Пүрэв гариг 2026/06/04
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ДОТООДЫН ЦЭРГИЙН 810 ДУГААР АНГИЙН АЛБАН ТУШААЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО2026-04-29 15:14 GMT+8 | 260 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО2026-04-28 15:12 GMT+8 | 196 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА2026-04-24 14:59 GMT+8 | 172 удаа УУЛ УУРХАЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА2026-04-22 14:58 GMT+8 | 180 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ВСOOL” АЯН ЭХЭЛЛЭЭ2026-04-20 14:55 GMT+8 | 196 удаа ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ2026-04-17 14:53 GMT+8 | 172 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ УУЛЗАЛТ2026-04-15 14:49 GMT+8 | 204 удаа ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ОРОН НУТАГ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА2026-04-14 14:48 GMT+8 | 192 удаа ГОВИЙН БҮСИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА2026-04-11 14:46 GMT+8 | 188 удаа МОРИН ХУУРЧДЫН УЛСЫН УРАЛДААН ЦОГТ-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА2026-04-09 14:43 GMT+8 | 184 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ2026-04-08 14:40 GMT+8 | 176 удаа ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ2026-04-06 13:50 GMT+8 | 160 удаа “ИХ ГОВИЙН ХАВРЫН БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2026-04-05 13:48 GMT+8 | 224 удаа СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2026-04-02 13:46 GMT+8 | 176 удаа СОЁЛ, УРЛАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН “ХАМТЫН ХӨГЖИЛ” НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА2026-03-30 13:44 GMT+8 | 160 удаа ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА2026-03-28 13:41 GMT+8 | 164 удаа “ГОВИЙН ЖОНОН-2026” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ2026-03-27 13:39 GMT+8 | 148 удаа ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА2026-03-25 13:37 GMT+8 | 152 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ЦАГДААГИЙН ТАСГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО2026-03-21 13:36 GMT+8 | 156 удаа “ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-20 13:32 GMT+8 | 160 удаа ЦАГААН ХАД СУУРЬШЛЫН БҮСЭД ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА2026-03-15 13:22 GMT+8 | 152 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2026-03-14 13:20 GMT+8 | 160 удаа ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА2026-03-13 13:18 GMT+8 | 164 удаа ШИНЭ “ОЮУТНЫ ХОТХОН”-ТОЙ БОЛЛОО2026-03-13 13:15 GMT+8 | 208 удаа ГОВИЙН БҮСИЙН АНХДУГААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЧУУЛГАН2026-03-13 13:08 GMT+8 | 172 удаа “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-12 13:06 GMT+8 | 156 удаа ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ДОХИО2026-03-12 13:05 GMT+8 | 164 удаа НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН 28 ДУГААР ОЛИМПИАД БОЛНО2026-03-12 13:03 GMT+8 | 168 удаа СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2026-03-11 13:01 GMT+8 | 152 удаа ЦЭРЭГ-ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖЛИЙН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ2026-03-11 13:00 GMT+8 | 164 удаа

EQ БА МЭДРЭМЖ

НИЙТЭЛСЭН: 2019-10-03 15:00 GMT+8

NASANBAYAR BAAVGAI
@NASANBAYAR.B

Японы эртний үлгэрт өгүүлснээр, нэгэн түрэмгий самурай там ба диваажинг тайлбарлаж өгөөч гэж Зэн багшийг сорьжээ. Зэн багш үл тоомсорлон “Чи бол зүгээр нэг бүдүүлэг этгээд, би чам шиг хүмүүст цагаа гарздаж чадахгүй” гэж хэлээд түүн рүү довтолтол самурайн уур хилэн бадарч, илдээ хуйнаас нь сугалаад “Энэ мунхаг явдлын чинь төлөө би таныг хөнөөж чадна шүү” гэж хашхиртал, Зэн багш “Энэ чинь л там юм шүү дээ” гэж тайвнаар хариулав. Өөрийг нь эзэмдсэн уур хилэнгийн талаар багшийн айлдсан зүйлээс үнэнийг олж ухаарсан, самурай тайвширч, илдээ хураагаад багшид талархан мэхийн ёслоход “Энэ чинь л диваажин юм шүү дээ” гэж хэлсэн гэдэг.

