Баасан гариг 2024/04/26
Доллар 0.00
Улаанбаатар0 C
DZ CUP-2023” ӨСВӨР ҮЕИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2023-12-08 14:45 GMT+8 | 332 удаа ДАЛАНЗАДГАД СУМЫН АХМАДУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-12-04 14:20 GMT+8 | 324 удаа “СУРАГЧ СОЛИЛЦОО” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА.2023-11-17 14:38 GMT+8 | 300 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТ-ОВОО СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО2023-11-11 13:46 GMT+8 | 660 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОТОРЧИД ДОЛООН АЙМГИЙН НУТАГТ ОТОРЛОЖ БАЙНА.2023-11-11 13:29 GMT+8 | 248 удаа “ШҮД УГААЛТЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:26 GMT+8 | 280 удаа “ЭРЭГТЭЙЧҮҮД БА ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2023-11-11 13:15 GMT+8 | 284 удаа ДАЛАНЗАДГАД ХОТ, ЯПОН УЛСЫН КҮНИТАЧИ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО2023-11-11 13:13 GMT+8 | 584 удаа 2000 ШИРХЭГ ХАЙЛААСНЫ НӨХӨН СУУЛГАЛТ ХИЙЛЭЭ2023-11-11 13:08 GMT+8 | 296 удаа САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЭЧНЭЭ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2023-11-11 13:07 GMT+8 | 296 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023-11-11 13:04 GMT+8 | 252 удаа ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА.2023-11-11 12:57 GMT+8 | 280 удаа 1-Р ОРОН СУУЦНЫ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ2023-09-27 09:45 GMT+8 | 452 удаа ИРГЭД 20 МЯНГАН СУУЛГАЦ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛНЭ2023-09-27 09:22 GMT+8 | 568 удаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИД САР БҮР 610 МЯНГАН ТӨГРӨГИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИН АВНА2023-09-26 20:26 GMT+8 | 416 удаа ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧ, БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2023-08-12 22:30 GMT+8 | 456 удаа Шилдэг оюутанууд Минск хотын Их сургуульд суралцахаар болжээ.2023-08-12 22:26 GMT+8 | 1152 удаа “БУМБАРДАЙ” ХҮҮХДИЙН ЗУНЫ ЭЛСНИЙ СУВИЛАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.2023-08-12 22:25 GMT+8 | 584 удаа Сум дундын ойн ангийн бүтээн байгуулалт өрнөж байна.2023-08-12 22:20 GMT+8 | 828 удаа  БАЯСАХ БАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙГДЛЭЭ.2023-08-12 22:19 GMT+8 | 800 удаа ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ НЬ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА.2023-08-12 22:18 GMT+8 | 464 удаа СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-08-12 22:06 GMT+8 | 468 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ 2022 ОНЫ АЖИЛ ҮЙЛСЭЭРЭЭ МАНЛАЙЛЖ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМГААР ШАЛГАРЛАА2023-08-12 21:56 GMT+8 | 484 удаа АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ АХМАД Д.ОДХҮҮ ХҮРТЛЭЭ2023-08-12 21:49 GMT+8 | 688 удаа МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ Ц.ШАТАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.2023-08-02 22:01 GMT+8 | 1112 удаа ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.2023-08-01 21:58 GMT+8 | 428 удаа УДАМ ЗАЛГАСАН ЗАЛУУ МАЛЧДЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.2023-06-21 20:25 GMT+8 | 536 удаа ЗАЛУУСЫГ ГАРААНЫ БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.2023-06-21 20:24 GMT+8 | 680 удаа МАТЕМАТИКИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛНО2023-06-21 20:19 GMT+8 | 720 удаа ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2023-06-21 20:17 GMT+8 | 584 удаа

П.БОЛДБАЯР: ЭЭЖИЙНХЭЭ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ БҮХНЭЭ ЗОРИУЛСАН БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРСЭН КОМПАНИ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙГАА

