Ням гариг 2025/12/07
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 128 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 80 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 104 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 92 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 48 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 120 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 72 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 56 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 76 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 176 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 236 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 72 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 128 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 184 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 136 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 144 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 120 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 156 удаа ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО2025-11-06 10:48 GMT+8 | 108 удаа АЙМГИЙН ТӨВ СУМДЫН ТӨВҮҮДТЭЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДОНО2025-11-04 09:25 GMT+8 | 176 удаа ГОВЬ УС ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-03 10:43 GMT+8 | 108 удаа ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2025" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО2025-11-01 10:35 GMT+8 | 92 удаа НҮҮДЛИЙН КЛИНИК ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ2025-11-01 10:19 GMT+8 | 120 удаа УУРХАЙН ТЕХНОЛОГИЙН ЗАМД БАРЬЦАЛДУУЛАГЧ БОДИСЫГ АШИГЛАСНААР УСНЫ ХЭРЭГЛЭЭ, ТООСЖИЛТЫГ БУУРУУЛЖ БАЙНА2025-10-31 13:38 GMT+8 | 264 удаа ТЕННИСНИЙ КЛУБ НЭЭГДЛЭЭ2025-10-31 13:22 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ” ХӨТӨЛБӨРИЙН 1 ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-10-30 21:39 GMT+8 | 244 удаа НИЙТ 81 ГА ТАЛБАЙД 106 МЯНГАН ШИРХЭГ МОД ТАРЬЛАА2025-10-30 13:34 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ БЭЛЧЭЭР УСЖУУЛАЛТЫГ 60 ХУВЬД ХҮРГЭЛЭЭ2025-10-30 13:16 GMT+8 | 320 удаа “ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖИЛ - ГОВИЙН БҮСИЙН ХҮН АМЫН ТОГТВОРТОЙ БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО2025-10-28 12:58 GMT+8 | 180 удаа “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2025-10-27 12:41 GMT+8 | 344 удаа
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 236 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 184 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 176 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 144 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 136 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 128 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 128 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 120 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 120 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 104 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 92 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 80 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 76 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 72 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 72 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 56 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 48 удаа

Говийн баян бүрдэд Хятад компани олборлолт явуулж, эсэргүүцсэн малчин АМИА ХОРЛОНО гэж мэдэгдлээ

НИЙТЭЛСЭН: 2019-07-31 15:30 GMT+8

МАЛЧИД: ГОВИЙН БАЯН БҮРД УС, БЭЛЧЭЭРГҮЙ БОЛБОЛ ХАА ХҮРЭХ ВЭ -

Өмнийн цэнхэр говьд зуншлага сайхан, Хонгорын элс, Ёлын ам, Говь гурван сайхан гэх мэт байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрыг үзэхээр ирэх дотоод, гадаадын жуулчдын хөл тасрахгүй байна.

Сайны хажуугаар саар гэгчлэн гадны болон дотоодын компаниудын нөлөөгөөр нутгийн малчид бэлчээр, усгүй болон шаналж суугаа талаар мэдээлэл ирүүлсний мөрөөр isee.mn сайт Өмнөговь аймгийн Номгон сумаас сурвалжилга бэлтгэлээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн төвөөс 80 км-ийн зайд орших Номгон сумын Хармагтай багийн нутаг дэвсгэрт байрлах аргал, янгир бэлчдэг Алтайн нурууны үргэлжлэл  Буурын хярын энгэрт  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Булаг сүүж майнинг” ХХК өнгөрсөн хавраас нүүрсний олборлолт явуулахаар ажиллаж эхэлсэн байна.

Номгон сумын иргэд дээрх газрыг Говийн БАЯН БҮРД гэж нэрлэдэг. Учир нь тус нутаг орчим  өндөр хөх үзэсгэлэнт уулууд, Аягачийн тойром гэх гүний устай жижиг нуур байна. Нуур руу ойртох тусам өвсний өнгө илүү тодорч, нарийн ширхэгтэй өндөр ургасан нь “Аягачийн тойром” нуурийн гүний устай  холбоотой гэж нутгийн малчид ярьж байна. 

Бид Номгон сумын Хармагтай багийн нутаг, дэвсгэр рүү  ороод хамгийн эхэнд “Аягачийн тойром”-д малаа усалж яваа малчидтай таарав. Тэд бүгд л “Булаг сүүж майнинг” ХХК- ийн үйл ажиллагааг эсэргүүцэж буйгаа хэлж байсан юм. Тус компаний үйл ажиллагааг зогсоож өгөхийг төр, засаг, шийдвэр гаргах түвшний хүмүүсээс шаардаж байлаа.  

