Сүүлийн жилүүдэд Даланзадгад суманд хүн амын суурьшил хурдацтэй нэмэгдэж байгаа билээ. Даланзадгад сумын удирдлагын зүгээс иргэдийн амьдрах аюулгүй орчин бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс олон ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын 36 байршилд 89 камер суурилуулах ажил хийгджээ. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурч, иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.