Өмнөговиор овоглогдсон уран бүтээлчдийн санаачилгаар төрөлх нутгийн уран бүтээлчдээ нэгтгэн, говь нутгийн бахархал болсон уран бүтээл, соёлын биет бус өвийг олон нийт, өсвөр насныхан, хүүхэд багачуудад таниулах зорилгоор "ГОВЬ ГУРВАН САЙХАН" уран бүтээлчдийн холбоо байгуулсан билээ. Өмнөговь аймаг 2019 оныг Соёлыг дэмжих болгон зарласантай ходбогдуулан Говь гурван сайхан уран бүтээлчдийн холбооноос Өмнөговь нутгаас төрсөн гарсан уран бүтээлчдийн "ИХ УНДАРГА" тоглолт, урчдын уран бүтээлийн үзэсгэлэн 5 сарын 16 ны өдөр УБ паласт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч байгаа Өмнөговь аймгийн уугуул 100 гаруй уран бүтээлчид, аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож, Өмнөговьчууд авъяас, уран бүтээлийн арвин баялаг түүхтэй гэдгээ харууллаа. Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас нутгийн уран бүтээлчдээ нэгтгэн “Их ундарга” тоглолтыг санаачлан зохион байгуулсан “Говь гурван сайхан” уран бүтээлчдийн холбоонд талархал дэвшүүлж энэхүү тоглолтоо шинэ театрын нээлтээр нутгийн үзэгчиддээ толилуулахыг урьсан юм. Ийнхүү Өмнийн говиор овоглосон уран бүтээлчдийн тоглолт ирэх 11 дүгээр сард нээлтээ хийх 850 хүний суудалтай шинэ театрт тоглогдохоор боллоо.