 Иргэдийн зүгээс “Энэ бол яг отрын бүс нутаг. Малчид малаа бэлчээрлүүлж, усалдаг. Хэрвээ уул, уурхайн олборлолт явуулбал бид нутаггүй болно. Нүүрс зөөх машинууд бэлчээр талхална. Энэ сайхан Аягачийн тойром нуур ширгэнэ. Хүн мал амьдрах нөхцөлгүй болох нь тодорхой. Хэдэн, муу малчдыг хайрлаж, хүндлэх хүн үгүй байна. Үгийг минь ч тоож сонсохгүй, дээрэлхэж байна” гэж хэлж байлаа.

-БНХАУ-ЫН “БУЛАГ СҮҮЖ МАЙНИНГ” КОМПАНИЙН АРД НӨЛӨӨ БҮХИЙ УЛС ТӨРЧ БИЙ ЮУ-

Гэтэл энэ үзэсгэлэнд газраас ердөө дөрвөн км –ийн зайд БНХАУ-ын “Булаг сүүж майнинг” КОМПАНИ КЕМПЭЭ барьж, түүнээс цааш хоёр км-ийн зайд уурхайн олборлолтоо эхлүүлэхээр хөрс хуулалт хийж орхижээ. Тус компани нь 2017 онд хайгуул хийх Х лиценз, 2018 онд олборлолт явуулах ашиглалтын А лицензийг Ашигт, малтмал газрын тосны газраас авсан байна. Уул, уурхайн салбарт ажиллагсдын хэлж буйгаар нэг жилийн дотор ашиглалт явуулах зөвшөөрлийг авдаг компани ховор гэнэ. Гэтэл тус компани маш богино хугацаанд хайгуул хийж мөн хугацаанд олборлолтоо явуулахаар болжээ. Улс төрд нөлөө бүхий хүнгүй, томоохон албан тушаалтны түлхээс, татаасгүй ийм богино хугацаанд зөвшөөрөл авдаг түүх байхгүй аж.

Гэтэл “ногоон гэрлээр” ажлаа бүтээж, төрөөс  зөвшөөрлөө авсан “Булаг сүүж майнинг” ХХК-тай нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаас болж сая нэг түр үйл ажиллагаа нь зогсоод байна. Хэдий үйл ажиллагаа нь түр зогссон ч малчид хэзээ, олборлолт явуулж эхлэх бол гэсэн битүүхэн айдастай байгаагаа хэлж байлаа.

-ХАРМАГТАЙ БАГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА А.ТУЯАХҮҮ БНХАУ-ЫН КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОж БИЧИГ БАРИМТ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАЖ БАЙНА-

“Булаг сүүж майнинг” компани нь ашиглалт малтмалын лицензээ авсны дараа байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний хуулийн дагуу багийн иргэдийн хурлаар асуудлаа оруулж хэлэлцүүлжээ.  Ингэхдээ багийн иргэдийн хурлаас гарах зөвшөөрөл бүхий бичиг баримтыг Хармагтай багийн иргэдийн хурлын дарга А.Туяахүүтэй  хуйвалдан хуурамчаар үйлдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, багийн иргэдийн хурлын дарга А.Туяахүү малчдыг цуглуулан хурал хийх үеэрээ “Хурлын ирц бүртгэж байна. Гарын үсгээ зур” хэмээн гарын үсэг зүруулсан байна. Энэхүү гарын үсэгтэй  бичгийг нь “Булаг сүүж майнинг” компани Уул, уурхайн яаман дээр барьж “Нутгийн иргэд  үйл ажиллагаа эрхлэхийг манай компанид зөвшөөрлөө. Бид иргэдтэй зөвшилцөөд зөвшөөрлөө авчихлаа”  олборлолт явуулах зөвшөөрлөө авчээ.  Гэтэл гарын үсэг зурсан малчид “Бид үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөөгүй. Харин ирц бүртгэсэн цаасанд л гарын үсэг зурсан” хэмээн ярьж байна. Хармагтай багийн иргэдийн хурлын дарга А.Туяахүүгийн бичиг, баримт хуурамчаар үйлдсэн байх магадлалтай энэхүү хэргийг иргэдийн гомдлын дагуу аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Үүний дараа Уул, уурхайн яамнаас улсын комисс ирж уурхай явуулах газар дээр нь ажиллан “Булаг сүүж майнинг” компанийг үйл ажиллагаагаа явуулж эхлэхийг зөвшөөрөөд буцжээ.

