЭЭГДЛЭЭ2025-10-31 13:22 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-10-30 21:39 GMT+8 | 252 удаа НИЙТ 81 ГА ТАЛБАЙД 106 МЯНГАН ШИРХЭГ МОД ТАРЬЛАА2025-10-30 13:34 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ БЭЛЧЭЭР УСЖУУЛАЛТЫГ 60 ХУВЬД ХҮРГЭЛЭЭ2025-10-30 13:16 GMT+8 | 320 удаа “ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ - ГОВИЙН БҮСИЙН ХҮН АМЫН ТОГТВОРТОЙ БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО2025-10-28 12:58 GMT+8 | 180 удаа “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2025-10-27 12:41 GMT+8 | 344 удаа
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 236 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 188 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 176 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 148 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 148 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 140 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 132 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 128 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 120 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 112 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 112 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 100 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 80 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 80 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 76 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 64 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 52 удаа

М.Бүжинлхам:Ердөө 12 минут хэрэглэгддэг хэрнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзах нь хамгийн зөв

НИЙТЭЛСЭН: 2019-02-26 18:45 GMT+8

 “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн, “Богцхон” брэндийн санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхамтай ярилцлаа.


Таны хувьд Хоггүй Монгол”  ТББ-ыг үүсгэн байгуулахад ямар хүчин зүйл хамгийн их түлхэц болсон бэ? Ер нь яагаад хог хаягдлын эсрэг ажиллах болов?

-Гадагшаа сургуульд явж ирээд нүд нээгдсэн. Хог хаягдлаа хамаа замбараагүй хаяснаас болж хүн төрөлхтөн өөрсдөө хордож, ирээдүйгээ хордуулж байгааг ойлгосон. Дээрээс нь хувь хүний эмзэглэл байсан. Тэгээд, дэлхий нийтээрээ хог хаягдлын асуудалд анхаарал тавих болсон энэ үед үүний төлөө ажиллах ёстой юм байна гэж шийдсэн. “Хоггүй Монгол” ТББ-аа 2017 оны аравдугаар сард байгуулсан.

-“Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” өмнө нь эхэлсэн үү?

-Миний хувьд ТВ9, Etv телевизэд хүний эрх болон нийгмийн сэтгүүлч байсан. Сэтгүүлчдийн ажлыг маш энгийнээр дүгнэхэд, эх сурвалжаас ярилцлага, мэдээлэл аваад түүнийгээ боловсруулж олон нийтэд түгээдэг хүмүүс. Тиймээс хамгийн анх МХЕГ-ын мэргэжилтнүүдээс  гялгар уутны буруу хэрэглээ болон түүний хор хөнөөлийн талаар ярилцлага аваад 2017 оны 9-р сард фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн юм. Энэ л “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн”-ний эхлэл байлаа. Нейлон уут нь үнийн хувьд ч, түүхий эдийн хувьд ч боломжийн учраас дэлхий дахины хэрэглээнд өргөнөөр нэвтэрчихсэн

  -Өнгөрсөн хугацаанд танай хөдөлгөөн ямар ажлууд хийв?

-Намайг бага байхад хог хаягдлын талаар хичээл заадаг, аав ээж нар маань ярьдаг байсан бол  бид өөр байх байлаа.  Сүүлийн 30 жилийн  боловсролын системд экологийн боловсрол гэж зүйл орхигдсон гэж боддог.  Манай эмээ, өвөөгийн үед бол шилээ буцааж тушаадаг гэх мэтээр  тодорхой хэмжээний ойлголт, дадал хэвшилтэй байсан.