ӨӨРИЙГӨӨ ТАЙВШРУУЛАХ ЧАДВАР

Хүүхдээ “хүн шиг хүн” болгож төлөвшүүлэхийн гол цөм нь тусгай онол, гэр бүлийн нарийн дүрэм журам, эсвэл зан байдлын томьёонд оршдоггүй. Харин хүүхдийнхээ төлөө гэсэн гүн гүнзгий хайр халамж буюу хүүхдийнхээ баярлах, гуниглах, уурлах, ганцаардах, айх гэх мэт мэдрэмжийг хуваалцан, ойлгож хүн ёсоор харьцахад оршдог.

Эцэг эх, асран хамгаалагчид нь эрүүл, эерэг харилцан, ханддаг хүүхдүүд өөрөө өөртөө ч мөн адил эрүүл эерэг ханддаг, сэтгэл хөдлөлийн хувьд өөрийгөө тайвшруулах дадалтай байдаг тул сэтгэл хөдлөлийн тархи нь өөрчлөлт, эмзэглэл багатай байдаг байна.

Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ хүч хэрэглэдэг шалтгаанаа тайлбарлахдаа “алгадахад хүүхэд үгэнд нь ордог” гэсэн байна. Үнэн хэрэгтээ хүүхэд бие махбодын зовиураас зугтааж эцэг эхийнхээ үгэнд орох нь элбэг байдаг. Алгадаж сүрдүүлэх нь богино хугацаанд үр дүнтэй байж, муухай аашлахыг даруй зогсоодог ч урт хугацаанд эсрэгээрээ муу үр дагавартай. Учир нь хүч хэрэглэх нь хүүхдэд хүч чадалгүй, шударга бус хандсан мэдрэмж төрүүлж, эцэг эхдээ уурлан, өөртөө дүгнэлт хийж сайжрахаас илүүтэй өс санах хандлага бий болдог. Дорд үзэгдсэн мэдрэмжээсээ болж хүүхдүүд буруу хийсэн үйлдэл гэмээ нууж, баригдахгүй байх арга сүвэгчилж эхэлдэг. Хүч хэрэглэх нь хүссэн зүйлээ авах арга зам гэсэн жишгийг хүүхдэд харуулдаг. Зодуулдаг хүүхэд ялангуяа өөрөөсөө жижиг, сул дорой хүүхдийг зодох, түрэмгийлэх хандлагатай болж, насанд хүрэх үедээ түрэмгий харилцаатай болдог нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Хүүхэд баярласан, гунигласан, уурласан, айсан, гомдсон үед эцэг эх нь хамгийн их хэрэгтэй байдаг. Сэтгэл нь гонсойсон хүүхдээ тайтгарахад нь туслах чадвар бол эцэг эхийн хайрын онцгой илэрхийлэл. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг бид ойлгож хуваалцсанаар, өөрийгөө тайвшруулах чадвар буюу насан туршдаа өөрийгөө удирдах ур чадварт суралцахад нь түүнд туслаж байгаа үйлдэл.

  • Таны 5 настай хүүхэд шүдний эмч рүү явахыг хүсэхгүй, түгшүүртэй байгаа үед эмнэлгийн сандал дээр түүний айдас нь тэсэрч хашгирч, орилохоос өмнө мэдэрч, тайвшруулан, учир байдлыг ойлгуулах нь чухал.
  • Таны 12 настай хүүхэд сагсан бөмбөгийн багт өөрийнх нь хүссэн байр сууринд сайн найз нь очсоноос болж атаархсан бол та тэднийг муудалцахаас нь өмнө тэр талаар хүүхэдтэйгээ ярилцах боломж гаргах учиртай. Ингэснээр таны хүүхэд асуудлыг томорч тэсрэхээс өмнө сэтгэл хөдлөл, мэдрэмжээ бага дээр нь хуваалцан ярилцаж, асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцана.