Аймаг, сумын удирдлага, багийн иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийн үеэр Хармагтай багийн иргэдийн хурлын хэлсэн үг анхаарал татна. 

Ингээд л тус компани кемпээ барьж үйл ажиллагаа явуулах ажилдаа шулуухан оржээ. Хуулиараа тус компани нөлөөллийн бүсээ тогтоож, тус бүсэд багтсан айлтай  гэрээ байгуулж нөхөн олговрыг харилцан тохирч шийддэг. Мөн өвөлжөө, хаваржаа бууцыг нь нүүлгэж, худгийг нь өөр газарт гаргаж өгдөг.

Энэ дагуу “Булаг сүүж майнинг”  компанийн төлөөлөл гэх хоёр бүсгүй нөлөөллийн бүсэд багтсан дөрвөн айлтай  уулзан гэрээ байгуулж, эхэлсэн байна. Ингэхдээ мөн л малчдыг айлган сүрдүүлж, хуурч мэхлэн гарын үсэг зуруулжээ.

Тухайлбал, нутгийн иргэн Цэцэгдэлгэртэй уулзан “Танай өвөлжөө бууцны газрын шийдэж өгнө. Өвөлжөөг тань нүүлгэж өгнө. Бүх ажил төр, засгаасаа зөвшөөрөлтэй явагдаж байна. Хэрвээ гарын үсгээ зурахгүй бол юу ч  үгүй хоосон үлдэнэ шүү. Гурван жилд олборлолт хийгээд нөхөн сэргээлтээ хийгээд буцна” хэмээн хэлээд дансанд нь 10 сая төгрөг хийгээд орхижээ.

Гэтэл энэхүү 10 сая төгрөгөөр өвөлжөөний газар худалдан авах, хороо бууц  зөөхийн хаана ч  хүрэлцэхгүй гэдгийг малчид ярьж байна. Мөн гурван жил бус 30 жилийн зөвшөөрөлтэй байсан нь лиценз дээрээ бичигдсэн гэж нутгийнхан хэлж байв. Нөлөөллийн бүсэд багтсан энэхүү дөрвөн айлын эзэд “Булаг сүүж майнинг” компанийн мөнгийг нь  эргүүлэн өгөхөөр хөөцөлдөхөд  холбоо барих утас, ажлын газрын хаяг нь ч олдоогүй аж. Төлөөлөх, тодорхой эзэн ч үгүй  байгаа талаар нутгийн иргэд гомдоллож байна.

Үүнээс гадна дээрх дөрвөн айлыг Хятадын компанид нутгаа зарсан, худалдагдсан хэмээн нутгийнхан нь гадуурхаж хөөж, тууж хүртэл үзжээ. Үүнээс болж нөлөөллийн бүсэд багтсан нэг айлын эзэгтэй сэтгэл, санааны хямралд орж хүндээр өвдсөн байна. Цаашилбал, мөн нэгэн малчин өвөлжөө бууцаа тус компанид чөлөөлж өгөөд өвлийн эд хүйтнээр нүүж яваад 80 гаруй малаа алджээ. Одоо өвөлжөөний газар олдохгүй, нутгийнхан нь хөөж, туусан хэцүүхэн байдалтай байгаагаа ярьж байлаа.

-С.МӨНХБАЯР: “БУЛАГ СҮҮЖ” МАЙНИНГ ХХК ЗАМАА ТАВИАГҮЙ. АСУУДАЛ НЬ МАРГААНТАЙ УЧРААС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ-

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр энэ талаар “Олборлолт эхэлсний дараа нутгийн иргэд гомдол гаргасан. Гомдлыг хүлээж аваад аймаг, сумын удирдлагууд багийн иргэд нийлсэн томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Мөн уг хэлэлцүүлэгт “Булаг сүүж майнинг” компанийг оролцуулсан. Багийн иргэдийн нийтийн хурлаар асуудлыг оруулж шийдвэр гаргахдаа хууль зөрчиж хуурамчаар тогтоол үйлдсэн байна. Тухайн үед аймгийн удирдлагуудаас уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагагүй  гэж зөвлөсөн.  Тухайн уурхайгаас гарч буй бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын замаар тээвэрлэх ёстой ч “Булаг сүүж майнинг”  компани замаа тавиагүй байж олборлолт явуулж эхэлсэн байна. Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулаагүй учраас дахин хуралдуулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд аймгийн зүгээс оролцох эрх хуулиараа байхгүй. Хамгийн гол нь эхлээд багийн иргэдийн нийтийн хурлаар асуудлаа шийдвэрлүүлж зөвшөөрөл авсны  дараа ашиглалтын лицензээ авахгүй бол энэ мэт маргаан үүсээд байна. Өнөөдрийн байдлаар эхлээд Ашигт малтмал, газрын тосны газар, Уул, уурхайн яамнаас лицензээ авсны дараа энд ирж олборлолт явуулаад байна шүү дээ. Ингээд иргэд эсэргүүцдэг. Үүнээсээ  болж  маргаан үүсч байна” гэсэн юм.