НИЙТЭЛСЭН: 2019-07-04 21:51 GMT+8

Урилгыг минь хүлээн авсан нутгийн дүүдээ баярлалаа.  Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Алс хол суугаа оюутан намайг ярилцлагадаа урьж  холбогдсон танд баярлалаа. Намайг Пүрэвдоржийн Болдбаяр гэдэг, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өсч төрсөн. Ээжийг маань Оюунбаясгалан гэдэг, эмийн сангийн Оюунбаясгалан гэхээр нутгийнхан андахгүй байх, аавыг маань Пүрэвдорж гэдэг, аймгийн Шуудан холбооны газарт олон жил ажилласан одоо хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа.    Хоёр сайхан эгч, хоёр хөөрхөн дүүтэй.  Одоогоор АНУ- д амьдарч байгаа хэдхэн хоногийн өмнө  АНУ- ын Вашигтон ДС хотод STRATFORD UNIVERSITY ийг сургуулийг төгссөн Товчхондоо ийм.

Ээжтэй тань би хавар уулзаж байсан. Тэгэхэд  ганц хүүгээ эрдэм номтой болгох гэж бага байхад нь хот руу сургууль явуулж байсан , ээж хүү хоёр маш их хичээсэн дээ гэж ярьж байсан. Энэ тухай  дэлгэрүүлж ярьж өгөх үү?

Бага байхад Улаанбаатар хот орохыг мөн ч их хүсдэг байсан юм. Айл, хөршийн хүмүүс хүүхдүүдээ аваад хот руу их явдаг байсан болохоор тэр л байх л даа.  Би ч ээжээсээ хот үзье гээд  үргэлж л гуйна. Сургуульд орсон жил ээж миний хүү 1-р ангиа онц төгсвөл ээж нь зуны амралтаар хот руу дагуулж явна амласан юм. Сайн багштай байсан, өөрөө ч их  хичээсэн. Тэгээд нэгдүгээр ангиа онц төгсч, ээж маань ч амлалтаа биелүүлсэн юм.  Ээжтэйгээ анх удаа хот явж байсан минь одоо ч санаанаас гардаггүй юм. Их хотын  дуу чимээ, хотын хүүхдүүд, хүүхдийн  парк, үндэсний телевизийн өндөр антень, урт  автобус гээд л бүгд л маш сонирхолтой байсан. Тэр үед ээж маань  намайг зүгээр ч нэг хот руу дагуулж ирээгүй юм билээ
дээ,  ганц хүүгээ эрдэм номтой, хэлтэй бол хөлтэй гэгчээр холыг зориулж, ихийг сурах замыг нээнэ гэж бодож төлөвлөж ирсэн гэдэг. Хот ирээд тухайн үедээ гадаад хэлний чиглэлээр хамгийн сайн сургалттай 23 дугаар сургуульд шалгалт өгүүлсэн юм. Тэр шалгалтанд хэдэн хүүхэд орсонг би сайн мэддэггүй юм ямар ч байсан маш олон хүүхэд шалгалт өгч, би өндөр оноо авч эхний гуравт орсон. Ээж маань зөвлөөд Англи хэлний ангийг сонгоод би гэдэг хүн очиж үзэхийг мөрөөддөг байсан Улаанбаатар хотын сурагч болоод эмээгийндээ үлдэж ээж нутаг руу буцсан. Хүүхэд  л юм болохоор хот гоё гээд юу ч мэдэхгүй л үлдчихсэн. Харин ээжид маань амар байгаагүй гэдэг. Нийгэм  ч хэцүүхэн, тайван амгалан бус  байсан цагт  наймхан настай хүүгээ хотод үлдээгээд явахад олон зүйлд санаа зовж хэцүү байсан ч гэлээ хүүгийнхээ ирээдүйн төлөө тэвчихээс өөр арга байгаагүй гэж ээж маань ярьдаг. Тэр үед ээж  маань эмийн сангийнхаа ажлаар хааяа хот орж ирнэ, багш нартай минь уулзана, миний хичээлийг үзнэ, шалгана, сайн байвал олон гоё ном авч өгч урамшуулдаг байсан . Би ч  өвөл, зуны амралтыг алгасалгүй гэртээ ирж очдог тэр үед хот хооронд явдаг пургонтой ах нарыг андахгүй болтол их явдаг байсан даа. Холыг харж хүүгийнхээ эрдмийн их аян замыг нээж өгсөн ээждээ талархаад баршгүйээ.

