Ахмад настаны жилдээ нэг удаа амралтанд 7 хоног, сувилалд 10 хоног хүртэл амарч үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тооцож олгодог билээ. Ахмад настан амралт сувиллын үйлчилгээнд хамрагдах хөнгөлөлттэй үнийн эрхийн бичгийг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас авах бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Багийн Засаг даргын тодорхойлолт
3. Тухайн амралт, сувиллын дансанд мөнгө тушаасан баримт
4. Хувийн өргөдөл
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70532496 утсаар аймгийн Хөдөлмөр халамжийн газрын хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоорой.
Ахмадуудын хөнгөлөлтэй үнээр амрах боломжтой амралт сувилалын газрууд: