Одоогоос 27 жилийн өмнө буюу 1992 оноос Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт нээгдэж Цагаан хад суурьшлын бүс бий болсон билээ. Энэ бүс нутагт худалдаа , бизнес эрхлэгч, нүүрс тээврийн жолооч нар гээд 20 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байгаа ч тог цахилгаангүй, усан хангамжийн хүрэлцээгүй, эмх замбараагүй суурин болоод удаж байна. Сүүлийн жилүүдэд аймаг орон нутгаас Цагаан хадны асуудалд онцгой анхаарч орон нутгийн төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр Цагаан хадыг цахилгаан эрчим хүчээр хангах ажил хийгдэж байгаа бөгөөд мөн суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийн зургийг хийж батлуулсан байна.
Ханбогд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Цагаан хад суурьшлын бүсийн дахин төлөвлөлтийг ажлыг 9 сарын 11 ны өдрөөс эхлүүлж дахин төлөвлөлтийн ажил, шинэ суурьшлын бүс, газар олголтын асуудлаар Цагаан хадны оршин суугч, иргэд мэдээлэл өгч, шинээр олгох газрын хэмжилтүүд хийжээ.
Цагаан хадны шинэ суурьшлыг бүс нь нүүрс тээврийн автомашины хөдөлгөөн, тоосжилтоос зайдуу байх бөгөөд оршин суугч иргэдээс шинэ суурьшлын бүсэд газар эзэмших өргөдлийг авч эхлээд байна.