Баярлалаа. Гадаад хэлийг дунд сургуульдаа нилээн сайн сурсан гэж ойлголоо. Дунд сургуулиа хотод төгссөн байх, Дээд боловсролоо хаана ямар мэргэжлээр суралцав?

23-р дунд сургуульдаа 10-р анги хүртэл сурсан. Гадаад хэлний мэдлэг маань гайгүй болсон, сурах арга барил боломжийн хэмжээнд эзэмшсэн болохоор 11 дүгээр ангидаа Өмнөговь аймаг руугаа шилжсэн. 2008 онд аймгийнхаа 1-р арван жилийн дунд сургуульд 11 р ангиа төгсөөд Санхүү эдийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын ангид элсэн орсон. Сургуулиа төгсөх үедээ ээжийнхээ хамтаар хувиараа багахан бизнесс эрхэлж түүнийхээ дараагаар 2015 онд  Өмнөговь Аймгийн Нийгмийн Халамжийн хэлтэст Өрхийн судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Олон олон залуусын нэгэн адил гадаадад сурч илүү ихийг сурч мэдэх хүсэл туйлын их байсан.

Гэрийнхэнтэй зөвлөлдөөд сурах сургууль, тэтгэлэг энэ тэр гээд судлаж эхэлсэн. Олон сургууль ч  судалсан. Хэлний хувьд бэрхшээл байгаагүй хамгийн гол санхүүгийн асуудал байсан. Ажилд ороод 2 жил болсон ч хурааж хуримтлуулсан мөнгө хараахан байсангүй,  ээж маань хэдийгээр хувиараа бизнесс эрхэлдэг ч гэлээ гадаадын сургуулийн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байсан гэхдээ ээж маань хүүгийнхээ энэ хүсэл, зорилгыг хамгийн сайн дэмжигч нь байсан. Олон талаас нь судалсан, сургалтын төлбөр, байр, амьдрах өртөг, сурахын зэрэгцээ ажил хийх боломж энэ тэр бүгдийг нь судалсан. Тэгээд энэ сургуулиа сонгоод материалаа явуулсан. Нэг их удаагүй сургуулиас маань урилга ирлээ, бөөн баяр. Гэсэн ч виз гэж том даваа байсан.  Виз гарах болов уу татгалзвал яанаа гээд их ч санаа зовсон ч залбирсаар л байсан.  Тэгээд тун удалгүй виз маань ч гарсан.

 

Тэр үед за надад  сурах үлдлээ, хичээнээ гээд өөрөө өөртөө амлаж билээ. Цаг хугацаа үнэхээр хурдан юмаа. 2016 оны 8 сард анх Америк оронд суралцахаар ирж байсан, одоо аль хэдий нь  2 жил бараг 3 жил болох нь, Саяхан сургуулиа амжилттай төгсчихлөө.  Бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан

 

Сургуулиа амжилттай  төгссөнд баяр хүргэе.  Сургуулиа төгсөөд Монгол руугаа очих уу, энэ талаар бодож төлөвлөсөн зүйл байгаа байх. Энэ талаар ярих уу?

Маш их баярлалаа. Энэ 6 дугаар сарын 15 нд сургуулиа төгсч дипломоо гардаж авсан.  Төгсөлтийн баяртаа ээжийгээ урьсан ээж маань ирсэн. Ээж, нагац ах, найз нөхөд, нутгийн ах эгч нар олон хүмүүс ирж баярыг минь хуваалцсан. Америкад суралцаж байгаа гадаад оюутнуудад сургуулиа төгссөний дараагаар нэг жил яг төгссөн мэргэжлээрээ ажиллах эрх олгодог. Миний хувьд Санфранциско хотод мэргэжлээрээ ажиллах урилга авсан. Удахгүй тийшээ нүүнэ дээ. Шинэ газар, шинэ хамт олон, шинэ ажлын байр гээд олон зүйл хүлээж байгаа.  Америкт суралцах нэг өөр, ажиллах мэдээж өөр.. Тийм болохоор албан ёсны хугацаанд нь албан ажлаа  нэг жил хийчихээд тэгээд Өмнөговьдоо очиж ажиллана даа.