-ЗИН ГЭХ ХЯТАД ИРГЭНЭЭС ӨӨР ХҮН КЕМПИД БАЙСАНГҮЙ-

Харин биднийг цааш “Булаг сүүж майнинг” компанийн кемпид очиход Хөдөлмөр, хамгааллын инженер н.Цолмон мөн тус газрыг хариуцаж буй БНХАУ-ын иргэн Зин нараас өөр хүн байсангүй. Зиний хувьд монгол хэл мэддэггүй учир тайлбар өгөх боломжгүй гэж байлаа. Харин хөдөлмөр, хамгаалал хариуцсан инженер Цолмон “Манай компанийн удирдлагууд хотод байгаа. Уурхайн үйл ажиллагаа зогссон. Нутгийн иргэд эсэргүүцэж хэлэлцүүлэг хийснээс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Хэзээнээс үйл ажиллагаа эхлэх нь ч тодорхойгүй байна” гэсэн юм.

Харин кемпийн гадна хөрс хуулалт явуулсан, барилга барьсан гэх туслан гүйцэтгэгч компаниудын ажилчид “Булаг сүүж майнинг” компаниас ажлын хөлсөө авч чадахгүй арга ядсан учир Улаанбаатар хот руу буцахаар бэлтгэж байв.

Тэд уурхайн хөрсний хэсгийг хуулаад л орхижээ. Хөрс хуулсан даруйд нүүрс гарсан нь зураг дээрээс харагдаж байна. Тэгэхээр асар их нүүрсний нөөцтэй уурхай болох нь харагдаж байгаа юм.

Өнгөрсөн 5 сарын 23-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Булаг сүүж майнинг” компанид хяналт шалгалт хийхэд нэлээн олон зөрчил илэрсэн учраас 11 заалт бүхий хугацаатай  албан шаардлага өгчээ. Тус компанийн хувьд дээрх зөрчлөө арилгахаар ажиллаж буй бөгөөд дараагаар нь үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж.

-Д.ДАШМАНДАЛ: НУТАГГҮЙ БОЛСНООС АМИА ХОРЛОСОН ДЭЭР. УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ЭНЭ АСУУДЛЫГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЫ ГЭХЭД ӨДӨР ШИЙДЭЖ ӨГНӨ ГЭЧИХЭЭД ОДООГ ХҮРТЭЛ ТАГ, ЧИГ БАЙНА-

Хамгийн гол нь энэхүү үйл ажиллагаанаас болж нутгийн иргэд ихээхэн хохирол амсахаар байна. Үе дамжсан малчин, нутгийн хөгшин Д.Дашмандал “ Би Буур хайрханы зүүн үзүүр уйлант нарийн гэдэг газарт нутагладаг, өвөлждөг. Бага наснаасаа мал малласан малчин. Нутаг усаа хамгаалдаг аргал янгир, рашаан, булгаа жилд нэг удаа тоолж өгч цааш мэдэгддэг байлаа. Гэтэл энэ сайхан нутгийг минь ухаж төнхөөд байна. Би хэд, хэдэн удаа уурхайд нь очсон. Буудна шүү гэж айлгаж ч үзсэн. Газар нутгаа алдсанаас амиа хорлосон нь дээр гэж ч хэлсэн. УИХ-ын гишүүн Л.Энхболдтай уулзаж энэ талаарх учир байдлыг хэлсэн. Дөрөвдүгээр сарын 1-ны өдөр шийдэж өгнө гэж хэлж худлаа яриад алга болсон. Газар орон ухаад эхэлбэл замын дагуу олон айл бүгд шороонд дарагдаж усгүй, бэлчээргүй  болно” гэсэн юм. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Бид дараагийн дугаартаа Номгон сумын Засаг дарга нутагтаа БНХАУ-ын гурван компани оруулж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож иргэдийг хохироож буй талаар болон “Булаг сүүж майнинг” ХХК-ийн хууль бус бусад үйлдлийг МЭДЭЭЛЛЭХ болно.