Хогноосоо салья гэвэл ирээдүйн эзэд, хүүхдүүддээ л ойлгуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс бага, дунд, ахлах ангийн  сурагчид, оюутнууд болон албан байгууллагын ажилчдад зориулсан, нас боловсролд тохирсон хичээлийн хөтөлбөрийг боловсруулан зааж эхэлсэн.2017 оны аравдугаар сард байгуулагдаад  тухайн ондоо 10  гаруй сургуулийн 1000 гаруй сурагчдад хичээлээ орсон. Гэхдээ нэг сургуулийн нэгдүгээр ангид, нөгөө сургуулийн гуравдугаар ангид  гэх мэтчилэн алаг цоог заахад үр дүн муутай санагдсан.  Тиймээс  2018-2019 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн хэлтэс болон тус дүүргийн иргэдийн төлөөлөгч Ж.Энхбаатар нартай хамтран  97 дугаар сургуульд  “Хогоо ангилдаг Зөв сурагч” төсөл хэрэгжүүлж 3000 гаруй сурагчид хичээл сургалтаа хийсэн. Хамгийн сүүлд тус дүүргийн  “ӨНӨР БҮЛ” төвд хичээлээ заалаа. Хүүхдэд зөвхөн мэдлэг, мэдээлэл өгөөд явах бус, идэвхжүүлэх, тэдэнд дадал зуршлыг бий болгохын тулд дахивар цуглуулж тушаах  тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Дашрамд, энэ хоёр төслийг хэрэгжүүлэхэд хамгийн их тус болсон БЗД-ийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олон, төлөөлөгч Ж.Энхбаатар, тус сургуулийн захирал Эрдэнэцог, Г.Нарангэрэл  багшид чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн энэ гуравдугаар  сарын 1-нээс хэрэгжих нэг удаагийн хальсан уутыг хориглох тогтоол гарахад хүмүүс тийм дуртай хүлээж аваагүй.

Тийм учраас хүмүүсийн хандлагыг өөрчлөх,эерэг хандлага, сэдэл өгөх үүднээс даавуун уутны “Богцхон” брэндийг гаргасан.

Тийм учраас  хүмүүсийн хандлагыг өөрчлөх,эерэг хандлага, сэдэл өгөх үүднээс даавуун уутны “Богцхон” брэндийг гаргасан.

-ТББ-ын  санхүүжилтээ хаанаас босгодог вэ?

-Манай байгууллагын хувьд нарийн судалгаанд суурилсан төслөөр санхүүжилтээ босгодог. Төслөө бариад явахад тусалж дэмжих нь ч байна, татгалзах нь ч байна. 2018-2019 оны хичээлийн жилд  Баянзүрх дүүргийн Гэр бүл,хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын холбооноос туслалцаа үзүүлж, биднийг дэмжиж ажилласан.

-Өдөр тутам хэрэглэдэг, хаа сайгүй хэвтэж байдаг гялгар уутны хор хөнөөлийг монголчууд тэр бүр мэддэггүй. Гялгар уутны хор хөнөөлийг манай уншигчдад тайлбарлаж өгөөч?

-Гялгар уут, хуванцар хөрсөнд шингэдэггүй юм аа. Маш жижиг хэсгүүдэд хуваагдаж 500-1000 жил хөрсөнд хадгалагдана. Ингэхдээ хөрсөө бүрэн үхжүүлэхийн зэрэгцээ эргэн тойрны 70 метр радиусыг шүлтлэгжүүлнэ.Нар, салхи, агаар гэх мэт гадны нөлөөгөөр урвалд орж хүнд метал ялгаруулна. Үүний нэг нь хар тугалга. Хар тугалга хүний цусанд хуримтлагдсанаар бүх төрлийн хорт хавдар үүсэх үндэс болдог.  Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн. Жилд 2000 орчим  хүн зөвхөн хорт хавдраар нас бардаг гэсэн статистик мэдээлэл байна.Зөвхөн хорт хавдар гэлтгүй шинэ төрлийн өвчлөлүүд юунаас болж байна вэ гээд судлахад орчны бохирдлоос болж байгааг НЭМҮТ болон бусад эмч, судлаач эрдэмтэд онцолж хэлсээр л байна.  Орчны бохирдол гэдэг нь зөвхөн утаа биш.Бид хогоо замбараагүй хаяхад хөрсөнд мянгаас нэг сая жил хүртэл хугацаанд хадгалагдан үе удмаараа хордож байна. Энэ аюулыг бий болгож байгаа олон зүйлсийн нэг нь хог хаягдал, тэр дундаа галгар уут, хуванцрын буруу хэрэглээ, замбараагүй хаяж байгаа байдал юм.

-Ирэх гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм болон түүнээс нимгэн хэмжээтэй гялгар уутыг хэрэглэхийг Засгийн газраас хориглосон. Манайд ийм хэмжээтэй гялгар  уутнуудыг ямар зориулалтаар өргөн хэрэглэдэг вэ?

-Амьдрал дээр ихэвчлэн дэлгүүрээс хүнс авах болон хүнс хадгалах зориулалтаар  хэрэглэж байгаа. Энэ удаа зөвхөн сав баглаа боодлын зориулалтаар ашигладаг 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон. Нөгөө улаан, цэнхэр судалтай, 10-ын гэж нэрлээд байдаг нимгэн гялгар уутнуудыг л хорьсон. Тийм  уутыг хүн дэлгүүрээс хүнс аваад гэртээ очих хүртэлх 12 минутын хугацаанд л хэрэглэдэг гэсэн олон улсын судалгаа байдаг. Арван хоёрхон минут хэрэглэгдэх атлаа хөрсөнд хамгийн багадаа 500 жил хадгалагддаг. Тиймээс үүнээс татгалзах нь  хамгийн зөв. Хүнсний  зориулалттай нэг удаагийн гялгар уутыг хориогүй.

-Гуравдугаар сарын 1-нээс шийдвэр хэрэгжихэд бэлэн болов уу?

-2002 онд Батхүү гишүүн хэт нимгэн нийлэг уутыг хориглох тухай хуулийг санаачлан батлуулж  байсан. Гэвч тухайн үед олон нийтийн мэдлэг, мэдээлэл болон хуулийн сурталчилгаа, гааль дээр гялгар уутны нимгэн зузааныг хэмждэг багаж хүрэлцдэггүй байсан учраас хэрэгжээгүй гэсэн судалгаа байдаг. Түүний дараа Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ын дарга байх үед уг  хуулийг цуцалсан. 2017 оны тавдугаар сард “Хог хаягдлын тухай” багц хууль батлагдсан. Энэ нь сайн хууль болсон. Хог хаягдлын тухай ойлголт дахин сэргэсэн, гарц гаргалгаанууд ч бий. Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй улс орон гялгар уут, хуванцарт тодорхой хэмжээний хориг тавиад байна. Цаашид улам л олон болно. Биднээс илүү хөгжилтэй, тенхологи хөгжсөн улс орнууд яагаад хориод байна вэ? Болохгүй, хэрэглээг дийлэхгүй, бүгдийг дахин ашиглаж чадахгүй байгаа учраас л тэр юм. Тиймээс манай төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн бэлтгэлээ базааж байгаа гэж бодож байна. Олон нийтийн чиг хандлага бол огт өөр болсон. Хүүхдэд зөвхөн мэдлэг, мэдээлэл өгөөд явах бус, идэвхжүүлэх, тэдэнд дадал зуршлыг бий болгохын тулд дахивар цуглуулж тушаах  тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг.

-Танай байгууллага энэ  шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Яг манай ТББ-ын хувьд сургалтууд хийж байна. Хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн тулд тэдний бодол санаанд нь хүрэх мэдээлэл, контент бэлтгэж түгээх шаардлагатай. Бодол хандлага өөрчлөгдсөнөөр үйлдэл бий болдог. Тийм учраас хог хаягдлын хор нөлөөтэй холбоотой олон улсын судалгаа, хэрэгжиж буй ажлуудыг орчуулан хүргэхээс гадна өөрийн амьдралын хэв маягаар дамжуулан хүмүүст мэдээлэл өгч, хүмүүсийн хандлагыг өөрчлөх ажлыг хийж байна. Нийгмийн сүлжээгээр л гэхэд арав гаруй мянган хүн бидний мэдээллийг маш таатайгаар хүлээж авдаг болчихож. Арван мянган гэр бүл гэсэн үг шүү дээ. Нэг гэр бүлд дунджаар 3-4 хүн байдаг гэж үзэхэд нэг нь  л миний мэдээллийг авахад бусаддаа хэлнэ, нөлөөлнө. Өөрчлөгдөх суурь тавигдаж байна гэж үзэж байгаа.