Монгол залуучуудын ихэнх нь гадаадад тэр дундаа Америкт суралцахыг хүсч мөрөөддөг. Тэнд тулгардаг бэрхшээл сургалтын төлбөр, амьдрах зардлын асуудал байдаг.

Тэгэлгүй яахав. Монгол гэлтгүй дэлхийн олон улс орны залуус Америкт суралцах, амьдрахыг хүсдэг гэдэгтэй хэн ч маргахгүй байх . Миний хувьд санхүүгийн асуудал хамгийн том бэрхшээл байсан. Энэ бэрхшээлийг давах нь мэдээж тэтгэлэгтэй суралцах. Тэтгэлэг хайхад нилээн хугацаа шаардлагатай байсан л даа. Америкт сурч, ажиллах, амьдарч байгаа найз, нөхөд, таньдаг ах эгч нараас асуусан, туршлага судалсан л даа. Боломж бололцоог нилээн судалсны эцэст ээжтэйгээ зөвлөлдсөн. Ээж маань явах зардал, эхний улирлын төлбөрийг төлөхөөр болсон. Тэр үед би ээждээ амлаж байсан л даа. Хүү нь очоод нэг улирал болоход орчиндоо дасна, учраа олчихно байх, хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд төлбөрөө олчихож чаднаа л гэж амласан.

Америкт гадаад оюутнуудыг ажил хийхийг ер нь бол зөвшөөрдөггүй л дээ. Тийм ч учраас төлбөрөө төлөхийн тулд Монгол залуучууд маань сурахынхаа хажуугаар шөнө оройн цагаар ажилд авах боломжтой газруудад ажилладаг. Би ч мөн адил хичээлийн зав зайгаараа ажил хийдэг байсан. Анх ирээд сүши ресторанд сүши хийдэг байлаа, дараа нь зөөгч, тэгээд  рестораны менежер гээд зөндөө ажил хийж төлбөртөө нэмэрлэхийг хичээдэг байсан. Заримдаа хичээлийнхээ хажуугаар долоо хоногтоо 50 гаруй цаг ажиллах үе ч энүүхэнд байсан. Амар байгаагүй л дээ. Ажил хичээл гээд л шантрах хой, ядрах үе зөндөө л байсан. Тэр үед дотны сайн найзуудын урмын үг, гэр бүл ах эгч нарын маань дэмжлэг, болгоод бүтээгээд заавал ард нь гарна даа гэсэн итгэл маань тэр бүхнийг даван туулсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

Дунд сургууль сурч байгаа дүү нартаа зөвлөхөд их, дээд сургуульд ороод англи хэлээ сурчихна гээд хойш тавилгүйгээр  дунд сургуулийнхаа англи хэлний хичээлийн 40 хөн минутыг алдалгүй сайн сурч аваад  мөн дээрээс нь  биеэ даагаад интернетээс ном сэтгүүл уншиж өөрийгөө хөгжүүлээрэй,  их сургуульд суралцаж байхдаа IELTS TOEFL- ийн шалгалтанд бэлдээд энд шууд сургуульдаа ирвэл хэлний бэлтгэл гэж  хугацаа бас мөнгө зарцуулахгүйгээр   суралцаж төгсөх боломжтой. Америкийн боловсрол хамгийн өндөр үнэтэйдээ тооцогддог тийм ч учраас аль болох тэтгэлэгээр суралцахыг зорьж эрмэлзэх хэрэгтэй. Дэлхийн топ сургуулиудад суралцаж төгсөж байгаа залуучуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг харахад залуучууд хүүхдүүд маань өөрсдийгөө илүү сайн дайчилж хичээж байгааг харуулж байгаа гэж боддог. Нэг үеэ бодвол гадаадад суралцах олон олон боломжууд бий болсон. Хүн болгонд л адилхан боломж байгаа харин хэн илүү хичээж, өөрийгөө хурцалж тасралтгүй суралцаж чадсан нь л өөртөө олон олон үүд хаалгуудыг нээж чаддаг юм шиг санагддаг.

