Баасан гариг 2026/06/05
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 264 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 200 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 176 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 184 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 200 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 176 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 208 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 196 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 192 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 192 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 184 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 164 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 228 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 180 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 164 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 168 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 152 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 164 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 164 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 156 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 164 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 168 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 212 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 180 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 160 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 168 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 172 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 156 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 168 удаа

ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛЫН ДОМОГ

НИЙТЭЛСЭН: 2019-05-28 21:42 GMT+8

 

 Тэртээ холын нутгаас та тэнэгэр уудам говийг зорихдоо тэнхээт хүлгийнхээ гэгээвчээр харж ажигласан бол тэнгэр газрын савслаганд хөшиглөх цэнхэр уулс, тэгш талбиун цэлгэр өргөн талыг лав болгоосон бизээ. Уултай, устай, ургамал, амьтан жигд энэ газар маань унаган төрхөө алдалгүй хадгалж үлдсэн уран сайхан байгаль орчин нь урам сэргээж ухаан тэлэхээр нутаг юм шүү.

Хэрэв та нутгийн малчин айлаар зочилбол хэтэрхий өглөгч гэмээр гэрийн эзэгтэйн чанасан таны хэзээ ч амсаагүй ааг нь ханхалсан сүүтэй цай зооглож, хээрийн өвс, ногоо амтагдсан үндэсний хоолоор нь дайлуулна. Харин манай говийг мэдэхгүй хүнд бол халуун элс шуурч, амьсгал давхцуулсан хатуу өргөст бут хөл дороос хатгасан, харангадаж ангаж туйлдмаар хахир хэцүү  эзэнгүй цөл санаанд буудаг байх. Хааяа бас тийм суртал ухуулга ч байдаг л даа.

Таанын үнэр сэнгэсэн уудам талын өвчүүн дээгүүр талын бүргэд шиг дүүлэх мөнгөн хүлгээсээ таныг буухад тавтай морилохыг ерөөх мэт Гурван сайхан уул тосон авна.

Танд энэ уулын тухай нэгэн домог байдгийг өргөн барья.

Эрт урдын цагт гэнэ. Хангайн сайхан нутагт хангалуун чинээлэг амьдралтай ч ханах сэтгэл нь дутсан нэгэн баяных байжээ. Тэр айл тэрсхэн  төрсөн гурван сайхан охинтой юмсанжээ. Охид нь өсөн торниж олны харц булаасан онцгой ухаалгаараа орон нутагтаа гайхагдаж, гол шиг тэгшхэн нуруутай, гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд болж хадамд гарах нас бие гүйцээд байсан үе байв гэнээ. Харин хөрөнгө мөнгийн увидасыг хэт шүтдэг гэрийн эзэн , хөөрхөн хонгор охидынхоо хойчийн жаргалтай амьдралыг хороож баршгүй их мөнгө, хотоороо дүүрсэн мал сүрэгтэй холбож ухаардаг хомсхон бодолтой нэгэн байжээ. Ийм учраас л баян аав нь эдлэж дуусашгүй их хөрөнгөтэй хөгшин ноёдод гурван охиноо тэдний бага хатан болгож өгөхөөр сүй бэлэг төхөөрч сүрхий нууцгай бэлтгэж байгааг алаг хонгор үрсдээ аминаасаа илүү хайртай ээж нь мэдэж, хөөрхий миний танхил үрс минь хөгшин ноёдын талхинд өртөх нь гэж зүрх сэтгэлээ шимшрүүлэн байж нэг өдөр эл учрыг охиддоо хэлэхээс өөр аргагүйд хүрчээ.

 Хүний хайлан ээжийнх нь хэлсэн энэ үг хүсэл мөрөөдлийн жигүүрээ дэлгэж дэрвэж яваа онгон цэвэр зүрхийг нь хүйтэн төмрөөр хайрах мэт болж хүнд хэцүү тавилан хүлээж байгааг гэнэт мэдэрсэн тэд аав, ээж, ахан дүүсээсээ нууцлан зөвлөлдөж алс холын говь нутагт амьдрахаар зориг шулууджээ.

 

                            

 

Эд мөнгөнд толгойгоо мэдүүлсэн эцгийнхээ энэрэлгүй, хатуу сэтгэлд туйлаас гомдсон охид эрхлэж тоглож өссөн эх нутаг, ээж, аав, элгэн халуун  гал голомтоо үүрд орхин өгөөмөр зуны нэгэн өглөө өөрсдийн хайртай хурдан морьдоо унаж өндөр өндөр уулсыг давж, өргөн өргөн талыг гаталж, өлсөж ядрахыг огоорон явсаар өмнийн цэнхэр говийг зорин ирэхэд уужуу тайван ухаалаг зочломтгой уугуул нутгийн говьчууд умар зүгийн босуул охидод  учирсан гай зовлонг нь ухааран өрөвдөж, уужим сайхан говийнхоо унаган хүүхдүүд шигээ хайрлан угтаж гэнээ.

Гуйвашгүй чин зориг гарган гунигт амьдралаа орхиж ирсэн гурван сайхан бүсгүйн тухай мэдээ тал амхязгаараар нутаглаж баячуудын адууг өдөр шөнөгүй манан хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт гэдэг гурван сайхан залуу хархүүгийн чихийг өнөөх дуулиант мэдээ нэгэн адил дэлсжээ. Нэг удаа 3 залуу сүргийн бэлчээрт уулзаж, элдвийг ярилцаж хүүрнэсээр хол нутгаас оргож ирсэн хүүхнүүдийн тухай ярианд шилжжээ. Баян ядуу хэнд ч бай байгалиас заяасан хайр сэтгэлийн уянга байдаг хойно холоос ирсэн хонгорхон бүсгүйчүүдтэй уулзаж учрах нэгэн санаатай болохоо ойлголцож адуун сүргийнхээ дотроос аргамаг сайхан хүлгүүдийг шилж адуу манах ээлжээ тааруулан явахаар болзоо тохирчээ.

      Тэр цагаас хойш орой бүр тэмдэгт газраа уулзаж, гурван бүсгүйнд очиж, хайр сэтгэлээ илчилж, ханилан сууж амьдрах тухайгаа хүртэл ярилцаж амжжээ. Гэтэл нэгэн шөнө гэрийн эзэн баян манааны хэдийг тандах эргүүл явуулж мань гурвын нууц явдлыг мэдчихэж гэнэ. Адуун сүргийг эзэнгүй орхиж, аргамаг хурдан хүлгүүдийг нь ээлжлэн унаж, амрагийн болзоонл очдгийг нь мэдсэ баяны хорсол буцалж адуучин гурвыг арав, арав банздаад хоёр хөлд нь хүнд гинж уяж хонины бэлчээрээс цааш холдох чадалгүй аргалчин болгочихсон учир амраг бүсгүйчүүддээ дахин очиж уулзах аргагүй болжээ. Хайрт хөвгүүд нь харгис эзний гарт өртсөн харамсалтай тохиолыг мэдсэн цагаас хойш гурван бүсгүй жил бүрийн аагим халуун зуны цагт сэтгэлийн гунигийг нь сэргээх гэж аадрын ариун хураа илгээж, хөхөө өвлийн цангинам хүйтэнд хөвөн зөөлөн цасаараа хучин энхрийлдэг болсон гэнээ.

Хагацан одсон цагаас хойш танхил залуу насны хайр сэтгэлийн үнэнчээ илтгэж адуучин гурван хөвгүүн Өлзийт овоо, Цогт овоо, Цагаан овоо гэдэг адилхан гурван толгод болж мөнхөрсөн гэнэ.Говьд идээшсэн гурван сайхана хүүхэн Гурвансайхан уул болон сүндэрлэж урин дулаан цаг ирэнгүүт хамгаас түрүүнд дугуй хээтэй ногоон торгон дээлээ өмсөцгөөн гунхаж, улирлын сэрүүн намар болонгуут цацагт цагаан эсгий тоорцог духлуулан гангарцгаадаг нь холоос ирэх учраатай хонгор хөвгүүдээ хүлээн харуулдаж байгаа нь тэр гэж домог өндөрлөдөг.

             

Арц гангын анхилам үнэр ханхилсан ариг цэнгэг рашаан, булгийн ус жирэлзсэн, ариун тунгалаг агаарын амт сэнгэнэсэн, аргаль, янгир сүрэг сүргээрээ бэлчээрлэсэн говийн сайхан хангай гэж нутгийнхан хайрлан хамгаалдаг гоо үзэсгэлэн төгөлдөр онгон дархан ууланд минь амран жуулчилж яваа танд урт удаан наслахыг ерөөе.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн, ахмад багш Ц.Лувсанцэрэн