Гялгар уутыг хэрэглээнээс халах тухай тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Манай ТББ, албаны хүмүүс ч, цаашлаад олон улсын хэмжээнд ганц л зүйлийг хэлж байна. Хүн болгон өөрөөсөө л эхэлж, дор бүрнээ хичээх  хэрэгтэй гэж…  Хүн болгон гялгар уут, хуванцар баглаа боодол ямар хор хөнөөлтэй талаар ойлголттой болсноор татгалзах хэмжээнд өөрийгөө бэлтгэх боломжтой болно. Гялгар уутгүй бүтэхгүй, эсвэл надаа гялгар уутны оронд даавуун тор тарааж өг гэсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй, болохгүй бүтэхгүй л гээд байх юм бол таны хүүхдийн үед одоогийн байгаа байдал улам л дордсон байна гэдгийг ойлгох хэрэгтэй.Таны бий болгосон хогонд үр хүүхдүүд тань хордоод л байж байх болно гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй байгаа юм.

Бусад улс орнуудын гялгар уутыг хэрэглээнээс халсан туршлага, жишээнээс ярьж өгнө үү?

-Олон улсын хэмжээнд цаасан уут, даавуун эсвэл нейлон материал бүхий produce bag-ийг өргөнөөр хэрэглэх болсон. Цаасан уут нь мөн адил байгалийн нөөцийг ашигладаг учраас цаасан уутнаас татгалзах хандлагатай байна.

Даавуун уутны хувьд түүхий эд, түүнийг боловсруулахад зарцуулагдах эрчим хүчнээс хамаарч хэрэглэгчдэд үнэтэй очдог учраас тэр бүр хэрэглэж хэвшихгүй байна.  Харин нейлон уут нь үнийн хувьд ч, түүхий эдийн хувьд ч боломжийн учраас дэлхий дахины хэрэглээнд өргөнөөр нэвтэрчихсэн.

МИНИЙ ХУВЬД НЭГ НЕЙЛОН УУТАА СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЛЭЖ БАЙНА.

Хориглосон улс орнуудын хувьд, хамгийн сүүлд Өмнөд Солонгос улс 2019 оны 1-р сарын 1-нээс супер маркетуудад тээвэрлэлт, савалгааны зориулалтаар гялгар уут худалдаалахыг хориглосон. Кофе шоп дотор үйлчлүүлэх бол хуванцар аяга, таг, соруул хэрэглэхийг хорьж байна. Өнгөрсөн оны долдугаар сард Австрали улс супер маркетуудад гялгар уут худалдаалахыг хориглосноор дөрвөн сарын дараа гялгар уутны хэрэглээ 80 хувь хүртэл буурсан гэдэг мэдээлэл хийсэн. Хамгийн хатуу чанд хуультай нь Өмнөд Африкийн Кени улс юм. Тус улсад гялгар уут, хэрэглэх, худалдаалах, импортлосон тохиолдолд 4 жил хүртлэх хугацаанд хорьж, 40.000 доллараар торгодог. Энэ мэтээр дэлхийн 80 гаруй улс орон гялгар уут, хуванцарт хориг тавьсан байна.

ТББ-ыг  үүсгэн байгуулахаас өмнөх сэтгүүлч Бүжинлхам, “Хоггүй Монгол” ТББ-ын  тэргүүн Бүжинлхам хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

-Би сэтгүүлчийн ажилдаа дуртай. Ажиллаж байх хугацаандаа тийм ч муу сэтгүүлч байгаагүй гэж боддог. Гэхдээ одоо өөрийгөө болон өөрийн хийх ёстой зүйлээ олсон гэж хэлнэ. Улс даяар  хогоо ангилж хаядаг, хогийг зөвхөн хаях биш эдийн засгийн эргэлтэнд оруулдаг болгох зорилтынхоо төлөө ажиллаж байгаа учраас илүү аз жаргалтай, илүү эрх чөлөөтэй болсон гэж хэлнэ.

-Төрийн байгууллагууд хог хаягдалтай тэмцэх үүргээ хэр биелүүлдэг вэ?