Америк оронд бараг 3 жил амьдарсан монгол залуу хүний нүдээр харахад АНУ -ын тухай хөгжил,  соёлын талаар таны сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Би анх Америкт суралцахаар төлөвлөхдөө хоёр зорилготой тавьсан. Эхний нь мэдээж мэргэжлээ дээшлүүлж суралцах, нөгөөх нь манайханы хэлдгээр юм үзэж нүд тайлах. АНУ  бол эдийн засаг, техник технологи бүхий л салбараараа дэлхийд тэргүүлэгч орны нэг яалтчгүй мөн гэдгийг надаар хэлүүлэлтгүй хүн бүхэн мэдэх байхаа. Хөгжлөөрөө тэргүүлэгч энэ улсын хөгжилтэй танилцах, хүмүүсийн соёл, харилцаа, хандлага, хөдөлмөрлөх эрх энэ тэр олон зүйлтэй танилцах, түүнээс суралцах хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Энэ бүхэнтэй бүрэн танилцаж, бүрэн ойлгоно гэвэл мэдээж урт хугацаа шаардлагатай байх. Миний хувьд хоёр жил хагасын хугацаанд чамлахааргүй зөндөө зүйл сурсан, мэдсэн, хандлага  маань ч гэсэн нилээн өөрчлөгдсөн дөө. Анх ирсэн хүнд бол бидний үзэж харсан Hollywood төсөөллөөс нилээдгүй өөр санагдсан.  Харин Америкад амьдарч буй хүмүүс хувь хүн бие хүн талаасаа бол их сонирхолтой. Олон орны хүмүүс хэл яриа, шашин шүтлэг, ёс заншил ялгаатай ч төвөгшөөх зүйлгүй нэг л гудамжаар алхаж нэг л сургуульд сурж нэг л дээвэр дор амьдарцгаана. Нэг нэгийгээ хүндэтгэх, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө найрсагаар инээмсэглэх, хэн нэгэн танихгүй хүнд хаалгыг нь нээж өгөх, зам дээр эгнээ байр солиход энгийнээр зай тавиад өгөх гээд л чин сэтгэлээсээ мөн ч бай биш ч бай бүгд л найрсаг байхыг хичээдэг.  Мэдээж бүгд тийм биш л дээ. Гэхдээ л энэ бүх бидний жижиг сажиг гээд тоодгүй өдөр тутмын зүйлсүүдийн маань нөлөөлөл та хэн ч бай уур бухимдалгүй, ямар нэгэн саадгүйгээр өөр өөрсдийн хийх зүйлсээ хийх боломжийг бүрдүүлдэг юм шиг санагддаг.  Аан бас дээрээс нь их төлөвлөдөг хүмүүс шүү хамгийн гол суралцахаар зүйлсийн нэг бол яалтчгүй мөн. Долоо хоногоор нь сараар нь жилээр нь гээд л бүх юмаа нарийн сайн төлөвлөдөг тийм ч учраас нэгнийхээ цаг завыг хүндэтгэж харьцдаг гээд яриад байвал маш олон зүйл бий. Болдог бол монголын  бүх л залуучуудыг хаана ч хамаагүй эх орноосоо өөр газар сурч боловсроод, ажиллаж хөдөлмөрлөж үзээд эх орондоо очоосой гэж их боддог. Эх орноосоо хол өөр улс орны хөгжил, соёлтой танилцаад хэсэг хугацаанд амьдраад ирэхээр маш олон зүйл боддог, тэдний хандлага, соёл, шинэ технологийг эх орондоо түгээхийг эрмэлздэг болдог юм билээ.

 

Хүн бүрт хүсэл мөрөөдөл байдаг. Нууц биш бол хүсэл мөрөөдлийн тухай бидэнд сонирхуулах уу?

Надад олон мөрөөдөл байгаа. Ер нь ч багаасаа бүх л юмыг оролддог шинэ содон гэсэн бүхнийг л сурч мэдэхийг хүсдэг тийм хүүхэд байсан одоо ч бараг хэвээрээ. Сонирхож оролдсон бүхнээ л хамгийн сайнаараа сурахыг хичээдэг. Харин хамгийн том мөрөөдөл маань  сурч мэдсэн бүх зүйлсээ хэрэгжүүлж чадсан бусад байгууллагуудад үлгэр жишээ болохоор,  ажиллаж буй бүх хүмүүс нь сэтгэл хангалуун нэг зорилгын төлөө нэгдэж чадсан шинэлэг санаа бүтээлээр дүүрэн компанитай болно гэж мөрөөддөг.  

