Лхагва гариг 2026/03/04
Доллар 0.00
Улаанбаатар0 C
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМГИЙН ТОМ ЭВЕНТ БОЛОХ “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” ЭХЛЭХЭД НЭГ ХОНОГ ҮЛДЛЭЭ.2026-02-05 15:31 GMT+8 | 236 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 66 ДУГААР АНГИ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО.2026-01-28 15:17 GMT+8 | 160 удаа ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЖЭЭ2026-01-28 15:09 GMT+8 | 184 удаа МОНГОЛ УЛС ТЭМЭЭНИЙ ӨДӨРТЭЙ БОЛЛОО.2026-01-27 15:03 GMT+8 | 220 удаа “SEAMO-2026” ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БАГ 13 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ2026-01-26 14:58 GMT+8 | 156 удаа “ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ, ТЭМЭЭЧДИЙН УЛСЫН V ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.2026-01-24 14:52 GMT+8 | 136 удаа ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЖЭЭ.2026-01-23 14:43 GMT+8 | 152 удаа ГОВИЙН БҮСЭЭС СОНГОГДСОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА.2026-01-20 14:33 GMT+8 | 164 удаа ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2026 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА2026-01-16 14:10 GMT+8 | 192 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛАЛЦСАН АХМАД ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ2026-01-13 13:50 GMT+8 | 152 удаа МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ “ҮНДСЭН ХУУЛЬ” БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД УЛС, АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.2026-01-11 13:42 GMT+8 | 120 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2026” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.2026-01-09 13:31 GMT+8 | 132 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БҮХ СУРАГЧИД “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХААР БОЛЖЭЭ.2025-12-04 09:37 GMT+8 | 808 удаа “ЭХ ОРОНЧ 10000” ЗОРИЛТОТ СУРГАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО2025-12-03 18:33 GMT+8 | 652 удаа “ӨСӨЛТТЭЙ ДАЛАНЗАДГАД ХОТ” ХӨТӨЛБӨРИЙН НЭГ ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО .2025-12-02 18:29 GMT+8 | 440 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.2025-12-01 17:58 GMT+8 | 464 удаа ӨМНӨГОВЬ АЙМАГТ "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ"-ЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2025-11-28 18:23 GMT+8 | 376 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА2025-11-26 18:21 GMT+8 | 976 удаа “ГОВЬ ПАНТЕРА” ДЭВЖЭЭНИЙ ТАМИРЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО2025-11-25 18:18 GMT+8 | 396 удаа ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДЛАГАТАЙ БОНД ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА2025-11-20 18:15 GMT+8 | 672 удаа ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГЛАЛТАНД ОРЛОО2025-11-19 18:10 GMT+8 | 440 удаа ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ2025-11-18 11:11 GMT+8 | 552 удаа СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА2025-11-18 10:28 GMT+8 | 556 удаа УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.2025-11-16 18:04 GMT+8 | 356 удаа ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Ө.ХОСБАЯР СОНГОГДЛОО2025-11-14 10:31 GMT+8 | 472 удаа ШИНЭ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА2025-11-12 10:54 GMT+8 | 500 удаа ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ ХӨТӨЛБӨР ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА2025-11-11 11:14 GMT+8 | 436 удаа ДЭМЧОГИЙН ХИЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ТӨВ БОЛОН ХӨГЖИНӨ2025-11-11 10:21 GMT+8 | 432 удаа НАМРЫН ОТГО ХАРВАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2025-11-10 10:59 GMT+8 | 384 удаа МОНГОЛ УЛС УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ШИНЭ ШАТАНД ТОДОРХОЙЛОВ2025-11-06 11:07 GMT+8 | 460 удаа

НУУЦ, ХУДАЛ, ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ГАЙ

НИЙТЭЛСЭН: 2019-10-07 14:19 GMT+8

Иргэдийн мэдээлэл авах эрх бол төрийн ажилтнууд эрх мэдлээ хувьдаа ашиглан авлига авах, ардчиллыг нураах аливаа оролдлогоос сэргийлэхэд чухал үүрэгтэй. Монголчуудад энэ эрхээ хэрэгжүүлэх боломж бага, төрийн байгууллагууд, ялангуяа төрийн өмчит хуулийн этгээдийн мэдээлэл ил тод бус, нууцлаг хэвээр байна. Мөн эдүгээ худал болон хуурамч мэдээлэл улам бүр олширч, сонгуулийн үр дүнд хүртэл нөлөөлөх оролдлого гарч байна. Монгол улсын төр засаг иргэдийнхээ мэдээлэл авах эрхийг нь хангаж, иргэд нь худал болон хуурамч мэдээллийг ялган салгаж чадахгүй байна.

Нууц мэдээлэл                        

2011 онд батлагдсан мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар монголд төр ба төрийн өмчит хуулийн этгээд нь иргэдийг ил тод нээлттэй мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч энэ хуулийг батлахдаа холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулаагүйн улмаас хуулиуд хоорондоо зөрчилдөж, төрийн байгууллагууд, ажилтнууд нь тэдгээрийг ашиглан нээлттэй байх ёстой маш олон мэдээллийг нууцалсаар байна.

