Олон улсын холын зайн 6 өдрийн гүйлтийн тэмцээн 8 сарын 23-30 ны өдрүүдэд АНУ- ын Уисконсин Милуоки хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд тив, дэлхийн 200 гаруй тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьсон бөгөөд Монгол улсаас холын зайн дэлхийн 3 удаагийн аварга Б.Буджаргал амжилттай оролцлоо. Тэрээр тойргоо 136 цагт 1700 удаа тойрч нийт 786 км замыг туулж шилдэг 5 тамирчны нэг боллоо.
Түүний хувьд энэ жилийн хоБ.Буджаргал 2019 оны 1 дүгээр сард АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд 485 миль буюу 787 км гүйж тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
ОУХМ, дэлхийн 3 удаагийн аварга Б.Буджаргалдаа баяр хүргэж амжилтын дээдийг хүсье.