-Төрийн байгууллагын хувьд олон жилийн мэдээлэлтэй байдаг. Ирэх сарын 1-нээс эхэлж хэрэгжих хоригийн тухайд бол түүнийг хэрэгжүүлэх ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн. Манай байгууллагын хувьд өнгөрсөн хавар Нийслэлийн Хог хаягдлын хэлтэстэй хамтраад “garage sale” гэж нэрлэдэг, хэрэггүй зүйлээ хямдхан зарах, хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг зохион байгуулсан. Цаашдаа ядаж жилдээ нэг удаа ийм үйл ажиллагааг хамтран зохион байгуулья гэсэн саналыг тавьж байсан. Төрийнхөн маань тус тусын ажлаа хийж, үүргээ биелүүлж л яваа.

-Дээрх хориглосон гялгар уутнуудыг хэрэглэхгүй болсон ч өөр төрлийн гялгар уутнууд нь хэрэглэгдсээр л байна шүү дээ.  Дахин боловсруулагдах уу? 

-Манай улсын хэмжээнд жилд 500 тонн гялгар уутны хог хаягдал гардгаас 350 тонныг нь дахин боловсруулдаг гэсэн судалгаа байдаг. 12 минут хэрэглэгддэг нимгэн уутны хэрэглээг хориход дахин боловсруулалтанд орж чадалгүй ил задгай хаягддаг байсан 150 орчим тонн гялгар уутны хаягдлын хэмжээ хэд дахин буурна гэж ойлгож байгаа

-Гялгар уут дахин боловсруулах үйлдвэр Монголд хэр олон бэ?

-“Пластик центр” ХХК, “Сан оргиу” ХХК гэсэн хоёр үйлдвэр нийлээд 350 орчим тонн гялгар уутны хог хаягдлыг дахин боловсруулдаг.

-Танай ТББ-ын цаашдын зорилго юу вэ?

-Нийгмийнхээ 10 хувьд нөлөөлж чадвал, тэр 10 хувь үлдсэн 90 хувьдаа нөлөөлж нийгэм өөрчлөгдөх үндэс тавигдана гэж үздэг. Тийм учраас ядаж нийгмийнхээ 10 хувьд хүрч ажиллах юмсан гэж хүсдэг. Мөн зорилго нэг төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа тууштай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

-Та гэртээ хэдүүлээ амьдардаг вэ. Хүмүүсийн хэрэглээнээс хамаарч хог хаягдал гардаг. Хог хаягдалтай тэмцдэг хүний хувьд өөрийнхөө амьдралын хэвшил, туршлагаас хуваалцаач?

-Би нөхөр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Бид дөрөв сүүлийн хоёр жил орчим гялгар уут дэлгүүрээс аваагүй. Аль болох хуванцар савалгаатай бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Ер нь савалгаагүй бүтээгдэхүүн худалдаж авахыг хичээдэг. Саван авсан ч шахмал хайрцаггүйг нь сонгоно. Яалт ч  үгүй савалгаатай бүтээгдэхүүн авах шаардлага гарвал дахин боловсруулагдах савлагаатайг нь сонгоно. Тэгээд гарсан дахиваруудаа дахиварын цэгүүдэд тушаачихдаг. Сардаа нэг удаа дахивараа тушаадаг байсан бол одоо хугацаа нь улам холдоод хоёр сар гаруй болж байж тушаах жишээний. Ганцхан өөрийн гэрийнхээ биш ах дүү нар, аав ээжийн гэрээс гарсан дахиварыг ч тушаадаг болсон. Урд нь тэд маань огт тушаадаггүй, нийлүүлж боогоод л хаядаг байсан. Одоо дахивар гэж мэддэг, хэрэглээгээ хянадаг болсон нь том өөрчлөлт. Бас би олон төрлийн элдэв хувцас, чимэг зүүлт худалдаж авахаа больсон. Сонирхолгүй болчихдог юм билээ. Зайлшгүй шаардлагатай, удаан хэрэглэгдэх зүйлсийг л сонгоно. Дэлгүүр хэсэх дургуй болчихдог юм билээ. инээв

Ярилцсан Г.Сүрэн