Монголын Оюун Ухааны Академи нь 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хүүхэд багачуудын оюуны чадавхийг дээшлүүлж, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийн тавцанд Монголчуудын оюуны гайхамшигийг бишрүүлсэн олон олон амжилтын эзэд болсон юм. Оюун ухааны академийн тамирчид энэ өдрүүдэд Индонези улсад болж буй ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 төрөлд 16 тамирчин амжилттай оролцлоо. Энэхүү тэмцээнд 13 улсын 133 тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсын баг тамирчид 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл нийт 67 медаль хүртэж 3 дахь удаагаа Ази тивийн аварга багаар шалгарлаа.
“Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, Ажнай корпорапийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам “Олон багц” төрөлд 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг тус тус шинэчлэн тогтоосон бол 10 төрлийн нийлбэр дүнгээр Ажнай корпорацийн тамирч
Дашрамд дурдахад Монголын оюун ухааны академийн баг тамирчид 10 дахь жилдээ 55 дахь олон улсын тэмцээнд оролцож байгаа бөгөөд энэхүү тэмцээнд ОУ-ын Мастер Г.Мянганбаяр "Хурдын хөзөр" төрөлд 19.072 секундэд алдаагүйгээр тогтоон Алтан медалийн болзол хангаснаар тус академийн 1000 дахь медалийн эзэн болжээ.