Далайн орнуудын хөнгөн атлетикийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн Австрали улсад амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол улсаас 3 тамирчин оролцсон бөгөөд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, ахмад багш Ц.Раднаа уг тэмцээний 5 төрөлд амжилттай оролцож бүгдэд нь дээд амжилтыг шинэчилж тогтоож гайхамшигт амжилтын эзэн болж чадлаа.
Тэрээр гурвын харайлт, 60 метрийн зайн гүйлт, саадтай 80 метрийн гүйлт, 200 , 400 метрийн зайд уралдаж дээд амжилтуудыг эвдэж дэлхийн тамирчин гэдгээ харуулж тэмцээнийг өндөрлүүллээ. Түүний энэ удаагийн тэмцээнд оролцох зардлыг Өмнөговь аймгийн ЗДТГ ивээн тэтгэжээ.
Гайхамшигтай амжилтыг гаргаж Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан дэлхийн аварга, ахмад багш Ц.Раднаа танд нутгийн зон олныхоо өмнөөс баяр хүргэж эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе