ДАЛАНЗАДГАД ДУЛААНЫ СТАНЦЫН ШУГАМ СҮЛЖЭЭГ СОЛЬЖ БАЙНА
Даланзадгад дулааны станц 1999 онд ашиглалтанд орсон бөгөөд сүүлийн жилүүдэд Даланзадгад суманд хүн амын төвлөрөл, барилгажилт ихээр нэмэгдсэн, станцын техник тоног төхөөрөмж, шугам хоолой хуучирч элэгдэлснээ үүдэлтэй саатал үүсэх тохиолдол ихэссэн. Орон нутгийн удирдлагын зүгээс станцын найдвартай ажиллагааг хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг хийж байгаа бөгөөд түүний нэг нь станцын шугамын шинэчлэл юм. Шугамын шинэчлэлийн ажил 9 сарын 15 нд дуусч туршилтын тохируулга хийгдэх ажээ.
Дашрамд дурдахад Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах гэрээнд 2018 оны эхээр гарын үсэг зурсан бөгөөд энэ станц баригдсаар Оюутолгой уурхай болон Өмнөговийн хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болж байгаа юм. Тавантолгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2020 оны 3 дугаар сараас эхэлж , 2023 онд дуусгахаар төлөвлөжээ.