Эх үрсийн баяраар энхрий бяцхан хүүхдүүддээ чихэр, жимс, амттан биш эрдэм мэдлэг, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийсэн бэлэг өгөх уриалга, санаачилгыг зарим эцэг, эхчүүд, байгууллага, хамт олны зүгээс гаргаад байгаа билээ. Тэдний нэг нь Гурвантэс сумын 3 дугаар цэцэрлэгийн Мазаахай бүлгийн багш нар , Капитрон банкны хамт олон юм. Мазаахай бүлгийн багш С.Уртнасан эх үрсийн баяраар хүүхдүүдээ хадгаламж нээлгэж бэлэг барих санаачилгыг гарган Өмнөговь аймгийн Капитрон банктай хамтран тус бүлгийн 32 хүүхдэд тус бүр 10 мянган төгрөгтэй Капитрон банкны “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн дэвтэр бэлэглэлээ.
Энхрийн бяцхан хүүхдүүдийнхээ Мөрөөдлөө биелүүлэх эхлэлийг бий болгосон Мазаахай бүлгийн багш нар болон Капитрон банкны хамт олонд талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.