Энэ талаар “Глоб Интернэшнл” ТББ-аас “Олон улсын хэм хэмжээнд нийцсэн хуулиар дамжуулан олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг дэмжих нь” төсөл хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд кэйс судалгаа болон “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй тогтоомжийн дүн шинжилгээ” хийжээ. Энэ кэйс судалгааны хүрээнд төрийн нэр бүхий 16 байгууллагад тодорхой мэдээлэл авах хүсэлт гаргажээ. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй аж. Мөн манай улсад мэдээлэлтэй байх эрхийг улам бүр хязгаарлаж буй нь тогтоогдов. Төрийн нууцад хамааруулсан мэдээллийн тоо 1995-2004 оны хооронд 22 байсан бол 2019 онд 565 болжээ.

350a7d06e30f0899cfd03960e40246cb.png

Монголд мэдээллийг нууцлаад зогсохгүй, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хариуцсан байгууллага ч байхгүй тул, иргэд ийнхүү эрхээ эдлэж чаддаггүй ажээ. Мэдээлэл улам бүр нууцлагдах болсон нь МУ-д авлига, шударга бус өрсөлдөөн газар авч буйн суурь шалтгаан.

Худал болон хуурамч мэдээлэл 

МУ-д иргэд мэдээлэл авах эрхээ бүрэн эдлэж чадахгүй, төрийн мэдээлэл нууц хэвээр байгаатай зэрэгцээд олдсон мэдээлэл нь худал, эсвэл хуурамч байх нь элбэг болж байна. Нийгмийн мэдээллийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг бодитой, батлах баримттай эсэхийг иргэд ялгаж мэдэхгүй эсвэл шалгаж чадахгүй байна. Худал мэдээллийг (misinformation) давтан цацах нь иргэдийг түүнд итгэхэд хүргэж, улмаар нийгмийг төөрөлдүүлж байна.

Мөн зорилготойгоор тараасан хуурамч мэдээлэл (disinformation) нь үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хүний эрхийг хамгаалах зэрэг ардчиллын үнэт зүйлийг сулруулж, нийгмийг талцан хуваагдахад хүргэж байна. Хуурамч мэдээлэл нь ардчилсан сонгуульд нөлөөлж, иргэдийн чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах, нэр дэвшигчид болон төрийн байгууллагад итгэх итгэлийг нь бууруулж, улмаар ардчиллыг сулруулдаг.

Зарим улс орнууд нийгэмд хүчтэй тарж байгаа худал болон хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар олон арга хэмжээ авч байгаа бөгөөд цаг хугацааны хувьд тэдгээрийг богино болон урт хугацааны гэж хоёр төрөлд хувааж болох юм.

Богино хугацааны шийдэл нь худал, хуурамч мэдээллийг тэр даруйд нь илрүүлж, худал, хуурамч болохыг нийгмийн мэдээллийн сүлжээ болон уламжлалт мэдээллийн хэрэгслээр эргүүлэн шуурхай цацах явдал ажээ. Тэгэхийн тулд нийгмийн болон уламжлалт мэдээллийн хэрэгслээр цацаж буй мэдээллийг тогтмол ажиглаж, үнэн зөв эсэхийг шалгах (Social Media Monitoring) шаардлагатай. Энэ ажилд иргэний нийгмийн байгууллагууд өргөн оролцох үүрэгтэй.

Жишээ нь, монголд мэдээллийн тоо баримт, бодит үнэнийг шалгадаг (fact checking) “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв” (MCIR) байна. Энэ төв нь аливаа мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгахаас гадна худал мэдээллийг хэрхэн олж илрүүлэх талаар судалгаа хийж, сургалт зохион байгуулдаг. 9-р сараас эхлэн энэ төв Германы Дойче Велле Академитэй хамтран 'Fact Check Mongolia’ хөтөлбөр эхлүүлж, сэтгүүлчдийн баримт нягтлах ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Хөгжингүй улс орнуудад ашиглаж байгаа нийгмийн сүлжээг тандах арга хэрэгслүүд, холбогдох программ хангамжуудыг монголын хэвлэл мэдээллийнхэн түлхүү ашиглах шаардлага гараад байна.

Урт хугацааны шийдэл бол иргэдээ аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, мэдээлэл олж авах чадвартай болгох ажээ. Энэ нь мэдээлэлтэй харилцах суурь боловсролыг иргэддээ олгоно гэсэн үг юм. Жишээ нь, Швед улсад 2018 оноос эхлэн дунд сургуульд тусгай хичээл орж мэдээллийн үнэн, худлыг ялгах аргачлалыг зааж байна. Монголын дунд болон ахлах сургуульд аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, дүгнэх ур чадварыг заах шаардлагатай боллоо. Энэ талаар нийт иргэдэд ч бас онлайн, оффлайн хэлбэрээр суралцах боломжийг хангах цаг болсон. Монголд Глоб Интернэшнл ТББ 'Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол'  сэдвээр уулзалт зохион байгуулж иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд оролцож байна. Түүнчлэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн боловсон хүчин бэлтгэх зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Иргэд үнэн зөв мэдээлэлтэй байж л ардчиллын үйл явцад идэвхтэй оролцож, сайн засаглалыг бүрдүүлнэ. МУ-ын иргэд мэдээлэл олж авах эрхээ бүрэн эдэлдэг болохын тулд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бие даасан байгууллагатай болох шаардлагатай байна. Холбогдох хуулиуд тэр дундаа нууцын тухай хуулиудын шинэчлэл үгүйлэгдэж байна. Харин хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн тулд мэдээлэлтэй харилцах суурь боловсролыг олгон, мэдээллийг тандаж, төрийн бус байгууллагуудаас нийгмийн мэдээллийн сүлжээг мониторинг хийх нь зөв шийдэл юм.