Өмнөговь аймгийн ИТХ-ын хурлаас 2019 оныг Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил болгон зарлаж 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн билээ. Хөдөө аж, ахуй үйлдвэржилти хөрөнгө оруулалтаар хүнсний лабортори, 200 тонны багтаамжтай зоорийг барьж байгаа бөгөөд малчдын хүсэлтээр Баян-Овоо, Булган, Манлай, Мандал-Овоо, Ханбогд, Ханхонгор, Номгон, Цогт-Овоо, Цогтцэций, Даланзадгад сумдад нийт 19 инженерийн хийцтэй худгийг гаргаж ашиглалтад орууллаа. Бэлчээрт 19 инженерийн хийцтэй худаг шинээр гарч, 28,5 мян га бэлчээрийг шинээр усжуулж, 90 малчин өрхийн 68,5 мян толгой мал найдвартай усаар хангагдах боломж бүрдэж байна.