Ээж маань эдийн засагч, марктенгийн мэргэжилтэй хүн биш жирийн нэгэн эм зүйч  хүн . Гэсэн  хэдий ч ээж маань зах зээлийн нийгэм эхлэхээс аваад өнөөдрийг хүртэл эмийн сангаа ажиллуулж өрх гэрээ тэжээж, хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгох гэж олон жил зүтгэсэн гайхалтай хөдөлмөрч эмэгтэй. Эмийн санчийн ажлыг та гадарлах байх. Өвдөж сандарсан хүн шөнө орой хэзээ ч ирсэн ээж маань үйлчилдэг, цаг наргүй ажилладаг гэсэн үг.  Ээжийгээ хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж харж, мэдэрч,  ээжийн хийж байгаа ажил бол манай гэр бүлийн бизнес, гэр бүлийн санхүүгийн гол эх үүсвэр гэдгийг маш ойлгодог байсан. Тэр ч утгаараа  ээжийнхээ сэтгэл, цаг, зав бүхнээ зориулсан энэ ажил бизнесийг өргөжүүлж, олон улсын жишигт нийцсэн компани болгохыг хүсч  мөрөөдөж бизнесийн чиглэлийн мэргэжлийг сонгосон. Энэ чиглэлээрээ магистрын зэргээ хамгаалсан.

Үнэхээр бахархалтай санагдаж байна. Ээждээ барьж байгаа хүүгийн бэлэг гэж ойлгож болох уу?

Үр хүүхдээ эрдэм боловсролтой болгож, сайн сайхан амьдруулахын тулд бүх ээжүүд цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөдөг. Бага байхдаа ээжийнхээ санаа, бодол, ажил, бизнес энэ тэрийг тэр  бүр ойлгодоггүй байсан л даа. Дунд ангиас ахлах ангид шилжих тэр үед илүү их ойлгодог болсон.Том болоод ямар ч хамаагүй ажил хийгээд ээжийгээ гэртээ зүгээр суулгаад амраана гэхээсээ илүү ээжийнхээ олон жил бие, сэтгэл, хөдөлмөр бүхнээ зориулсан энэ ажлыг өргөжүүлж, илүү сайхан болгож ээжийгээ баярлуулж, ээжийнхээ ачийг хариулнаа гэж боддог.   Миний ээж үнэхээр бахархалтай эмэгтэй. Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэдэг үгтэй би санал нийлдэггүй ш дээ.  Би эмэгтэйчүүд, ээжүүдийг   агуу ухаанаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж, ар гэрээ авч явж,  хань ижил, үр хүүхдийн ирээдүйн төлөө хамгийн зөв ухаалаг шийдвэр гаргаж, зовлон   бүхнийг туйлаад гардаг хүний дээд  хүмүүс гэж ойлгодог.   Миний ээж ийм л ээжүүдийн төлөөлөл. Ээжид маань үлгэр дууриалал болохоор  олон сайхан чанар бий.  Ээж маань уужуу тайван дөлгөөнхөн , хөдөлмөрч, хэр баргийн зүйлд шантардаггүй, хийж дуусгаж, ард нь гарч байж санаа амардаг ажилсаг хүн.  Ээж маань энд ирчихсэн байгаа. Удахгүй буцна. Буцахаас өмнө ээжийгээ дагуулаад аялангаа ээжийнхээ хийж байгаа бизнесийг ямар маягаар өргөжүүлэх боломж байгааг талаар жишээ болохоор компаниар хамтдаа зочлоно, нэг ёсондоо ээжтэйгээ ирээдүйн бизнесийнхээ талаар ярилцахгээд төлөвлөсөн ажлууд байгаа.

Цаг зав гарган ярилцсан нутгийн дүүдээ баярлалаа. Цаашдын ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцлагандаа урьсан та бүхэнд баярлалаа. Танд амжилтын дээдийг хүсье.

                                                                                      Ярилцсан Н.Адьяацэрэн