Нийгмийн сайн, муу олон талын нөлөөлөл дунд таны хүүхдийн сэтгэл, мэдрэмж ямар байгааг анзаарч байх нь эцэг эхийн үндсэн үүрэг. Энэ нь гэдэс цатгалан, мөр бүтэн юугаар ч дутаахгүй өсгөж байна гэдэг жишгээс өргөн утга агуулга юм. Өсвөр насныхан хүнд хэцүү үедээ хэнд ханддаг талаар асуухад ихэнх нь найз нөхөддөө гэж хариулсан байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгож, мэдрэхийн тулд нүүрний хувирал, хөмсгөө зангидах, шүдээ зуух, хөлөө дэвслэх зэрэг түүний биеийн хэлэмжид анхаарлаа хандуулах нь маш чухал. Хүүхдээ сонсох үедээ тайван хандаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь туслаж, хүүхдээ шүүмжлэхгүйгээр ярьж буй зүйлийг нь ойлгож, мэдэрдэг байх нь хайр, халамжийн илэрхийлэл. Хүүхэдтэйгээ нэг түвшинд нүүр тань байхаар суугаад, гүнзгий амьсгаа авч, тайван, анхаарлаа төвлөрүүлэн, чин сэтгэлээсээ санаа тавьж байгаагаа мэдрүүлэн түүнийг сонсох нь үр дүнтэй.

ХҮҮХДИЙН МЭДРЭМЖИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ

Эцэг эхчүүдийн ихэнх нь хүүхдээ алдаа гаргахад нь дооглож, хамгийн энгийн зүйлийг хийх гэж хичээх үед нь хүртэл ямар ч шалтгаангүй хүчлэх зэргээр тэднийг өөртөө итгэх итгэлээ алдах нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Мөн ямар ч бодлогогүйгээр хүүхдээ “сахилгагүй, дуу муутай, залхуу, онгироо, толгой муут” гэх мэт нэр хоч өгч, доог тохуу хийх, шоолох шүүмжлэх, ёжлох, дорд үзэх зэргээр тоглоом наргиан хийхгүй байхад онцгой анхаарах нь чухал. Харин хүүхдэдээ шинэ зүйл суралцах боломж олгож, цөөн алдааг хүлээн зөвшөөрч, урам хайрлаж, магтах нь шийтгэхээс хэдэн арав дахин үр дүнтэй.

Хүүхдүүд эцэг эхийнхээ хэлсэн бүх зүйлд итгэх хандлагатай байдаг. Тиймээс тоглоом наргиагаар ч гэсэн хэт их шүүмжлэх, хүчлэх, дорд үзэх хандлага гаргаад байвал хүүхдүүд цаашид өөртөө болон ойр дотны хүмүүстээ итгэхээ больдог. Улмаар дотно харилцаа, итгэлцэл бага багаар алдагдаж, харилцаанд нь шүүмжлэл давамгайлж, хамтдаа асуудлаа шийдвэрлэн, ойлголцоход хана хэрэм үүсдэг.

Тиймээс хүүхдийнхээ баяр, гунигтай бүхий л мэдрэмжийг хуваалцан, зөв үг сонгон ярилцаж, айдас, гунигт автсан бол тэврэх, нурууг нь илэх зэрэг үйлдлийг дадал болгоорой. Таны хүүхэдтэйгээ харилцах дотно, нээлттэй харилцаа амьдралын тань үнэлж баршгүй эрдэнэс юм.

2019 оны 9-р сар

Баавгайн Насанбаяр Ph.D  /Боловсрол судлал/